| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/00925/И |
| Дугаар | 976 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 976
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/00925/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би
Нэхэмжлэгч: банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ******* ****** дугаар хэсэг, ****** дүгээр гудамж, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар: *******, утас: *******, ******* овогт *******ын *******,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ******* ****** дугаар хэсэг, ****** дүгээр гудамж,****** тоотод оршин суух, регистрийн дугаар:*******, утас: *******, Боржигон овогт *******ийн нар холбогдох
Зээлийн төлбөр 12 738 497 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч банкны ******* аймаг дахь салбарын захирал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Д.*******, Л. нар нь 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 25 000 000 төгрөгийн зээлийг Эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зориулалтаар 24 сарын хугацаатай жилийн 27,6 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар 12 738 497 төгрөгийн өртэй болоод байна.
Д.*******, Л. нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна.
1. тоот зээлийн гэрээний 4.2.3-д заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж зээлдэгчээр үндсэн зээлийн үлдэгдэл 12 354 955 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 366 095 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 7 947 төгрөг, нийт 12 728 997 төгрөг, нотариатын зардал 9500 төгрөг нийт 12 738 497 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү.
2. Д.*******, Л. нарын зээлийн барьцаанд буй Дархан сум, 15-р баг, Мангирт 7 дугаар хэсэг, 1-2 тоотод байрлалтай, Y- дугаартай 270,0 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг 542,0 м2 өмчлөх эрхтэй газрын хамт шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс битүүмжилж, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** дугаар баг, ****** дугаар хэсгийн ****** тоотод оршин суугч ******* овогтой ******* би банкнаас нэхэмжилж байгаа 12 738 497 төгрөгийг төлөх нь үнэн. Хугацаа хэтрэлтийн мөнгийг шүүхээр оролгүйгээр төлөх хүсэлтэй байна.
Хугацаа хэтрэлтийн эргэн төлөх боломж
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч банкны ****** аймаг дахь салбар нь хариуцагч Д.*******, Л. нарт холбогдуулан 12 738 497 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь хариуцагч Д.*******, Л. нарт холбогдуулан 12 738 497 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигчдын “...******* овогтой ******* би банкнаас нэхэмжилж байгаа 12 738 497 төгрөгийг төлөх нь үнэн. Хугацаа хэтрэлтийн мөнгийг шүүхээр оролгүйгээр төлөх хүсэлтэй байна.
Хугацаа хэтрэлтийн эргэн төлөх боломж
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218766 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, Л. нараас улсын тэмдэгтийн хураамж 109383 төгрөгийг, Төрийн сангийн 190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 109383 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА