Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 391

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 163 дугаар шийтгэх тогтоол Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 149 дүгээр магадлалын тогтоох хэсэгт:

 “Шүүгдэгч Г.Б, О.Д нарыг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, О.Д нарт тус бүр 5 /тав/ жил хорих ял оногдуулсугай” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хяналтын шатны шүүхэд гаргасан шүүгдэгч О.Д-ийн гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Г.Б-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

    Б.БАТЦЭРЭН

     Ч.ХОСБАЯР

     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН