| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1241/Э |
| Дугаар | 1309 |
| Огноо | 2019-08-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 1309
2019 08 21 2019/ШЦТ/1309
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Д.Даваа,
шүүгдэгч Н.Н , түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Н нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01902 1278 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Б.Б , /РД:/,
2. Монгол Улсын иргэн, Н.Н, /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 03 дугаар 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 364 дүгээр байрны орцонд иргэн Н.Н тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүр рүү нь цохих, шал руу татаж унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Н.Н 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 364 дүгээр байрны орцонд иргэн Б.Б тай хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “3 дугаар сарын 14-ний өдөр хэрэг болохоос өмнө 13-ны өдөр манай бага хүүхдийн вакцин хийлгэсэн юм. Манай бага хүүг гурван өдөр гэрээсээ гарч болохгүй шүү гэж хэлсэн юм. Би том хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөхөөр гэрээсээ гарах гэж байхад манай эхнэр гэрлүүгээ явах гээд хувцасаа цуглуулаад байсан. Би эхнэртээ “битгий гараараа” гэж хэлээд хүүхдээ хүргэж өгөх гээд гэрээсээ гараад явсан юм. Хүүхдээ хүргэж өгчихөөд буцаад гэрлүүгээ явж байхад манай эхнэр зам дээр такси зогсоож байсан. Тэгээд байрны орцоор ороход хадам аав манай бага хүүг урдаас тэврээд гараад ирсэн. Та яагаад хүүхэд тэврээд гарч байгаа юм бэ? вакцин хийлгэсэн хүүхдийг хамаагүй салхинд гаргаж болохгүй гэж хэлээд хадам аавыг түлхээд орц руу оруулсан. Хадам аав чи яагаад миний охиныг зодоод байгаа юм бэ? гэж асууж байсан. Манай эхнэр аавдаа “нөхөр бид хоёр маргалдаад, зодоод байна, би төрсөн гэр лүүгээ явмаар байна” гэж хэлсэн байсан. Тэгээд хадам аавын тэвэрч байсан бага хүүг эхнэрт өгөөд улмаар бид маргалдаж, барьцалдаж аваад нэг нэгийгээ хальт цохиод авсан юм. Би за юу болж байна, болцгооё гэж бодоод гарыг нь тавиулах оролдлого хийсэн чинь газарт сөхрөөд унасан юм. Унахдаа намайг бас заамдсан. Ингээд цагдаа дуудсан байсан. Би эхнэртэйгээ муухай юм боллоо, хадам аавтайгаа уулзая гэж бодоод байж байтал манай эхнэрийн хоёр эрэгтэй дүү болон цагдаа нар ирсэн юм. Тэгээд шууд цагдаа руу явсан. Би хадам аавдаа онцгүй юм болчихлоо, хоорондоо ярилцаад шийдвэрлэх шаардлагатай юм биш үү гэж хэлэхэд манай эхнэрийн бага дүү маш их уурлаад над руу дайраад байсан. Тэрээр би таныг тултал явуулна, та хараарай гэх байдлаар хэлсэн юм. Би хадамынхандаа гэр бүлийн асуудлыг ярилцаад шийдвэрлэе гэж хэлээд ярилцахыг оролдсон юм. Хоёр хоногийн дараа манай хадам аав манай аав, ээж рүү “хадам аав эмнэлэгт хэвтсэн, хавирга хугарсан” талаараа утсаар хэлсэн байсан. Би мөрдөн шалгах ажиллагаанд хадам аавын мэдүүлгийг уншаад мөрдөгчид хэт туйлшираад байгаа юм шиг байна. Би зүүн талыг нь өвдөглөсөн, зүүн талын хавирга руу цохисон зүйл байхгүй. Гараараа цохисон зүйл байхгүй. Хуучин гэмтэл биш биз дээ гэх байдлаар тайлбарлаж хэлсэн юм. Дараа нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцаад манай өмгөөлөгч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх хүсэлт гаргасны дагуу шүүх эмнэлгийн шинжээч эмчээс шинжээчийн дүгнэлттэй холбоотой мэдүүлэг авсан байсан. Би хүндэвтэр гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хацрын шалбархай бол миний үйлдлээс болсон байж магадгүй” гэв.
Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би байрны жижүүр хийдэг юм. Би тэр өглөө ажил дээрээ очсон. Манай охин намайг ажил дээрээ байж байхад орж ирээд нөхөр бид хоёр муудалцаад байна гэж хэлсэн. Тэгээд би охиноосоо юу болсон талаар асууж лавласан. Улмаар хүргэн гаднаас орж ирээд бид барилцаж аваад цохилцсон гэв.
Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай аавын мэдүүлгүүдийг өөр хүн хэлж өгөөд мэдүүлсэн. Би эмчилгээний зардалд хэрэглээрэй гэж бодоод хадам ээждээ мөнгө өгсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Хохирогч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэв.
Шүүгдэгч Н.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд намайг орцны хаалга онгойлгох үед хүргэн орж ирээд миний энгэрээс зуурч заамдаж дотор орц руу оруулан миний нүүр лүү гараараа цохиж, хавсарч унагасан. Би хариу үйлдэл үзүүлж мөн нүүр лүү нь цохисон. Тухайн үед хүргэн Б.Б намайг заамдаж байгаад хавсарч унагахад би зүүн хавирга талаараа хүчтэй унасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 53-55 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид хоёр нэгнийхээ энгэрээс заамдаж аваад 364 байрны орцны үүднээс дотогшоо орц руу орж нэгнийгээ хальт цохиод намайг боож байсан тул би гартай нь зууралдаад бид хоёр зэрэг шал руу хажуу талаараа унаад би хурдан боссон. Намайг босох үед хадам аав Н.Н миний энгэрээс зуураад тавихгүй байсан тул 2 гар луу нь түлхсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 57-59 дүгээр хуудас/,
Хохирогч Н.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай охин бага хүүгээ надад үлдээгээд байрнаас гарч такси бариад манай гэр лүү явах гэж байхад охин 364 байр луу ороод ирсэн ба би охиндоо бага хүүг нь тэврүүлэхэд нөхөр болох Батсайхан нь гаднаас орж ирээд шууд миний энгэрээс заамдаж аваад хавсарч унагаагаад зүүн талын хавирга луу өвдөглөсөн, мөн гараараа зүүн талын хавирга руу цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-21 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би эхнэрээсээ яагаад хүүхэд авч гарах гэж байгаа юм гэхэд эхнэр аавдаа энэ намайг зодоод байна, тэгээд би явж байна гэж хэлсэн ба хадам аав шууд огцом уурлаад бид хоёр заамдалцаж аваад аав бид хоёр нэгнийгээ тус бүр нэг удаа цохисон, хадам аав гараараа миний зүүн талын хөмсөг рүү нэг удаа цохисон. Тухайн үйл явдал маш хурдан болж өнгөрсөн болохоор би хадам аавынхаа биеийн аль хэсэг рүү цохисноо санахгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-25 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн ¹3412 дүгнэлтэд “Н.Н ын биед зүүн 5,6,7,9-р хавирганы далд хугарал, баруун хацрын зулгаралт, баруун гарын эрхий хуруу угийн үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэжээ /хэргийн 37 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн ¹3430 дүгнэлтэд “Б.Б ы биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хэргийн 43 дугаар хуудас/,
Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Үзүүлэгч Н.Н ын биед үүссэн зүүн 5,6,7,9 дүгээр хавирганы хугарал нь нэг шугамаар зүүн далны орчим үүссэн гэмтэл тул том гадаргуутай зүйлийн хүч үйлчилсний холбоотойгоор үүссэн шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл нь хязгаарлагдмал бус гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байгаа…” гэх мэдүүлэг. /хэргийн 34-35 дугаар хуудас/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 17 дугаар хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 16, 56 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 67, 72 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 66, 71 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 03 дугаар 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 364 дүгээр байрны орцонд хадам аав болох Н.Н тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүр рүү нь цохих, шал руу татаж унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Н.Н нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 364 дүгээр байрны орцонд хүргэн болох Б.Б тай хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Н.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд намайг орцны хаалга онгойлгох үед хүргэн орж ирээд миний энгэрээс зуурч заамдаж дотор орц руу оруулан миний нүүр лүү гараараа цохиж, хавсарч унагасан. Би хариу үйлдэл үзүүлж мөн нүүр лүү нь цохисон. Тухайн үед хүргэн Б.Б намайг заамдаж байгаад хавсарч унагахад би зүүн хавирга талаараа хүчтэй унасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 53-55 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид хоёр нэгнийхээ энгэрээс заамдаж аваад 364 байрны орцны үүднээс дотогшоо орц руу орж нэгнийгээ хальт цохиод намайг боож байсан тул би гартай нь зууралдаад бид хоёр зэрэг шал руу хажуу талаараа унаад би хурдан боссон. Намайг босох үед хадам аав Н.Н миний энгэрээс зуураад тавихгүй байсан тул 2 гар луу нь түлхсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 57-59 дүгээр хуудас/, хохирогч Н.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай охин бага хүүгээ надад үлдээгээд байрнаас гарч такси бариад манай гэр лүү явах гэж байхад охин 364 байр луу ороод ирсэн ба би охиндоо бага хүүг нь тэврүүлэхэд нөхөр болох Батсайхан нь гаднаас орж ирээд шууд миний энгэрээс заамдаж аваад хавсарч унагаагаад зүүн талын хавирга луу өвдөглөсөн, мөн гараараа зүүн талын хавирга руу цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-21 дүгээр хуудас/, хохирогч Б.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би эхнэрээсээ яагаад хүүхэд авч гарах гэж байгаа юм гэхэд эхнэр аавдаа энэ намайг зодоод байна, тэгээд би явж байна гэж хэлсэн ба хадам аав шууд огцом уурлаад бид хоёр заамдалцаж аваад аав бид хоёр нэгнийгээ тус бүр нэг удаа цохисон, хадам аав гараараа миний зүүн талын хөмсөг рүү нэг удаа цохисон. Тухайн үйл явдал маш хурдан болж өнгөрсөн болохоор би хадам аавынхаа биеийн аль хэсэг рүү цохисноо санахгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-25 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн ¹3412 дүгнэлтэд “Н.Н ын биед зүүн 5,6,7,9-р хавирганы далд хугарал, баруун хацрын зулгаралт, баруун гарын эрхий хуруу угийн үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэжээ /хэргийн 37 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн ¹3430 дүгнэлтэд “Б.Б ы биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хэргийн 43 дугаар хуудас/, шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Үзүүлэгч Н.Н ын биед үүссэн зүүн 5,6,7,9 дүгээр хавирганы хугарал нь нэг шугамаар зүүн далны орчим үүссэн гэмтэл тул том гадаргуутай зүйлийн хүч үйлчилсний холбоотойгоор үүссэн шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл нь хязгаарлагдмал бус гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байгаа…” гэх мэдүүлэг. /хэргийн 34-35 дугаар хуудас/,камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 17 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 16, 56 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 67, 72 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 66, 71 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, Н.Н ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тус тус тохирсон байна.
Шүүгдэгч Б.Б нь Н.Н ын биед хүндэвтэр хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч шүүхийн хэлэлцүүлэгт камерийн бичлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг шинжлэн судалж, шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Үзүүлэгч Н.Н ын биед үүссэн зүүн 5,6,7,9 дүгээр хавирганы хугарал нь нэг шугамаар зүүн далны орчим үүссэн гэмтэл тул том гадаргуутай зүйлийн хүч үйлчилсний холбоотойгоор үүссэн шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл нь хязгаарлагдмал бус гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байгаа” зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч Б.Б , Н.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Төрийн сангийн 100900005406 тоот данснаас барьцааны 300.000 төгрөгийг Б.Б д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож,
эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
2 ширхэг томографийн зургийг Н.Н ад буцаан олгож тус тус шийдвэрлэлээ.
Н.Н ын өмгөөлөгчөөс хохирол нэхэмжилсэн бичгийн баримтыг шүүхэд гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт Н.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Н , Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.