| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1311/Э |
| Дугаар | 1335 |
| Огноо | 2019-08-28 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 1335
2019 08 28 2019/ШЦТ/1335
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч С.Ч , түүний өмгөөлөгч Б.Цэцэнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ч т холбогдох эрүүгийн 1906 03000 1550 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С.Ч , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч С.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ану-Үжин рестораны 17 тоот өрөөнд иргэн Г.Ө ыг хутга барьсан гараараа түшин, улмаар түүний нуруун тус газар болгоомжгүйгээр хутгалж хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед юу болсныг мэдэхгүй байна. Бид нар хоорондоо маргалдаагүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй гэв.
Хохирогч Г.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 сарын 17-ны орой Ганзориг бид 2 юм яриад сууж байхад Ганзоригийн найз гэх үл таних залуу та 2 яасан их ажил ярьдаг юм гээд ганцаардсан бололтой өөртөө архи түлхүү хийж ууж байгаад бид 2-с их согтсон байхаа, тухайн үед хоол нь үхрийн махтай байсан ба үл таних залуу үхрийн махыг байнга хэрчиж идэж байсан. Тухайн үед би нойл орох гээд сууж байсан газраасаа босоод үл таних хүний хажуугаар явтал гэнэт согтсоноосоо болсон уу сайн мэдэхгүй байна хаалгаар гарах гэж байгаад гуйвахад үл таних залуу намайг түшээд сандал дээр суулгасан. Тэгтэл Ганзориг “чи хүн хутгалчихлаа” гэхэд нь би юу билээ гээд сууж байгаад эргээд хойшоо харахад миний сууж байсан сандал цус болоод баруун талын дал руу хорсоод байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 4-8 дугаар хуудас/,
Гэрч Д.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...22 цаг 40 минутын орчим эмэгтэй чанга орилохоор нь би 17 дугаар хоолны өрөө рүү ороход 2 эрэгтэй урд урдаасаа хараад сууж байсан. Цагаан цамцтай эмэгтэй хажуу тийш зүүн тийш харсан байдалтай, газар шалан дээр шар иштэй жижиг хутга байхаар нь эмэгтэйн цамц руу харахад түүний баруун далны доод хэсгээс цус гарч байсан. Цагаан цамц цус болсон байхаар нь би хамт байсан 2 залууд нь хандан “хутгалсан юм биш үү” гэхэд эмэгтэй “би үхлээ, яаж нөхөр гэрлүүгээ харих вэ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 14 дугаар хуудас/,
Гэрч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед бид нар 4 хүний ширээн дээр сууж байсан ба Өлзийбаяр миний баруун гар талд Чимэд-Осор миний өөдөөс хараад сууж байсан. Тэгтэл Өлзийбаяр миний нурууг хар даа хорсоод байна гэхээр нь би нурууг нь харахад зүүн талын далны орчимд цус нэвтэрч байсан ба Өлзийбаяр “ямар тэнэг амьтан бэ, юм шидчихлээ” гээд хэлж байсан ба би тухайн үед согтолт ихтэй байсан, сайн ойлгоогүй. Түүний зүүн талын дал орчмоос цус гараад цамц нь цус болсон байсан. Сөхөж үзэхэд зүүн далны орчимд нилээн гүн шарх үүссэн цус гарч байхаар нь Өлзийбаярт болон рестораны хүмүүст цагдаа дуудаарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн шинжээчийн ¹6151 дүгнэлтэд “Г.Ө ын биед цээжний хөндийд нэвтэрч уушиг гэмтээсэн, цээжний хөндийд цус хурсан, шархыг цэгцлэх мэс ажилбарын дараахь байдал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц, эдгэрэл төгсгөлөөс хамаарна” гэжээ /хэргийн 36 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 24-33 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 79-81 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 56 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 55 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч С.Ч нь 2019 оны 05 дугаар сарын 18-ны орой Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ану-Үжин рестораны 17 тоот өрөөнд иргэн Г.Ө ыг хутга барьсан гараараа түшин, улмаар түүний нуруун тус газар болгоомжгүйгээр хутгалж хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
Шүүгдэгч С.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед юу болсныг мэдэхгүй байна. Бид нар хоорондоо маргалдаагүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй гэв.
Хохирогч Г.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 сарын 17-ны орой Ганзориг бид 2 юм яриад сууж байхад Ганзоригийн найз гэх үл таних залуу та 2 яасан их ажил ярьдаг юм гээд ганцаардсан бололтой өөртөө архи түлхүү хийж ууж байгаад бид 2-с их согтсон байхаа, тухайн үед хоол нь үхрийн махтай байсан ба үл таних залуу үхрийн махыг байнга хэрчиж идэж байсан. Тухайн үед би нойл орох гээд сууж байсан газраасаа босоод үл таних хүний хажуугаар явтал гэнэт согтсоноосоо болсон уу сайн мэдэхгүй байна хаалгаар гарах гэж байгаад гуйвахад үл таних залуу намайг түшээд сандал дээр суулгасан. Тэгтэл Ганзориг “чи хүн хутгалчихлаа” гэхэд нь би юу билээ гээд сууж байгаад эргээд хойшоо харахад миний сууж байсан сандал цус болоод баруун талын дал руу хорсоод байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 4-8 дугаар хуудас/,
Гэрч Д.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...22 цаг 40 минутын орчим эмэгтэй чанга орилохоор нь би 17 дугаар хоолны өрөө рүү ороход 2 эрэгтэй урд урдаасаа хараад сууж байсан. Цагаан цамцтай эмэгтэй хажуу тийш зүүн тийш харсан байдалтай, газар шалан дээр шар иштэй жижиг хутга байхаар нь эмэгтэйн цамц руу харахад түүний баруун далны доод хэсгээс цус гарч байсан. Цагаан цамц цус болсон байхаар нь би хамт байсан 2 залууд нь хандан “хутгалсан юм биш үү” гэхэд эмэгтэй “би үхлээ, яаж нөхөр гэрлүүгээ харих вэ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 14 дугаар хуудас/,
Гэрч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед бид нар 4 хүний ширээн дээр сууж байсан ба Өлзийбаяр миний баруун гар талд Чимэд-Осор миний өөдөөс хараад сууж байсан. Тэгтэл Өлзийбаяр миний нурууг хар даа хорсоод байна гэхээр нь би нурууг нь харахад зүүн талын далны орчимд цус нэвтэрч байсан ба Өлзийбаяр “ямар тэнэг амьтан бэ, юм шидчихлээ” гээд хэлж байсан ба би тухайн үед согтолт ихтэй байсан, сайн ойлгоогүй. Түүний зүүн талын дал орчмоос цус гараад цамц нь цус болсон байсан. Сөхөж үзэхэд зүүн далны орчимд нилээн гүн шарх үүссэн цус гарч байхаар нь Өлзийбаярт болон рестораны хүмүүст цагдаа дуудаарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн шинжээчийн ¹6151 дүгнэлтэд “Г.Ө ын биед цээжний хөндийд нэвтэрч уушиг гэмтээсэн, цээжний хөндийд цус хурсан, шархыг цэгцлэх мэс ажилбарын дараахь байдал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц, эдгэрэл төгсгөлөөс хамаарна” гэжээ /хэргийн 36 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 24-33 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 79-81 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 56 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 55 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч С.Ч т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч С.Ч т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 зүйлийн 2 дэхь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэргийн 96 дугаар хуудсанд хохирогч Г.Ө нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.