Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 1300

 

2019         08         19                                         2019/ШЦТ/1300

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Г.Ч  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Ч ид холбогдох эрүүгийн 1906 03757 1714 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.Ч , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Ч  нь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн 47-2326 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.О тай маргалдан улмаар түүний нүүр лүү цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Ч  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч П.О н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр Чагнаадорж гэв гэнэт “бааранд байсан 3 залуутай 00 өрөө орж секс хийчээд гараад ирсэн үү чи” гээд хэрүүл эхэлсэн тэгээд орилоод зандраад байхаар нь би хойд талын жижиг гэрт ороод суусан. Намайг хайгаад машинаа унаад гараад явсан. Манай охин уйлаад байхаар нь би гэртээ ороод байж байсан чинь орж ирээд хаагуур явж байгаад ирэв гээд орилоод ирсэн. Би гараад гүйхэд хойноос ирээд миний үснээс зулгаагаад гэр лүү чирээд гараараа миний нүүр, толгой хэсэгт цохиод гэртээ ороод над руу гартаа таарсан эд зүйл болгоноо шидэж байсан. Миний толгой руу мөн хуванцар сандлаар хугартал цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-11 дугаар хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 6 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн ¹7805 дүгнэлтэд “П.О н биед дух, хамар, хүзүү, нуруу, баруун, зүүн гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дух, хамрын зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 16 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 27 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Ч  нь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн 47-2326 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.О тай маргалдан улмаар түүний нүүр лүү цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Ч ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх мэдүүлэг, хохирогч П.О н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний үснээс зулгаагаад гэр лүү чирээд гараараа миний нүүр, толгой хэсэгт цохиод гэртээ ороод над руу гартаа таарсан эд зүйл болгоноо шидэж байсан. Миний толгой руу мөн хуванцар сандлаар хугартал цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-11 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 6 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн ¹7805 дүгнэлтэд “П.О н биед дух, хамар, хүзүү, нуруу, баруун, зүүн гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дух, хамрын зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 16 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 27 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 26 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Ч ид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Г.Ч ид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Г.Ч ид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Ч  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.