Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1290

 

2019         08         14                                         2019/ШЦТ/1290

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Д.О  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О т холбогдох эрүүгийн 1806 09895 0309 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, , Д.О , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.О  нь 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Кино үйлдвэрийн автобусны буудлын орчим иргэн Б.Н тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн хэсэгт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.О  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Намайг Оюунбаатар гэдэг. Би төслийн инженер хийдэг, тухайн үед 2018 оны 12 дугаар сарын 09-ний орой найзуудтайгаа “Ибиза” гэх баарнаас гараад явсан. Би тухайн үед түрүүлээд яваад өгсөн. Хамт явсан хүмүүс маань ирэхгүй байсан. Би хүлээгээд байж байтал эмэгтэй хүмүүс орилолдоод байхаар нь хамт байсан хүмүүс маань орилолдоод байгаа юм болов уу гээд яваад очтол 3 залуу явуулахгүй хэл амаар доромжилоод байна гэсэн. Тэгэхээр нь би наад хүмүүс чинь надтай хамт явж байгаа юм гэхэд “хөгшин төгцөг минь чи өөрөө яв” гээд намайг боож унагаагаад өөрөө яваад өгсөн. Тэгснээ 10-20 минутын дараа тархи хагалсан байна гээд буцаад гүйгээд ирсэн. Тэр үед халаасанд байсан утас түрүүвч алга болсон байсан. Би тэд нараас утас түрүүвчээ нэхтэл чи өөрөө толгой хагалсан байна гээд байсан. Ингээд үүрийн 4 цагт бид нар Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт очоод, эрүүлжүүлэгдээд маргааш өглөө нь гарсан. Маргааш өглөө нь надад захиргааны арга хэмжээ авч 200.000 төгрөгөөр торгосон. Нэг хоногийн дараа цагдаагийн газраас намайг ирж уулз гээд би очиж уулзахад ийм зүйл болсон гэж хэлсэн” гэв.

Хохирогч Б.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө найз Д.Буяндэлгэр, Э.Батсүх нарын хамт Ибиза бааранд сууж гарч иртэл баарны үүдэнд үл таних эмэгтэй байхаар нь бид 3 очоод юм яриад зогсож байтал үл таних залуу бид нар дээр ирсэн. Тэгээд манай Буяндэлгэр гэх найзтай "найз эмэгтэй хоргоогоод байна уу, манай охидуудыг зүгээр байлга" гээд маргаад байсан ...автобусны буудлын орчим зогсож байтал нөгөө залуу дахин ирээд маргаад эхэлсэн. 3 эмэгтэй болон би салгах гээд голоор нь ортол тухайн эрэгтэйн найз охин нь гэх эмэгтэй намайг үсдээд авсан. Гэтэл тухайн эрэгтэй газар тонгойгоод чулуу авч байхыг нь би харсан. Тэгээд би 2 найздаа "энэ залуу чинь чулуу авчихлаа" гэж хэлээд үсдсэн байсан гарыг нь мултлаад гүйх гэтэл араас чулуугаа шидчихсэн. Тэгээд миний толгой халуу оргиод байхаар нь гараараа дараад үзтэл цус гарч байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-14, 45-46 дугаар хуудас/,

Гэрч Д.Мөнхгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Оюунбаатар босч ирээд нөгөө хүнтэйгээ бас заамдалцаад байсан. Би тэр үед нь голоор нь ороод хажуугаар нь салгах гэж оролдсон. Тэгээд зогсож байснаа тэр залуучууд гүйгээд явчихсан. Хэсэг хугацааны дараа тэр залуучууд буцаж ирээд нэг нь миний толгойг хагалсан байна гэсэн. Тэгэхээр нь бид нар та нар яахаараа хүний толгой хагалдаг юм бэ гэхэд та нар толгой хагалчихлаа ш дээ гээд цус гарчихсан ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 20-21 дугаар хуудас/,

Гэрч Д.Буяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...махлаг эмэгтэй чи одоо яагаад байгаа юм гээд Норовсамбууг орой дээрээс нь үсдээд доошоо дарсан. Тэгээд би боль гээд салгах гээд эмэгтэй рүү хараад эргээд тухайн залуу руу хартал доошоо газар тонгойж байсан. Гэтэл Норовсамбуу "чулуу авчихлаа шүү" гэж хэлэхээр нь би согтуу Батсүх найзыгаа аваад түрүүлээд гүйсэн. Гэтэл араас Норовсамбуу үсдүүлсэн үсээ тавиулчихаад араас гүйсэн. Норовсамбууг араас гүйх үед Таг гээд маш чанга чимээ гарсан. Тэгээд эргээд хартал Норовсамбуу цохиулчихлаа гэхээр нь Норовсамбуу дээр яваад очтол толгойн ар талын хэсгээс маш их цус гарч байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-24 дүгээр хуудас/,

Гэрч Н.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Оюунбаатарын халаас ухсан гэх зүйл хараагүй, би хоёр залуу өшиглөж байхыг л харсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-19, 92-93 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹147 дүгнэлтэд “Б.Н -н биед дагзны хуйханд шарх, баруун гар, зүүн чихний ард зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 27 дугаар хуудас/,

Гэрч хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 97-100 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 30 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 32 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.О  нь 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Кино үйлдвэрийн автобусны буудлын орчим иргэн Б.Н тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн хэсэгт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч хохирогч Б.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө найз Д.Буяндэлгэр, Э.Батсүх нарын хамт Ибиза бааранд сууж гарч иртэл баарны үүдэнд үл таних эмэгтэй байхаар нь бид 3 очоод юм яриад зогсож байтал үл таних залуу бид нар дээр ирсэн. Тэгээд манай Буяндэлгэр гэх найзтай "найз эмэгтэй хоргоогоод байна уу, манай охидуудыг зүгээр байлга" гээд маргаад байсан ...автобусны буудлын орчим зогсож байтал нөгөө залуу дахин ирээд маргаад эхэлсэн. 3 эмэгтэй болон би салгах гээд голоор нь ортол тухайн эрэгтэйн найз охин нь гэх эмэгтэй намайг үсдээд авсан. Гэтэл тухайн эрэгтэй газар тонгойгоод чулуу авч байхыг нь би харсан. Тэгээд би 2 найздаа "энэ залуу чинь чулуу авчихлаа" гэж хэлээд үсдсэн байсан гарыг нь мултлаад гүйх гэтэл араас чулуугаа шидчихсэн. Тэгээд миний толгой халуу оргиод байхаар нь гараараа дараад үзтэл цус гарч байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-14, 45-46 дугаар хуудас/,

 гэрч Д.Мөнхгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Оюунбаатар босч ирээд нөгөө хүнтэйгээ бас заамдалцаад байсан. Би тэр үед нь голоор нь ороод хажуугаар нь салгах гэж оролдсон. Тэгээд зогсож байснаа тэр залуучууд гүйгээд явчихсан. Хэсэг хугацааны дараа тэр залуучууд буцаж ирээд нэг нь миний толгойг хагалсан байна гэсэн. Тэгэхээр нь бид нар та нар яахаараа хүний толгой хагалдаг юм бэ гэхэд та нар толгой хагалчихлаа ш дээ гээд цус гарчихсан ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 20-21 дугаар хуудас/, гэрч Д.Буяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...махлаг эмэгтэй чи одоо яагаад байгаа юм гээд Норовсамбууг орой дээрээс нь үсдээд доошоо дарсан. Тэгээд би боль гээд салгах гээд эмэгтэй рүү хараад эргээд тухайн залуу руу хартал доошоо газар тонгойж байсан. Гэтэл Норовсамбуу "чулуу авчихлаа шүү" гэж хэлэхээр нь би согтуу Батсүх найзыгаа аваад түрүүлээд гүйсэн. Гэтэл араас Норовсамбуу үсдүүлсэн үсээ тавиулчихаад араас гүйсэн. Норовсамбууг араас гүйх үед Таг гээд маш чанга чимээ гарсан. Тэгээд эргээд хартал Норовсамбуу цохиулчихлаа гэхээр нь Норовсамбуу дээр яваад очтол толгойн ар талын хэсгээс маш их цус гарч байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-24 дүгээр хуудас/, гэрч Н.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Оюунбаатарын халаас ухсан гэх зүйл хараагүй, би хоёр залуу өшиглөж байхыг л харсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-19, 92-93 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹147 дүгнэлтэд “Б.Н -н биед дагзны хуйханд шарх, баруун гар, зүүн чихний ард зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 27 дугаар хуудас/, гэрч хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 97-100 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 30 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 32 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.О т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Д.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.