Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 207/ма2025/00087

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025        07         08                                         207/МА2025/00087

 

 

Ч.*****, Д.***** нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч С.*****, Ц.*****, Э.***** нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат, Орхон аймгийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 312/ШШ2025/00423 шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Ч.*****, Д.***** нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.*****, Ц.*****, Э.***** нарт холбогдох,

Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай,

*****гудамж, задгай тоот 184.9 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай, *****тоотод байрлах 600 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай, үндсэн нэхэмжлэлтэй,

*****гудамж, задгай тоот 184.9 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай, *****тоотод байрлах 600 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газрын шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, түүний өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр   нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгч Ч.*****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр цахимаар, нэхэмжлэгч Д.*****ын өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, хариуцагч С.***** цахимаар, хариуцагч Э.*****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ц.*****, хариуцагч Э.*****ын өмгөөлөгч Б.Баасанжав, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.*****ын нэхэмжлэлийн агуулга:

...Миний бие С.*****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*****тай 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус сумын *****гудамж Задгай гэх хаягт байрлах хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн *****дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг "худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр уг үл хөдлөх хөрөнгийг биет байдлаар нь хүлээн авсан. Д.***** нь уг газар, хашаа, байшин нь миний өмчлөлийн хөрөнгө гэж ярьдаг бөгөөд өөрийн том охин С.*****ын нэр дээр бүртгүүлсэн гэсэн. С.*****аас Д.*****ад олгосон итгэмжлэлийн дагуу гэрээ байгуулсан бөгөөд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул одоогоор үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн, үнийг бүрэн төлсний дараа гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгүүлэн гэрчилгээгээ гаргуулж авахаар тохиролцсон. 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэн н.*****, н.***** нар нь бид энэ үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 02 дугаар 17-ны өдөр иргэн С.*****аас худалдан авсан хэмээн өөрсдийгөө танилцуулан гэрчилгээг үзүүлээд барилгыг нэн даруй суллаж өгөхийг шаардсан. Иймээс С.*****, Э.***** нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т зааснаар бүхэлд нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.***** шүүхэд гаргасан шаардлагын агуулга:

...Миний бие 2014 оны 01 дүгээр сараас эхлэн иргэн Ч.*****т өнөөдрийг хүртэл түрээсийн гэрээгээр ашиглуулж байгаад худалдсан. Охин С.***** нь Ч.*****т худалдсан гэдгийг мэдэж байгаа атлаа 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ц.***** гэдэг хүнд итгэмжлэл өгч, уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан мэт дүр эсгэсэн гэрээ байгуулж,  үл хөдлөх газрыг Э.*****ийн өмчлөлд шилжүүлж 5 сая төгрөгөөр худалдсан. Охин С.***** итгэмжлэл нь хүчинтэй байхад, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг надад эх хувиар өгсөн байсан атлаа "үрэгдүүлсэн" гэж худал мэдүүлэг гаргаж, гэрчилгээнүүдийг дахин гаргуулж, намайг, уг үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийсэн худалдан авагч Ч.*****ыг хохироосон. Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар дээрх *****дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн дундаа хамтран өмчлөгчөөр, уг хаягт байрлах 600 м.кв талбай бүхий газрын дундаа хамтран эзэмшигчээр Д.***** намайг тогтоож, С.*****ыг төлөөлж Ц.***** болон Э.***** нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.*****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...Ц.***** нь уг үл хөдлөх хөрөнгө, газрыг худалдан авах хүсэл зориг огт байгаагүй болох нь түүний болон хариуцагч С.*****ын дансны хуулгаар нотлогддог. Олон удаагийн гэх гүйлгээний утгыг харвал Ц.***** нь хамтран амьдрагч С.*****, охин нарт өөрийн авсан зээлээ төлсөн үйл баримтыг нотолж байна. Д.***** нь уг үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгч Ч.*****тай үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийг шилжүүлэх талаар тохиролцож, улмаар үнийг нь төлж 2001 онд худалдаж авсан байдаг. Уг үл хөдлөх хөрөнгийг Ц.***** өөрөө худалдаж авсан мэтээр ойлгож сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь илт үндэслэлгүй байна. Ц.***** нь худалдагчийг төлөөлж итгэмжлэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болохоос өөрөө худалдан авагчийг төлөөлөх эрхгүй этгээд тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.*****ын тайлбарын агуулга:

...Тус сумын *****дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Э-***** дугаартай 600 м.кв газар нь иргэн С.***** миний өмч бөгөөд би өөрийн аав Д.*****ад тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэл 2021 оны 4 дүгээр сарын 2-нд өгсөн. Тухайн үед Орхон аймаг явах боломжгүй Ковидын хорио гээд аймаг хооронд явах боломжгүй, хөдөлгөөнийг хаасан байсан. Д.***** нь 2021 оны 3 сард Улаанбаатар хотод ирж уг хашаа байшинг авах хүн байна, зараад мөнгийг нь өгнө гэж анх аман яриа хийж итгэмжлэл авсан. Миний бие нь иргэн Ц.*****аас 2020 ны 1 сараас хойш хүүтэй болон хүүгүйгээр мөнгө зээлж , зээлсэн мөнгөндөө, 65,000,000 худалдахаар тохирсон. Ц.***** нь дүү Э.*****ийнхээ хамтаар авахаар болж 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр нэмж 30,000,000 төгрөг авснаар Ц.*****т итгэмжлэл хийн өгч зарсан. Миний Д.*****ад өгсөн итгэмжлэл зөвхөн худалдах гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах итгэмжлэл байсан бөгөөд итгэмжлэлээр Д.*****ад төлбөр авах эрхийг олгоогүй. Ч.*****, Д.***** нарын хоорондын Худалдах, худалдан авах гэрээгээр төлсөн гээд байгаа 100 сая төгрөгийг над руу шилжүүлээгүй, би Д.*****ад төлбөр авах эрх олгоогүй учраас Ч.*****т худалдсан гэж үзэх боломжгүй. Би өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө хэнд худалдах нь миний эрх учраас нэхэмжлэгчийн гаргасан хууль бус нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, нэхэмжлэлийг буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.***** шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

 ... Э.***** миний бие ах Ц.*****тай хамт тус газрыг худалдаж авсан бөгөөд С.*****ад 4 сая төгрөг ***** банкны ***** тоот өөрийн данснаас түүний охин Х.*****гийн дансанд шилжүүлсэн бөгөөд бичиг баримт шилжүүлэхэд шаардагдах зардал болох газрын татвар, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах 2 хувийн татвар, газар худалдан авах 10 хувийн татвар зэрэг 3 сая төгрөгийн төлсөн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч болох С.*****аас хуулийн дагуу шилжүүлж авсан тул Ч.*****ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Ц.***** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

... Ц.***** миний бие 2020 оны 01 сараас 2021 оны 12 сар хүртэлх хугацаанд 32 сая төгрөгийг цувуулж хүүтэй ба хүүгүйгээр С.*****ад зээлдүүлсэн. 2021 оны 12 сард С.***** нь зээлсэн мөнгөнийхөө оронд тус хувийн сууц болон газрыг 65 сая төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2022 оны 02 сард тус үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл үнэ 30 сая төгрөгийг өөрийн ***** банкны ***** тоот болон ***** банкны данс болох ***** тоот данснаас тус тус С.*****, охин Х.***** нарын дансанд шилжүүлсэн. Тус үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хэлцлийг хийхэд зарцуулагдсан 3 сая төгрөгийг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэнд тооцож авсан. Үл хөдлөх эд хөрөнгийг авахад бичиг баримт ямар нэг зөрчилгүй байсан бөгөөд хууль ёсны өмчлөгч болох С.*****аас шилжүүлж авсан. Тухайн үед худалдагч тал болох С.***** нь Улаанбаатар хотоос ирэх боломжгүй тул Ц.***** надад итгэмжлэл олгож миний бие дүү Э.***** рүү тус эд хөрөнгийг шилжүүлсэн. Иймд Ч.*****ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ц.*****, Э.***** нар шүүх гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулга:

...Ц.***** би 184,9 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 600 м.кв газрыг С.*****аас 65,000,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд тухайн үед би итгэмжлэл авсан байсан учир дүү Э.*****эд 5,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг хийж нэр дээр нь шилжүүлсэн. С.*****ын төрсөн эцэг Д.*****, түүний сүүлийн эхнэрийн хүүхэд болох Ч.***** нар хоорондоо 200,000,000 төгрөгөөр худалдсан мэт дүр үзүүлэн гэрээг байгуулсан учир өнөөдрийг хүртэл өөрийн шударгаар олж авсан өмчлөлийн газартаа орж чадахгүй хохирч байна. Би С.*****ын болон охиных нь дансанд нийтдээ 62,000,000 төгрөгийг олон удаагийн шилжүүлгээр газар болон үл хөдлөх хөрөнгийн үнийг шилжүүлсэн. Иймд Ц.*****, Э.***** бид нарыг тус сумын *****тоот хаягтай 184,9 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлалтай нэгж талбарын ***** дугаар бүхий 600 м.кв газрын шударга эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 312/ШШ2025/00423 шийдвэрээр:

Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 110 дугаар зүйлийн 110.1, 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.*****ын хариуцагч Э.*****, С.*****, Ц.***** нарт холбогдуулан гаргасан 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр С.*****, Э.***** нарын байгуулсан *****гудамж, задгай тоот 184.9 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл, нэхэмжлэгч Д.*****ын *****гудамж, задгай тоот 184.9 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай, *****тоотод байрлах 600 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл, хариуцагч Ц.*****, Э.***** нарын нэхэмжлэгч Д.*****, Ч.***** нарт холбогдуулан гаргасан *****гудамж, задгай тоот 184.9 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай, *****тоотод байрлах 600 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газрын шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар Ч.*****ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөг, нэхэмжлэгч Д.*****ын улсын тэмдэпгийн хураамжид төлсөн 165,150 төгрөг, хариуцагч Э.*****, Ц.***** нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, түүний өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь нэхэмжлэгч Д.*****ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн шийдвэрлээгүй бөгөөд шүүхийн шийдвэр танилцуулахдаа “хариуцагч С.***** Э.***** нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 16-нд байгуулсагдсан Ү-*****, *****дугаартай тус сумын  *****184.9 м/кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах №608 дугаартай гэрээ, гэрчилгээний ***** дугаартай тус сумын *****тоотод байрлах 600 м/кв талбайтай газрын эзэмших эрх шилжүүлэх №609 дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн, 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна” гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13, 14.-т дурдсан нь нэхэмжлэгч Д.*****ын нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж байгаа бөгөөд шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэсгэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг тогтоох хэсэг хооронд зөрүүтэй буюу шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. 2.Нэхэмжлэгч Д.***** нь дээрх газар эзэмших эрх шилжүүлэх тухай 609 дугаартай гэрээ. үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай 608 дугаартай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, ...үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах №608 дугаартай гэрээ, гэрчилгээний ***** дугаартай 600 м/кв талбайтай газрын хууль ёсны эзэмшигч, өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор гэрч Ч.*****ийг гэрчээр асуусан, холбогдох улсын бүртгэлийн баримтуудыг шүүхийн журмаар гаргуулсан бөгөөд эдгээр баримтаар дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг Д.***** нь 2001 онд иргэн Ч.*****аас худалдан авч улмаар тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан өөрийн охин С.*****ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан байсан бөгөөд охин С.***** нь түүний хөрөнгө гэдгийг мэдсээр байж Ц.***** гэх хүнд өгөх өрөндөө тооцуулах зорилгоор дүр үзүүлэн үл хөдпөх эд хөрөнгийг худалдах худалдан авах, газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээнүүдийг байгуулсан нь хүчин төгөлдөр бус гэж шүүх дүгнэсэн атлаа, дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрын хууль ёсны өмчлөгч нь Д.***** болохыг тогтоох тухай нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Д.***** нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө, газрын хууль ёсны өмчлөгч ззэмшигч болох нь анх уг үл хөдлөх эд хөрөнгө болон газрын төлбөрийг төлж худалдан авч байсан, газрын төлбөр хураамжийг төлж байсан зэрэг нь гэрч Ч.*****ийн мэдүүлэг болон улсын бүртгэлийн баримтуудаар тоггоогдсон байхад шүүхээс эдгээр нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харыдуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой. үнэн зөв: эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжтус заасныг зөрчсөн гэж үзэж байна.  Учир нь Д.***** нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрын өмчлөгч бөгөөд анх худалдан авч үнэ төлбөрийг нь төлж байсан талаар гэрчийн хууль сануулсан мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгч хариуцагч С.***** нь гэрч
Ч.*****тай гэрээ байгуулсан гэх боловч уг гэрээг мөн л Д.***** нь
Ч *****ийн өөрт нь олгосон итгэмжлэлийн дагуу байгуулж байсан болох нь
хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Мөн С.***** нь Ч.*****тай гэрээ
байгуулж төлбөрийг төлж байсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар нь
баримтаар тогтоогдоогүй, 2001 онд уг гэрээ анх байгуулагдах үед С.***** нь
өсвөр насны хүүхэд байсан, 2007 онд С.***** нь оюутан байсан бөгөөд уг
газар болон үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөх, төлсөн байх бодит боломжгүй
болох нь тодорхой бөгөөд уг төлбөрийг төлсөн гэх тайлбар нь баримтаар
тогтоогдоогүй болно.
Иймд нэхэмжлэгч Д.*****ын дээрх газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байхад зөвхөн улсын бүртгэлд бүртгэгдсэнээр өмчлөх эрх үүсэх хууль зүйн заалтыг үндэслэн нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.  ...Д.***** нь дээрх маргаан бүхий газар болон үл хөдлөх эд хөрөнгийг анх үнийг нь төлж худалдан авч байсан бөгөөд тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан өөрийн нэр дээр өмчлөх эрхийг бүртгүүлж болохгүй байсан тул өсвөр насны охин С.*****ын нэр дээр бүртгүүлж байсан болох нь тодорхойлогдон тогтоогдсон бөгөөд Д.***** нь тухайн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байсан. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03
дугаар сарын 11-ний өдрийн 312/ШШ2015/00423 дугаартай шүүхийн шийдвэр нь
хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул
шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.*****ын нэхэмжлэлийн
шаардлагыг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр давж заалдсан гомдолдоо:

...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 болон 12 дугаарт: “С.*****аас олгосон итгэмжлэлийн хүрээнд Д.***** өмчлөгчийн өмнөөс нэхэмжлэгч Ч.*****тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх боловч худалдан авагч Ч.***** нь 200,000,000 төгрөгийг С.*****ад төлөөгүй, С.*****ад 32,000,000 төгрөгийг Д.*****аар дамжуулж төлсөн гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг баримтаар нотлоогүй тул гэрээ хэрэгжээгүй байна” гэжээ. 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талаас нэхэмжлэгч Ч.*****ын эхнэр *****ын ***** банкны *****болон ***** дугзэрын тоот харилцах дансны хуулгийг гаргаж өгч шинжлэн судлуулсан болно. Тухайн харилцах дансны хуулгаар нэхэмжлэгчийн эхнэр Ж.*****ын данснаас Д.***** руу шилжүүлсэн болохыг баримтаар нотолсон байтал анхан шатны шүүх шийдвэртээ баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан хуулийн заалтыг баримтлаагүй байна. Мөн 2 дугаар хавтас хэрэгт 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Төрийн банкны Мөнгөн шилжүүлгийн баримтанд 12,000,000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн урьдчилгаа болгож *****аас шилжүүлсэн нь нэхэмжлэгч Ч.*****аас тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор урьдчилгаа болгож авсан мөнгийг хариуцагч С.*****ад шилжүүлсэн. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээ бичгээр байгуулагдахаас өмнө аман хэлбэрээр худалдах, худалдан авах талаар харилцан ярилцсаны үндсэн дээр нэхэмжлэгч Ч.***** нь Д.***** руу мөнгө шилжүүлж. тэрхүү мөнгийг Д.***** нь хариуцагч С.***** руу шилжүүлж байсан нь дээрх Ч.*****ын эхнэрийн дансны хуулга болон Д.*****аас С.***** руу мөнт шилжүүлсэн баримтаас харагдаж байх тул газрын үнийг төлөөгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх нь Ч.*****ын нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 608 дугаартай гэрээний асуудлыг шийдвэрлэсэн боловч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 609 бүртгэлийн дугаартай Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагы шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1,3-т заасан “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэх хуулийн шаардлагы ноцтой зөрчиж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх шийдвэрлэлгүй ноцтой зөрчил гаргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т:“...газрыг үнэ төлбөргүй шилжүүлэх талаар Д.*****ад С.*****аас итгэмжлэл олгогдоогүй бөгөөд олгосон итгэмжлэлээс хальсан буюу төлөөлүүлэгчийн эрх эшиг, сонирхолд нийцэхгүй гэрээг түүний өмнөөс  Ч.*****тай байгуулсан нь...гэж заасанд нийцээгүй байна.” гэжээ. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 34,3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зрриулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ. Мөн хуулийн 29 дугээр зүйлийн 29.1-т “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх...” гэж зааснаас үзэхэд газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг байгуулахад үнэ төлбөр тавьж болохгүй хэрэв үнэ төлбөртэйгээр шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан тохиолдолд тэрхүү гэрээ нь дээрх хуулийн заалттай зөрчилдөх бөгөөд Аймаг, Нийслэл, сум дүүргийн засаг дарга нь газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй, цаашлаад газар эзэмшүүлэх эрхийг цуцлах юм. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2 дугаар зүйл газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх талаар тодорхой тусгаж өгсөн бөгөөд энэ хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болох талаар зохицуулж өгсөн юм. Дээрх хуулийн заалтуудын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг бусад руу шижлүүлэх гэрээг байгуулахад үнэ төлбөр бичихгүй бөгөөд зөвхөн үнэ төлбөргүйгээр шилжүүлэх талаар тусгаж өгсөн байх тул анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэл бүхий гараагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 312/ШШ2025/00423 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар нэхэмжлэгч Д.*****ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, түүний өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгч Ч.*****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаярын нарын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Ч.***** нь тус сумын *****184.9 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага,  нэхэмжлэгч Д.***** нь шүүхэд анх тус багт байрлах 184.9 м.кв талбайтай хувийн орон сууц зориулалттай *****дугаартай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр, уг хаягт байрлах ***** дугаартай 600 м.кв талбай бүхий газрын хамтран эзэмшигчээр тогтоолгох, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх *****дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр болон ***** дугаартай газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

 

Нэхэмжлэгч Ч.*****, Д.***** нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч нар эс зөвшөөрч маргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.***** сөрөг нэхэмжлэл  гаргасныг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмнөөлөгч нар эс зөвшөөрч маргажээ.

 

          3.Шүүх 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр С.*****, Э.***** нарын байгуулсан 184.9 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл, нэхэмжлэгч Д.*****ын 184.9 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай, 600 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл, хариуцагч Ц.*****, Э.***** нарын нэхэмжлэгч Д.*****, Ч.***** нарт холбогдуулан гаргасан 184.9 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай, 600 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газрын шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

          4.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна.

 

          4.1. Нэхэмжлэгч Д.***** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн хүсэлтээр оролцож, тус багт байрлах 184.9 м.кв талбайтай хувийн орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр, уг хаягт байрлах 600 м.кв талбай бүхий газрын хамтран эзэмшигчээр тогтоолгох, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай нэхэмжлэл гаргасны дараа дээрх үл хөдлөх хөрөнгө болон газрын хамтран эзэмшигчээр тогтоолгох шаардлагаа үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгохоор өөрчилж шаардлагаа дэмжиж оролцсон байна.

 

4.2. Шүүх хэргийн оролцогчдоос нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, талуудыг хангалттай мэтгэлцэхэд чиглүүлэх арга хэмжээг бүрэн гүйцэт аваагүй, өөрөөр хэлбэл Д.***** нь нэхэмжлэлийн шаардлагуудаасаа чухам аль хэсгээ хэрхэн өөрчилсөн болох нь тодорхой бус, энэ талаар талууд мэтгэлцээгүй байна.

 

          5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-т “...С.*****, Э.***** нарын хооронд байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Худалдах, худалдан авах 608 дугаартай гэрээ, Газрын эрх шилжүүлэх 609 дугаартай гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан “хууль зөрчсөн” , “... мөн хуулийн 56.1.2.-т  “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэгч Ч.*****, Д.***** нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.

 

5.1.Шүүх үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд зохигчийн гаргасан тайлбарыг анхаарч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүйгээс уг маргааны талаар шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэхээр байна.

 

          6.Түүнчлэн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн гаргасан “шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах тухай хүсэлт”-ийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 905 дугаар захирамжаар хангасан атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэрлээгүй байна.

 

        7.Шүүх эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд тухайн маргааны үйл баримтын талаар хууль зүйн үүднээс бүрэн дүгнэлт хийхийн тулд  нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхой болгох, хэрэгт ач холбогдол бүхий асуудлаар зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлэх арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай.

 

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын гаргасан тайлбар, маргааны үйл баримтанд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.

 

      8.Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч Ч.*****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр, нэхэмжлэгч Д.*****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар  сарын 11-ний өдрийн 312/ШШ2025/00423 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд  буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, түүний өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 235,350 төгрөг, нэхэмжлэгч Ч.*****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.ХИШИГДЭЛГЭР

 

                                         ШҮҮГЧИД                                          Л.ЭРДЭНЭБАТ

 

                                                                                       Б.ОЮУНЦЭЦЭГ