| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1263/Э |
| Дугаар | 1285 |
| Огноо | 2019-08-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 1285
2019 08 14 2019/ШЦТ/1285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
хохирогч Д.Ө ,
шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б д холбогдох эрүүгийн 1906 00576 1280 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С.Б , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 23-562а тоот иргэн Д.Ө ын гэрээс Айфоне 7 загварын гар утас, мөнгөн ээмэг, цаг, түрийвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Хохирогч Д.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ хүн надад хохирлоо төлчих юм бол би гомдолгүй. Би шүүгдэгчид ганц хоёр үг хэлмээр байна. Энэ хүн халуун өдөр ганц аяга цай ууя гэхээр нь хоол унд хийж өгсөн. Миний урамшуулалд авсан цоо шинэ хэрэглээгүй утсыг манай хүн шүүгдэгчид үзүүлсэн байх гэж бодож байна. Гарахдаа миний цагийг авсан байсан. Би архи уусан байхаар нь уурлангүй байсан чинь манай өвгөн манай найзын дүү гэж танилцуулахаар нь за гэж жаахан зөөлөртөл, айлын эхнэр муухай аашлаад байна гаръя гэхдээ их эвгүй босч явсан. Тэгэхэд миний юмыг аваад явсан юм байна лээ. Гарахдаа хашаан дээгүүр даваад явсан. Нэг эмэгтэйтэй очсон байсан. Хамгийн гол нь би өөрөө үр хүүхэдтэй хүн. Энэ хүн хохирлоо барагдуулаад яах уу гэвэл өөр хэрэг, тэгэхгүй таг чиг би авчихсан юм чинь гээд хүнийг хүндлэхгүй явж байгаад гомдолтой байна. Хохирлоо л барагдуулмаар байна...” гэв.
Шүүгдэгч С.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрийн эзэн ах шүүгээнээсээ Айфоне маркийн шинэ хайрцагтай гар утас гаргаж ирээд хэдтэй байгаа бол гээд үзүүлж байсан. Удалгүй эхнэр нь ирж байна гээд хаалга тайлах гээд гарсан хойгуур нь би мөнгөн эдлэлийг нь халаасандаа хийгээд гарахдаа зурагтын тавиур дээр байсан хайрцагтай гар утсыг нь салтаандаа хийгээд гарсан. Тэгээд би нөгөө танилцсан эмэгтэйтэй гараад явсан. Явж байх замдаа мөнгөн эдлэлийг гэрээс нь гараад хашааны булангийн хажууд хаясан. Харин гар утсыг би зам дээр зогсож байсан таксинд суухдаа тэр хүнд 150.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 56-60 дугаар хуудас/,
Хохирогч Д.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой ирэхэд нөхөр Ж.Батхуяг, үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй сууж байсан. Хойморт сууж байсан 30 орчим насны залуу надтай харц тулгараад нүд нь гөлөлзөөд гэрээс гарч явахаар нь би эмэгтэй хүүхдийг гаргаж өгөх гээд араас нь гарахад үл таних залуу хашаа даваад хойшоо явахаар нь би гайхаад хоцорсон. Утсаа гаргаж ирэх гэтэл утас байхгүй байсан, өөр гэрээс алдсан зүйл хайхад хувцасны шүүгээн дээр байсан жижиг хайрцаг дотор байсан жижиг цагаан нүүртэй цаг, мөнгөн ээмэг бөгж, нөхрийн куртканы халаасанд байсан бичиг баримттай түрүүвч алдагдсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-15 дугаар хуудас/,
Дамно хөрөнгийн үнэлгээний тайлангийн 1.000.000 төгрөгийн үнэлгээ /хэргийн 22 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹1166 дүгнэлтэд “...Шинжлэгдэж буй “1, 2” гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр санд MN000610001798, MN000610021668, 34686, MN00610021482, MN000610014475 дугаараар 5 удаа бүртгэгдсэн Сүхийн Бат-Эрдэнийн баруун гарын эрхий, зүүн гарын долоовор хуруугаар дарагдаж үүссэн байна.” гэжээ /хэргийн 27-28 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 40 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 23-562а тоот иргэн Д.Ө ын гэрээс Айфоне 7 загварын гар утас, мөнгөн ээмэг, цаг, түрийвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч С.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрийн эзэн ах шүүгээнээсээ Айфоне маркийн шинэ хайрцагтай гар утас гаргаж ирээд хэдтэй байгаа бол гээд үзүүлж байсан. Удалгүй эхнэр нь ирж байна гээд хаалга тайлах гээд гарсан хойгуур нь би мөнгөн эдлэлийг нь халаасандаа хийгээд гарахдаа зурагтын тавиур дээр байсан хайрцагтай гар утсыг нь салтаандаа хийгээд гарсан. Тэгээд би нөгөө танилцсан эмэгтэйтэй гараад явсан. Явж байх замдаа мөнгөн эдлэлийг гэрээс нь гараад хашааны булангийн хажууд хаясан. Харин гар утсыг зам дээр зогсож байсан таксинд суухдаа тэр хүнд 150.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 56-60 дугаар хуудас/, хохирогч Д.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой ирэхэд нөхөр Ж.Батхуяг, үл таних эрэгтэй, эмэгтэй хүн сууж байсан. Хойморт сууж байсан 30 орчим насны залуу надтай харц тулгараад нүд нь гөлөлзөөд гэрээс гарч явахаар нь би эмэгтэй хүүхдийг гаргаж өгөх гээд араас нь гарахад үл таних залуу хашаа даваад хойшоо явахаар нь би гайхаад хоцорсон. Утсаа гаргаж ирэх гэтэл утас байхгүй байсан, өөр гэрээс алдсан зүйл хайхад хувцасны шүүгээн дээр байсан жижиж хайрцаг дотор байсан жижиг цагаан нүүртэй цаг, мөнгөн ээмэг бөгж, нөхрийн куртканы халаасанд байсан бичиг баримттай түрүүвч алдагдсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-15 дугаар хуудас/, Дамно хөрөнгийн үнэлгээний тайлангийн 1.000.000 төгрөгийн үнэлгээ /хэргийн 22 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹1166 дүгнэлтэд “...Шинжлэгдэж буй “1, 2” гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр санд MN000610001798, MN000610021668, 34686, MN00610021482, MN000610014475 дугаараар 5 удаа бүртгэгдсэн Сүхийн Бат-Эрдэнийн баруун гарын эрхий, зүүн гарын долоовор хуруугаар дарагдаж үүссэн байна.” гэжээ /хэргийн 27-28 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 40 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 52 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч С.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч С.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Б д нь цагдан хоригдсон хоноггүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.