| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/00966/И |
| Дугаар | 981 |
| Огноо | 2014-06-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 981
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/00966/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.*******антуяа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** айлын ****** тоотод оршин суугч, утас: *******, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул, Дархан сум,****** дугаар баг, *******- ******* ХК-ийн байрны ****** тоотод байрлалтай, “******* *******” ХХК-д холбогдох
******* ******* ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлүүлэх тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.******* миний бие Хаан банкны зээлийн өрөнд 120 гаруй сая төгрөг төлөх шийдвэр гарсан юм. Үүнийхээ дагуу барьцааны хөрөнгөөсөө төлөхөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албатай ярьж тус албанаас ******* ******* ХХК-ийн үнэлгээчин захирал Я.*******аар үнэлүүлж дүгнэлт гаргуулжээ. Гэтэл миний 6 төрлийн үл хөдлөх эд хөрөнгө объектийг хэтэрхий доогуур үнэлж нийт 615 475 000 төгрөгөөр тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй Миний өөрийн эд хөрөнгө үнэлэх эрхийг зөрчиж байна. Үүнд:
1. Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах Авто үйлчилгээний зориулалтай ( УБД-Y-******* тоот гэрчилгээтэй ) объект нь 288 м2 талбай газрынхаа хамт-500 сая төгрөг,
2. Авто үйлчилгээний зориулалттай газар нь дээрх объектэд хамрагдаж байгаа
3. Дархан сум ******* дугаар баг, ******* -р хороолол, 2-р******* айлын ******* тоот 4 өрөө орон сууц супер засвартай, 53м2 талбайтай бүх цонх нь наран талдаа цонхтой байр 200 сая төгрөг
4. Мөн Дархан сум,******* -р баг, ******* тоот 2 өрөө 2 давхрын супер засвартай байр-100 сая төгрөг,
5. Дархан сум,******* -р баг, ******* дүгээр хороолол,******* дугаар байрны №******* тоот 1 өрөө орон сууц-60 сая төгрөг,
6. Дархан сум, ******* дүгээр баг,******* дугаар хороолол, ******* дугаар байрны №******* тоот 2 өрөө супер засвартай 28 м2 талбай бүхий 3 давхрын орон сууц 100 сая төгрөг, нийт 960 000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө юм.
Гэтэл хэтэрхий доогуур үнэлж миний саналыг харгалзаагүй нь эрхийг минь зөрчсөн үйлдэл учир “ ******* *******” ХХК-ийн дүгнэлтийг хүчингүй болгон дахин үнэлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
******* ******* ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн үнэлгээнээс нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа тул миний бие Ц.******* нь ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь “******* *******” ХХК-д холбогдох 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.******* нь нэхэмжлэлээ татан авах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно” гэж зааснаар хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар Ц.*******ын нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлүүлэхийг хүссэн хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА