| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/0090/И |
| Дугаар | 982 |
| Огноо | 2016-06-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 982
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2***6/0090/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, Салхит ***-р баг, Б*** СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг Хонгор сум, Салхит ***-р баг, Найрамдлын *** тоотод оршин суух, регистрийн дугаар ФЖ***, Б***овогт Д*** А*** холбогдох
167***60 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2***6 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж***, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б***, нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дархан-Уул аймаг, Хонгор сум, Салхит **-р багт орон сууцны ***байр байдаг бөгөөд нийт 206 айл өрхийн 800 гаруй ам бүл оршин суугчидтай.
Эдгээр сууц өмчлөгч, оршин суугч нарын дунд **** СӨХ үйл ажиллагаа явуулдаг ба байрны орчмын эмх цэгц, өнгө үзэмжинд цэвэрлэгээ үйлчилгээ хийх, хог хаягдлыг зайлуулах, мөн гэмтэл засвар гарсан нөхцөлд хариуцан засварлуулах, гадна дотно цэвэрлэгээ подвалууд ( дундын эзэмшил )-ын ашиглалт зэргийг хариуцан үйл ажиллагаагаа явуулдаг юм.
Манай **** СӨХ нь 2***0 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдан ажиллаж эхэлсэн.Одоогийн удирдлага нь 2***2 оны 07 сарын 02-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулахдаа Иргэний хууль болон СӨХ-ны хууль дүрэм, тогтоолд заасны дагуу ажиллаж, гадна дотны цэвэрлэгээг бүрэн хариуцаж цэвэрлэн орон нутгийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөр бохирын болон цэврийн шугамыг бүрэн сольж, орцны гэрэлтүүлгийг өмнөх удирдлагын үед өр үүсгэсний улмаас цахилгаанаа хязгаарлуулсан байсныг барагдуулан ажиллаж ирсэн. Орцны болон хонгилын (цахилгаан, сан техникийн) гэнэтийн гэмтэл засваруудыг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж СӨХ-ны эд хөрөнгөд хамааралтай нэхэмжлэлийн ажил үйлчилгээний хөлсийг төлдөг билээ.
Д.А*** нь СӨХ-ийн төлбөр тооцоогоо хийхгүй удаа дараа шаардуулж “Би төлж чадахгүй, тайлангаа тавьчих гэх мэтчилэн өөрөө хуралд ирдэггүй учраас тайлангийн талаар ямарч мэдээлэлгүй, шүүхрүү нэхэмжлэл гаргах тухай мэдэгдэхэд үл тоомсорлосон. Төлж чадахгүй гэж бичиж дарамтлан СӨх-ны үйл ажиллагаанд сөрөг суртал ухуулга хийсээр ирлээ. Д.А*** нь ээлжийн амралттай байхдаа ч Дархан-Уул аймгийн Хонгор сум Салхит*** баг 7 байр 2 орц 10 тоотод оршин суугч Т.О***хамтран СӨХ-ны үйл ажилагааг хүндрүүлэн, нэр хүндэд халдаж СӨХ-ны үйл ажиллагааг өөрсдийн үзэл бодлоороо хөндлөнгийн дүгнэлт өгч бүлэглэн гүтгэсээр, хурлын зарын дагуу СӨХ-ны ажилчид 100%-ийн ирцтэйгээр яваад очиход иргэдээс тусгаарлан хажууд суусан иргэдийг өөрийн урьдчилан зохион байгуулсан аргаар удирдаж байсан. (Өнгөт зургийг хавсаргав) 2***5 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хуралд хурлын ирц хүрээгүй, хурал хийхгүй гэсэн атлаа СӨХ-ны эсрэг мэдээлэл хийж, 2***5 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хурал дээр олон нийтийн дунд сөрөг сурталчилгаа ярьж, нэр хүндэд халдаж,гүтгэж ийнхүү хурлаас гарцгаа гэж СӨХ-ны ажилчдыг маргаан үүсгэн тарцгааж байсан. Энэ үйл ажиллагаа нь Замчин Т*** О***, Засаг дарга **** нараас үйдэлтэй. Гэсэн атлаа СӨХ-ны бүх үйлчилгээг авдаг. СӨХ нь өдөр тутмын үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг учраас хогоо цэвэрлүүлж, ачуулж, дундын өмчлөлийн хонгилын гэнэтийн засвар үйлчиилгээ, орц подволийн гэрэл, цахилгаанаар хангаж ирсэн ч жижиг зүйлээр шалтаглан ухуулга суртал хийсээр байна. Энэ идэвхитэй үйл ажиллагаа нь өнөөдрийг хүртэл үргэлжилсээр 11 сар болж байна. Д.А*** нь багийн Засаг дарга учрааас СӨХ-ны үйл ажиллагааг дэмжих үнэн зөв мэдээллийг сууц өмчлөгчдөд өгөх байтал сөрөг үйл ажиллагааг зохион байгуулж өөрөө төлбөр тооцоо төлөхгүйгээс гадна нийтийн хог хаягдалын автомашины гэрээ хүчин төгөлдөр байхад гэрээг цуцлан авах оролдлогыг удаа дарааллан хийж байсан. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг үсчин, оёдолчин О.О*** нь хог хаягдалын төлбөр тооцоогоо хийхгүй байгаа нь Д.А***, Т. О*** нарын ухуулга, мэдээлэлтэй шууд холбоотой гэж үздэг.
