| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 102/2016/05170/и |
| Дугаар | 402 |
| Огноо | 2016-07-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 402
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: ****
Хариуцагч: **** /
Хариуцагч: ****
Зээлийн гэрээний үүрэгт 12 563 690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, ажиллагаа хийгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... зээлийн гэрээний үүрэгт 12 563 690 төгрөгийг **** нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч **** нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 12 579 690 төгрөгийг 2016 оны 8 сарын 26-нд 2 000 000 төгрөг, 2016 оны 9 сарын 26-нд 2 000 000 төгрөг, 2016 оны 10 сарын 26-нд 8 579 690 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь Б.Энхжаргал, Ц.Бямбадорж нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 12 579 690 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч “12 579 690 төгрөгийг 2016 оны 8 сарын 26-нд 2 000 000 төгрөг, 2016 оны 9 сарын 26-нд 2 000 000 төгрөг, 2016 оны 10 сарын 26-нд 8 579 690 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. **** нэхэмжлэлтэй ****нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12 579 690 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь “12 579 690 төгрөгийг 2016 оны 8 сарын 26-нд 2 000 000 төгрөг, 2016 оны 9 сарын 26-нд 2 000 000 төгрөг, 2016 оны 10 сарын 26-нд 8 579 690 төгрөгөөр тус тус төлж барагдуулна” гэсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 225 төгрөгийн тал хувь болох 108 112,5 төгрөгийг улсын төсвөөс, 108 112,5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