Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1288

 

2019         08         14                                         2019/ШЦТ/1288

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Б.Л  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л ид холбогдох эрүүгийн 1906 03744 1575 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Л , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Л  нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 4-119 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.С г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч С.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр би ажлаа тараад ажлын газрын хүмүүстэй яваад шөнө 03 цагт гэртээ очсон ба нөхөр гэрийнхээ гэрэл унтраасан байхаар нь гэрэл асаахад орон дээрээ хэвтэж байгаад ямар нэгэн зүйл хэлэхгүй шууд баруун шанаа руу цохиж, орон дээр түлхэж унагаад буцааж орноос татаж газар унагасан. Тэгэхэд нь би гэрээс гарч зугтаахад араас гүйж ирээд буцааж гэр лүү чирж оруулаад дахин толгой руу цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-13 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн ¹7563 дүгнэлтэд “С.С -н биед духны зүүн хэсэг, духны баруун дээд үстэй хэсэг, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, оочны баруун доод хэсэгт, хүзүүний баруун урд дунд хэсэг, зүүн бугалганы гадна дунд хэсэг, баруун гуяны гадна дунд хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 18 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 33 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Л  нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 4-119 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.С г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Л  нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөнБи үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг, хохирогч С.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр би ажлаа тараад ажлын газрын хүмүүстэй яваад шөнө 03 цагт гэртээ очсон ба нөхөр гэрийнхээ гэрэл унтраасан байхаар нь гэрэл асаахад орон дээрээ хэвтэж байгаад ямар нэгэн зүйл хэлэхгүй шууд баруун шанаа руу цохиж, орон дээр түлхэж унагаад буцааж орноос татаж газар унагасан. Тэгэхэд нь би гэрээс гарч зугтаахад араас гүйж ирээд буцааж гэр лүү чирж оруулаад дахин толгой руу цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-13 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн ¹7563 дүгнэлтэд “С.С -н биед духны зүүн хэсэг, духны баруун дээд үстэй хэсэг, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, оочны баруун доод хэсэгт, хүзүүний баруун урд дунд хэсэг, зүүн бугалганы гадна дунд хэсэг, баруун гуяны гадна дунд хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 18 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 33 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Л ид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Л ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Л  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.