Дээрхи иргэн ажил хөдөлмөр эрхэлдэг боловч хуулиар заасан иргэний үүргээ биелүүлдэггүй. Монгол улсын Иргэний хуулийн 5 дугаар бүлэгт нийтийн зориулалттай орон сууж өмчлөх эрхийн талаар бүхэл бүтэн бүлэг болгон хуульчлан оруулжээ. Мөн хуулийн 143-147 дугаар зүйлд заасан Сууц өмчлөгчдийн холбоо ямар эрх үүрэгтэй, юу шаардах эрхтэйг тодорхой зааж хуульчилж өгсөн байна. Манай байгууллага оршин суугчдааас авсан СӨХ-ны мөнгөн хуримтлалыг яаж юунд зарцуулдаг талаар жилд нэг удаа 2***2, 2***3, 2***4 онд тайлангаа тавьсаар ирсэy (сууц өмчлөгчдийн ирцийн бүртгэлийг хавсаргав).
Иймд дараах нэр бүхий иргэнээс СӨХ-ны төлбөр 167,360 төгрөгийг гаргуулж өнгө үү гэв.
Хариуцагч Б.**** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Салхит***-р багт оршин суугч Дамдинбазар овогтой **** нь Буянт Өргөө СӨХ нь 167,360 төгрөг нэхэмжилсэн байна.
Миний бие нь тус багийн Засаг даргаар 2***5 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр томилогдон ажиллахдаа СӨХ-ны захирал Б. Ж***ыг дараа дуудаж гэр хороололын хог ачих хогийн цэгт цаасыг янзлах хурилтлалтай болох талаар үүрэг даалгавар өгч ажилласан. Гэтэл намайг хэл амаар доромжилон жил гаруй болж байна. Тэр хурал дээр доромжилсон гэж бичсэн байна. Харин өөрөө хурал дээр орилж хэл амаар доромжилж цугларсан иргэдийг хөөж гаргасан. Отгонбаяр бид хоёрын тавьсан шаардлага СӨХ-ны дарга болсоноос хойшхи санхүүгийн тайлангаа тавих шаардлага тавьхад урдаас хэл амаар доромжилж эхэлсэн.
1.2***0 онд **** СӨХ-г байгуулсан *** сумын Засаг даргын захирамжгүй. Б.Ж***ы байгуулсан 2***2 оны*** СӨХ нэртэй байгуулагдаад мөрийн хөтөлбөр бичиж орж ирж байсан. Сумын Засаг даргын захирамж гараагүй. ... хөтөлбөр бус СӨХ гэж ойлгож байна.
2. Салхит багийн 6 байр 6 тоот байрны ордер гэрээ Г.М*** гэдэг нэр дээр байдаг /гэрчилгээг хавсаргав/ хоёр тал эзэнгүй байсан үед төлдөг байсан.
3. Санхүүгийн шалгалт оруулах хүсэлт аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Аудит, хувийн аудитын байгууллагад хандаж үзсэн боловч шалгалт хийж өгөөгүй.
4. **** СӨХ нь Т.Оюунжавын нэр дээр байгуулсан СӨХ байгаа юм.
5. Иймд би энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч *** Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.****од холбогдуулан 167.360 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.**** нь нэхэмжлэгч **** СӨХ нь Хонгор суманд бүртгэл байдаггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч *** Сууц өмчлөгчдийн холбоог Дархан-Уул аймгийн *** сумын***-р багийн Найрамдал хорооллын 1, 2,***, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16-р байрны оршин суугчдын холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн *** сумын Засаг дарга 2***0 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр *** дүгээр бүхий гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. / хх-ийн 6/
Нэхэмжлэгч **** СӨХ-ийн захирал Б.Ж***ыг 2***2 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 11 дугаартай **** СӨХ-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр ажилд томилж, гэрээ байгуулж, ажил хүлээлцсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 11/
Хариуцагч Б.**** нь *** сумын***-р багийн Найрамдлын 11.2.10 тоотод оршин суудаг бөгөөд **** СӨХ-нд харъяалагддаг, 2***5 оны 2 сараас дундын өмчлөлийн засвар үйлчилгээний хөлс, хог нийтийн үйлчилгээний хөлс, орц гадна цэвэрлэгээний хөлс, орцны гэрэл зарцуулалтын хөлс, подвалын түрээсийн хөлс нийт 167,360 төгрөг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Д.А*** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...**** СӨХ нь хууль бусаар байгуулагдсан, Хонгор суманд бүртгэлгүй гэж маргаж байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, мөн дээрхи орон сууц нь Г.М***ийн өмчлөлийн гэж нотлох баримтаар үл хөдлөх эд хөрөнгө хувьчлагдсан гэрчилгээ ирүүлсэн боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө..” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Хариуцагч Б.**** нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө” гэж зааснаар хариуцагч Д.А***оос 167360 төгрөг гаргуулж нэхэмжлэгч **** СӨХ-нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч **** СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5670 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А***оос 5670 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч Д.А***од шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч шүүх хуралд ирээгүй, буяны ажил гарсан тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн боловч хүсэлттэй холбогдуулан нотлох баримт ирүүлээгүй байх тул түүнийг байлцуулахгүйгээр, нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Д.А***оос 167360 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч **** СӨХ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5670 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА