| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2023/01579/И |
| Дугаар | 207/ма2025/00080 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 207/ма2025/00080
2025 06 23 207/МА2025/00080
Б.”““““““““ нарын нэхэмжлэлтэй,
хариуцагч Ж.”““““““““ нарт холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 312/ШШ2025/00696 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : Б.”““““““““ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.”““““““““ нарт холбогдох,
“Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутааж, худал, мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр хэрэгсэл, арга замаар няцаах үүргийг Ж.”““““““““д даалгах, ““““““““““” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Хяналтын зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 тоот дүгнэлт, ““““““““““” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 49 тоот тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “““““““““цехийн хорооны даргыг сонгох ээлжит бус сонгууль, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “““““““““хорооны даргыг сонгох ээлжит бус сонгуулийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х”““““““““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х”““““““““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагч Ж.”““““““““, хариуцагчийн төлөөлөгч “““““““““, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.”““““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...”““““““““ ТӨҮГ-ын “““““““““ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.”““““““““ миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаасан нийт ажилтнууд буюу гишүүдийн хурал нь 2023 оны 08 сарын 07-ны 17 цаг 00 минутад ““““““““““” ТӨҮГ-ын Ерөнхий захиргааны нэгдүгээр байр буюу нийтэд нэрлэж заншсанаар АБК 6 давхарт “““““““““ ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулах 2024 онд хэрэгжүүлэх хамтын гэрээнд санал авах зорилготой байсан. Гэтэл уг хуралд холбооны дарга нийтэд хамтын гэрээний саналын талаар мэдээлэл өгсний дараа шууд цехийн хорооны дансанд байгаа 25,000,000 төгрөгийг идэж шамшигдуулсан мэтээр уг хуралд ирсэн 125 үйлдвэрчний хорооны гишүүдэд ойлгуулж, тухайн мөнгө нь хорооны дансанд байхгүй төдийгүй, холбооны данснаас 660,000,000 төгрөг байхгүй болсон талаар мэдэгдэж, түүнд намайг оролцож авсан мэтээр ярьсан. Мөн орон тооны бус гишүүдийн хаалттай группт орж өөрийгөө тэргүүлэгч болгох гэсэн мэтээр уг хуралд ярьж, гишүүдэд тийм ойлголтыг төрүүлсэн төдийгүй түүнд нь хариуцлага тооцож хяналтын зөвлөлөөс тогтоол гарсан гэж танилцуулсан. Уг тогтоолын хүрээнд тухайн хуралд ирсэн гишүүдийн дунд сонгууль явуулах гэж улайран дайрсан. Тухайн хуралд нийт 125 гишүүн ирсэн бөгөөд энэ нь олон нийтэд тараасан хэлбэр гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.2-т заасны дагуу Б.”““““““““ миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан гэдгийг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгсэл арга замаараа няцаах үүргийг Ж.”““““““““д даалгах нэхэмжлэлийг гаргаж байна. Б.”““““““““ намайг олон нийтийг хамарсан хурал цуглаанд гишүүдийн өмнө худал гүтгэх, мөнгө идсэн мэтээр бусдад ойлгуулах, хаалттай групп чатад тэргүүлэгч болохоор орсон, холбооны 660,000,000 төгрөг авахад оролцож гарын үсэг зурсан гэж нийт гишүүдэд ойлгуулах нь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээс тэс ондоо ойлголт гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутааж худал мэдээлэл тараасан гэдгийг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр хэрэгсэл, арга замаараа няцаах үүргийг Ж.”““““““““д даалгах нэхэмжлэлийг гаргаж байгааг минь шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч Х”““““““““, Н.”““““““““нар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ:
“...Бид “““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Үйлдвэрчний эвлэлийн орон тооны бус хорооны дарга нараар тус тус ажиллаж байсан, бидний эрх ашгийг хөндсөн “““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 49 тоот “арга хэмжээ авах” тухай тогтоолоор нэр бүхий 12 хорооны дарга нар үгсэн хуйвалдаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сонгогч гишүүдийн эрх ашгийн эсрэг үйлдэл гаргасан гэж буруутган улмаар 12 хороодод ээлжит бус сонгуулийг 2023 оны 07 дугаар сарын 30-ны дотор хуралдуулах, 12 хороодын дансны шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлэх тогтоолыг 6 хүний гарын үсэгтэйгээр баталгаажуулсан. Ингээд хүчээр хууль бус сонгуулийг явуулж, зарим хорооны даргыг сольсон ба энэхүү үйлдлийг хийж байхдаа бидний нэр төрд халдаж, худал гүтгэж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан учраас Монголын үйлдвэрчний эвлэлийн Холбоо, Хяналтын хороо, “““““““““ Төрийн өмчит үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд гомдол гаргасан боловч хариу өгөөгүй байж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “““““““““ийн “““““““““үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга “““““““““ болон тэргүүлэгчдэд хандсан Хариу хүргүүлэх тухай албан тоот, мөн Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны хяналтын хорооноос шүүхэд ханд гэсэн хариуг утсаар хүлээн аваад нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Орон тооны бус хороод гэсэн чат үүсгэсэн, нэгдэн орсон хорооны дарга нарыг үндэслэлгүй гүтгэсэн буюу хурлыг үймүүлэх оролдлого хийсэн, дарга нарыг тулган үг хэлүүлсэн, цехээс төлөөллөөр орж ирж байгаа ажилчдад өөрсдийн үзэл баримтлалыг тулган хүлээлгэж дарамталсан, өөрсдийн талд санал гаргах зорилгоор өөрсдийн фракцыг сонгож, хурлын төлөөлөгчөөр бэлтгэн оруулсан гэх зэргээр баримт нотолгоо байхгүй баримтаар 12 хороодын дарга нарыг буруутгасан билээ. Гэтэл зарим хороодын дарга нар огт үг хэлээгүй, хэлсэн гэх хорооны дарга нарын үг хэллэг нь хурлыг үймүүлэх зорилготой үг хэллэг, фракц сонгосон гэж буруутгасан гэх баримт байхгүй байхад хяналтын зөвлөл үндэслэлгүйгээр буруутгасан. Түүнчлэн энэхүү “““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Хяналтын зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 дүгнэлт, “““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн холбооны 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 49 тоот тогтоолууд нь “““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн зохих заалтууд, “““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажилтан сонгуультны ёс зүйн журмын холбогдох заалт, “““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Хяналтын зөвлөлийн дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн байх тул “““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Хяналтын зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 дүгнэлтийг хүчингүй болгох, “““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 49 тоот тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргаж байна ...” гэжээ.
Нэхэмжлэгч Х”““““““““, Г.”““““““““ нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“... 2023 оны 12 дугаар сарын 21-нд “““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, уг холбооны Тэргүүлэгчдийн хурлыг хариуцагчаар татаж 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “““““““““цехийн хорооны даргыг сонгох ээлжит бус сонгуулийг хүчингүй болгох, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “““““““““хорооны даргыг сонгох ээлжит бус сонгуулийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна. Манай “““““““““ Төрийн өмчит үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Үйлдвэрчний эвлэлийн орон тооны бус хорооны дарга нарыг үгсэн хуйвалдаж , албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сонгогч гишүүдийн эрх ашгийн эсрэг үйлдэл гаргасан гэж буруутгасан ба уг асуудлаар гарсан “““““““““ Төрийн өмчит Үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн холбооны 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 49 тоот тогтоолыг үндэслэн ээлжит бус хурлыг хийж, хорооны даргыг сольсон нь “““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн тул 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ган бөөрөнцгийн цехийн хорооны даргыг сонгох ээлжит бус сонгуулийг хүчингүй болгох, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “““““““““хорооны даргыг сонгох ээлжит бус сонгуулийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч ““““““““““” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, уг холбооны Тэргүүлэгчдийн хурлын дарга Ж.”““““““““ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд өөрийн татгалзал болон нотлох баримтаа шүүх хуралдааны явцад гаргаж өгөх болно. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тул бүхэлд нь эс зөвшөөрч байгаа болно. ...Санхүү гэдэг асуудалд маш их хэмжээний мөнгөний алдагдал, хулгайд алдагдсан байсан тэрбум төгрөгийг зохицуулахын тулд санхүүг заавал хяналттай байлгах шаардлага үүссэн. Үүний дагуу тэргүүлэгчдэд энэ эрх байсан. “““““““““ гарч ирээд ийм асуудал ярьсан гэж хэлээд байна, үгүй, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр намайг сонгогдохоос өмнө байсан зүйл. 2 дугаарт мөнгө алга болох юм бол буруутай этгээдээс нэхэмжилдэг үүрэг, эрх бий. “““““““““ гэж хүний 662,000,000 төгрөгийг алга болгосон асуудалд бага хуралд намайг ярьсан гэж яриад байна. Гэрч нь орж ирээд энэ хүн тэгж яриагүй гэдгийг нотлосон, одоо ямар нотлогоо хэрэгтэй гэдгийг би сайн ойлгохгүй байна. Бага хурал өмнө нь болсон бичлэгийг намайг зассан гэдэг. Уучлаарай тийм зүйл байхгүй. Бага хурлыг манайх хамтын гэрээний дагуу “““““““““ийн телевизээр бичүүлдэг. Манай бичлэгийг хийгээд “““““““““ийн телевиз өөрсдийнхөө архивт хадгалдаг. Тухайн өдөр 3-4 удаа хооллосон, хоолны цагуудыг бичлэг хийх шаардлагагүй учраас бичлэгийн цаг богиносож байгаа. Түүнээс тэр бичлэгийг таслаад сууж байх зав надад ч байхгүй, тэр хүмүүс ч надаар бичлэгийг таслуулахгүй. Фэйсбүүкээр явуулсан гэдгээ нотлоогүй гэж байна, би зураг хийгээгүй юм чинь яаж нотлох юм бэ? би бичээгүй юм чинь яаж нотлох юм бэ? фэйсбүүк орчин бол хэн нэгний зургаар нээгээд, манай хүүхдийн зургаар фэйсбүүк нээгээд мөнгө гуйж байсан тохиолдлыг би харж байсан. Тиймээс миний нэрээр энэ хэд хийгээд гаргаж ирж байхыг ч үгүйсгэхгүй. Хурал дээр очиж энэ хүнийг битгий сонгоорой гэдэг асуудлыг ярьсан гэж дахиад л яриад байна, уучлаарай үүнийг гэрчүүд нотлоод байна. Хаалттай групп гээд яригдаад байна, энэ журам 2020 онд батлагдсан журам. Энэ журмыг өөрөө баталсан хүн нь өөрөө уначхаад тийм журам байж болохгүй гэж ярьж болохгүй. Хурал цуглааныг хайрцаглаж болохгүй гэдэг журмыг “““““““““ өөрөө баталсан. Тийм учраас тэргүүлэгчээр тэрийг сонгоорой, энийг сонгоорой гэдэг зүйлийг та ирээд өөрийнхөө өмнөөс юм уу? цехийнхээ өмнөөс ярих ёстой. Харин өмнө хурлаа хайрцаглах ёсгүй гэдгийг энд сануулж байгаа. 18 хорооноос 12 хороо гэж яриад байна. 12 хороо бичсэн гээд байдаг боловч тэр группт 18 хороо байсан. Үүнээс хяналтын зөвлөлийн Пүрэвсүрэн тухайн үед хэлж байсан. “““““““““ гэдэг хүнээс тайлбар авсан, энэ хүн өөрөө бичсэн гэдгээ хэлсэн, тэгээд явж байгаа асуудал. Өмгөөлөгч буруу ойлгоод байна, 18 хүнээс 12 хүн бичсэн чатууд бүгд байгаа. Бичсэн гэдгийг бид нягталж байж шийдвэр гаргасан, түүнээс хяналтын зөвлөлийн чиглэлийг “за” гээд дагаад хийдэг асуудал биш. 11 хүн оролцох хурлаас 10 тэргүүлэгч оролцсоноос 6 нь дэмжиж, 3 нь түдгэлзэж, 2 нь татгалзсан санагдаж байна. 6 хүн дэмжчихээд байхад би хэрвээ шийддэг байсан бол тэр хүмүүс татгалзаж, түдгэлзэхгүй бүгдээрээ дэмжих байсан. Ёс зүйн журманд маш ойлгомжтой бичигдсэн байгаа. Ногоон номны 4.7-д холбоо, хороодын дарга нар, тэргүүлэгчид, хяналтын тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийн гишүүд энэ бүх зүйлд тэргүүлэгчдийн хурлаар шийднэ гэсэн зохицуулалт байгаа. Үүнийг бид нар сая хурлаараа холбоо хороодын дарга нар асуудал гарах юм бол сонгосон хуралд нь буцаана гэж байгаа. Холбооны дарга түүнээс ганцаараа асуудал гаргаад мөнгө төгрөгийн асуудал гаргасан бол намайг шууд тэргүүлэгчдийг хуралд нь буцаагаад тавих ёстой. Ялгаатай зөвлөмж, ялгаатай дүгнэлтүүд гаргасангүй гэж байна. Манайх Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд харъяалагддаг. Үүнд 2000 гаруй хороо байгаа, энэ хороо бүгдээрээ ажлын байрны тодорхойлолт байхгүй. Хуулиар зохицуулагддаг буюу дүрмээр зохицуулагддаг харилцаа байгаа. Энэ бүх хороод сонгууль дээрээ уначихаад бүгдийг нь шүүх дээр авч ирээд байх юм бол монголын шүүх ч үүнийг шийдэж барахгүй. Хяналтын зөвлөлийн дүгнэлтийг дүрмээсээ гажууд гэж яриад байна. Хяналтын зөвлөлийн дүрэм баталгаажиж орж ирснээр буюу манайд орж ирсэн хугацаа нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр. Дүгнэлт нь 2023 оны 06 дугаар сараас өмнө гарсан байж таарна. Тэгвэл ирээдүйд гарах дүгнэлт энд яригдахгүй. Хяналтын зөвлөл бол сүүлд дүрмээр зохицуулагддаг, тусдаа дүрмээр зохицуулагддаг харилцаа шүү. Хурлын асуудал нь хурал эхэлснээрээ хүчин төгөлдөр болдог. 39 гишүүн ирэх ёстой байснаар 2/3 нь ирэх юм бол хүчин төгөлдөр болдог. 39 гишүүнээс 26 гишүүн ирэх юм бол тэр хурал хүчин төгөлдөр болно, энэ хурлаараа шийдээд явна. Үүнийг дүрмээрээ ойлгомжтой биччихсэн байгаа. Бид маш ойлгомжтой зүйлийг ярьж байгаа. “““““““““ иргэний хувиар ч холбооны даргын хувиар ч тэргүүлэгчдийн даргын хувиар ч очоод сонгуульт албан тушаалаас нь шууд болиул гээд огцруулсан зүйл огт байхгүй. Зөвхөн сонгосон хурал нь шийдэж байгаа. Яагаад гэхээр мөнгөний асуудал буюу энэ асуудал бол маш ноцтой асуудал. “““““““““ын данс санхүүг зогсоосон асуудал яриад байна. Би холбооны даргын хувиар, тэргүүлэгчдийн даргын хувиар хэлэхэд бидний бүх санхүү явж байгаа. Холбоо хороодын гүйлгээнээс ганц нэг гүйлгээг бид зогсоодог. Ямар гүйлгээг зогсоодог гэхээр өнгөрсөн онд “““““““““ гэж хүн орж ирэхдээ айрагны баяр хийнэ гээд 15,000,000 төгрөгийг төсөвлөж орж ирснийг зогсоосон, бусад бүх гүйлгээг бид гаргасан. Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуульд хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон ашиг сонирхлыг хамгаалдаг болохоос биш үйлдвэрчний эвлэлийн холбооны төсөв дээр орж ирсэн холбооны гишүүд нь хамтын гэрээн дээрээ холбоонд энэ мөнгийг шилжүүлнэ гэдэг үг байдаг болохоос биш хороод аваад манайх руу шилжүүлээд байгаа асуудал биш. Хамтын гэрээг хийснээрээ бид гишүүдийнхээ татварыг өөрийнхөө холбооны дансанд төвлөрүүлж байгаа. Би ганцаараа “““““““““, хяналтын зөвлөл ч гэсэн ганцаараа шийдвэр гаргах эрхгүй. Холбооны дарга ирсэн ч гэсэн тэргүүлэгчдийн олонх шийддэг. Тэргүүлэгчдийн дарга гээд нэг хүний квоттой гэдгийг та бүхэн анхаарч үзнэ үү. Мөн бага хурлууд болон хурлууд дээр даргалах ёстой гэдэг ойлголтын зөрүү үүсээд байна. Холбооны дарга бага хурлыг заавал даргална гэдэг ойлголт байхгүй. Надад хэд хэдэн хурлыг өөрөө даргалж байгаагүй тохиолдол бий. 2/3 оор хуралдаад шийдчихээд хэн хэнээр хурлаа удирдуулах вэ гэдгийг тухайн үедээ шийддэг. Мөн тайлан тавих юм уу? хэний ямар асуудлыг сонсохоо тухайн хурал өөрөө шийддэг. Хурлаа хэлэлцэхдээ ийм ийм байдлыг шийдэх асуудлыг өөрсдөө гараа өргөөд шийддэг байгаа. Түүнээс заавал тайлан тавьж байж хороо, холбооны дарга очсон гэдэг зүйл байхгүй. Тэгэхээр энэ олон зарчмын асуудлуудыг ойлгоосой гэж хүсч байна. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь нам, улс төрөөс ангид гишүүдийнхээ олонхийн саналаар ажилладаг байгаа...” гэв.
