Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 207/ма2025/00086

 

 

 

 

  2025       07         03                                           207/МА2025/00086

 

 

Ж.*****ын нэхэмжлэлтэй,

  хариуцагч “*****” цэцэрлэгт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 312/ШШ2025/00813 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Ж.*****ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн ***** цэцэрлэгт холбогдох,

“Ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 412,398 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Ж.*****, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*****, түүний өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, С.Болортуяа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.*****ын нэхэмжлэлийн шаардлага, агуулга: Миний бие Ж.***** нь 2007 оноос Орхон аймгийн *****-р цэцэрлэгт тогтоочоор ажиллаж байгаад 2015 онд ***** цэцэрлэг үүсгэн байгуулагдаж ажилчдыг сонгон шалгаруулалтаар авах үед ахлах тогтоочийн ажилд тэнцэн орж, тус цэцэрлэгт ажиллаж эхэлсэн. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө эрхлэгч өрөөндөө намайг дуудан өөрийн хүсэлтээр ажлаас халагдах хүсэлтийг бичиж өг гэсэн. Яагаад ажлаас халах гэж байгаа юм бэ, би өөрийн хүсэлтээр ажлаа өгөхгүй гэхэд оронд чинь энэ хүн ажилд орно, шинэ ажилтан авах болсон гээд ***** гэх хүнийг танилцуулсан. Тухайн хүн нь эрүүл мэндийн болон бусад шинжилгээнд бүрэн хамрагдсан гэх бичгээ мөн танилцуулсан. Ингээд би гэнэтийн ийм асуудалд хямарч биеийн байдал муудаж, даралт ихсэж зүрхний пульс 110-т хүрч шоконд орж өрхийн эмнэлэгт очиж үзүүлж, зүрх, даралтын болон тайвшруулах эм ууж тариа хийлгээд бага зэрэг сэхэж, дахин ажил дээрээ очсон. Гэтэл надад шалтгаан нь ч огт тодорхойгүй, албан тушаалаа урвуулан ашиглаж, ёс зүйн зөрчил гаргасан гэх тушаалыг гардуулан өгсөн. Яагаад ийм тушаал гаргаж байгаа юм гэхэд та өөрийн хүсэлтээр гарахгүй гэсэн шүү дээ, манай байгууллага шинэ ажилтныг ажиллуулах хүсэлтэй байна гэсэн хариуг хэлсэн. Үнэхээр гомдолтой байна.

Иймд Орхон аймгийн ***** цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 тоот тушаал хууль бус гэж үзэж байх тул Орхон аймгийн ***** цэцэрлэгийн ахлах тогтоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу 1 сарын цалин 412,398 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн ***** цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбайгалийн тайлбар, татгалзлын агуулга:

 Тус цэцэрлэгт ахлах тогоочоор ажиллаж байсан Ж.*****ын Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу дараах тайлбарыг баримт нотолгоотойгоор хүргэж байна. Миний бие Б.***** нь Орхон аймгийн ***** сумын ***** багийн ***** цэцэрлэгт 2015 оны 11 сарын 25-наас эхлэн одоог хүртэл эрхлэгчээр ажиллаж байна. Тус цэцэрлэг нь 11 бүлэгт 275 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 40 багш ажиллагсадтай. Тогооч Ж.***** нь өмнө нь Орхон аймгийн ***** багийн *****-р цэцэрлэгт тогоочоор ажиллаж байгаад 2015 оны 11 сард тус цэцэрлэг ашиглалтад ороход гэрийн ойр байршлыг харгалзан шилжин ирж ажилд орсон байсан. Анх цэцэрлэг ашиглалтанд ороход нэхэмжлэлд дурдагдсан шиг тогоочийн ажлын байрны сонгон шалгаруулалт явагдаагүй бөгөөд Ж.***** тогоочийг өмнө нь *****-р цэцэрлэгт 8 жил ажилласан туршлагыг нь харгалзан 2 тогооч, 1 туслах ажилтнаа ахлан ажиллана уу хэмээн цэцэрлэгийн гал тогоог ахлуулан ажиллуулсан. Албан тушаалын ангилалд ахлах тогооч гэдэг нэршил байдаггүй. 2016-2018 онд тус цэцэрлэгийн багш ажиллагсад, эцэг, эхчүүдээс хүүхдийн хоолны амт чанар муу, хоол махгүй, шөл амтгүй, хоолны нэр төрөл цөөн байна гэсэн шүүмжийг байнга дагуулж тэр болгонд цэцэрлэгийн захиргааны зүгээс болон эрхлэгчийн зүгээс биечлэн тусалж, хяналт шалгалт хийн, заавар зөвлөгөө өгч ажил сайжруулан засахын төлөө эмч, тогооч, нярав нартай тулж ажилладаг байсан.

***** тогоочийн хувьд ахлах тогооч нэрийн дор цэвэрлэгээ үйлчилгээ, мах, ногоо бэлтгэх зэрэг ажилд тоотойхон оролцож, бэлтгэсэн материалаар хоол үйлдвэрлэх, баримт бичиг хөтлөх ажлыг хийж байна хэмээн тогооч нараас нь 2 удаа гомдол санал гарч байсан. Мөн голдуу нярав, нягтлангийн өрөөнд сууж байдаг ба тэр бүрийд зохих шаардлагыг тавихад би энэ хоол өдрийг чинь тулгаж байна, өр ширгүй байлгахын тулд зөвлөж, цэгцэлж явна хэмээн тайлбар тавьдаг байсан. Наад ажил чинь няравын хийх ёстой ажил шүү дээ, та яагаад дандаа энд сууж байдаг юм, ажлын байрандаа очиж ажлаа хийгээч, баримт бичиг, дэвтэр номоо цэгцэлж, бусад тогооч нартаа зааж сургаад, шинэ хоолны нэр төрөл зохиож сайн ажиллаач хэмээх шаардлагыг удаа дараа тавихад хардлаа сэрдлээ хэмээн дургүйцлээ илэрхийлж бухимдаж байсан. 2019 оны 01 дүгээр сард Ж.*****ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд гаргасан зөрчил дутагдлыг баримт нотолгоонд тулгуурлан, тодорхой хугацаанд өөрөө биечлэн хянаж тодруулан, уг асуудал хөндөгдсөнөөс хойш 3 сар, ажилтан өргөдөл ирүүлснээс хойш 1 сарын дотор өргөдлийн хариуг ажилтанд өгч, асуудалд холбогдсон Ж.***** тогоочид өөрт нь уг асуудлыг биечлэн танилцуулж, асуудлыг шийдвэрлэх хурлыг 2 удаа хийж, 2 хурлын явцыг хурлын комисс цаасаар бичиж баримтжуулан, 1-р хурлын явцыг гар утасны дуу хураагуурт бичиж авсан 57 минутын бичлэгтэй хуурцаг 2% байгаа

Нэг. 2018 оны 09 сарын 13-нд иргэн Б.*****г хүүхэд асрах чөлөөтэй байгаа нярав А.*****ийн оронд түр орон тоон дээр тус цэцэрлэгийн няраваар ажилд авсан. Нярав Б.***** нь 2018 оны 10 дугаар сарын эхээс авахуулаад ахлах тогооч Ж.***** нь өдөр бүр хоол тулгаж данс тооцоог нийлүүлж байна, тэгэхдээ зарим нэг хоол хүнсний материалыг илүү, дутуу бичиж байна. Надад хоол хүнсний материал түүвэрлэн данс нийлэхэд илүүдэл гараад байна. Энэ ямар учиртай юм, мөн энэ талаар нь хэлэхэд дургүйцлээ илэрхийлэн балай авгай, эргүү авгай гэх зэргээр намайг хэл амаар доромжилж, бүдүүлэг үг хэрэглэж, ёс зүйгүй байдал гаргаж байна, мөн бид хоёрын дунд байнга үл ойлголцол гарч, гал тогоонд уур амьсгал хэцүү байна, нөгөө 2 тогооч, туслах ажилтан нь юу ч мэдэхгүй, юу ч хэлэхгүй ганц ахлах тогоочийн заавраар л хөдлөх юм, амыг нь харах юм байна, танай байгууллага дээр ахлах тогооч давуу эрх эдэлж няравын ажлыг хийж байна. Энд нэг зөрчил байна та энийг зогсоож арга хэмжээ авч өгөөч хэмээн өрөөнд орж ирж удаа дараа хэлж байсан. Ингээд 10 сард за та гүйлгээ хийхдээ сайн анзаарч харж байгаарай.

Нягтлан бодогч, тогооч 2 намайг шахаж байгаад 9 сард илүүчлэн гаргасан 30 кг мах, 10 сард илүүчлэн гаргасан 34,9 кг, нийт 64,9 кг махыг мах нийлүүлдэг харилцагч байгууллагаар хөндий баримт бичүүлж орж ирнэ шүү. Энэ хүмүүс ийм зөрчил гаргаж, хүүхдийн хоол хүнсний материалаас хулгайлдаг, дансны далд аргаар мөнгө авч хэрэглэдэг дутагдал байна шүү гэж сануулж хэлсэн. Тэгэхээр нь арай ч ийм зүйл байхгүй байлгүй дээ, ийм байдал гаргаж болохгүй гэдгийг наад хүмүүс чинь ухамсарлана, хүүхдийн хоолноос хулгайлдаг ийм увайгүй үйлдэл гэж юу байдаг юм, 1 хүүхдийн 1650 төгрөгний төсөвтэй хоолноос юуг нь хулгайлдаг юм, чи үнэн яриад байна уу худлаа яриад, арай дэндүүлээд хар санаад байна уу, наана чинь бид дотоод хяналт хийдэг, би өөрөө хянаж шалгаж үздэг, нярав солигдоход би биечлэн ажлыг нь хүлээлцүүлж, үлдэгдэл хүнсний материалыг нь тооцоо хийж хянаж авдаг, манай харилцагч байгууллагууд хариуцлагатай, ийм муухай зүйл арай ч байхгүй дээ гэж хэлсэн. Гэтэл нярав, за та сайн анзаарч байгаарай дансны аргаар далд хийж байна, танд мэдэгдэхгүй шүү дээ, өмнө нь ажиллаж байсан нярав залуу эмэгтэйчүүдийг юм мэдэхгүйгээр нь зааж өгч байна гэх нэрийдлээр хоол өдрийн баримтыг нь тулган бараг өөрөө хэлж өгч бичүүлэн баримт бүрдүүлж далд луйвар хийж байна гэсэн. Гэхдээ би өмнө нь 2016 онд гадны хүнээс ийм мэдээлэл авч байсан мөн зайлшгүй хэлэх шаардлага гарч, нягтлан бодогч Э.*****д ажлаа сайн хийгээрэй, хяналтаа сайн тавиарай, данс тооцоогоо сайн нийлээрэй, элдэв зөрчил гаргав, хариуцлагатай, хяналт сайн байхгүй бол өөрөө болон бусад ажилчдаа алдаа гаргахад хүргэнэ шүү, ажлаа сайн хийхгүй бол хүмүүсээс ямар ч үйлдэл гарч мэднэ шүү, цаагуур чинь ийм яриа сонсогдож байна шүү, өөр цэцэрлэгийн эрхлэгч надад анхааруулж хэлсэн гэж анхааруулж хэлж байсан. Энэ яриаг Ж.***** тогооч сонссон байсан бөгөөд 2017 оны хавар энэ талаар хэлж надтай марган ёс зүйгүй аашилж байсан тул няравын яриад байгаа үнэн байж магадгүй хэмээн хяналтыг сайжруулсан. Гэтэл нягтлан бодогч гүйлгээ хийхээр байгууллагуудын баримт бичгүүд авч орж ирэхдээ ***** ХХК-аас 10 дугаар сард авсан 178 кг үхрийн махан дээр 64,9 кг махыг нэмж, үнийг 5,500 төгрөгөөр бичүүлж нийт 242,9 кг мах болгон бичүүлэн авсан баримт баталгаажуулахаар авч орж ирсэн. Би энэ яагаад 178 кг үхрийн мах авчихаад 242,9 кг байгаа юм бэ гэтэл хаврын махны үлдэгдэл юмаа мөнгийг нь одоо шилжүүлж байгаа юм гэхээр нь би тэмдэглэж аваад, гарын үсэг зурж баталгаажуулж өгсөн. Тэгээд энэ яригдаад байгаа 64,9 кг мах ямар учиртай ингэж орж байна. 2018 оны 05 сарын 31-нд би, нярав О.*****аас ажлыг нь хянан, складны үлдэгдэл тулгаж авахад ийм зүйл байгаагүй, мөн 2018 оны хагас жилийн санхүүгийн тайланд тусгагдаагүй, 2018 онд манай байгууллага харилцагч байгууллагуудад өргүй гарсан даа хэмээн асуудлыг нарийвчлан шалгасан. Мөн нярав Б.*****гаас тусад нь бичүүлсэн 64,9 кг үхрийн махны баримтыг эхээр нь хурааж авсан.

Тогооч Т.*****, Л.***** нараас асуухад хавар ирсэн 3 хонины мах юмаа тэр байхаа гэсэн, Ж.***** тогооч, нягтлан бодогч Э.***** хоёроос асуухад мөн тэгж хэлсэн. Яагаад хонины мах юм бол үхрийн махаар баримт бичүүлдэг юм гэтэл мэдэхгүй ээ тэр үнэ хөлс, данс тооцоог чинь хийсэн хүмүүс мэднэ биз гэсэн. Энэ ийм учиртай юм байна хэмээн нярав Б.*****д хэлтэл тийм юм байхгүй ээ, надад ажил хүлээлгэж өгсөн нярав О.***** манай байгууллагад ийм үлдэгдэл, өр байгаа гэж данс тооцоо нийлж, хэлж ярьж хүлээлгэж өгөөгүй, энэ хүмүүс худлаа ярьж байна, далд аргаар хулгай хийж байна, ингэж хулгай хийж хууран мэхэлж мөнгө төгрөг гаргаж авдаг гэдгийг 2017 оны 05 сараас 2018 оны 01 сарын 10 хүртэл няраваар ажиллаж байсан А.***** гэрчилж, баримт нотолгоотой юм ярьж байна. Намайг тогооч Ж.***** хэл амаар доромжлон, элдэв янзаар хэлж үзэхгүй байна, мөн нягтлан бодогчтой нэг өрөөнд суухад хэцүү байна, байнга Ж.***** тогооч орж ирээд дарамт үзүүлээд байна, өрөө сольж өөр өрөөнд суулгаж өгөөч. Та энэ хэргийг шалгаж өгөөч, яагаад ийм муухай зүйл хийгээд байгаа юм энэ ажилчид чинь, та өөрөө мэддэг юмуу, бараг л холбоотой юмуу, та шийдвэрлэхгүй бол би хэлдэг газар нь хэлж, шалгуулна гэсэн. Тэгэхээр нь би, чи яагаад дандаа ингээд яриад байгаа юм, хов ч юм шиг, хэрүүл ч юм шиг юм яриад байх юм үнэхээр зөрчил дутагдал илрүүлсэн юм бол баримт нотолгоотой нь албан журмаар нь өргөдөл гомдлоо гаргаач дээ, би хүний амаар ажилчдаа гүтгэж, ёс зүйгүй байдал гаргаж, баримт нотолгоогүй зүйлээр хардаж болохгүй хэмээн шаардлага тавихад нэлээн удаж байж 2018 оны 11 сарын 28-нд цэцэрлэгийн захиргаанд өргөдөл өгсөн. Энэ хооронд ажлын өрөөг нь өөр өрөөнд тусад нь шилжүүлсэн

Хоёр. ***** цэцэрлэгийн нярав Б.*****гийн ирүүлсэн өргөдлийн дагуу хийсэн тодруулга, хяналтууд: 1. Цэцэрлэгийн захиргаанд нярав Б.*****гаас ирсэн өргөдлийн дагуу өмнө нь 2018 оны 01 сарын 10-аас 09 сарын 12 хүртэл няраваар ажиллаж байсан О.*****ыг Шуурхай цонх ХХК-д нягтлангаар ажиллаж байхад нь 2018 оны 12 сарын эхээр ажил дээр нь өөрийн биеэр очиж тодруулга хийн асуухад О.***** Тийм үлдэгдэл дансны тооцоо байхгүй ээ. Би данс тооцоо нийлээд тайлан дуусгаад, танд складны үлдэгдлээ тулгаад өгсөн. Би шудрага ажилласан. Асуувал харилцагч байгууллагууд нотолно. Хоол өдрийн хувьд Ж.***** тогооч бид 2 данс тооцоо тулгаж, надад дандаа зааварлаж тусалж цуг хийдэг байсан. Би сайн мэддэггүй тогооч л тусалдаг байсан. Та надад итгээрэй хэмээх хариултыг өгсөн. 2018 оны 11 сарын 12-нд тогооч Л.***** гэрийн ойр байршлыг харгалзан Цагаанчулуут багийн 26-р цэцэрлэг рүү шилжлээ хэмээн өргөдлөө бичиж өгөөд тушаалаа аваад явахад нь дахин лавлан асуухад Сайн мэдэхгүй байна, хавар яах аргагүй 3 хонины мах ирсэн тэр л байх гэсэн хариулт өгсөн. Мөн тогооч Т.*****аас дахин асуухад Нэг 3 хонины жижгэвтэр мах ирсэн ***** бид 2 шулж янзалсан, тэр байхаа сайн мэдэхгүй байна, мөнгө төгрөгийг нь төлсөн, төлөөгүй гэх мэт өөр янз бүрийн юм мэдэхгүй гэсэн хариулт өгсөн. Нягтлан бодогч Э.*****гаас асуухад Хавар 2 өдрийн хоолны мах дутчихлаа гэхээр нь нэмж 3 хонины мах авсан, тэр тооцоог сая шилжүүлсэн гэсэн. Яагаад тэгвэл хонины махыг үхрийн махны үнээр шилжүүлээд байгаа юм гэхэд тодорхой хариулт хэлээгүй.*****ХХК-ийн нягтлан *****аас асуухад Яаж мэддэг юм бичээд өг гэхээр нь бичээд өгсөн, өөрсдөө дотроо шийдэхгүй юу, ядаргаатай юм гээд хариулт өгөөгүй.

2017.05.01-нээс 2018.01.10 хүртэл няраваар ажилласан, үндсэн орон тооны, одоо гэртээ хүүхдээ асрах түр чөлөөтэй байгаа нярав А.*****ээс тодруулан асуухад Энэ яриад байгаа зүйл бүгд үнэн. Тогооч Ж.***** нь хүүхдийн хоолны махыг өдөр, өдөрт илүүчилж гаргаад хоол өдрийн баримтан дээр нэмж бичүүлэн, тэр мөнгийг нь бэлнээр нь гаргаж авдаг нь үнэн. Хэд хэдэн удаа ийм үйлдэл гаргаж нягтлан бодогч, бид 2-т мөнгө өгч энэ ажилдаа татан оролцуулсан. 1 удаа 200 кг мах ***** ХХК-аар 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулж 10%-ийг нь суутгуулаад 900,000 /есөн зуу мянга/ төгрөгийг бид гурав, 300,000 /гурван зуун мянга/ -аар нь тус тусдаа хувааж авсан. Наад асуудал чинь яг л тэр аргаараа дахин мөнгө завшиж, хулгай хийж байгаа үйлдэл мөн байна. Би энэ үйлдэлд нь оролцоод ямар аймаар юм бэ болж байгаа юмуу гэхэд зүгээр зүгээр эгч нь зохицуулчихсан айх хэрэггүй гээд байсан. Ер нь Ж.***** тогооч аймаар хүн бас аягүй шуналтай. Мах нийлүүлдэг ***** ХХК-ийн менежер ***** ах бас мэднэ. Энэ талаар бүр тодорхой гэрчилнэ. Би ийм муухай зүйлд орооцолдож, ийм үйлдэл хийсэндээ харамсаж ичиж байна. Таныг надад тэгж итгэж, зааж сургаж, асууж байхад итгэлийг тань эвдсэндээ уучлал гуйж байна. Намайг уучлаарай. Би дахин танай байгууллагад орж ажиллахгүй ээ. Буруугаа хүлээж байна гэсэн. Мөн шүүхэд гэрчээр оролцож баримт нотолгоог үнэн мөнөөр нь хэлж танилцуулахад татгалзах зүйлгүй гэж утсаар хариулт өгсөн. Шүүх хуралд гэрчээр орж бүгдийг ярина, цаасаар тайлбар бичиж өгөхгүй гэсэн. *****-ХХК-ийн менежер *****той утсаар холбогдож ярилцахад нярав А.*****ийн ярьсан зүйлийг мөн ярьж Тэрнээс ч их юм бий. Хонь, үхрийн махыг дандаа илүү бичүүлж авч завшдаг, дээр нь наад залуу ажилтнуудыг чинь элэг барьж няравын ажлыг хийж данс тооцооны аргаар мөнгөө гаргаж авдаг мөн хонь, үхрийн махыг хэдэн удаа яаж авдагийг нь би бүр баримттай, хэмжээтэй нь хэлж мэднэ шүү. Энэ тухай өөрийн байгууллагын гүйцэтгэх захирал *****д хэлж загнуулан байж мөнгий нь гаргаж өгч байсан. Манай захирал мөн энэ талаар мэднэ. Би шаардлагатай мэдээллийг өгч, гэрчилнэ. Ямар нэг байдлаар нууж хаах, худлаа ярих зүйл байхгүй ээ. Танай наад тогооч, нягтлан бодогч нар их айхтар хүмүүс шүү. Тэр 1,0 сая төгрөгийг 10%-ийг нь суутгуулаад 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийг нягтлан бодогч Э.*****г Тайхар эмнэлэгт хэвтэж байхад нь би очиж гадаа нь тогооч Ж.*****, нярав А.***** 2-т мөнгийг нь өгч, тэгээд тэр 3 гурвуулаа 300, 300-гаар нь хувааж авсан, би өөрөө мөнгийг бэлэн өгсөн гэж нотолсон.

Тогооч Ж.*****т Нярав Б.*****гаас өөрийн чинь нэр дээр өргөдөл ирсэн, ийм ийм асуудал гэж цухас танилцуулаад махны тухай асуухад хавар авсан 3 хонины мах гэж өөрөө хэлсэн. Та яагаад үхрээр бичүүл гээд бичүүлсэн юм гэхэд хэн мэддэг юм наад баримтыг чинь би бичүүлдэг юмуу. Наад нягтлан бодогч, няраваасаа асуугаач гэсэн. Би энэ талаар тодруулж шалгаж байгаа тэгээд хуралдаж, албан ёсоор асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ 12 дугаар сард өөрт нь хэлсэн, мөн багш ажиллагсдад шуурхай хурал дээр ийм өргөдөл ирсэн хяналтын шатанд явж байгаа гэдгээ танилцуулж хэлж байсан. Энэ талаар өөрөө маш сайн мэдэж байсан. Мөн энэ асуудалтай холбоотой худал яриаг ажилчдын дунд гаргаж, нярав Б.*****тай муудалцаж маргалддаг байсан. 2018 оны 12 сарын 26-нд Цэцэрлэгийн захиргааг төлөөлж эрхлэгч миний бие Б.*****, цэцэрлэгийн Дотоод хяналт, шалгалтын комиссыг төлөөлж, тогоочийг хариуцан ажилладаг, нэгжийн ахлагч, эмч Б.*****, цэцэрлэгийн ҮЭХ-ны дарга багш Э.***** гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй комисс, өргөдөл гаргасан ажилтан Б.*****, уг өргөдөлд нэр дурдагдсан тогооч Ж.***** нарыг байлцуулан удирдлагын зөвлөлийн хурал хийсэн. Уг хурлаар тогооч Ж.*****ын нэр дээр ирсэн өргөдөл гомдлыг бүрэн эхээр нь уншиж танилцуулан, өргөдлийн дагуу гарч ирсэн мэдээлэл, нотолгоо шинээр гарч ирсэн зөрчлийн баримтуудыг танилцуулсан. Хуралд ***** ХХК-ийн менежер Д.*****ыг ирж оролцооч гэтэл Жилийн эцэс тайлан тооцоо гээд би маш их ажилтай явна, яг хуралд чинь оролцож амжихгүй, заваараа очоод өөртэй чинь уулзаад цаасан дээр баримт нотолгоо бичээд өгье гээд ирж өөрийн биеэр тайлбар бичиж өгөн гарын үсэг зураад би наад асуудлыг чинь дэлгэнэ, гэрчилнэ, уул нь би гүйцэтгэх захиралдаа хэлээд өөрт тань хэлэх гэсэн танай нягтлан бодогч захирлаар дамжуулан гуйлгаад хэлүүлээгүй юм. Харин одоо би бүгдийг дэлгэж хэлэхэд татгалзах зүйлгүй гээд 15 цагийн үед ирээд баримтыг бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Миний бие өөрт нь хэлж байгаад зургийг нь авсан. Буруугаа хүлээхгүй худлаа хэлээд байвал би хаана ч гэсэн очоод гэрчилнэ. Мөн манай байгууллагын гүйцэтгэх захирал, ***** нар эмнэлгийн эмч *****, түүний гэр бүлийн хүн МХГ-ын улсын байцаагч ***** нар ч мэднэ, хэлнэ гэж хэлсэн. Баримтыг эхээр нь хавсаргав. Хурал 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 15 цаг 35 минутанд эхлэн, хурлын явцыг эмч Б.***** тэмдэглэж, өөрийн гар утасны дуу хураагуур дээр хүмүүст хэлж байгаад бичлэг хийсэн. Мөн няраваар ажиллаж байсан А.*****, ***** ХХК-ийн менежер ***** нартай утсаар холбогдож чанга яригч дээр нь тавьж өөрт нь сонсгоход ч бас Би мөнгө аваагүй, тэр мах хаврын хонины мах гэсээр байсан. Уг хурал орой 16 цагийн үед хийгдсэн цаг орой болсон нэлээн сунжрах, асуудал шийдэгдэхгүй, өөрөө хүлээн зөвшөөрөхгүй, нягтлан бодогч дуудаж оруулан, худлаа ярьж мэлзээд байсан учир дахин тодруулаад хэд хоногийн дараа он гарахаас өмнө хуралдаж шийдээ гаргая хэмээн хурал өндөрлөсөн. Энэ хугацаанд цэцэрлэгийн захиргааны зүгээс 64,9 кг махыг хаврын махны үлдэгдэл, төлбөр нь хийгдээгүй байсан эсэх дээр дахин тодруулж*****ХХК-ийн нягтлан бодогч *****аас асуухад Мэдэхгүй би баримт бичээд өгсөн гэсэн. Чи ямар хариуцлагагүй юм, мах өгөөгүй байж яахаараа хий орлого авч, илүү мөнгө аваад байгаа юм, мөнгийг нь яасан гэхэд, ядаргаатай юм, өөрсдөө учраа олооч, дотроо шийдээч гээд хэлээгүй. Эмч Б.*****, нярав Б.***** нар мөн данс тооцоогоо шалгаж энэ бол худал, гуйвар бид нар өөрсдийн хийсэн ажлаа мэдэхгүй яахав. Энэ бол хавар 3 хонины мах нэмж авсан ч 2018 оны 05 сарын эцсээр төлбөрийг шилжүүлсэн, өр үүсээгүй, үлдэгдэлгүй гарсан, бид ажлаа мэдэж хариуцаж чадна хэмээн дахин шалган нотолж хянуулсан.

