Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 1292

 

  2019         08         15                                       2019/ШЦТ/1292

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

хохирогч Ж.А ,

шүүгдэгч Э.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б д холбогдох эрүүгийн 1906 03865 1576 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  Э.Б , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Б  нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Отог бууз цайны газрын хажууд иргэн Ж.А ийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Ж.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 06 дугаар сарын 30-нд найзынхаа төрсөн өдөрт оччихоод харих гэж явсан. Яаж зодуулснаа сайн мэдэхгүй байна. 3 шүд, урууландаа оёдол тавиулсан. 3 шүднээс нэг нь унаад хоёр нь хөдөлсөн. Би унасан болон хөдөлсөн шүднүүдээ хийлгэмээр байна гэв. 

Шүүгдэгч Э.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Ж.А ийн биед учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан, харин Ж.А  нь согтуу байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 31-34 дугаар хуудас/,

Хохирогч Ж.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр би юунаас болж хэнтэй маргалдсанаа санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд зодуулсан байдалтай эмнэлэг дээр байж байсан. Миний толгой хагарч, дээд уруул цоорч, сэтэрсэн, зүүн мөр халцарсан маш их хөндүүртэй болсон байсан. Би Балжинням гэх залууд зодуулаад миний үүдэн нэг шүд унаж хоёр шүд суларсан байна. Гурван шүдээ хийлгүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-14, 35 дугаар хуудас/,

Гэрч Н.Даваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Алтангэрэл шавар дунд сууж байхаар нь энэ хүнийг хэн цохиод унагчихав гэж асуухад тэнд таксинд явдаг Балжинням гэх залуу “би цохисон юм” гэсэн. Би Алтангэрэлийг шавраас нь татаж босгоод цохисон гэсэн Балжиннямын машинд суулгаж, ах, дүү нарыг нь дуудаж өгсөн. Тэр үед Алтангэрэлийн уруул, нүүр хэсэг нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 19-20 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 04ий өдрийн шинжээчийн ¹8070 дүгнэлтэд “Ж.А ийн биед зүүн зулайн ар, чамархай, дагзны хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, зүүн мөрөнд цус хуралт, зулгаралт, баруун дээд 1, доод 1-р шүдний булгарал, зүүн дээд 2, баруун доод 2-р шүдний 4-р зэргийн сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Үүдэн хоёр шүдний булгарал, хоёр шүдний 4-р зэргийн сулрал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 15 хувь нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хэргийн 17 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 22 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Б  нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Отог бууз цайны газрын хажууд иргэн Ж.А ийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Ж.А ийн биед учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан, харин Ж.А  нь согтуу байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 31-34 дугаар хуудас/, хохирогч Ж.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр би юунаас болж хэнтэй маргалдсанаа санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд зодуулсан байдалтай эмнэлэг дээр байж байсан. Миний толгой хагарч, дээд уруул цоорч, сэтэрсэн, зүүн мөр халцарсан маш их хөндүүртэй болсон байсан. Би Балжинням гэх залууд зодуулаад миний үүдэн нэг шүд унаж хоёр шүд суларсан байна. Гурван шүдээ хийлгүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-14, 35 дугаар хуудас/, гэрч Н.Даваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Алтангэрэл шавар дунд сууж байхаар нь энэ хүнийг хэн цохиод унагчихав гэж асуухад тэнд таксинд явдаг Балжинням гэх залуу “би цохисон юм” гэсэн. Би Алтангэрэлийг шавраас нь татаж босгоод цохисон гэсэн Балжиннямын машинд суулгаж, ах, дүү нарыг нь дуудаж өгсөн. Тэр үед Алтангэрэлийн уруул, нүүр хэсэг нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 19-20 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 04ий өдрийн шинжээчийн ¹8070 дүгнэлтэд “Ж.А ийн биед зүүн зулайн ар, чамархай, дагзны хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, зүүн мөрөнд цус хуралт, зулгаралт, баруун дээд 1, доод 1-р шүдний булгарал, зүүн дээд 2, баруун доод 2-р шүдний 4-р зэргийн сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Үүдэн хоёр шүдний булгарал, хоёр шүдний 4-р зэргийн сулрал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 15 хувь нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хэргийн 17 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 22 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 21 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Э.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын талаархи нотлох баримтаа ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.