Хариуцагч ““““““““““” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Хяналтын зөвлөлийн дарга Л.”““““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Би нэг зүйл ойлгохгүй байна. “““““““““ даргын өмгөөлөгч нь манай “““““““““ ТӨҮГ-ын албан ёсны хуульч. Манай үйлдвэрийн хуульч нь бүх гишүүдийн эрх ашгийг хамгаалах ёстой байдаг. Гэтэл “““““““““гаа ч хамгаалаад, хэдий арга хэмжээ авагдсан хүмүүс байгаа ч гэсэн энэ хүмүүсийн эсрэг талд ажиллаад байна. Өмнөх хуралд Улаанбаатар хотоос өмгөөлөгч авна гэсэн мөртлөө ““““““““““” ТӨҮГ-ын өмгөөлөгчөөр өөрийгөө өмгөөлүүлээд байна. Бид хоёр хоёулаа хариуцагч, бүгдээрээ Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд. Гэтэл гишүүдийн эсрэг байгаа байдал ажиглагдлаа. Манай хяналтын зөвлөл үйлдвэрчний эвлэлийн холбоотой тусдаа статустай. Дүрэм журмын дагуу хяналтын зөвлөл үйл ажиллагаа явуулдаг. “““““““““гийн ярьж байгаагаар манайд 142 дугаартай албан бичиг ирсэн байсан. Үүний дагуу ээлжит бага хурлаар дотоод чат үүсгээд ийм байдал үүссэн байна гэсэн байсан. Үүнийг судалж үзээд 12 тооны хороодын гишүүд оролцсон гэх чат, хоорондоо ярилцсан яриаг үндэслээд ёс зүйн хариуцлага тооцно уу гэсэн байдаг. Тэрний дараа эдгээр хорооны дарга нар 142 тоот тогтоол нь үнэнд нийцсэн байна уу? гарсан дүгнэлтийг үнэнд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж өгөөч гэсэн. Бид тэр үндэслэлийг тооцож үзээд ёс зүйн хариуцлага тооц гэсэн болохоос биш албан тушаалыг соль гэсэн үг өгүүлбэр байхгүй. Ёс зүйн хариуцлага гэдэг нь сонгуульт ажилтнуудад ёс зүйн журам гэж байгаа. Тэр журамд ёс зүйн хариуцлагын тухай ямар нэгэн арга хэмжээ авах үг өгүүлбэр байхгүй. Тухайн ажлын хэсэг нь хэлэлцэж байгаад дүрмэн дээрээ хариуцлага хүлээлгэнэ, ажлаас нь чөлөөлнө гэсэн өгүүлбэр байдаг. Үүнийг бид ойлгохдоо ёс зүйн хариуцлага, хариуцлага гэдэг чинь хоёр өөр ойлголт. Тиймээс хүлээлгэсэн хариуцлага нь дүрэм журамд ёс зүйн хариуцлага гэсэн үг байхгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулиар сануулах, донгодох хариуцлага тооцох ёстой байсан байна, та нар шууд албан тушаалаас нь буулгасан нь буруу болсон байна гэсэн шийдвэрийг хэлэлцсэн байдаг. Манай Хяналтын зөвлөл ажиллахдаа Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын холбооны дүрэм болон баталсан дүрэм журмын дагуу бид үйл ажиллагаа явуулдаг. Тухайн цаасан дээр яаж заасан байна хэний ч талд орохгүйгээр өөрсдөө дотроо хуралдаж ярьж хэлэлцэж байгаад эцсийн шийдвэрээ гаргадаг. Асуудал нь юунд байна гэхээр манай дүрэм журам болохгүй байгаад байна. Манайд мөрдөгдөж байгаа дүрэм журмыг зөрчих юм бол яг ямар хариуцлага тооцохыг тодорхой заасан байгаа. Тийм учраас болохгүй байгаа дүрэм журмаа цэгцлээд тодорхой болго гэж албан бичгүүдийг байнга өгч байгаа. Тийм учраас тухайн үед мөрдөж байгаа дүрэм журмуудаа мөрддөг...” гэв.
Хариуцагч “““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч “““““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Үйлдвэрчний эвлэлийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч “““““““““ байна. Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгч нар өөрсдийн эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа чат гэдэг юм байхгүй, хяналтын зөвлөлийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “““““““““ өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохдоо тухайн чатуудыг би бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хамгийн гол асуудал нь бүгдээрээ нийлээд бие биедээ дарга өгөх гээд бие биенийгээ хэнийг нь сонгох гээд байгаа юм, энэ үйл явдлыг таслан зогсоож байгаа. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай Бүгд Найрамдах Монгол ард улсын тухай хуульд заагаад өгчихсөн байгаа. Сонгуульт ажилтныг өөр ажлын байр луу шилжүүлэхдээ хамт олны зөвшөөрлийг заавал авна. Үйлдвэрчний эвлэл гэдэг байгууллага чинь хамгийн гол зүйл нь хамт олон. Хамт олон шийдчихээд байхад би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гээд мөнхийн дарга болох гээд байгаа юм уу? үүнийг би ойлгохгүй байна. Сонгуульт ажилтантай хэзээ ч хөдөлмөрийн харилцаа болон өөр гэрээ байгуулдаггүй. Яагаад вэ гэхээр үүнийг хамт олноос нь сонгож байгаа. Энд хөдөлмөрийн харилцаа яригдахгүй, зөвхөн ажлын албаны 4 хүн дээр л хөдөлмөрийн харилцаа болон бусад гэрээнүүд яригддаг байгаа. Дүрэмд заасны дагуу дотоод зохион байгуулалтаа өөрсдөө шийдвэрлэж байгаа. Хяналтын зөвлөл нь энэ гишүүд нийлээд ёс зүйн ийм ийм зөрчил гаргасан байна, иймд эдгээр хүмүүст хариуцлага тооцож, арга хэмжээ авна уу гэдэг дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг тэргүүлэгч нар шийдээд өөрсдөө хороод нь шийдээд байгаа. Дараагийн асуудал нь энд зөвхөн иргэн хүмүүс нэхэмжлэл гаргаж байгаа гэж ойлгож байгаа. Хуулийн этгээдээр буюу хорооныхоо зүгээс учирсан гэм хор, мөн дээрээс нь нэхэмжлэгч нар болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар тэргүүлэгч нарын гаргасан шийдвэрийн улмаас ямар хохирол учирснаа нотолсонгүй. Ажлын байр нь хэвээр харагдаж байгаа, цалин нь хэвээр байгаа гэж ойлгож байгаа. Өмгөөлөгч маань мөн адил Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 4.3.5-ыг яриад байна, энэ зөвхөн тэргүүлэгч нарт холбоотой асуудал. Энэ тэргүүлэгч нь зөвхөн хорооны тэргүүлэгч, холбоо биш. Холбооны тэргүүлэгч нар дүрмийн 3.13-аар зохицуулагддаг байгаа. Квотыг 37 байж байгаад 38 болсон, 39 болсон гэж зөвхөн ус хангамжийн цех дээр ярьж байна. Энэ хуралдаан дээр “““““““““ тухайн үед өөрөө дарга байсан. Тэргүүлэгчдээ хэлээд 5 хүнээс 1, хуралд орж ирсэн бүх хүмүүсээ өөрөө тоолоод лайв бичлэг байгаа, лайв бичлэг дээр “““““““““ гардаг. Хариуцагч өөрийн татгалзлаа нотлоод үзлэг хийлгэсэн, энэ үзлэг баримтаар байгаа. Нэхэмжлэгч үнэхээр өөрсдөө тоонд хүрээгүй гэсэн бол нотлох баримтын шаардлага хангасан байдлаар судлуулах бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч зөвхөн “““““““““гийн хуралтай холбоотой юмыг ярьсан, бусад хурлуудыг яриагүй. “““““““““ ч гэсэн “““““““““ нарын хурал яаж болсон, ярьж байгаа зүйл нь зөвхөн “““““““““г ярьсаар байгаад дууслаа. Тэгэхээр эдгээр 3 хороон дарга маань өөрчлөгдсөн, өөрчлөгдсөн гол шалтгаан бол хамт олон гэдгийг би дахин дахин хэлье. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтыг бэхжүүлэх, хамгаалах гэдэг заалт байдаг. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Үүнийгээ хэрэгжүүлээгүй дараа нь хэн хэлсэн нь бүү мэд нэг үгээр бусад руу дайрч давшилж байгаа нь өөр ойлголт. Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлага хяналтын зөвлөлийн дүгнэлт бол хяналтын зөвлөл маань холбооны дүрэмтэй нэгэн адил явдаг, зөвхөн тэмдэгтэй. Өөрийн хэвлэмэл хуудастай болохоос хуулийн этгээдийн эрхгүй. Тэгэхээр холбоо өөрийн дотоод хяналтын хүрээнд ёс зүйн зөрчил гаргасан гэж энэ асуудлыг шийдсэн. Тийм учраас хяналтын зөвлөл үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа. Шүүх хуралдааны явцад өөрийн амаар тайлбарлаад тэр чатад байсан, чат бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгч нар өөрийн дүрэмд заасны хүрээнд шийдвэр гаргасан, тогтоол гаргасан. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, мөн дээрээс нь Иргэний хууль бусад хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн тухай нэхэмжлэгч нар нотлоогүй. Улсын бүртгэлд бүртгэгдчихсэн хуулийн этгээдийн албан ёсны дүрмийн хүрээнд асуудлыг шийдвэрлээд явж байгаа. Тэргүүлэгч нарын бүрэн эрх өөрөө нэг данстай, 6200 гишүүд нэг данстай. Нэг дансаараа бид нар асуудлыг шийдвэрлэдэг. Тухайн цехээс орж ирж байгаа нийт гишүүдийн татвар манайх программтай болчихсон, жишээ нь “““““““““ээс 286 гишүүнээс тэдэн төгрөг орж ирсэн, тэрүүгээрээ үйл ажиллагааныхаа зардлыг явуулдаг. Үүнийг тодорхой хугацаанд түр зогсоосон, сонгууль болсон сонгуулийн дараа нээсэн. Ээлжит бус хурлыг хүчингүй болгох гээд өөрийнхөө хурал дээр “““““““““, “““““““““хуралд “““““““““ өөрийн биеэр суусан. Эрдэнэт сувиллын хурал дээр Энхтуяа өөрийн биеэр байсан. Нэхэмжлэл гаргаад байгаа энэ гурван хүн гурвуулаа өөрийнхөө хуралд суугаад, хамт олон нь илээр гараа өргөөд чамтай бид харьцахгүй, дараагийнхаа даргатай харьцъя гэсэн. Түүнээс биш “““““““““ гүйж очоод юм ярьсан зүйл огт болоогүй. Хамгийн гол асуудал нь хувь хүний хувьд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ажилдаа орсон, 3 сарын хугацаатай ирсэн, буцаад Улаанбаатар хот руугаа өмгөөлөгчөөр явах байсан боловч энд болсон ажил хаялтаас эхлээд 7200 хүний эрхийг хамгаалах ёстой юм байна гээд эндээ үлдсэн. Энд үлдсэн хугацаанд шинэ холбоо 1100 хүнийг хэвийн бус руу шилжүүлсэн, 500 хүнийг хортойгоор тэтгэвэрт гарах насыг 10 жилээр наашлуулсан, 600 хүнийг тэтгэвэрт гарах насыг 5 жил татсан, ажилчдынхаа цалинг 30 хувь нэмсэн. Мөн энэ арван хэдэн гишүүд маань надаас хүрч ирээд зөвлөгөө авсан, би зөвлөсөн. Та нар нэхэмжлэл гарга гэсэн үүний дагуу маргааш нь “““““““““ нэхэмжлэл гаргасан, хэрэг дээр чинь би оролцож болно гэсэн. Энэ хэдэн хүн нь яг юунаас болоод хохирсон гэдгээ тодорхойлж чадахгүй, үүнийгээ гадуур юу гэж ярьж байна гэхээр энэ жил хамтын гэрээгээр 7200 хүн, цаашлаад ар гэрийнх нь хүмүүсийг тооцох юм бол 24000 хүний эрх ашигтай холбоотой хамтын гэрээ гэж хэлнэ. Үүнийг юу гэж ярина гэхээр шүүх дээр унагаачихсан, “““““““““г шүүх дээр авааччихсан, гаргаж байгаа шийдвэрүүд нь хууль бус, тийм учраас хамтын гэрээнд чадваргүй гэдэг талаар нь хэлж байгаа. Нотлох баримтын хүрээнд холбооны зүгээс эдгээр бүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна...” гэв.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 312/ШШ2025/00696 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.”““““““““ хариуцагч Ж.”““““““““д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутааж, худал, мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр хэрэгсэл, арга замаар няцаах үүргийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан Х”““““““““, “““““““““нарын ““““““““““” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон тус холбооны Тэрүүлэгчдийн хурал, Хяналтын зөвлөлд холбогдуулан гаргасан ““““““““““” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Хяналтын зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 дүгнэлт, ““““““““““” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 49 тоот тогтоол, нэхэмжлэгч Х”““““““““, Г.”““““““““ нарын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “““““““““цехийн хорооны даргыг сонгох ээлжит бус сонгууль, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “““““““““хорооны даргыг сонгох ээлжит бус сонгуулийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Алтансүх ““““““““““” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон тус холбооны Тэргүүлэгчдийн хурал, Хяналтын зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.”