2018 оны 12 сарын 31-нд 1-р хуралд оролцсон 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр дахин хуралдаж асуудлыг шийдвэрлэсэн. Хурлын тэмдэглэлүүд бүрэн эхээрээ байгаа. Энэ хурлаар ямар нэгэн бичлэг хийгээгүй. Уг хурлаар нярав Б.*****гийн өргөдөлд дурдагдсан зөрчлийг хянаж тодруулж байтал дахин илүү ноцтой зөрчлүүд илэрч, баримт нотолгоотой, гэрчтэйгээр батлагдсан, бүлэглэн хийсэн гэмт хэргийн шинжтэй ноцтой үйлдэл тул хатуу хариуцлага тооцохыг хэлж, мөн тэтгэвэрээ хөөцөлдөөд тэтгэвэрт гарах боломжтой бол тэр болтол нь түр ажлуулья хэмээн үйлчлэгч Ж.*****ын оронд 2019 оны 08 сар болтол албан тушаал бууруулан ажлуулах саналыг хэлэхэд би энэ онд тэтгэвэрээ хөөцөлдөнө, тэр болтол гал тогоонд ажиллуулж өгөөч гэсэн. Миний хувьд Би төрийн албан хаагч, үйлчилгээний байгууллагын ажилтан, боловсролын тэр дундаа хүүхдийн байгууллагын удирдах ажилтан, багш хүний хувьд ийм ноцтой гэмт хэрэг хийсэн, хүүхдийн эрх ашгийг зөрчсөн хүнийг дахин гал тогоонд ажиллуулахгүй ээ. Тэгээд ч гал тогооны туслах ажилтан чинь тодорхой хугацаатай хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байгаа. Тэр хүний ажлыг би хууль зөрчин хөдөлгөж чадахгүй. Би ажлаас болж гарсан алдаа дутагдлыг 2-3 удаа уучилж харж үзэн, засан залруулж, зөвлөж сургаж чадна. Ийм санаатайгаар бусдыг уруу татан, албан тушаалаа урвуулан ашиглан, ийм муухай гэмт хэрэг хийсэн хүнийг бол хүлээн зөвшөөрөхгүй ээ. Ямар муухай юм бэ, яасан ичдэггүй, ямар ухамсар, сэтгэлгүй хүн бэ та чинь яахав би таны нас намба, амьдрал, хань ижил, үр хүүхдийг чинь бодоод зөөлөн хандаж үйлчлэгчээр түр ажиллуулах саналыг гаргаж байна. Та санал нийлэхгүй бол би таны хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өөр аргагүй, таны зөрчилтэй энэ үйлдлийг хуулийн байгууллагаар нарийн шалгуулна. Ийм хэрэг хийсэн хүнийг ажиллуулах ямар ч үндэслэл байхгүй. Та гомдол саналаа зохих байгууллагад гаргаж болно гэдгийг хэлсэн. Мөн цэцэрлэгийн эмч Б.***** Яаж ажиллуулах юм бэ, ийм муухай хэрэг хийсэн хүнийг, та тэтгэвэрээ хөөцөлдөөд тэр болтол үйлчлэгчээр ажиллавал ажилла, дахин энэ хүнийг гал тогоонд битгий хэл цэцэрлэгт ч ажиллуулах эрх байхгүй шүү дээ гэсэн. Мөн миний зүгээс Энэ хэрэгт цуг хамтарч оролцсон нярав А.*****, нягтлан бодогч Э.***** нарт ч хатуу хариуцлага тооцно гэдгээ хэлсэн. Тогооч Ж.***** Би үйлчлэгчээр ажиллахыг зөвшөөрч байна хэмээн өөрийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрсөн энэ тухай хурлын тэмдэглэлд тодорхой байгаа. Хурлын шийдвэр гарч хурал өндөрлөсөн.

Гурав. Хурлын шийдвэр гарснаас хойш: Тогооч Т.***** 2018 оны 12 сарын 31-нээс 2019 оны 01 сарын 07 хүртэл Улаанбаатар хотод биеэ үзүүлэхээр захиргааны чөлөө авсан учир гал тогоонд хүн дутагдалтай байна тэр болтол та ажиллаж бай. Т.*****ыг ажилдаа ирэхээр та үйлчлэгчээр ажиллана гэж хэлсэн. Хурлын шийдвэрийг зөвшөөрсөн өөрөө ч мэдэж байсан. Энэ хооронд үйлчлэгчээр түр ажиллаж байсан ажилтны гэрээ 12 сарын 31-нд дууссан. 2018 оны 10 сард захиргааны чөлөө авсан үйлчлэгч чөлөөгөө 2019 оны 08 сар хүртэл үргэлжлүүлэн сунгасан. Тийм учраас хурлаар ийм шийдвэр гарч тогоочийг өөрийн нь зөвшөөрлийн дагуу ажиллуулахаар орон тоог 2019 оны 01 сарын 08 хүртэл сул байлгасан. 2019.01.03-нд Ж.***** нь Би үйлчлэгч хийхгүй, намайг гал тогооны туслахаар ажиллуулж өгөөч, би тэр хооронд тэтгэвэрээ хөөцөлдөөд тэтгэвэрт гарна гэж хэлээд мөн нярав Б.*****, ҮЭХ-ны дарга, багш Э.***** нараар хэлүүлээд гуйлгаад байсан. Тэгээд өргөдөл бичээд өг та нар. Тэгэхдээ би энэ асуудлыг зөвшөөрөхгүй.

