Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 207/ма2025/00077

 

 

 

2025        06          19                                          207/МА2025/00077

 

“““““““““ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.”““““““““, Ж.”““““““““ нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00768 шийдвэртэй,

Нэхэмжлэгч : ““““““““““ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.”““““““““, Ж.”““““““““ нарт холбогдох,

“Б.”““““““““ээс 42,202,942 төгрөг, хариуцагч Ж.”““““““““эс 49,706,273 төгрөг, нийт 91,909,215 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүн цахимаар, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ““““““““““ ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай "“““““““““” ББСБ нь 2024.08.20-нд Л.”““““““““ нарын 4 иргэний хувь нийлүүлсэн хөрөнгөөр байгуулагдаж зохих журмын дагуу 2015 оны 01 сарын 28-нд Санхүүгийн зохицуулах хороогоор зөвшөөрөгдөн зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөө авч, үйл ажиллагаагаа Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн хүрээнд Орхон аймагт байрлан явуулсаар ирсэн. Бид хувь нийлүүлэгч Б.”““““““““ын эхнэр “““““““““ийн “““““““““ийг ББСБ-ын гүйцэтгэх захирлаар 2018 оны 01 сарын 17-нд томилж, итгэл найдвар хүлээлгэн ажиллуулсан. Хуульд болон тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхийн хүрээнд манай ББСБ нь хууль, тогтоомжийн хүрээнд зээлийн үйл ажиллагаа явуулах ёстой. Гүйцэтгэх захирал Б.”““““““““ нь 2021 оны 9 дүгээр сарын 17-ны Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00820 тоот шийдвэрээр хувь нийлүүлэгч Б.”““““““““аас гэрлэлтээ цуцлуулсан ба 2021 оны 4 дүгээр сард тус ББСБ-ын гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдсөн. Б.”““““““““ийг гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөний дараа хугацаа хэтэрсэн, төлөгдөхөө больсон зээлүүдийг судалж үзэж шийдвэрлэх арга хэмжээ авч эхэлсэн. Ингэхэд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.”““““““““ нь зээлийн хууль тогтоомж, тус ББСБ-ын хувь нийлүүлэгчдээс 2018 оны 01 сарын 22-ны 02 тоот шийдвэрээр баталсан "“““““““““ ББСБ-ын зээлийн үйл ажиллагааны бодлого, журам"-ыг илт зөрчин өөрийн төрсөн ах “““““““““ “““““““““, “““““““““ “““““““““нарт хууль, журамд заасан бүрдэл хангагдаагүй байхад, удаа дараа барьцаа, баталгаагүй зээлийг хүссэн үед нь ганцаараа шийдвэрлэн, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр олгож дансанд нь шилжүүлэх зэрэг илтэд эрх мэдлээ урвуулан ашиглаж түүнийгээ хэвийн гэж харагдуулахын тулд олон удаа хуурамч зээлийн гэрээ бичиж байсан нь илэрсэн. Ж.”““““““““ нь зээлийн гэрээнд заасан хаягаа сольж, ББСБ-д итгэмжлэлээр барьцаалсан гэр бүлийн хашааны газар, хувийн сууцныхаа гэрчилгээг ББСБ-ын ажилтныг хуурч мэхлэн авах зэргээр ББСБ-ыг хохироох үйлдлийг төрсөн эгч Б.”““““““““ийн тусламжтай хийсэн болох баримт, байдал илэрхий болсон. Манай ББСБ дээр дурдсан эгч, дүү нарын зээлээс Ж.Мөнбаатарт холбогдох үндсэн зээл 15 000 000 сая төгрөг, түүнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүү, Ж.”““““““““д холбогдох үндсэн зээл 17.320.044 төгрөг, түүнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүү, мөн Ж.”““““““““д холбогдох /Г.Баатарын хамт/ 10.000.000 төгрөг, түүнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүгийн асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн ба манай ББСБ-ын зүгээс 2022 оны 06 сарын 02-нд Б.”““““““““, Ж.”““““““““, Ж.”““““““““ бүлэглэн хууль бус зээл гаргаж "“““““““““" ББСБ-д зээл, хүүгийн бүгд 148,017,006 төгрөгийн хохирол учруулсан асуудлыг Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзэж шалгуулахаар “““““““““т 22/73 тоот бичгээр хавсралт 99 хуудас баримт өгч хандсан. Уг хэргийн “““““““““, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгасаар Орхон аймгийн прокурорын газрын прокурорын 2024 оны 04 сарын 23-ны 12а тоот " Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай" тогтоолоор Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн талаар дээд шатны прокуроруудад гомдол гаргасан ч хэвээр үлдсэн. Прокурорын тогтоолоор дараах нөхцөл байдлыг тогтоосон. Үүнд: а. "“““““““““" ББСБ нь Ж.”““““““““тай 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 19/118 тоот 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч 19,800,000 төгрөгийг /200,000 төгрөг нь шимтгэл/ Ж.”““““““““ийн “““““““““ банкны “““““““““ тоот дансанд шилжүүлсэн болохыг тогтоосон. Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 23-ны 00770 тоот шийдвэрээр Ж.”““““““““тай байгуулсан энэ гэрээ нь дүр үзүүлсэн хуурамч хэлцэлд тооцогдсон. Энэ 20,000,000 төгрөгийн зээлээс төлөгдсөн төлөлт одоо хүртэл байхгүй. б. 2019 оны 06 сарын 25-ны 19/163 тоот гэрээгээр Б.”““““““““ нь Ж.”““““““““д 1.767.500 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай олгохоор шийдвэрлэж, шимтгэлд 17.500 төгрөг суутгаад 1,750,000 төгрөгийг Ж.”““““““““ийн “““““““““ банкны “““““““““ тоот дансанд шилжүүлэн олгосон. Ж.”““““““““ийн гарын үсгийг төлөөлүүлэн зурсан. в. 2020 оны 08 сарын 18-ны 20/227 тоот гэрээгээр Б.”““““““““ нь Ж.”““““““““д 10 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай олгохоор шийдвэрлэж, Ж.”““““““““ийн “““““““““ банкны “““““““““ тоот дансанд шилжүүлэн олгосон. Ж.”““““““““ийн гарын үсгийг төлөөлүүлэн зурсан. г. 2020 оны 09 сарын 03-ны 20/248 тоот гэрээгээр Б.”““““““““ нь Ж.”““““““““д 3 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай олгохоор шийдвэрлэж, Ж.”““““““““ийн “““““““““ банкны “““““““““ тоот дансанд шилжүүлэн олгосон. Ж.”““““““““ийн гарын үсгийг төлөөлүүлэн зурсан. д. 2020 оны 09 сарын 07-ны 20/250 тоот гэрээгээр Б.”““““““““ нь Ж.”““““““““д 1,500,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай олгохоор шийдвэрлэж, Ж.”““““““““ийн “““““““““ банкны “““““““““ тоот дансанд шилжүүлэн олгосон. Ж.”““““““““ийн гарын үсгийг төлөөлүүлэн зурсан. е. 2020 оны 09 сарын 25-ны 20/265 тоот гэрээгээр Б.”““““““““ нь Ж.”““““““““д 5,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай олгохоор шийдвэрлэж, Ж.”““““““““ийн “““““““““ банкны “““““““““ тоот дансанд шилжүүлэн олгосон. Ж.”““““““““ийн гарын үсгийг төлөөлүүлэн зурсан. Дээрх зээлүүдийг бүгд "Өрхийн хэрэглээ" гэсэн зориулалтаар гаргасан ба Ж.Мөнх- Эрдэнийн дансанд шилжүүлсэн дүн 41,267,500 төгрөг болж байна. Үүнээс суутгасан 2 удаагийн шимтгэл 217,500 төгрөгийг хасвал олгосон дүн 41,050,000 төгрөг болно. Прокурорын тогтоолд дүнг 41,300,000 гэж тооцооны алдаа гарсан байна. ж. Б.”““““““““ нь "“““““““““" ББСБ-ын гүйцэтгэх захирлаар ажиллахдаа 2018 оны 01 сарын 22-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр төрсөн ах Ж.”““““““““, Ж.”““““““““ мөн Л.Буянт /хамтран амьдрагч/ нарт Иргэний хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль, "“““““““““" ББСБ-ын Зээлийн үйл ажиллагааны журам" зөрчин зээл олгосон. Энэ нь Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан" болохыг тогтоож прокурор шийдвэрээ гаргасан нь 12а тоот тогтоолд тодорхой бий. Дээр дурдсан Б.”““““““““ нь өөрийн төрсөн ах Ж.”““““““““дээ 6 удаагийн зээлийн гэрээгээр 41,050,000 төгрөгийг шилжүүлснийг хэрэг бүртгэлтийн шатанд "Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл", "Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл", "Бейкер тилли далайван аудит" ХХК- ийн шинжээчийн дүгнэлт, санхүүгийн анхан шатны баримтаар тогтоосон. Ж.”““““““““ хэрэг бүртгэлтийн шатанд эдгээр зээлийг авч байснаа зөвшөөрч мэдүүлсэн. з. Иймд манай "“““““““““" ББСБ нь хариуцагч нараас дараах хохирлыг нэхэмжилж байна.Үүнд: а. Ж.”““““““““д бодитойгоор шилжүүлэн олгосон дээр дурдсан 6 удаагийн зээлийн дүн 41,265,331 төгрөг болно. Зээлийн гэрээнд заасан хүүг зээлийн хугацаа болон хугацаа хэтрүүлсэн хугацаагаар тооцон "“““““““““" ББСБ “““““““““хандсан 2022 оны 06 сарын 02-ыг дуустал тооцоход хүү 42,202,942 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,440,942 төгрөг болж байна. б. Дээрх зээл, хүүгийн дүнгээс Ж.”““““““““ийн өөрийн “““““““““ банкны “““““““““ тоот дансаараа авч ашигласан 41,265,331 төгрөгийн зээлийг, уг зээлийн дүнд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, тухайн үед үйлчилж байсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тооцсон нэмэгдүүлсэн хүү хүү 8,440,942 төгрөгийн хохирлын хамт нийт 49,706,273 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь заалт, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалт, 497 дугаар зүйлийн 497.3 дахь заалт, тухайн үед мөрдөж байсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Ж.”““““““““эс нэхэмжилж байна. в. Төрсөн ах Ж.”““““““““д "“““““““““" ББСБ-ын гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалаа ашиглан өөрийн хууль бус үйлдлээрээ хууль зөрчсөн гэрээ хийж дээрх 41,265,331 төгрөгийн зээлийг зээлийг олгосон “““““““““ийн “““““““““ээс олгосон зээлийн дүнд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, тухайн үед үйлчилж байсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тооцсон хүү 42,202,942 төгрөгийг "“““““““““" ББСБ-д учруулсан хохирол гэж үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь заалт, 56.6 дахь заалт, 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь заалт, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.7 дахь заалтыг үндэслэн нэхэмжилж байна. г. Б.”““““““““ийн төрсөн Ж.”““““““““ийн нэр дээр хийсэн зээлийн гэрээнүүд нь зээлдэгчийн хүсэлтгүй, зээл судлаагүй, зээлийн хорооны шийдвэргүй, хамаарал бүхий төрөл садандаа ойр ойрхон байнга зээл нэрээр мөнгө өгч байгаа ашиг сонирхлын зөрчлөө хувьцаа эзэмшигчдээс нуусан, зээлийн хувийн хэргийн бүрдэлгүй, гарын үсгийг нь төлөөлүүлэн зурж мөнгийг олгож байсан зэрэг шинжээрээ "“““““““““" ББСБ-аас мөнгө ашиглаж, түүнийгээ гэрээгээр халхавчлан хууль ёсны мэт харагдуулах гэсэн хууль зөрчсөн хэлцэл болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон, хэрэг шийдвэрлэсэн прокурорын тогтоолд тодорхой дүгнэсэн болохыг тэмдэглэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00768 шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., 75 дугаар зүйлийн 75.2.1., 82 дугаар зүйлийн 82.1.-д заасныг тус тус баримтлан Ж.”““““““““эс 49,706,273 төгрөг, хариуцагч Б.”““““““““ээс 42,202,942 төгрөг, нийт 91,909,215 төгрөг гаргуулах "“““““““““ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617,497 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг хэт хялбарчлан буруу тайлбарлаж хэрэглэн хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн шийдвэр гаргасан. Үндэслэл: 1.Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотолсон 95 хуудсанд эмхлэгдсэн 103 хуудас нотлох баримт гаргасан. Хариуцагч нар энэ нотлох баримтыг эсэргүүцэж маргасан, няцаасан нотлох баримт гаргасан зүйл байхгүй. Нэхэмжлэлийг хариуцагч Б.”““““““““ 2024 оны 10-р сарын 01-нд гардан авч, эрх үүрэгтэйгээ танилцсан, хариуцагч Ж.”““““““““ төлөөлөгчөөрөө дамжуулан 2024 оны 12 дугаар сарын 05-нд нэхэмжлэлийг хүлээн авсан. Хариуцагч нар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан эхлэх хүртэл нэхэмжлэл, түүний үндэслэл,нотлох баримтыг няцаасан нотлох баримт гаргасан, нэхэмжлэлийн үндэслэл нотолгоог эсэргүүцэж маргасан зүйл болоогүй, хариуцагч нарын төлөөлөгч нь 2025 оны 05 сарын 07-ны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн боловч “...Ж.”““““““““зээл авсан, гэрээнүүд дээр гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг учир зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байгаа” гэж тайлбар хэлсэн, ...Зээл авсан гэдэг дээр маргадаггүй, харин шинээр авсан зээлээр өмнөх зээлээ хааж явдаг байсан”/Шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дахь тал/ гэж асуултад хариулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь заалт, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасан нөхцөл бий болсон буюу зээл авсныг зөвшөөрсөн боловч төлсөн гэдгээ шүүхийн өмнө нотлоогүй, тийм нотлох баримт гаргаагүй байна. 2.Хариуцагчийн төлөөлөгчийн Ж.”““““““““ хамгийн сүүлийн зээлийг 2020 оны 09 сарын 25-нд авсан, ““““““““““” ББСБ нь 2024 оны 09 cap нэхэмжлэл гаргасан учраас Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, “““““““““гомдол гаргасан нь хугацаа тасалдах үндэслэл болохгүй гэж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласныг шүүх үндэслэлтэй гэж үзэж Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг хэт хялбарчлан буруу тайлбарлан хэрэглэсэн. Үүнд: а. Нэхэмжлэгч хуулийн этгээд болох ““““““““““ ББСБ” ХХК нь иргэдийн хамтын мөнгөр хөрөнгөөр хуулийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа этгээд бөгөөд тийнхүү мөнгөн хөрөнгөө нэгтгэсэн иргэд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл хуулийн этгээдийнхээ төлөөлөх этгээдээр дамжуулан уг эрхээ хамгаалахаар хууль ёсны эрх бүхий байгууллагад хандах нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд тодорхойлогдсон бүрэн эрх юм. Монгол улсын иргэн зөрчигдсөн эрхээ өөрөө биечлэн эсхүл төлөөлөх этгээдээрээ дамжуулан хамгаалах нь хууль ёсны юм. б. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж хохирсон иргэн, хуулийн этгээд эрх ашиг сонирхлоо хамгаалуулах, хохирлоо барагдуулахаар Монгол улсад иргэн, хуулийн этгээд, байгууллагын хууль ёсны эрхийг хамгаалах үүрэг бүхий үйл ажиллагаа явуулж байгаа этгээд /Цагдаа, Шүүх, Прокурор, Авлигын эсрэг байгууллага/-ийг сонгон хандах нь тэдний хууль ёсны сонголт бүхий эрхийн асуудал юм. Ийм учраас ““““““““““ ББСБ” ХХК нь Б.”““““““““, Ж. “““““““““ нарын ББСБ-д хохирол учруулсныг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж “““““““““хандсаныг 2022 оны 06 сарын 06-нд хүлээн авч бүртгэн шалгаад 2022 оны 07 сарын 04-нд 222500399 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж эхэлснийг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан” гэдэг ойлголтод хамаарах ба хуулийн энэ томьёолол нь гагцхүү шүүхэд гэж заагаагүй байгаа. Иргэний хуулийн энэ заалтыг хэрхэн ойлгож хэрэглэх талаар хяналтын шатны шүүхээр шүүхийн практик нэгэнт тогтсон болно.

в. Нөгөө талаар Цагдаагийн болон АТГ-т хэрэг бүртгэлийн хэргийг шалгах явцад болон шүүх хуралдаан дээр хариуцагч тал зээл авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд харин зээлийг зээлээр хаасан гэдэг боловч тийм баримт гаргадаггүй, энэ үндэслэл нь шалгагдаад магадлагдчихсан байдаг. Баримт дурдвал хариуцагч Б.”““““““““ 2022 оны 08 сарын 04-нд мөрдөгч Б.Төрмандахад гэрчээр мэдүүлэг өгөхдөө энэ нэхэмжлэлийн үндэслэл шаардлага болж байгаа гэрээнүүдийг дурдаад гэрээг хэрхэн байгуулсан, зээл олгосон тухай асуухад “...Бусад зээлийн гэрээнүүд дээр миний бие гарын үсэг зурах үед корона вирусын хөл хориотой байсан тул Ж.”““““““““ байгаагүй тул гэрээг нөхөж хийсэн...дээрх зээлүүдийг Ж.”““““““““ авсан нь үнэн”/Хэргийн тал/ гэсэн байх ба буцаан төлсөн тухай тайлбар баримт гаргаагүй байна. Ж.”““““““““ нь 2022 оны 08 сарын 11-нд мөрдөгч Г.”““““““““гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2019 оноос зээл авч эхэлсэн 2020 онд барилгын ажил хийж байгаад 1,5000,000-аас 10,000,000 хүртэл хэмжээний зээл авсан, “““““““““ ББСБ-аас 70 орчим сая төгрөгийн авсан” гэсэн байх ба “...Би тухайн “““““““““ ББСБ-аас авсан зээлээ төлөхгүй гэж хэлээгүй, зугтаж алга болоогүй, манай эмэгтэй дүү Б.”““““““““ миний батлан даагчаар ор гэж байсан” Хэргийн 97-98 тал/ гэж мэдүүлсэн ба буцаан төлсөн гэж тайлбар баримт гаргаагүй байна. Энэ нь хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу шүүхэд 2024 оны 09 сарын 13-нд нэхэмжлэл хүлээн авахаас 1 жил 11 сарын өмнө зээл авснаа хүлээн зөвшөөрч төлөх үүрэгтэйгээ илэрхийлж байгаа нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дүгээр зүйлийн “...бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн” гэх үндэслэл хамаарч байгаа ба хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж энэ үеэс буюу 2022 оны 08 сарын 11-ээс шинээр тоологдсоныг эргэлзээгүй харуулж байна. 3.Шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийг нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэлийг хэрхэн тодорхойлж байгааг шаргуу лавлаж, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаагүй гэж зэмлэн гэм хор уу, гэрээний хохирол уу мэтгэлцсэн. Шүүх бас нэхэмжлэгч нэхэмжлэлийн хуулийн үндэслэлээ ингэж тодорхойлсон гээд тэр нь батлагдаагүй гэж ойлгохуйц дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Үүнд: а.Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэлийг Ж.”““““““““, Б.”““““““““ нарын хувьд ялгамжтайгаар Иргэний хуулийн заалтууд, тухайн үед мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай, Компанийн тухай хуулийн зохих заалтыг үндэслэж тодорхойлсон. Б.”““““““““ шийдвэрлэж төрсөн дүү Ж.”““““““““дээ олгосон зээл нь ББСБ-ын журмаас гадна Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн тодорхой зохицуулалтыг зөрчиж, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.3, 84.4.4 заалтыг зөрчсөн тул 84.7 заалтаар хохирол нэхэмжлэх эрхээ тодорхойлсон. б. Хариуцагч болон шүүхийн зүгээс хариуцагч нар Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн тодорхой зохицуулалтыг болон Компанийн тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Ж.”““““““““д Б.”““““““““ шийдвэрлэж ямар ч бүрдэл, хувийн хэрэггүй, гарын үсгийг өмнөөс нь зурж зөвхөн гүйцэтгэх захирлын эрх мэдлээр олгосон нэрлэсэн хуулийг зөрчсөн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. Тийм ч учраас Б.”““““““““ нь Ж.”““““““““д хууль бус зээл олгосон тул зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлийг хангалттай хангаж байгааг нэхэмжлэлээ нотолсон баримтуудаас дүгнэлт хийж болно. в. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийг гагцхүү шүүх тогтоох бөгөөд энд хамаарч байгаа хэлцлийг хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоолгохоор сонирхогч этгээд заавал нэхэмжлэл гаргахыг шаарддаггүй. Харин мөн хуулийн 56.7-д зааснаар ийм хэлцлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болдог. Мөн хуулийн 56.5-д зааснаар 56.1-д заасан ийм хэлцэл хийсэн талууд өгсөн авснаа буцааж өгөх тул түүний авсан, төлөхгүй гэж баримт үндэслэл гаргаж маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа зээл 41,265,331 төгрөгийг Ж.”““““““““эс нэхэмжилсэн. Өөрийн төрсөн дүүЖ.”““““““““д ББСБ-ын мөнгөн хөрөнгийг өөрийн хувийнх мэт өгч Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн тодорхой зохицуулалт, Компанийн тухай хуулийн хязгаарлалтыг зөрчсөн буруутай этгээд ББСБ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.”““““““““ээс Иргэний хуулийн 56.6 дахь заалт, Компанийн тухай хуулийн 84.7-д заасан үндэслэлээр хохирол буюу гэрээнд бичсэнээр тооцсон “““““““““ ББСБ-ын тогтоосон хүүд нийцэж байгаа олох байсан орлого буюу зээлийн хүү 42,202,942 төгрөгийг хохирлоор нэхэмжилсэн нь үндэслэлтэй юм. Анхан шатны шүүх хуралдаан дээр Ж.”““““““““эс нэмэгдүүлсэн хүү нэмэгдүүлсэн хүү 8,440,942 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд татгалзахгүй гэж нэхэмжлэлээ тодорхойлсон/ Шүүх хурлын тэмдэглэлийн 6 дахь тал/ байгаа. г.Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээг тодорхойлж шүүхийн мэтгэлцээнд оролцох чөлөөт эрхтэй боловч эрх зүйн харилцаа, хууль хэрэглээг зөв тогтоох үүрэг хүлээдэггүй. Энэ нь хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа шүүх, шүүгчийн хэнтэй хуваалцах аргагүй үүрэг, дархан эрх юм. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 497.1,497.3 гэж бичсэнээр буруутгах, энэ нь шүүхийн хэрэг шийдвэрлэлтэд нөлөөлөх учиргүй. Хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар Б.Мөнцэцэг, Ж.”““““““““ нар гэм буруутай болохыг тогтоосон байх тул Иргэний хуулийн энэ заалтыг нэхэмжлэгч тодорхойлж бичсэнийг буруутгах үндэслэл байхгүй юм. Иймд Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 07-ны 312/ШШ2025/00768 тоот шийдвэртэй хэргийг хянан үзэж шийдвэрт хууль хэрэглээг зөвтгөн, нотлох баримтыг үнэлэн өөрчлөлт оруулж Ж.”““““““““эс 41,265,331 төгрөгийг зээлийг, Б.”““““““““ээс зээлийн хүүгээр тооцсон хохирол 42,202,942 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. Давж заалдах хуралд оролцоно гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч "“““““““““ ББСБ” ХХК нь хариуцагч Б.”““““““““ээс зээлийн хүүгээр тооцсон хохирол 42,202,942 төгрөг, хариуцагч Ж.”““““““““эс зээлийн гэрээний үүрэгт 49,706,273 төгрөг, нийт 91,909,215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., 75 дугаар зүйлийн 75.2.1., 82 дугаар зүйлийн 82.1.-д заасныг тус тус баримтлан Ж.”““““““““эс 49,706,273 төгрөг, хариуцагч Б.”““““““““ээс 42 202 942 төгрөг, нийт 91 909 215 төгрөг гаргуулах "“““““““““ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй  байна.

Нэхэмжлэгч "“““““““““ ББСБ” ХХК нь хариуцагч Ж.”““““““““д 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,767,500 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай,  2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлжээ.

Хариуцагч Ж.”““““““““ нь  нэхэмжлэгч "“““““““““ ББСБ” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар Ж.”““““““““эс 41,265, 331 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,440,942 төгрөг, нийт 49,706,273 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэгч "“““““““““ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй, Иргэний хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх тайлбарыг гаргасан бөгөөд энэхүү тайлбар нь дээрх зээлийг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзэн “““““““““гомдол гаргаж, тухайн гомдлыг шийдвэрлэсэн баримтаар нотлогдоно гэжээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдах хоёр үндэслэл буюу тогтоосон журмаар шүүх, арбитрт нэхэмжлэл гаргасан эсхүл үүрэг хүлээсэн этгээд үүргээ хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлийг заасан байх тул нэхэмжлэгчээс гаргасан  “““““““““хандсан гомдол, прокурорын тогтоолыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй болно.

Мөн нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1. дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг нь нотолсон ямар нэг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх хариуцагч Б.”““““““““ээс хохирол болох зээлийн хүү 42,202,942 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "“““““““““ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасан байна. Учир нь анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.”““““““““т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Гэвч нэхэмжлэгч хариуцагч Б.”““““““““т холбогдох шаардлагыг өөрт учирсан хохирол гэж үзэн нэхэмжилсэн болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Нэхэмжлэгч "“““““““““ ББСБ” ХХК нь хариуцагч Б.”““““““““ээс зээлийн хүүгээр тооцсон хохирол 42,202,942 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан боловч энэ байдлаа буюу энэ шаардлагыг нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх дүгнээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн “...Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 07-ны 312/ШШ2025/00768 тоот шийдвэртэй хэргийг хянан үзэж шийдвэрт хууль хэрэглээг зөвтгөн, нотлох баримтыг үнэлэн өөрчлөлт оруулж Ж.”““““““““эс 41,265,331 төгрөгийг зээлийг, Б.”““““““““ээс зээлийн хүүгээр тооцсон хохирол 42,202,942 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү...” гэсэн агуулгатай шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн  шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хангагдаагүй байх тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617,497 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар  сарын 07-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00768  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., 75 дугаар зүйлийн 75.2.1., 82 дугаар зүйлийн 82.1.-д заасныг тус тус баримтлан Ж.”““““““““эс 49,706,273 төгрөг, хариуцагч Б.”““““““““ээс 42,202,942 төгрөг, нийт 91,909,215 төгрөг гаргуулах "“““““““““ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 79 дүгээр зүйлийн 79.1., 497 дугаар зүйлийн 497.3. дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.”““““““““эс 49,706,273 төгрөг, хариуцагч Б.”““““““““ээс 42,202,942 төгрөг нийт 91,909,215 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ““““““““““ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар   зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617,497 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.ҮҮРИЙНТУЯА

 

                                                      ШҮҮГЧ                                    Л.ХИШИГДЭЛГЭР

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТТӨР Тэг