Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 207/ма2025/00083

 

 

 

 

 

 

 

 

 

 2025       06         26                                           207/МА2025/00083

 

 

***** банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

  хариуцагч Д.*****д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 312/ШШ2025/00716 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : ***** банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.*****д холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 12,154,615 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Оюун-Эрдэнийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонбилэг, Б.Оюунмандах /цахим/,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** банк ХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

***** овогтой ***** нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ***** банктай ***** тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 7,780,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч нь дээрх ***** тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 1820 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 4,607,731.60 төгрөг, үндсэн хүү 6,612,931.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 933,952.35 төгрөг, нийт 12,154,615.25 төгрөг байна. Зээлдэгч Д.*****аас нийт 12,154,615.25 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Д.*****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн татгалзал, тайлбарын агуулга:

***** банкны нэхэмжлэлтэй Д.*****д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор итгэмжлэл авсан ба нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн байх ба үндэслэлгүйгээр их хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү бодож, улмаар үндсэн гэж нэмэгдүүлж нэхэмжилсэн нь илт үндэслэлгүй байна. Тодруулбал хуулиар тогтоосон үүрэг гүйцэтгэхтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан, үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлээгүй, огт зээлийг төлөхийг мэдэгдэж байгаагүй болно. Тэгсэн атлаа үндсэн зээлээс давсан хүүг бодож, зах зээлийн хүүгээс 2 дахин илүү хүү тогтоож, уг зээлээ төлөхийг шаардахын оронд удаан хугацааны хүүг зохиомлоор нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 312/ШШ2025/00716 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., 75 дугаар зүйлийн 75.2.1., 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг тус тус баримтлан Д.*****аас 12,154,615 төгрөг гаргуулах ***** банк ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209, 424 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Оюун-Эрдэнийн давж заалдах гомдлын агуулга:

...Анхан шатны шүүх ***** банк ХК-ны нэхэмжлэлийн шаардлага болох нийт 12,154,615.0            төгрөгийг хариуцагч Д.*****аас гаргуулах хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ: ***** банк ХК нь хариуцагч Д.*****тай ***** тоот дугаар “Зээл болон барьцааны гэрээ” байгуулж 7,780,000.00 (Долоон сая долоон зуун наян мянга) төгрөгийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авч ашигласан, хариуцагчтай зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үнэлсэн боловч банкны зүгээс шаардлага гаргаагүй буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-т заасан үндэслэлээр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн тайлбарт 79.1-дэх заалтыг дараах агуулгаар тайлбарласан. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нэг үндэслэл бол үүрэг бүхий этгээд үүргээ хүлээн зөвшөөрөх явдал юм. Үүний тулд үүрэг хүлээсэн этгээдээс үүргээ хүлээн зөвшөөрсөн аливаа зан үйлийг ойлгож болох юм. Хуульд заасанчлан урьдчилгаа олгох, хүү төрөх, баталгаа гаргахаас гадна өрийг хойшлуулах, хүсэлт тавих, сөрөг шаардлагыг тооцох санал гаргах...зэрэг олон хэлбэрээр энэ зан үйл илэрч болох юм. Үүргээ хүлээн зөвшөөрсөн явдал нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулахад ач холбогдолтой. Энэ тохиолдолд бүрт хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шинээр тоологдож эхэлнэ гэжээ. Хариуцагч шүүхэд “зээлийг авч ашигласнаа хүлээн зөвшөөрч, үндсэн зээлийн үлдэгдэл 4,607,761.60 төгрөгийг бүрэн төлөхөө мөн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн дүнгээс 50 хувийн хөнгөлөлт эдлүүлэх боломж бий эсэхийг тодруулсан” хариу тайлбарыг гаргасан бөгөөд уг тайлбарыг шүүгч нотлох баримтаар үнэлэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Энэ нь Д.***** нь зээл авснаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэх бөгөөд гэрээний 2.1-д заасан үндсэн зээл 7,780,000.00 төгрөг, үндсэн хүү жилийн 27.6 хувь, зээлийн хугацаа 36 cap, 2.9-д заасан нэмэгдүүлсэн хүү 20 хувийгтустус төлөх үүргээ зөрчсөн нь Иргэний хуулийн 79.1-д зааснаар Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэх ойлголтод хамаарахаар байна. Хариуцагч Д.*****ын ***** банктай байгуулсан ***** тоот Зээл болон барьцааны гэрээний “3.1.5 Оршин суух хаяг, холбоо барих утас картын дугаар, ажлын байр солигдох тохиолдолд тухай бүр Банканд мэдэгдэж байх үүрэгтэй”, “3.4.1 Банк зээл олгосон өдөр, олгосон зээл, түүнд бодогдох хүүний хувь хэмжээ, зээл төлөх график, улмаар графикийн дагуу зээл, зээлийн хүүг төлж буй эсэх байдал, тодорхой хугацаан дахь зээлийн төлөгдөөгүй байгаа дүнг тус тус харуулсан бүртгэлийг хөтлөх үүрэгтэй. Банк Зээлдэгчийн хүссэн үед энэхүү бүртгэлийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй.”, “3.4.3 Банк Зээлдэгчид өөрийн дотоодод мөрдөгддөг зохих журамд заасан Банкны ерөнхий нөхцлийг баримтлан Зээлдэгчийн хүссэн үйлчилгээг соёлч боловсон, чирэгдэлгүй үзүүлнэ" гэж заасныг удирдлага болгон банк хариуцагчийн банканд бүртгэлтэй, зээлийн гэрээнд тэмдэглүүлсэн +976 ***** тоот утасны дугаарт cap бүр ***** банкны ***** тоот тусгай дугаараас зээлийн хугацаа хэтэрсэн хоног, төлөх дүн, төлөх өдөр, холбоо барих утасны дугаар бүхий мессежийг өнөөдрийг хүртэл илгээсээр байгаа. Зээлийн гэрээний “5.1 Зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан (үүнд: байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшиг, эрх бүхий этгээдийн тогтоосон хорио цээрийн дэглэм г.м) нь энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, Зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх, чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж заасан нь зээлийн төлбөрийг төлж дуусах хүртэлх хугацаанд талуудын зээлийн гэрээний эрх, үүргийн харилцаа үргэлжлэх буюу гэрээний хугацааг төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар талууд тохиролцсон гэж үзэж байна. Иймд хариуцагч ***** банк дахь ***** тоот Зээл болон барьцааны гэрээнийхээ хугацаа хэтэрсэн хоногийн тухай мэдээллийг байнга авч байсан тул хөөн хэлэлцэх хугацааг 2024 оны 05 сарын 10-ны өдрөөр дууссан гэж шүүгчийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дугаар хэсэгт үзсэн нь илтэд үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд уръдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр ишардлагыг хүлээн зөвиюөрсөн бол хоон хэлэлцэх хугацаа тасалданаГ гэж заасныг үндэслэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.3.Талуудын хүсэлтээр шүүх хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох журмыг өөрчилж болно, 79 дүгээр зүйлийн 79.7.Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.” гэж заасныг баримтлах үндэстэй гэж үзэж байгаа бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж үзэж байна. ***** банк ХК нь хариуцагч Д.*****тай байгуулсан ***** тоот зээлийн гэрээг “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах. түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу хариуцагчийн хүсэлтийн дагуу тэгш эрхийн үндсэн дээр, гэрээг хууран мэхлэх, хүч хэрэглэх болон өөр бусад аргаар нэг талын давуу эрхийн үндсэн дээр байгуулаагүй болно. Банк хариуцагч Д.*****ыг ***** тоот гэрээний зүйл заалтыг бүрэн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан даруй гэрээний 2.1.3 дахь хэсэгт дурдсан 2715007247 тоот харилцах дансанд зээлийг олгож гэрээгээрх үүргээ биелүүлсэн. Гэвч хариуцагч Г.***** нь зээлийн гэрээний “5.1 Зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан (үүнд: байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшиг, эрх бүхий этгээдийн тогтоосон хорио цээрийн дэглэм г.м) нь энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, Зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх, чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж заасан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл Банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгчид мөнгөн хөрөнгийг хуульд заасны дагуу тогтоосон хугацаатайгаар олгосон, харин зээлдэгч нь гэрээгээр авч ашигласан мөнгөн хөрөнгөө тогтоосон хугацаанд тодорхой хүүтэйгээр буцааж төлөх үүргээ биелүүлээгүй. Гэтэл шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн хариуцагч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн “204.1 Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасны дагуу зээлийн гэрээнээс өнөөдрийг хүртэл татгалзаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ зөвхөн банк шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа нь хэт хариуцагчийн талыг баримталж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож шударга ёсны зарчимд нийцэхгүй дүгнэлт хийсэн тул Орхон аймаг сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 28-ны өдрийм 3 12/ШШ2025/00716 тоот шийдвээрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлага болох 12,154,615.0  төгрөгийг хариуцагч Д.*****аас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн давж заалдсан гомдлын хариу тайлбарын агуулга:

***** банкны нэхэмжлэлтэй Д.*****д холбогдох иргэний хэрэгт шүүхээс хянаад 2025.04.28-ны өдрийн 312/ШШ2025/00716 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг щүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийи 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль бус бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан бөгөөд Иргэний хуулийг зөв тайлбарлаж шийдвэрлэсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь дараах байдлаар ундэслэлгүй байна. Үүнд: Нэгдүгээрт, Иргэний хуулийи 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, 74.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй” гэж, 74.3-т “Хуульд тусгайлан заасан бол эд хөрөнгийн зарим эрхэд хөөн хэлэлцэх ху гацаа хамаарахгүй"' гэж заасан. Үүнээс үзвэл ***** банкны нэхэмжлэлд дурьдсан зээлийн гэрээний үүрэг хөөн хэлэлцэх тоолох боломжтой байхаар хуульд заасан. Ингэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ”, 75.2.1.-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж тус тус заасан. Үүнээс үзвэл ***** банк ХК-ийн хувьд зээлийн гэрээний дагуу зээл олгоод улмаар уг зээлийн гэрээний үүргийг төлөх талаарх үүргийн гүйцэтгэлийг дээрх хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжийг хуулиар ***** банкинд олгосон бөгөөд үүнийгээ хуульд заасан хугацаанд хэтрүүлээгүй хариуцагч буруугүй болно.

Хоёрдугаарт, ***** банкны зүгээс 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 36 сарын хугацаагаар зээлийн гэрээ байгуулж зээл олгосон байх ба 6.121.245 төгрөгийг төлсөн байх ба хамгийн сүүдд 2021 оны 05 дугаар сарын 10-ны едөр 50.000 төгрөгийг шш1жүүлсэн талаар талууд маргаагүй болно. Үүнээс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй, төлөх тухай баталгаа гаргаагүй, төлөхөө илэрхийлээгүй бөгөөд энэ талаарх нотлох баримт байтугай зээл олгосноо нотолж зээлийн дансны хуулга, зээлийн хувийн хэргийг ч шүүхэд ирүүлээгүй бөгөөд энэ талаарх нотлох баримтаа ч шүүхэд ирүүлээгүй болно. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан ба энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй атлаа давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Гуравдугаарт, ***** банкны зүгээс уг хэрэгт нэхэмжлэл raprax хугацаагаа өөрөө хэтрүүлж 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн гэх огноотой нэхэмжлэлийг шүүхэд ирүүлснийг шүүх 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн байна. Үүнээс өмнө ***** банкны зүгээс хариуцагчийг эрэн сурвалжлуулах, оршин суух хаягийг олж тогтоох, зээлийг төлөхийг шаардах зэрэг ямар нэг үйл ажиллагааг явуулаагүй бөгөөд энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Харин ч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч нь ирж нэхэмжлэлийг гардан авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх бөгөөд банкны зүгээс хуулиар хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлээгүй нь өөрсдийнх нь хариуцлагагүй байдлаас хамаарсан ба энэ талаар Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-т “Хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол- түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг”, 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж зааснаар ***** банк өөрөө хугацаа хэтрүүлсэнд хариуцагч буруугүй болно. Үүнээс үүсэх үр дагавар нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2-т “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараах үүрэг, үр дагавар үүснэ”, 224.2.3-т “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” гэж заасан үр дагавар үүснэ.

Дөрөвдүгээрт; “Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1 дэх заалтаар ... зээлийн гэрээний эрх үүргийн харилцаа үргэлжлэх буюу гэрээний хугацааг төлбөр төлж дуусах хүртэл xyraцaaraap талууд тохиролцсон” гэж давж заалдах гомдол гаргасан байх ба талуудын хооронд байгуулагдсан “Зээл болон барьцааны гэрээ”-ний 2.1.2-т “36 cap” гэж, гэрээний хавсралт “Зээл эргэн төлөлтийн хуваарь”-ийн 36 дугаарт “2020.12.03” гэж гэрээний үүрэг гүйцэтгэх сүүлийн хугацааг тогтоосон байх ба үүнийг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар гэрээгээр тогтоосон гэж үзэх тул зээлийн гэрээний үүрэг нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлснөөр дуусгавар болох тухай гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тавдугаарт, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-т талуудын хүсэлтээр шүүх хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох журмыг өөрчилж болно гэснээр хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцож, улмаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай агуулга бүхий гомдол нь илт үндэслэлгүй байна. Хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг дууссаны дараа шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, анхан шатны шүүхийн шийдвэр гарч хүчинтэй болсоны дараа нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, тэдэнд хууль зөрчиж давуу байдал олгож, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх, хугацаа тоолох журмыг хуульд зааснаас өөрөөр тогтоох үндэслэлгүй болно. Зургаадугаарт, Банк нь Иргэний хуу;шйн 451 дүгээр зүйлд заасан 451.1-д зааснаар гэрээ байгуулж зээл олгосон бөгеөд хуулиар тогтоосон хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй атлаа үүнийгээ гэрээний нөгөө талаас шударга ёсны гэх нийтийн эрх зүйд хамаарах зарчмыг агуулгыг зааж, нэхэмжлэгчийн эрх ашиг хохирч байгаа мэтээр гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Тодруулбал, шударга ёсны зарчим нь нийтийн эрх зүйн хүрээнд хамаарах төрөөс иргэдэд хандах хандлагыг тодорхойлсон зарчмыг хувийн эрх зүйн харилцаанд хэрэглэх ёстой мэтээр гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийп 204 дүгээр зүйлийн 204.1 -д гэрээнээс татгалзах тухай зохицуулсан бөгөөд гэрээний хугацаа нь 2020 оны 12 дугаар сард дуусгавар болсон гэрээюэс хэн нэг нь татгалзах хууль зүйя боломжгүй байхад ийнхүү хариуцагч татгалзаж байгаа гэж илт үндэслэлгүй, хууль зүйн хувьд дуусгавар болсон гэрээнээс татгалзаж баш аа талаарх гомдол үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хаигахгүй орхиж, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.04.28-ны өдрийн 716 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч ***** банк ХК хариуцагч Д.*****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,154,615.25 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ “…***** нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ***** банктай ***** тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 7,780,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч нь дээрх ***** тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 1820 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 4,607,731.60 төгрөг, үндсэн хүү 6,612,931.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 933,952.35 төгрөг, нийт 12,154,615.25 төгрөг байна. Зээлдэгч Д.*****аас нийт 12,154,615.25 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ./хх1х/

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “…хуулиар тогтоосон үүрэг гүйцэтгэхтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан, үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлээгүй, огт зээлийг төлөхийг мэдэгдэж байгаагүй болно. Тэгсэн атлаа үндсэн зээлээс давсан хүүг бодож, зах зээлийн хүүгээс 2 дахин илүү хүү тогтоож, уг зээлээ төлөхийг шаардахын оронд удаан хугацааны хүүг зохиомлоор нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан./хх18х/

3. Хариуцагч Д.***** нь ***** банк ХХК-с 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ***** тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 7,780,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан байх ба үндсэн зээлээс 3,172,268 төгрөг, хүү 2,916,177 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,800 төгрөг нийт 6,121,245 төгрөгийг төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

4. Зохигчийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр  хэлцэл болох талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452.-т нийцсэн байна.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1.-д тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч гэрээний үүргийг биелүүлж, хариуцагчид зээл олгосон талаар зохигч маргаагүй, харин шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

5. Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш гурван жилийн дотор шаадрдах эрхээ хэрэгжүүлээгүй байх ба хариуцагч Д.***** 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 50, 000 төгрөгийн зээлийг төлсөн нь нотлогдсон.

5.1 Анхан шатны шүүх хариуцагч Д.***** 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 50,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх ч үүнээс хойш шаардах эрх хэрэгжүүлэх гурван жилийн хугацаа 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дууссан / шүүх нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 04-нд хүлээн авсан/ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.2, 79 дүгээр зүйлийн 79.1.-д нийцсэн.

5.2 Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны явцад хариуцагч Д.*****ыг “….үлдэгдэл зээлийг төлөхөөр зөвшөөрч, баталгаа гаргасан” гэсэн тайлбар гаргасан боловч тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

5.3 Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасныг баримтлан нэхэмжлэгч ***** банк ХК-ийн Д.*****аас 12,154,615 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 312/ШШ2025/00716 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Оюун-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 209,424 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТТӨР

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.АЗЖАРГАЛ

 

                                             ШҮҮГЧ                                      Р.ҮҮРИЙНТУЯА