 Гал тогооны туслах ажилтнаар ажиллаж байгаа Г.*****2019 оны 03 дугаар сарын 01 хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байгаа. Гэрээний хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй хүнийг би ажлыг нь өөрчлөх, хөдөлгөх эрх байхгүй ээ. Яагаад гаргасан шийдвэр, илрүүлсэн зөрчил дутагдалтайгаа эвлэрээд, эргэж буцаад, ажил цалгардуулаад байгаа юм гэсэн. Ж.***** мөн хүсэлт бичиж өгсөн. Эдгээр 3 ажилтны хүсэлт эхээрээ байгаа. 2019 оны 01 сарын 07-нд тогооч Т.***** ажилдаа ороход би гал тогоонд очиж Ж.*****т өнөөдрөөс та энд ажиллахгүй ээ, үйлчлэгчээр ажиллана ажлаа хүлээж ав, энэ ажлаа хүлээлгэж өг гэсэн. Тэгсэн миний тушаап гарсан юмуу гэсэн би гаргачихсан, хэвлээгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд удалгүй гадуур хувцсаа өмсчихсөн Надад өнөөдрийн чөлөө өгөөч, үзүүлээд ирье гээд нэг өдрийн чөлөө хүссэн өргөдөл өгсөн, би та түрүүн зүгээр л сууж байсан үзүүлчихээд ирээрэй, би танд чөлөө өгөхгүй шүү гэсэн за гээд гараад явсан. Тэгээд тэр өдөртөө ажилдаа ирээгүй. Ж.***** тогоочийн оронд өмнө нь цэцэрлэгт ажиллаж байсан иргэн Г.*****г БСУГ-аас ажиллаж байсан туршлагатай тогоочоор ажиллах бүртгэлтэй хүн байна уу, хэмээн асууж, судалж байгаад ажилд авсан. 2019 оны 01 дүгээр сарын 07-нд үүдэнд хүлээгээд сууж байсан Г.*****г Ж.*****т шинээр ажиллах хүн энэ ирсэн байна. Та энэ хүнд ажлаа хүлээлгэж өгнө гэж танилцуулсан. 01 дүгээр сарын 07-нд Ж.***** гараад явчихсан учраас Г.*****г 01 дүгээр сарын 08-нд маргааш ирнэ үү хэмээн буцаасан. 2019.01.07-нд энэ хэрэгт холбогдоод байгаа нягтлан бодогч Э.*****г дуудаж ярилцахад А.*****, Д.***** нарын гэрчлээд байгаа 200 кг махыг Ж.***** тогооч эгч нь зохицуулчихсан одоо мөнгий нь гаргаж авья гээд 1,0 сая төгрөг гаргуулж 10%-ийг нь суутгуулаад 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийг бид гурав 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг хувааж авсан нь үнэн. Ж.***** тогооч ч авсан. Би өмгөөлөөд танд өгөөгүй гээд хэлчихье гээд худлаа хэлсэн юм. Тийм үйлдэл хийсэн миний буруу. Би энэ байдлыг ойлгож байна. Би 2017, 2018 оны ажлаа СХАА, Төрийн аудитад шалгуулчихаад өөрөө хүсэлтээрээ ажлаасаа гарья. Та намайг битгий халаарай, бас би залуу хүн цаашид ажиллах, бас гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө ичиж байна гээд баримт нотолгоог бичиж өгч гарын үсэг зурсан. Баримтыг хавсаргав.

2019.01.08-нд өглөө Ж.***** тогооч ажлаа ав, би тэр үйлчлэгчийг чинь хийж чадахгүй, халагдъя, тушаалаа өг гэсээр орж ирсэн. Би нярав, шинэ ажилтан нарыг дагуулан дөрвүүлээ цуг явж ажил хүлээлцсэн. Ажил хүлээлцэх явцад нярав Б.*****г элдвээр хэлж, чанга чангаар ярьж уурлан бухимдаж, шинэ ажилтны болон бидний дэргэд бүдүүлэг зан гаргаж байсан. Ажлаа хүлээлгэж өгчихөөд өрөөнд цуг орж ирэн, тушаалаа өг гэсэн би та үйлчлэгчээр ажиллахгүй юу, тэтгэвэрээ яах юм гэтэл би үйлчлэгч хийхгүй ээ, тушаалаа өг гэсэн, та дахин энд тэнд ажиллавал бас тэгээд нэрэнд чинь ч муухай ш дээ өөрөө хүсэлтээрээ чөлөөлөгдөх үү гэтэл би ямар саналаараа гарч байгаа юмуу, би дахиж ажил хийхгүй, та намайг халж байгаа биз дээ тэр тушаалаа өг гэсэн.

Би та өөрөө мэд, 2 янзаар тушаалыг чинь гаргасан байсан өөрөө ингэж шийдэж байгаа бол би тушаалыг чинь өгье гээд тушаалыг нь харуулаад хэвлэж, нэг хувь хуулбарыг өгсөн. Дэвтэр дээр бич гээд НДД-ээ бичүүлээд гарсан. Тушаал өгөхөд тус цэцэрлэгийн арга зүйч Б.*****г цуг тэмдэглэл хөтөл хэмээн байлцуулсан. Арга зүйч Б.***** нь хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2019.01.02-нд ажилдаа орсон учраас энэ талаар сайн мэдээлэлгүй байсан тул тэмдэглэл бичиж чадаагүй. Гэхдээ энэ өдрийн болсон үйл явдлыг гэрчилнэ. 2019.01.08-нд нягтлан бодогч Э.*****гийн тайлбарыг үзүүлэхэд нэх тоохгүй байхаар нь би уншиж танилцуулсан, юм хэлээгүй. Нягтлан бодогч ч өөрт нь би бүх үнэнээ хэлчихсэн гэж хэлсэн гэсэн. Ж.***** нь 2019.01.07-нд ажилдаа буцаж ирээгүй тул 2019.01.08-нд би тушаалыг 01 дүгээр сарын 07-ны өдрөөр бичиж баталгаажуулан, 2019.01.08-ны өдөр гаргаж өөрт нь хэвлэсэн эхийн 1% хуулбарыг өгсөн. Шинэ ажилтан Г.*****г мөн 2019.01.08-ны өдрөөс эхлэн тогоочийн албан тушаалд байнгын орон тоонд 3 сарын туршилтын хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авч ажиллууж байна. Ж.***** 2019.01.09-нд над руу утасдан миний НДД наана чинь байна уу, орхиж уу гэсэн би байхгүй ээ та аваад гарсан гэсэн, арга зүйч мөн аваад гарсан ш дээ гэсэн, тэгсэн би дэвтрээ хаана хаячихваа гээд утсаа тасалсан.

2019.01.11-нд Ж.***** утасдан би НДД-ээ олчихсон, би нягтлан бодогчтой ярьсан та миний тушаалыг өөрчлөөд өг, би өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан гээд өөрчлөөд өг, хаана тогоочийн орон тоо байна гэсэн бэ та яриад өгөөч гэсэн. Тэгээд үдээс хойш нь хүрч ирээд голоор нь нугалсан тушаалын хуулбар өгсөн, би тушаалын хувийг аваад, би баримт бичиг засаж янзалж гаргасан тушаалаа өөрчлөхгүй ээ, танд хэлсэн та зөвшөөрөөгүй, би ийм байдалтай эвлэрч чадахгүй гээд тушаал, НДД-ийн бичилтийг засаж янзлаагүй. Гэхдээ ***** цэцэрлэг тогооч авна гэсэн сураг гарсан асуугаад өгье гээд эрхлэгчээс нь асуусан манай тогооч нар бүгд хэвийн ажиллаж байгаа, тийм яриа хаанаас сонсоо вэ гэсэн. Мөн Гоё гээд хувийн цэцэрлэгт 40 хүүхдийн хоол хийх тогооч хэрэгтэй гээд эмч Б.***** ярьж байсан. Та тийшээ очиж уулз гэсэн зөвлөгөөг өгсөн.

Багш ажиллагсдад байгууллагын шуурхай цуглаан дээр энэ явдлыг товч тайлбарлан хэлж, энэ хэрэгт холбогдсон нягтлан бодогч Э.*****гийн ажлыг СХАА, Төрийн аудитаар хянуулан ажлыг нь дуусгаад зохих хариуцлагыг хүлээлгэнэ гэдгээ танилцуулсан. Ж.*****ын 4 настай зээ хүү нь тус цэцэрлэгийн ахлах Б бүлэгт суралцдаг бөгөөд зээгээ хүргэж ирэхдээ 2019 оны 01 дүгээр сарын 20-диор өрөөнд орж ирж 64,9 кг махны үнэ 2018 оны 05 сард шилжиж үү үгүй юу гэж асуусан, тэгэхэд нь би шилжсээн нябо, нярав 2-той таны дэвтрийг барьж байгаад бид 3 дахин тулгасан. Угаасаа мөнгө төгрөг нь шилжсэн зүйлийг танд юу гэж худлаа хэлэх вэ. Та нар л 3 хонь гээд яриад байгаа болохоос гэсэн. 2 хоногийн дараа дахин орж ирж би цуг тулгаж үзье гээд 4-үүлээ бүх баримтуудаа гаргаж тулгаж үзсэн. Яг л өмнөх шиг таарсан. Тэгсэн нярав Б.***** тэр 2 үхрийн мах гэж яриад нөхөөд тулгачихсан гээд 3 хонины мах нь үхэр болоод яриад гараад явсан. Ажлаас гарснаас хойш байнга ажил дээр ирж хүмүүстэй янз бүрийн юм яриад, уулзаад явдаг. Мөн хүнээр яриулаад 1-р хурлын утасны бичлэгийг аваад өг гээд хэлүүлсэн байсан. Тэр үед Б.***** устгачихсан гэж хэлсэн байсан. Дараа нь 2019.01.24-нд ирж надад цалингийн тодорхойлолт өгөөч, шүүхэд хэрэг болдог юм байна, бид нар чинь юмаа мэддэггүй юм байна гэж хэлээд тодорхойлолт аваад явсан.

Дөрөв. Ж.*****ын нэхэмжлэлийн дагуу дахин тодруулсан баримт: 2019.02.15-наас хойш нягтлан бодогч Э.*****, нярав Б.***** нарыг ***** ХХК-ийн нягтлан бодогч *****тай очиж уулзья 64,9 махны мөнгийг хэнд өгсөн болохыг тодруулья гэж удаа дараа /5 удаа/ хэлсэн боловч за гэсээр байгаад хамт явалгүй 2019.02.25-нд очиж уулзан нягтлан бодогч Э.***** авсан болохыг тодруулж, өөрөөр бичүүлж баримтжуулж авсан. Баримтыг цуг хавсаргав.

2019.02.26-нд нягтлан бодогч Э.*****г өрөөндөө дуудан асууж ярилцахад Үнэнээ хэлье. Энэ махны мөнгийг 2018 оны хавар тогооч Ж.***** эгчид нь мөнгө хэрэг болоод байна зохицуулчихсан гаргаад өгөөч гэсэн тэгэхээр нь авч өгсөн. Би өөрөө хэрэглээгүй. Тэгээд энэ мөнгийг шилжүүлээгүй байж байгаад намар 10 сард шилжүүлсэн юм. Ер нь бүх зүйлийг Ж.***** тогооч эхлүүлж, ийм байдалд хүргэсэн. Би одоо гэмшиж байна. Худлаа хэлэхгүй, хүн гүтгэхгүй, энэ ярьснаасаа буцахгүй, шүүх дээр очоод гэрчилнэ. Харин та бид 2 ярьсан би аудитын шалгалтын хариугаа гарахаар нь, мөн хөрөнгийн үнэлгээ, тендерийн ажлаа дуустал ажиллаад өөрөө саналаараа ажлаасаа гарья гэв. Тэгээд энэ бүхнийг өөрөөр нь бичүүлж баримтжуулан авсан бөгөөд баримтыг хавсаргав. Дүгнэх нь: Орхон аймгийн ***** цэцэрлэгийн эрхлэгч Б.***** миний бие нэхэмжлэгч Ж.*****ын нэхэмжлэлд дурдсан шиг баримт нотолгоо, үндэслэлгүйгээр гэнэт ажлаас халаагүй болох, тус байгууллага дээр гарсан зөрчил, болсон бүх байдлыг дэлгэрүүлж тодруулан, баримт нотолгоотойгоор, дэлгэрэнгүй тайлбарлан бичиж бүх баримт нотолгооны гар бичмэлийг эх хувиар нь хавсаргаж өөрийн тайлбарыг хүргэж байгаа тул уг нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ уламжилж байна. Ж.***** нь Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтонд заасан үндсэн зорилтоо биелүүлээгүй хариуцлагагүй хандсан.

Орхон аймгийн ***** цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан Ж.***** нь доорх хууль дүрэм, журмуудыг ноцтой зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй тул гэрээг цуцалж ажлаас халсан болно.Үүнд: А/ Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт: Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлана.

Б/ БСШУС-ын сайдын 2018 оны А/243 тоот тушаал ЕБС, Цэцэрлэг, албан бус, НТБТ-ийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм: Ёс суртахууны үлгэр дуурайлалтай ажиллах 2.1.6. Хуулийг чанд сахих, хариуцлагатай байх, 4.1.3. Байгууллагын эд хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх, 4.1.5. Хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчаас тоног төхөөрөмж, эд материал зэргийг худалдан авахыг ятгах, хууль бус орлого олохоос татгалзах, 4.2.2. Эцэг, эх, асран хамгаалагч, олон нийт, хамтран ажиллагчдаа нас, хүйс, хувийн онцлог, албан тушаал, мэдлэг, туршлагаар нь ялгаварлахгүй, адил тэгш, хүндэтгэлтэй хандах, хамт олны эв нэгдлийг дээдлэх, 4.3.1. Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, хамтран ажиллагчдыг доромжлох, нэр төрийг гутаахгүй байх, 4.3.2. Хүүхдийн эрх, эрүүл мэндийг хохироох, амралт, чөлөөт цагийг хасах замаар өөрийн ажлын амжилтыг урьтал болгохоос сэргийлэх, 4.3.7. Боловсролын баримт бичиг, /гэрчилгээ, үнэмлэх/, сургалтын баримт бичиг /сурагчийн хувийн хэрэг, ангийн журнал/, хуурамчаар үйлдэх, эсвэл хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах, баримт бичиг нөхөж бичих, засварлах, устгах, хуудас солихгүй байх, 5.1 Дүрмийг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан нь зохих журмын дагуу хийсэн шалгалтаар тогтоогдсон, ЁЗЗ-ийн шийдвэрийг биелүүлээгүй боловсролын салбарын ажилтнуудад эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэсэн,

ВI Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 13.1.1. ХДЖ-зөрчигчдийг хөдөлмөрийн сахилга бат зөрчсөнд тооцож, зөрчлийн шинж байдал, цэцэрлэгт учруулсан хор хохирлыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг эрхлэгчийн тушаалаар оногдуулна, 13.1.2. Хөдөлмөрийн гэрээнд ноцтой тооцохоор нэрлэж, хөдөлмөрийн харилцааг зогсоохоор заасан сахилгын зөрчил гаргасан эсвэл, эсвэл сахилгын зөрчил давтан гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлана,13.2.3 Өмч хамгааллын дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд сахилгын хариуцлага хүлээлгэнэ гэсэн,

Г/ Ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.3. Хөдөлмөрийн тухай хууль, Дотоод журам, Ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн гэрээ зөрчсөн, ажил үүргийн дагуу өгөгдсөн үүргээ биелүүлээгүй ажилтанд сахилгын шийтгэл хүлээлгэх, 3.2.4. В/ Өмч хөрөнгө зөвшөөрөлгүйгээр авсан буюу авахыг завдсан нь тогтоогдсон, хариуцсан өмч хөрөнгөө үрэгдүүлсэн, эвдсэн, Д/ Хүүхдийн цэцэрлэгийн тогоочийн ажлын байрны тодорхойлолт, ажлын байрны үндсэн зорилтуудыг зөрчсөн. Эдгээр баримт нотолгоонуудыг хангалтгүй гэж үзвэл 2018 оны 12 сарын 26-ны өдөр уг асуудлыг авч хэлэлцсэн хурлын бичлэг хуурцган дээр буулгасан эх хувь байгаа гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 312/ШШ2025/003813 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан Орхон аймгийн ***** цэцэрлэгт холбогдох ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлс 412,398 төгрөг гаргуулах Ж.*****ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч ***** цэцэрлэгийн 2018 оны 1-5, 9-12 дугаар сарын хоолны тайлан, 2018 оны 1-12 дугаар сарын Нийгмийн даатгалын шимтгэл, шилэн данс, нэмэлт дансны тайлан, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох урагш нэг шат бүртгэлийн дэвтэр, /долоон дэвтэр/ баримтуудыг нэхэмжлэгчид буцаан хүргүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат шүүхэд гаргасан давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Ж.***** нь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.27-ны өдрийн 2020/ШЦТ/298 тоот шийтгэх тогтоол , Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.20-ны өдрийн 2021/ДШМ/03 тоот магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн 2021.04.07 -ны өдрийн 192 тоот шүүх хуралдааны тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.4-р зүйлийн 1-т зааснаар итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 2,700,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн. Үүнд : 1. 2018 оны 10 сард 64.5 кг мах авсан мэтээр баримт бүрдүүлэн*****ХХК-ны дансруу төрийн сангаас гүйлгээ хийлгэн 359950 төгрөг авч завшсан. Ж.*****ыг Орхон аймгийн Баян өндөр сумын ***** багийн нутаг дэвсгэрт байрлах ***** цэцэрлэгийн нягтлан бодогч *****, нярав нартай бүлэглэн 2017 оны 09 сард 200 кг үхрийн мах нийлүүлсэн баримт бүрдүүлэн “***** ХХК ны дансруу Төрийн сангаас гүйлгээ хийлгэн 2017.10.05 -ны өдөр 1,000,000 төгрөг бэлнээр авсан. Тогооч ***** нь ганцаараа ***** цэцэрлэгт нийлүүлэгдэх хүүхдийн хоолны махнаас 2017.11 сарын сүүлээр ***** ХХК ны махны дэлгүүрээс үхрийн 35 кг мах, хонины 25 кг орчим жинтэй 1 ширхэг бүтэн мах үлдээлгэн хувьдаа завшиж 369,500 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт гэм буруутай гэж шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Уг асуудлаас 2018 оны 10 сард 64.5 кг мах авсан мэтээр баримт бүрдүүлэн*****ХХК-ны данс руу төрийн сангаас гүйлгээ хийлгэн 359,950 төгрөг авч завшсан гэх асуудлаар хожим хойно 2024 оны 02 сарын 24-ний өдрийн /02/25 тоот “*****“ХХК -ийн санхүүгийн тайланд хийсэн шинжээчийн дүгнэлт гаргаснаар тухайн үед буруутгаж байсан нотлох баримт хуурамч болох нь тогтоогдсон. Уг баримтын талаар холбогдох байгууллагад гомдол гаргахад хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна гэх үндэслэлээр шалгах боломжгүй гэх хариуг удаа дараа холбогдох байгууллагаас авсан. 2017 оны 09 сараас 2018 оны хэрэгт хамааралтай санхүүгийн тайлан үнэн зөв байгаа талаар дүгнэлт хийж, тухайн оны санхүүгийн тайлан үнэн зөв, уг саруудад хэрэглэсэн мах худалдан авсан махны дүнтэй тохирч байгаа болох нь нотлогдсон. Тухайн баримтын Ерөнхий дүгнэлтийн 1-3 дах хэсэгт тусгагдсан. Сар бүр гурван тогоочийн гаргаж өгдөг хүүхдийн ирцтэй уялдуулан гаргасан махны тооцоо санхүүгийн тайланд үнэн зөв тусгагдсан талаар Орхон аймгийн Төрийн Аудитын газрын 2019.02.25 -ны өдрийн 58 тоот дүгнэлт хийснийг анхаарч үзээгүй, уг санхүүгийн тайлан гаргадаг этгээдүүд үнэн зөв тайлангаа гаргасан атлаа санхүүгийн тайланд хамааралгүй хуурамч баримт бичсэн, уг хуурамч баримтаар төрийн сангаас мөнгө аваагүй болох нь тогтоогдсон. Энэхүү хуурамч баримтыг үндэслэн мөнгө завшсан гэж үзэж ажпаас халсан гэх ажил олгогчийн тайлбарыг шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд ойлгомжтой байх шаардлагыг хангаагүй. Ж.*****ыг хэзээ ямар зөрчил гаргасан гэж үзэж байгаа болох буюу 2019.01.07-ны өдрийн ажлаас халсан тушаалаас харахад хэзээ ямар зөрчлөөр, ажлаас халах арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй байх ба хожим буруутган ялласан үндэслэлээр тухайн үед ажпаас халсан гэх хариуцагчийн тайлбар , уг тушаалд тусгагдсан эсэх, тухайн тусгагдсан гэж үзэж байгаа зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа байсан эсэхэд шүүх анхаарч шийдвэрлэхдээ аль зөрчилд ямар үндэслэлээр хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй талаар заагаагүй нь ойлгомжгүй болсон. Тушаалд заасан буруутгаж байгаа заалт бүрийг анхаарч үзвэл хэзээ ямар, ямар зөрчил гаргасныг уг заалтуудад хамааралтай гэж үзсэн талаарх хэрэгт цугларсан баримт байгаа эсэхийг анхаарч үзээгүйгээс, зөрчил тус бүрт нь тохирсон эсэхийг нягтлан дүгнэлт хийгээгүй орхигдуулахад хүрч улмаар зөрчилд нь тохироогүй олон заалтаар буруутган нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.05.13-ны өдрийн 312/ШШ2025 /00813 тоот шийдвэрийг хүчингүй болгож , нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Ж.***** шүүхэд гаргасан давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ***** овогтой ***** 2015 оны 11-р сарын 25-д шинээр ашиглалтанд орсон ***** цэцэрлэгт тогоочоор ажилд орсон 2019 оны 10-р сарын 7-нд байгууллагын санаачилгаар ажлаас чөлөөлөгдөж энэ бүх асуудал эхэлсэн юм. 2018 оны 12-р сард эрхлэгч Б.***** өрөөндөө дуудаж бал, цаас өгөөд нягтлан бодогч Э.*****гийн талаар бичээдэх гэсэн. Би юу гэж бичих вэ гэхэд би хэлээд өгье гээд мах, мөнгө гэж хэлэхээр нь би татгалзсан. Би хүн гүтгэж чадахгүй нягтлан өрөөндөө байна би дуудаад өгье та хоёр нүүр нүүрээ хараад ярилц гэж хэлээд нягтлангийн өрөөнд ороход нярав ***** цуг байсан тэгээд бид хоёрыг дагаж ***** эрхлэгчийн өрөөнд цуг орсон. Нягтлан, Эрхлэгч хоёр маргалдсан. Эрхлэгч утсаар эмч *****г дуудаад утсан дээрээ бичлэг хий гэж хэлсэн. Тэгээд Э.***** 1 /нэг/ сая төгрөгний мах гэдэг нь би хүнээс мөнгө авах байсан тэгээд 3200-р шахаад гаргуулж авсан. Дундаас нь гарсан ашгаас нярав *****т 300,000 төгрөг өгсөн. 64,9 кг мах хаврын үлдэгдэл мах хавар аваад мөнгийг нь шилжүүлээгүй байсан. Энэ ярьсан зүйлүүд нь утасны дуу хураагуурт нь бичигдсэн байгаа. Энэ өдөр ямар ч протокол хөтөлж бичээгүй.

Мөн 2018 оны 12-р сарын 31-нд намайг байхад ямарч хурал болоогүй. 2019 оны 1-р сарын 3-д эрхлэгч Б.***** өрөөндөө ***** бид хоёрыг дуудаад “Та *****тай ёс зүйгүй харьцсан байна. Арга хэмжээ авна” гэхээр нь “***** өдөрт хүүхдүүдэд олгодог масло, ааруул, тахианы мөч дутуу өгөөд байсан нөгөө 2 тогоочид бас дутуу өгөөд байхаар нь би танд хэлсэн шүү дээ. Та өөрт нь хэл гэсэн биздээ тэгээд би өдөрт 1650 төгрөгний хоол нэг хүүхэд иддэг хоолны материал битгий дутуу өгөөд бай нормоор нь өг” гэж хэлсэн хэлэхдээ өндөр дуугаар хэлсэн байж болно. Харин ***** намайг хоолны материал авах гээд шаардахаа бичээд сууж байхад тэр өдөр нормоороо 35 кг мах авах ёстой байсан чинь “Чи махаа 70 кг гэж бич миний үлдэгдэл 70 кг байна” гэсэн. Би “Чи надад 70 кг мах өгөх гэж байгаа юм уу” гэхэд “Үгүй 35 кг мах нормоор чинь өгнө” гэсэн би аваагүй махаа юу гэж бичдэг юм бичихгүй гээд бид 2 маргалдсан.

Та *****гийн складанд орж илүү гаргасан ааруул, масло, тахианы мөчийг та өөрөө харсан шүү дээ гэж хэлсэн ... юм дугараагүй. Би нярав *****тай ёс зүйгүй харьцсанаа хүлээн зөвшөөрч байна гээд бичгээр хүлээн зөвшөөрч байгааг бичиж өгсөн. Дараа нь 2019 оны 1-р сарын 7-д эрхлэгч өрөөндөө дуудан өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдах хүсэлтийг бичиж өг гэсэн. Би өөрийн хүсэлтээр гарахгүй гэхэд ***** гэх хүнийг танилцуулсан. ... Надад сануулах болон цалингийн 20% бууруулах арга хэмжээнүүдийг огт авч байгаагүй. Нярав *****тай ёс зүйгүй харьцсан гэдэг ганцхан үндэслэлээр л халагдсан. Тэрийгээ би өөрөө хүлээн зөвшөөрсөн байсан” гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Ж.***** Орхон аймгийн ***** цэцэрлэгт холбогдуулан ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 412,398 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “…намайг албан тушаалаа урвуулан ашиглаж, ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.Яг ямар зөрчил гаргасан, зөрчил гаргасан нь юугаар нотлогдож байгаа нь тодорхойгүй. Тушаалд заасан буруутгаж байгаа заалтуудад хамааралтай зөрчлийг би гаргаагүй, хожим гарсан шийтгэх тогтоолд үндэслэн буруутгаж байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “… Ж.***** нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, БСШУС-ын сайдын 2018 оны А/243 тоот тушаал ЕБС, Цэцэрлэг, албан бус, НТБТ-ийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм Ёс суртахууны үлгэр дуурайлалтай ажиллах 2.1.6. Хуулийг чанд сахих, хариуцлагатай байх, 4.1.3. Байгууллагын эд хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх, 4.1.5. Хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчаас тоног төхөөрөмж, эд материал зэргийг худалдан авахыг ятгах, хууль бус орлого олохоос татгалзах, 4.2.2. Эцэг, эх, асран хамгаалагч, олон нийт, хамтран ажиллагчдаа нас, хүйс, хувийн онцлог, албан тушаал, мэдлэг, туршлагаар нь ялгаварлахгүй, адил тэгш, хүндэтгэлтэй хандах, хамт олны эв нэгдлийг дээдлэх, 4.3.1. Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, хамтран ажиллагчдыг доромжлох, нэр төрийг гутаахгүй байх, 4.3.2. Хүүхдийн эрх, эрүүл мэндийг хохироох, амралт, чөлөөт цагийг хасах замаар өөрийн ажлын амжилтыг урьтал болгохоос сэргийлэх, 4.3.7. Боловсролын баримт бичиг, /гэрчилгээ, үнэмлэх/, сургалтын баримт бичиг /сурагчийн хувийн хэрэг, ангийн журнал/, хуурамчаар үйлдэх, эсвэл хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах, баримт бичиг нөхөж бичих, засварлах, устгах, хуудас солихгүй байх, Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний Өмч хөрөнгө зөвшөөрөлгүйгээр авсан буюу авахыг завдсан нь тогтоогдсон, хариуцсан өмч хөрөнгөө үрэгдүүлсэн, эвдсэн, ажлын байрны үндсэн зорилтуудыг зөрчсөн учир ажлаас чөлөөлсөн.Тушаал үндэстэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргасан./1хх20-30х/

3.Нэхэмжлэгч Ж.***** нь 2015 оноос ***** цэцэрлэгт ахлах тогоочоор ажиллаж байсан, Орхон аймгийн ***** цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан ба уг тушаалд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1., Боловсрол шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/243 тоот ЕБС, цэцэрлэг, АБНТБТ-ын багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.4, 2.1.6, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.5, 4.2.2, 4.3.1, 4.3.2, 4.3.7, 5 дугаар зүйлийн 5.1., Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.13, 13.2.3 дахь заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.3, 2.2.4-ийн В, Д хэсэг, ажилтны хувийн өргөдлийг тус тус үндэслэл болгожээ./1хх5х/

4.Нэхэмжлэгч тушаал гарах тухайн цаг хугацаанд ажлаас чөлөөлөх үндэслэл болгож байгаа хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргаагүй гэж, хариуцагч нэхэмжлэгчийг “…тогооч Ж.*****, нягтлан Э.***** нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сард 64.9 кг мах авсан мэтээр баримт бүрдүүлэн ***** ХХК-ийн данс руу Төрийн банкаар гүйлгээ хийлгэн 359, 950 төгрөгийг бэлнээр гаргуулан авч завшсан” зөрчил гаргасан тул хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж тус тус маргасан ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэхдээ хожим гарсан шийтгэх тогтоолд үндэслэсэн нь буруу болсон тул шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

4.1 Талууд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулийн 21, 23, 24 дүгээр зүйлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан, гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.3. Хөдөлмөрийн тухай хууль, дотоод журам, ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээ зөрчсөн, ажил үүргийн дагуу өгөгдсөн үүргээ биелүүлээгүй ажилтанд сахилгын шийтгэл хүлээлгэх, 2.2.4. Дараах тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасанд тооцон гэрээг цуцална. В.Өмч хөрөнгө зөвшөөрөлгүйгээр авсан буюу авахыг завдсан нь тогтоогдсон хариуцсан өмч хөрөнгөө үрэгдүүлсэн, эвдсэн, Д. Албан тушаалаа урвуулан хувийн зорилгод ашигласан гэж тохиролцжээ./1хх6-9х/

4.2 Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 38 дугаар зүйлийн 38.1.-д Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална, 38.1.2.-д ажил олгогч санаачилсан, 40 дүгээр зүйлийн 40.1.4.-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэжээ.

 

5. Анхан шатны шүүх Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/298 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ДШМ/03 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 192 дугаар тогтоолд үндэслэн нэхэмжлэгч Ж.*****ыг гэмт хэрэг үйлдэж, сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь нотлогдсон тул ***** цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэжээ.

5.1 Хариуцагч “…тогооч Ж.*****, нягтлан Э.***** нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сард 64.9 кг мах авсан мэтээр баримт бүрдүүлэн ***** ХХК-ийн данс руу Төрийн банкаар гүйлгээ хийлгэн 359, 950 төгрөгийг бэлнээр гаргуулан авч завшсан” учраас энэ зөрчлийг сахилгын ноцтой зөрчилд тооцсон, мөн нярав н.*****тай ёс зүйгүй харьцаж, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалыг гаргасан гэж тайлбарлаж байна.

5.2 Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа үндэслэлээ тодорхой заасан шийдвэр, тушаал гаргах учиртай. Харин Ж.*****ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд “…Ж.***** нь албан тушаалаа урвуулан ашиглаж, ёс зүйн зөрчил гаргасан” гэж дурьдсан байх боловч Ж.*****ыг албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж байгаа зөрчил нь ямар баримтаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй, түүнчлэн ёс зүйн ямар зөрчлийг, хэзээ гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтан Ж.*****ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2019 онд дуусгавар болгох үедээ түүнийг хөдөлмөрийн гэрээнд заасан ямар ноцтой зөрчил гаргасан гэдгийг тушаалдаа тодорхой заагаагүй атлаа хожим буюу 2020, 2021 онд шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор нэхэмжлэгчийн гэм буруу тогтоогдсон гэсэн тайлбар гаргаж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

5.3 Харин нярав н.*****тай ёс зүйгүй харьцаж байсан болохоо нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч 2018 оны 01 дүгээр сарын 03-д ***** цэцэрлэгийн захиргаанд “…тэтгэвэрт гарах гэж байгаа тул тэр болтол ажиллуулж өгнө үү” гэсэн агуулгатай өргөдөл бичиж өгсөн /1хх71х/ байхад түүний гаргасан энэ зөрчилд 2019 оны 01 дүгээр сарын 7-ны 06 дугаар тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж үзэж арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалтыг зөрчсөн байна.

6.Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “…Тушаалд заасан буруутгаж байгаа заалт бүрийг анхаарч үзвэл хэзээ ямар, ямар зөрчил гаргасныг уг заалтуудад хамааралтай гэж үзсэн талаарх хэрэгт цугларсан баримт байгаа эсэхийг анхаарч үзээгүйгээс , зөрчил тус бүрт нь тохирсон эсэхийг нягтлан дүгнэлт хийгээгүй орхигдуулахад хүрч улмаар зөрчилд нь тохироогүй олон заалтаар буруутган, нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй , нотлох баримтгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй ...Өөрөөр хэлбэл 2018 оны 5 сард болон 2018 оны 10 сард 359,950 төгрөг уг компанийн данснаас бэлнээр мөнгө гараагүй байдлыг нотолсон зэрэг нотлох баримтуудыг хэрэгт цугларсан ямар баримтаар хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй” гэсэн агуулгаар гаргасан гомдол нь үндэслэлтэй байна.

7.Иймд нэхэмжлэгч Ж.*****ыг Орхон аймгийн ***** цэцэрлэгийн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн гэрээ болон нийгмийн даатгалын дэвтэрт үндэслэн ажилгүй байсан хугацааны олговор 412,398 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 312/ШШ2025/00813 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.*****ыг Орхон аймгийн ***** цэцэрлэгийн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 412, 398 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*****т олгосугай гэж, өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ж.*****, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 83,*****2 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Я.ТУУЛ

 

                                               ШҮҮГЧИД                                       Л.ХИШИГДЭЛГЭР

 

                                                                                                Р.ҮҮРИЙНТУЯА