““““““““ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч Х”““““““““, “““““““““нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х”““““““““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Нэхэмжлэгч нарын эрх ашиг хохирсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэх дүгнэлтийг хийж, хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцээгүй. Нэхэмжпэгч нар нь хэд хэдэн шаардлага гаргасан ба “““““““““ ТӨҮГ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Хяналтын зөвлөлийн 2023.06.13-ны өдрийн /116 хх / дүгнэлтээр: 18 хороо, ялангуяа нэхэмжпэгч нарыг “““““““““н үг хэлэх эрхийг зохион байгуулалтайгаар хязгаарлах үйлдлийг гаргасан, хурлыг үймүүлэх оролдлого хийсэн, орон тооны бус хороодын дарга нарыг тулган үг хэлүүлсэн, ажилчдыг өөрсдийн үзэл баримтлалыг тулган хүлээлгэж дарамталсан, Өөрсдийн талд санал өгөх зорилгоор өөрсдийн төлөөлөгч нарыг сонгон оруулсан гэх үйлдлүүдийг гаргасан гэж үзэж, дүгнэлт гаргасан. Дүгнэхдээ ямар ч баримтгүйгээр дүгнэлт гаргасан болох нь хариуцагч нарын тайлбар, хэрэгт энэ талаарх баримт ирүүлээгүй зэргээр нотлогдох бөгөөд “чат” гэх 2-3 хүний харьцсан баримтыг зөвхөн хариуцагч тал “заах” боловч уг баримтаас дээрх үйлдлүүдийг нэхэмжпэгч нар гаргасан гэж үзэх баримт мөн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй атлаа хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Нэхэмжпэгч нарыг баримтгүйгээр буруутган, хариуцлага хүлээлгэн сонгуульт ажил үүрэгт хууль бусаар халдсан нотолсон баримтыг нэхэмжпэгч нар шүүхэд гаргаж өгсөн байхад шүүх нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлээгүй байна. Нэхэмжпэгч нарыг “““““““““ ТӨҮГ -ийн Үйлдвэрчний эвлэлийн Холбооны дүрмийн хэд хэдэн заалт, “““““““““ ТӨҮГ -ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажилтан сонгуультны ёс зүйн журмын хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж хариуцагч үзсэн. Эдгээр заалтуудад хамаарах үйлдлүүдийг нэхэмжлэгч нар гаргасан эсэхэд шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй. Энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 -р зүйлийн 107.3-т заасан Хариуцагч нэхэмжпэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэх заалтын дагуу хариуцагч гаргасан актаа хууль ёсны эсэхээ хэрхэн яаж, нотолсныг шүүх анхаарч үзэлгүй хууль зөрчсөн байна. Дээрх актыг үндэслэн гаргасан гэх “““““““““ ТӨҮГ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн 2023.06.28 ын өдрийн 49 тоот акт хууль ёсны эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй, акт гаргах эрх хэмжээтэй байна гэх байдлаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Акт гаргахдаа нэхэмжлэгч нарын эрх ашгийг анхаарч шийдвэрлэсэн эсэх, уг акт Хуульд нийцүүлэн гаргасан эсэхэд нотолсон баримт хариуцагч тал гаргаж өгөөгүй, акт хууль ёсны эсэхэд дүгнэлт хийгээгүй. Тухайн акт гарахдаа 1.”““““““““ ТӨҮГ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 1 бүлгийн 1.8.1 , 1.18.4, 1.8.6 заалт , Бүлгийн 3.13.9, 3.13.10 , 4 бүлгийн 4.4 , 9 -р бүлгийн 9 -р зүйлийн 9.3.5 заалтыг баримталсан . Энэхүү баримталсан заалт нь 2023.04.28-ны өдөр Бага хурлаар баталсан дүрмийн заалтыг хэрэглэсэн байх ба нэхэмжпэгч нарыг энэхүү дүрмийг батлах үед хууль бус үйлдэл гаргасан гэж буруутгагдсан буюу 2023.04.28-ны өдөр гэж үздэг. Өөрөөр хэлбэл дүрэм батлах ажиллагаа явагдаж байх үед гаргасан үйдлэл нь зөрчил мөн эсэх, зөрчил бол ямар журмын холбогдох заалтыг зөрчсен болох, зерчлийн шинжид тохирсон хариуцлага хүлээлгэсэн эсэхэд буюу акт нь нэхэмжпэгч нарын талаарх хууль бус үйлдлийг тогтоож шийдвэрлэсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй байна. 2.”““““““““ ТӨҮГ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажилтны , сонгуультны ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.3 , 2.2.1, 2.2.3 заалт 3-р зүйлийн 3.1.1, 3.1.3,1.5, 3.1,8 3.1.11 дэх заалтууд баримталсныг судлан үзэхэд : Ашиг сонирхлын зерчилгүй байх гэх зарчмын хүрээнд 2-р зүйлийн 2.1.3 , 2.2.3 заалт хамаарах ба заалт нь ...өөртөө болон хамаарал бүхий этгээдэд шан харамж авахгүй байх, эдийн болон эдийн бус хөрөнгийг ашиглуулахгүй байж, хувийн ашиг сонирхлоос ангид байх гэх агуулгатай байх ба Нэхэмжпэгч нар ямар хамаарал бүхий этгээдтэй эсвэл өөрөө хэнээс ямар шан харамж авсан болох , ямар хөрөнгийг хэнд ашиглуулсан талаар хариуцагч хэрэгт нотлоогүй, нотолсон баримт хэрэгт авагдаагүй. “““““““““ ТӨҮГ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажилтны ,сонгуультны ёс зүйн дүрмийн 3-р зүйлийн 3.1.1, 3.1.3, 3.1.5, 3.1,8 3.1.11 заалтаар буруутгасныг судлан үзэхэд: Үйлдвэрчний эвлэлийн эсрэг үндэслэл нотлогоогүй аливаа үйл ажиллагаа явуулах , байгууллагын бодлого үйл ажиллагааны талаар бусдад үндэслэлгүй ташаа ойлголт өгөх мэдээлэл тараах бусдыг хааж боож, ялгаварлан гадуурхаж хандсан, үйлдвэрчний эвлэлийн бүх шатны сонгуулийг будлиулах,бодит байдлыг гуйвуулсан мэдээлэл түгээх , шан харамж сонгуульт амлах зэргээр нөлөөөлсөн давуу байдал бусдад олгох, давуу байдлаас шан харамж авах, нөхцөл байдлыг бий болгох бусдыг дарамтлах, гүтгэхгүй байх гэх агуулгатай байх ба Нэхэмжлэгч нар нь дээрх хууль бус үйлдлүүдийг гаргасан эсэх нь ямар баримтаар нотлогдож байгаа талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Тухайн өдөр нэхэмжпэгч нараас тухайн хуралд Х.Аптантуяа, Б.”““““““““ Г.Болдбаатар , Г.”““““““““ нар үг хэлж , хуралд оролцсон. Оролцохдоо ямар, ямар үг хэлсэн болох талаар хэрэгт авагдсан ба 2022.04.28 -ны өдрийн бага хурлын камер бичлэгт авагдсан. Тухайн үг хэлж байхдаа болон хуралд оролцохдоо дээрх зөрчлүүдийг гаргасан гэж үзэх нотлох баримт байгаа эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй. Х.Болдбаатар нь 2:13:19 минутад 7:4:56 , Х”““““““““ 2:27:34, 7:32:45 , Б.”““““““““ 4:40:38 гэх минутад хуралд үг хэлсэн байх бөгөөд үгийг судлан үзэхэд хууль бус үйлдэл гаргаагүй болох нь нотлогдож байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Тухайн өдөр “““““““““нарын зарим нь хуралд оролцоогүй, үг хэлсэн гэх байдал хэрэгт тогтоогдохгүй, чат-д үг бичээгүй , оролцсон гэх байдал тогтоогдоогүй байхад зөвхөн “чат”-д нэр нь байсан гэдгээр буруутгаж, хэт үндэслэлгүйгээр , хууль бусаар ажил, албан тушаалд нь халдаж, хариуцлага хүлээлгэж сонгуульт ажлыг нь өөрчлөх “““““““““ ТӨҮГ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн 2023.06.28 ын өдрийн 49 тоот тогтоол гаргаж , хууль ёсны эрх ашгийг нь хохироосон болох нь тогтоогдож байхад шүүх анхаараагүй. “Чат” хаягт нэгдэн орсон нь хуйвалдаж, албан тушаалын байдлаа урвуулан , сонгогч гишүүдийн эсрэг үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэл мөн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй.Ямар үйлдэл гаргасныг хуйвалдсан гэж үзсэн болох, ялангуяа буруутгаж байгаа ёс зүйн дүрмийн заалтуудад хуйвалдах гэх нэр томьёололтой заалт байхгүй байдаг. Мөн албан тушаалын байдлаа урвуулсан гэж үзэх заалтуудад буруутгаж буй заалтууд хамааралгүй болох нь дүрмийн заалтаас харагдана. Ямар үйлдэл гаргасныг сонгогч , гишүүдийнхээ эрх ашгийн эсрэг гаргасан гэж үзэх талаар дүрмийн заалтуудад байхгүй байхад дээрх заалтуудыг хэрэглэж, улмаар “““““““““ ТӨҮГ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 9- р зүйлийн 9.3.5 - р зүйл заалтаар нэхэмжлэгч нарыг ёс зүйн хэм хэмжээг "ноцтой” зөрчсөн гэж үндэслэлгүй баримтгүй шийдвэрлэснийг шүүх анхаараагүй. З.”““““““““ ТӨҮГ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 9- р зүйлийн 9.1 -р заалтад сонгуульт ажилтнуудыг ялангуяа Хорооны даргыг хугацаанаас өмнө чөлөөлж, огцруулах талаар бичгээр шаардсан тохиолдолд уг асуудлыг сонгосон хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан. Нэхэмжпэгч нарыг ажлаас огцруулах талаар бичгийн шаардлага хэн нэгэн гаргаагүй, энэ талаар хариуцагч нотлоогүй. Харин хорооны даргыг өөрчлөх шаардлагатай гэж Хороодын хуралд болгон дээр хариуцагч “““““““““ хэлж , тухайн хуралд нь нөлөөлж, сонгуульт ажпаас нь огцруулж байсан талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд Хороодын хурал дээр нэхэмжпэгч нарыг хуйвалдсан , албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутган хэлж, нэр төрд нь халдаж байсан нь хэрэгт авагдсан хурлын тэмдэглэл, камерын бичлэгүүдээр нотолсон. Өөрөөр хэлбэл “““““““““ ТӨҮГ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн 2023.06.28 ын өдрийн 49 тоот тогтоол нь “““““““““ ТӨҮГ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 9-р зүйлийн 9.1-р заалтыг баримтлаагүй, баримталсан гэх заалтууд нь үйлдэлд огт тохироогүй, үндэслэлгүйгээр бусдыг буруутгаж шийдвэрлэсэн болох нь нотлогдож байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025.04.23-ны өдрийн 312/ШШ2025/00696 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х”““““““““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Б.”““““““““, Х”““““““““ нар хариуцагч “““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэрүүлэгчдийн хурлын дарга Ж.”““““““““д холбогдуулан
-нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутааж, худал, мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр хэрэгсэл, арга замаар няцаах үүргийг Ж.”““““““““д даалгах, уучлалт гуйлгах,/хх1, 26, 27х/
2.1 Нэхэмжлэгч Х”““““““““, “““““““““, Г.”““““““““ нар хариуцагч “““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, тус холбооны тэрүүлэгчдийн хурлын дарга Ж.”““““““““, тус холбооны хяналтын зөвлөлийн дарга Л.”““““““““ нарт холбогдуулан
-”““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Хяналтын зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 тоот дүгнэлт,
-”““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 49 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, /хх62,63, 67-71х/
2.2 Нэхэмжлэгч Х”““““““““, Г.”““““““““ нар хариуцагч “““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, тус холбооны тэрүүлэгчдийн хурлын дарга Ж.”““““““““д холбогдуулан
-2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ган бөөрөнцгийн цехийн хорооны даргыг сонгох ээлжит бус сонгууль,
-2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “““““““““хорооны даргыг сонгох ээлжит бус сонгуулийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан./хх65х/
2.3 Хариуцагч “““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, тус холбооны тэрүүлэгчдийн хурлын дарга Ж.”““““““““, тус холбооны хяналтын зөвлөлийн дарга Л.”““““““““ нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. “““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Хяналтын зөвлөлийн 2023-06-13-ны өдрийн 07 дугаар дүгнэлтээр орон тооны бус хороодын дарга нарт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, цаашид дахин давтагдахгүй байх арга хэмжээг төлөвлөж ажиллах чиг үүргийг хүргүүлсэн,
“““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн 2023-06-28-ны өдрийн Арга хэмжээ авах тухай 49 дүгээр тогтоолоор “...”““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны 2023-04-28-ны өдөр болсон ээлжит бус 15-р бага хурал хавсралт 1-д заасан нэр бүхий 12 үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нар үгсэн хуйвалдаж, албан тушаалын байдлаа урвуулан, сонгогч гишүүдийн эрх ашгийн эсрэг үйлдэл гаргасан” гэж дүгнэн “““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 3.13.9 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэж арга хэмжээ тооцохоор тус тус шийдвэрлэсэн,
2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ган бөөрөнцгийн цехийн хорооны даргыг сонгох ээлжит бус сонгууль, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “““““““““хорооны даргыг сонгох ээлжит бус сонгууль болж хороон даргыг сонгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдсон.
4.Нэхэмжлэгч Х”““““““““ давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд “...би шүүхэд нэр, төр сэргээх нэхэмжлэл гаргасан. Шүүх миний энэ нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй” гэсэн агуулгаар тайлбар гаргасан.
5.Хэргээс судлан үзвэл 1 дүгээр хавтаст хэргийн 26, 27 дугаар талд нэхэмжлэгч Х”““““““““гийн хариуцагч “““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэрүүлэгчдийн хурлын дарга Ж.”““““““““д холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутааж, худал, мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр хэрэгсэл, арга замаар няцаах үүргийг Ж.”““““““““д даалгах, уучлалт гуйлгах агуулга бүхий нэхэмжлэл авагдсан байна.
5.1 Нэхэмжлэгч Х”““““““““ нэхэмжлэлдээ “...Б.”““““““““ын нэхэмжлэлтэй Ж.”““““““““д холбогдох хэрэгт миний болон цехийн нийт гишүүдийн эрх ашиг, нэр хүнд зөрчигдөж байгаа тул хамтран нэхэмжлэгчээр оролцуулж өгнө үү” гэсэн агуулга тусгаж, Х”““““““““, “““““““““, Г.”““““““““ нар Б.”““““““““т “...эрх ашиг, нэр хүнд зөрчигдөж байгаа тул хамтран нэхэмжлэгчээр оролцуулж өгнө үү гэсэн агуулгаар итгэмжлэл олгосон, шүүх 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5865 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар Б.”““““““““ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.”““““““““д холбогдох Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутааж, худал, мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр хэрэгсэл, арга замаар няцаах үүргийг Ж.”““““““““д даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран нэхэмжлэгчээр Х”““““““““, “““““““““Г.”““““““““, “““““““““нарыг оролцуулахаар шийдвэрлэсэн байна./1 дүгээр хх35х/
5.1 Үүнээс хойш нэхэмжлэгч Х”““““““““, “““““““““, Г.”““““““““ нар хариуцагч “““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, тус холбооны тэрүүлэгчдийн хурлын дарга Ж.”““““““““, тус холбооны хяналтын зөвлөлийн дарга Л.”““““““““ нарт холбогдуулан “““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Хяналтын зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 тоот дүгнэлт, “““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 49 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, /хх62,63, 67-71х/
Нэхэмжлэгч Х”““““““““, Г.”““““““““ нар хариуцагч “““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, тус холбооны тэрүүлэгчдийн хурлын дарга Ж.”““““““““д холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ган бөөрөнцгийн цехийн хорооны даргыг сонгох ээлжит бус сонгууль,
-2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “““““““““хорооны даргыг сонгох ээлжит бус сонгуулийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан байх ба /хх65х/ шүүх хариуцагч Ж.”““““““““д нэхэмжлэл гардуулж, нэхэмжлэл гардуулсан 3 баримтад гарын үсэг зуруулжээ./хх148-150х/
5.2 Дээрхи 3 баримтаас хариуцагч Ж.”““““““““д нэхэмжлэгч Х”““““““““гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутааж, худал, мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр хэрэгсэл, арга замаар няцаах үүргийг Ж.”““““““““д даалгах, уучлалт гуйлгах нэхэмжлэлийг гардуулсан эсэх, шүүх нэхэмжлэгч Х”““““““““гийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан эсэх тодорхойгүй.
“““““““““, Г.”““““““““ нар Б.”““““““““ын Ж.”““““““““д холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутааж, худал, мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр хэрэгсэл, арга замаар няцаах үүргийг Ж.”““““““““д даалгах иргэний хэрэгт хамтран нэхэмжлэгчээр тогтоогдсон боловч дээрхи үндэслэлээр нэхэмжлэл гаргаагүй.
5.3 Харин Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 908 дугаар шийдвэрт “....Нэхэмжлэгч нар нь хариуцагч “““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ”““““““““ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн хурал, “““““““““ ТӨҮГазрын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Хяналтын зөвлөлд холбогдуулан орон тооны бус хороод-гэсэн чат үүсгэсэн, нэгдэн орсон хорооны дарга нарыг хурлыг үймүүлэх оролдлого хийсэн, дарга нарыг тулган үг хэлүүлсэн, цехээс төлөөллөөр орж ирж багаа ажилчдад өөрсдийн үзэл баримтлалыг тулган хүлээлгэж дарамталсан,өөрсдийн талд санал гаргах зорилгоор өөрсдийн фракцыг сонгож,хурлын төлөөлөгчөөр бэлтгэн оруулсан гэх зэргээр 12 хороодын дарга нарыг буруутган нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутааж, худал, мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр хэрэгсэл, арга замаар няцаах үүргийг даалгах тухай шаардлага гаргасан боловч Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл,тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах,гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.4 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаар магадлалаар “…Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг нэгтгэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-д заасан үүргээ биелүүлээгүй, нотлох баримтаар нотлогдохгүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй байна….нэхэмжлэлийн шаардлагуудыг тодруулж нэхэмжлэгчээс юу шаардаад байгаа, шаардлага нь ямар үндэслэлээр нотлогдохгүй байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтуудад ямар дүгнэлт хийж байгаа нь тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, татгалзал бодит байдалтай нийцэж байгаа эсэхэд ... үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй байна....нэхэмжлэгч хэнээс гаргасан ямар шаардлагатай нэхэмжлэлийг гардуулж байгаа нь тодорхойгүй, ....” гэсэн үндэслэл зааж Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 908 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.
5.5 Ийнхүү буцаасан хэргийг анхан шатны шүүх хүлээн авч дахин шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Х”““““““““гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутааж, худал, мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр хэрэгсэл, арга замаар няцаах үүргийг Ж.”““““““““д даалгах, уучлалт гуйлгах нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан, уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, татгалзаж, эсхүл өөрчилж байгаа эсэхийг нэхэмжлэгч Х”““““““““гаас тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “““““““““ шүүх хуралдаанд “...нэхэмжлэгч Х”““““““““ нэр, төр сэргээлгэх шаардлагаасаа татгалзсан талаараа тодруулгыг шүүхэд гаргаж өгсөн, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа нэр төрөө оруулаагүй” гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч Х”““““““““ “...би нэр, төр сэргээлгэх тухай нэхэмжлэлээсээ татгалзаагүй” гэж маргаж байх ба Х”““““““““ уг нэхэмжлэлээс татгалзсан талаархи баримт хэрэгт авагдаагүй, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч Х”““““““““ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат нар нэхэмжлэгч Х”““““““““гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутааж, худал, мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр хэрэгсэл, арга замаар няцаах үүргийг Ж.”““““““““д даалгах, уучлалт гуйлгах нэхэмжлэлээ дэмжиж тайлбар гаргасан байна./3 дугаар хх105-152х/
6.1 Дээрхи үндэслэл нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 312/ШШ2025/00696 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х”““““““““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 280,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА