Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1289

 

  2019         08         14                                       2019/ШЦТ/1289

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Ш.Нямдорж,

шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч А.Дулмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б д холбогдох эрүүгийн 1902 00108 0163 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Б , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 3.0581 грамм хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, улмаар худалдаалах зорилгоор БНХАУ-ын нутаг дэвсгэрээс хууль бусаар олж авч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Баянзүрхийн товчоо” гэх газар хүртэл хадгалсан, 57-07 УБМ услын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би дүүгээсээ гутал оруулж ирэхээр мөнгө авсан нь үнэн. Тухайн үед БНХАУ-ын Эрээн хотод зээл гээд үзэсгэлэн худалдаа болдог байсан.  Тэр үзэсгэлэн худалдаанд миний авах юм  байхгүй байсан. Ингээд чатаар Бээжинд таньдаг байсан найзуудтайгаа холбогдсон. Тухайн зүйлийг 8 грамм гэснийг 3 грамм гээд байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Гэрч Б.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баасансүрэн Wechat хаягаар надтай холбогдоод Бээжингээс Эрээн рүү явдаг таксины холбогдох дугаар мэдэх үү" гэж асуусан. Би өмнө нь Эрээнээс Бээжин хот руу явах үедээ машины жолоочийн утасны дугаарыг нь авч үлдсэн байсныг Баасансүрэнд өгөөд холбож өгсөн. Хэсэг хугацааны дараа Баасансүрэнгээс "Эрээн рүү гарсан юм уу" гэж асуухад Баасансүрэн "нөгөө машин нь хүнгүй гээд явахгүй" гэж байна гэж хэлэхэд нь би "өө тийм үү, чи автобусаар яваач" гэж хэлэхэд "харин тэгдэг юм уу 6 цагаас явдаг гэж байна, чи өмнө нь автобусаар явж байсан уу" гэж асуусан. Тэгэхээр нь "явж байсан, тааваараа явдаг юм байна лээ, өглөө үүрээр Эрээнд ирдэг" гэж хэлэхэд Баасансүрэн "мань нь татвартай бараа авч яваа, замд шалгалт байдаг юм болов уу" гэж асуусан. Тэгэхэд нь би "Бээжингээс Эрээн ороход ямар юмны шалгалт байдаг юм" гэж хэлсэн. Яг юу авч яваа болохыг нь би мэдэхгүй. Тэрийг нь тодруулж асуугаагүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 32-33 дугаар хуудас/,

Гэрч Д.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ер нь боломжтой үедээ ахдаа мөнгө өгдөг. Гэхдээ их хэмжээгээр мөнгө өгч байгаагүй. Харин 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баасансүрэн ах манай ажил дээр ирээд "гутал авчирч зарах гэсэн юм 3.300.000 төгрөг зээлээч, гутлаа зараад буцаагаад өгнө" гээд гуйгаад байсан. Өмнө нь манай ээж гудамжинд машинтайгаа зогсож байгаад гутал зардаг байсан юм. Баасансүрэн ахыг тэгж гутал зарах гэж байгаа юм байна гэж бодоод 3.300.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5127047202 дугаарын данснаас Баасансүрэн ахын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш мөнгө өгөөгүй. Өөр зүйлийн талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 39 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 31 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹3117 дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн зүйл шинжилгээнд тэнцэнэ, “13” гэсэн дугаартай гялгар ууттай мөс мэт зүйлд метамфетамин /methamphetamnine/-ы агууламж илрэв. Метамфетамин /methamphetamnine/-ы НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг.” гэжээ /хэргийн 43 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹3106 дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. “ИЮ 92042430 Баасансүрэн” гэж хаягласан шээсний дээжинд метамфетамин /МАМР/ илрэв. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг.” гэжээ /хэргийн 46 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹772 дүгнэлтэд “Д.Б  нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвдөж байсан гэх бармит мэдээлэл үгүй, одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хульд хэрэг хариуцах чадвартай, мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна” гэжээ /хэргийн 50-51 дүгээр хуудас/,

Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 942 дугаар мэдээлэл, баримт бичиг гаргуулах тухай прокурорын зөвшөөрөл /хэргийн 101-103 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 92 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 99 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 3.0581 грамм хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, улмаар худалдаалах зорилгоор БНХАУ-ын нутаг дэвсгэрээс хууль бусаар олж авч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Баянзүрхийн товчоо” гэх газар хүртэл хадгалсан, 57-07 УБМ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Би дүүгээсээ гутал оруулж ирэхээр мөнгө авсан нь үнэн. Тухайн үед БНХАУ-ын Эрээн хотод зээл гээд үзэсгэлэн худалдаа болдог байсан.  Тэр үзэсгэлэн худалдаанд миний авах юм нь байхгүй байсан. Ингээд чатаар Бээжинд таньдаг байсан найзуудтайгаа холбогдсон. Тухайн зүйлийг 8 грамм гэснийг 3 грамм гээд байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэх мэдүүлэг, гэрч Б.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баасансүрэн "мань нь татвартай бараа авч яваа, замд шалгалт байдаг юм болов уу" гэж асуусан. Тэгэхэд нь би "Бээжингээс Эрээн ороход ямар юмны шалгалт байдаг юм" гэж хэлсэн. Яг юу авч яваа болохыг нь би мэдэхгүй. Тэрийг нь тодруулж асуугаагүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 32-33 дугаар хуудас/, гэрч Д.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ер нь боломжтой үедээ ахдаа мөнгө өгдөг. Гэхдээ их хэмжээгээр мөнгө өгч байгаагүй. Харин 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баасансүрэн ах манай ажил дээр ирээд "гутал авчирч зарах гэсэн юм 3.300.000 төгрөг зээлээч, гутлаа зараад буцаагаад өгнө" гээд гуйгаад байсан. Өмнө нь манай ээж гудамжинд машинтайгаа зогсож байгаад гутал зардаг байсан юм. Баасансүрэн ахыг тэгж гутал зарах гэж байгаа юм байна гэж бодоод 3.300.000 төгрөгийг өөрийн Хаан банкны данснаас Баасансүрэн ахын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш мөнгө өгөөгүй. Өөр зүйлийн талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 39 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 31 дүгээр хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹3117 дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн зүйл шинжилгээнд тэнцэнэ, “13” гэсэн дугаартай гялгар ууттай мөс мэт зүйлд метамфетамин /methamphetamnine/-ы агууламж илрэв. Метамфетамин /methamphetamnine/-ы НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг.” гэжээ /хэргийн 43 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹3106 дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. “ИЮ 92042430 Баасансүрэн” гэж хаягласан шээсний дээжинд метамфетамин /МАМР/ илрэв. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг.” гэжээ /хэргийн 46 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹772 дүгнэлтэд “Д.Б  нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвдөж байсан гэх бармит мэдээлэл үгүй, одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хульд хэрэг хариуцах чадвартай, мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна” гэжээ /хэргийн 50-51 дүгээр хуудас/, Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 942 дугаар мэдээлэл, баримт бичиг гаргуулах тухай прокурорын зөвшөөрөл /хэргийн 101-103 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 92 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 99 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гялгар ууртын хамт 3.4061 грамм жинтэй мөс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,

Д.Б гийн цагдан хоригдсон 86 хоногийг эдлэх ялд оруулан тооцож тус тус шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Б  нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон,гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж боломжтой байна гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б  нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.