Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 1311

 

2019         08         21                                         2019/ШЦТ/1311

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Алтанцэцэг,

хохирогч С.Ч ийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Ш.М , түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.М т холбогдох эрүүгийн 1806 04343 1467 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, , Ш.М , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ш.М  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Агара нэртэй караокены гадна иргэн С.Ч ийн толгойн хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч С.Ч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Агора" нэртэй караокед С.Чинбат, Хүнбиш, Санжсүрэн, Ууганбаяр, Бумдулам, Норов, Бүүвэйбаатар, Ням, Цэрэнханд, Цогтоо, Чимгээ, Батцэцэг, Жагаа нарын 10 гаруй хүн орсон байсан. Тэгээд би караокены өрөөнд сууж байхад нягтлан бодогч Батцэцэг орж ирээд “гадаа зодоон болох гээд байна, та гарч зохицуулаач” гэсэн. Тэгтэл тэнд байсан Санжсүрэнг Очирсүрэн гэх залуу цохиж авсан. Ш.М  гэх залуу хажуунаас ороод маргалдаж зодолдож эхэлсэн. Миний биед учирсан гэмтлийг Мөнхбаатар гэдэг залуу учруулсан. Нөгөө залуу болох Очирсүрэн нь миний биед халдах нь халдсан. Гэхдээ гэмтэл учруулах хэмжээнд намайг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-20, 121 дүгээр хуудас/,

Гэрч Т.Энхчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чинзоригтой шаардлага тавиад ярилцаад зогсож байхад Мөнхбаатар замын эсрэг талаас гарч ирээд “чи манай ахыг яах гээд байгаа юм” гэж хажуунаас орж ирсэн.Чинзориг чи яасан омогтой залуу вэ гээд цохисон. Яг хаана нь цохисныг хараагүй. Тэгтэл Мөнхбаатар зөрүүлээд цохиход Чинзориг унасан. Тэгтэл цаад талын караокеноос баахан хүн гараад ирэхээр нь цагдаа дуудсан. Энэ үед Очирсүрэн замын эсрэг талд Нандинчимэгтэй хамт зогсож байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 61-63, 122 дугаар хуудас/,

Гэрч Б.Очирсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 сарын 12-ны өдрийн 20 цагийн орчим тараад Мөнхбаатар хөдөлмөрийн алдар тэмдэгээр шагнагдсан учир Энхчулуун, Ариунцэцэг, Нандинчимэг, Чимгээ нарын хамт Баянзүрх дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт байрлах "Агора" нэртэй караокед орсон. 21 цагийн караокеноос түрүүлээд Нандинчимэг бид хоёр гарсан. Зам гарах гээд явж хоёр ногоон эрээн хувцастай 30 орчим насны залуугийн аль нэг нь араас унагаагаад нийлээд дээрээс цохиж өшиглөөд байсан. Бригадын дарга Энхчулуун ах руу 3-4 эрэгтэй хүн зодох гээд дайраад байсан. Тэгээд Мөнхбаатар Энхчулуун ахыг авах гээд зам хөндлөн гарсан. Чинзориг гэх залуу Мөнхбаатарын нүүрэн тус газар 2-3 удаа цохиж харагдсан. Мөнхбаатар Чинзориг гэх залууг нүүрэн тус газар нэг удаа цохиход нүүрээрээ зам дээр унасан. Би Чинзоригийг цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 35-36 дугаар хуудас/,

Гэрч С.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чинзоригийг нэг хүн цохиод авахаар нь дарга нь гэх цагаан цамцтай залууг би цээж рүү нь цохиж түлхсэн. Тэгтэл Бүүвэйбаатар намайг салгаад караокены үүд хэсэгт буцаагаад авчираад байж байхад замын хажуу талын хашааны тэнд Чинзоригийг газарт унагаачихсан Мөнхбаатар Очирсүрэн нар хажууд нь байсан. Намайг ирэхэд бүгдээрээ бөөгнөрсөн байсан. Эмэгтэй эрэгтэй нийлсэн 3-4 хүн байсан. Тэгээд би төрсөн дүү Чинзоригийг зодож байсан учир гүйж очоод Мөнхбаатар гэх залууг барьж аваад гараараа 2-3 удаа цохисон. Яг хаана нь цохисныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 37-41 дүгээр хуудас/,

Гэрч Н.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд хүмүүс бужигналдаад эргээд харахад Чинзориг газраас нүүр нь цус болоод босож ирж байсан. Чинзоригийн хажууд улаан малгайтай цамцтай Очирсүрэн гэх залуу, цэнхэр яактай Мөнхбаатар гэх залуу нар зогсож байсан. Хажууд нь бол өөр хүн байгаагүй. Чинзориг босож ирээд намайг зодчихлоо гээд байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 47-48 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹6219 дүгнэлтэд “С.Ч ийн биед зүүн талд чамархай яс, суурь ясны их далавчийн шугаман хугарал, дух ясны хугарал, эрүү ясны баруун салааны үений сэртэнгийн хугарал, хамар яс, хамрын таславчийн хугарал, баруун чихний үүдэвчинд шарх, доод уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, хамар, баруун бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэжээ /хэргийн 68 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 91 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 92 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ш.М  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Агара нэртэй караокены гадна иргэн С.Ч ийн толгойн хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ш.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөнМөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч С.Ч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний биед учирсан гэмтлийг Мөнхбаатар гэдэг залуу учруулсан. Нөгөө залуу болох Очирсүрэн нь миний биед халдах нь халдсан. Гэхдээ гэмтэл учруулах хэмжээнд намайг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-20, 121 дүгээр хуудас/,

Гэрч Т.Энхчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чинзориг чи яасан омогтой залуу вэ гээд цохисон. Яг хаана нь цохисныг хараагүй. Тэгтэл Мөнхбаатар зөрүүлээд цохиход Чинзориг унасан. Тэгтэл цаад талын караокеноос баахан хүн гараад ирэхээр нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 61-63, 122 дугаар хуудас/,

Гэрч Б.Очирсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чинзориг гэх залуу Мөнхбаатарын нүүрэн тус газар 2-3 удаа цохиж харагдсан. Мөнхбаатар Чинзориг гэх залууг нүүрэн тус газар нэг удаа цохиход нүүрээрээ зам дээр унасан. Би Чинзоригийг цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 35-36 дугаар хуудас/,

Гэрч С.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чинзоригийг нэг хүн цохиод авахаар нь дарга нь гэх цагаан цамцтай залууг би цээж рүү нь цохиж түлхсэн. Тэгтэл Бүүвэйбаатар намайг салгаад караокены үүд хэсэгт буцаагаад авчираад байж байхад замын хажуу талын хашааны тэнд Чинзоригийг газарт унагаачихсан Мөнхбаатар Очирсүрэн нар хажууд нь байсан....” гэх мэдүүлэг. /хэргийн 37-41 дүгээр хуудас/,

Гэрч Н.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд хүмүүс бужигналдаад эргээд харахад Чинзориг газраас нүүр нь цус болоод босож ирж байсан. Чинзоригийн хажууд улаан малгайтай цамцтай Очирсүрэн гэх залуу, цэнхэр яактай Мөнхбаатар гэх залуу нар зогсож байсан. Хажууд нь бол өөр хүн байгаагүй. Чинзориг босож ирээд намайг зодчихлоо гээд байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 47-48 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹6219 дүгнэлтэд “С.Ч ийн биед зүүн талд чамархай яс, суурь ясны их далавчийн шугаман хугарал, дух ясны хугарал, эрүү ясны баруун салааны үений сэртэнгийн хугарал, хамар яс, хамрын таславчийн хугарал, баруун чихний үүдэвчинд шарх, доод уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, хамар, баруун бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэжээ /хэргийн 68 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 91 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 92 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ш.М т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Ш.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ш.М ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Хохирогч С.Ч  нь “гэмт хэргийн хохиролд 3.000.000 төгрөг төлж барагдуулсан. Иймээс намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.