Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 0237

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 1925002770202 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Э

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 04 сарын 19-ний Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр “Төгөл” худалдааны төвийн 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Аптан боломж” дэлгүүрийн шилэн хаалгыг эвдлэн нэвтэрч орж, хөнжлийн даавууны хос 5 ширхэгийг хулгайлж 290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 04 сарын 19-ний өдрийн 18 цагийн орчим Мэндбаяртай таарсан. Тэгээд бие засахаар бид 2 Төгөл рүү орсон. 4 давхарт гараад шилэн хаалгыг санаандгүй таттал хагарсан. Тэгэхээр нь дотроос нь 5 ширхэг ор хөнжлийн даавуу авч гарсан. Би тэр дэлгүүрийг онгорхой гэж бодсон. Энэ хэргийн хувьд маргахгүй, үйлдсэн нь үнэн. Энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирлыг төлнө. Хөнгөн ял оногдуулж өгнө үү мэдүүлэг,

 

-Хохирогч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 4 сарын 19-ний орой 18 цаг 40 минутын орчим дэлгүүрээ хаагаад ажлаа тараад явсан. Дэлгүүрээс гараад явж байсан чинь 3 давхарт лангуу түрээслэдэг нэрийг нь мэдэхгүй нэг эмэгтэй над руу утсаар яриад танай дэлгүүрийн хаалга онгорхой байна шүү дээ гэхээр нь эргээд ирсэн чинь манай дэлгүүрийн шилэн хаалга хагарч эвдэрсэн байдалтай байсан. Дэлгүүрт орсон чинь дэлгүүрийн баруун хойд хэсэгт байдаг цагаан хэрэглэлийн лангуун дээр байсан гялгар ууттай 5 ширхэг ор, хөнжлийн хос даавуу алга болсон байсан. ...Намайг Цагдаагийн байгууллагад хандаад байж байхад “Төгөл дэлгүүрийн менежер Алтансүх, нэг хамгаалагчийнхаа хамт хулгай хийсэн хүмүүсийг хайж явахад Мэндээ гэгч залуу “Хүлэг" хүнсний захын гадна манай дэлгүүрээс хулгай хийж авсан цагаан хэрэглэлээ зарж байхад нь олж авсан байсан гэсэн мэдүүлэг /хх 7-8 ху/,

 

-Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тэнд сууж байсан чинь Эрка “Төгөл” рүү орох уу гэхээр нь дагаад явсан. “Төгөл” дэлгүүр рүү ороод дээшээ гурван давхарт гараад Эрка шилэн хаалга татсан чинь дуу гарсан. Би тэр үед цаашаа эргээд бие засах гээд жорлон руу орох гэсэн чинь гадны хүн оруулахгүй гэсэн бичиг байхаар нь эргээд гараад ирсэн чинь Эрка нөгөө шилэн хаалганаас ор хөнжлийн гялгар ууттай даавуунуудаа аваад гараад ирсэн. Гарч ирээд Эрка надад 2 ууттай даавууг нь өгсөн. Бид хоёр цахилгаан шатаар буугаад нэг давхарт очоод хоёр тийшээ салаад явсан гэсэн мэдүүлэг /хх 11-12 ху/,

 

-Гэрч Д.Ал-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 04 сарын 19-ний өдөр ажлын өрөөнд сууж байсан чинь шил хагарах чимээ гарсан. Тэгэхээр нь гараад очсон чинь ...”Алтан боломж” дэлгүүрийн шилэн хаалга хагархай хүнгүй байсан. Тэгэхээр нь ... “Хүлэг” зах руу гүйгээд очсон чинь нэг согтуу залуу хоёр ор хөнжлийн даавуу зарах гээд явж байхаар нь барьж авч цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 4 ху/,

-Гэрэл зургийн үзүүлэлт / хх 5 ху/,

-Эд зүйлийн үнэлгээ / хх 23-27 ху/,

-Б.Э-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 31-34 ху/

              -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 41 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 04 сарын 19-ний Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр “Төгөл” худалдааны төвийн 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Аптан боломж” дэлгүүрийн шилэн хаалгыг эвдлэн нэвтэрч орж, хөнжлийн даавууны хос 5 ширхэгийг хулгайлж 290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...Тэгээд бие засахаар бид 2 Төгөл рүү орсон. 4 давхарт гараад шилэн хаалгыг санаандгүй таттал хагарсан. Тэгэхээр нь дотроос нь 5 ширхэг ор хөнжлийн даавуу авч гарсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Х.Б-н “...Дэлгүүрээс гараад явж байсан чинь 3 давхарт лангуу түрээслэдэг нэрийг нь мэдэхгүй нэг эмэгтэй над руу утсаар яриад танай дэлгүүрийн хаалга онгорхой байна шүү дээ гэхээр нь эргээд ирсэн чинь манай дэлгүүрийн шилэн хаалга хагарч эвдэрсэн байдалтай байсан. Дэлгүүрт орсон чинь дэлгүүрийн баруун хойд хэсэгт байдаг цагаан хэрэглэлийн лангуун дээр байсан гялгар ууттай 5 ширхэг ор, хөнжлийн хос даавуу алга болсон байсан” гэсэн  мэдүүлэг /хх 7-8 ху/, гэрч Г.Мэндбаяр /хх 11-12 ху/, гэрч Д.Алтансүх /хх 16-17 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Б.Э-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

            Хохирлын хувьд 2 ширхэг даавууг биет байдлаар төлөгдсөн, үлдэх 3 ширхэг ор хөнжлийн даавууны үнэ 174.000 төгрөг, дэлгүүрийн шилэн хаалганы үнэ 207.500 төгрөг, нийт 381.500 төгрөгний хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч нь 45 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-н цагдан хоригдсон 45 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэсүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-с 381.500 /гурван зуун наян нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Х.Б-д олгосугай.

 

            7. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА