Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 975

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/2015/00850/И

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

       

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ****** дүгээр баг, атар хэсэг,****** тоотод оршин суух, регистрийн дугаар:*******, утас:*******, *******, ******* овогт*******ын *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** дүгээр байрны ****** тоотод оршин суух, регистрийн дугаар:*******, утас*******,  ******* овогт ийн т холбогдох

 

 4 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.*******, хариуцагч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

            Миний бие нь 2015 оны 10-р сарын 03-ны өдөр Ч.т 5 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай 15 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж, мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн. Гэрээний хугацаанд Ч. нь зээлийн хүүг шаардуулан байж төлсөн ба гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдүүлсэн мөнгөө байнга шаардаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл зээлдүүлсэн мөнгөний үлдэгдэл болох 3 000 000 төгрөг төлөөгүй байна.

            Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, иргэн Ч.тэй 2015 оны 10-р сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 3-т заасан Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэсэн заалтын дагуу зээлийн гэрээнд тусгагдсан үндсэн мөнгөний үлдэгдэл 3 000 000 төгрөг, алданги 1 500 000 төгрөг нийт 4 500 000 төгрөгийг иргэн Ч.ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

            Миний бие А.******* нь 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ч.т 5 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Мөнгөний үлдэгдэл 3 000 000 төгрөг, алданги 1 500 000 төгрөг нийт 4 500 000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүх хуралдааны явцад хариуцагч Ч.тэй эвлэрч нэхэмжлэлийн шаардлага 4 500 000 төгрөгийг багасгаж нийт 2 588 550 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр эвлэрэн хэлэлцэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч А.******* нь  хариуцагч  Ч.т холбогдуулан 4 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Зохигчдын “...Нэхэмжлэгч А.******* миний бие Ч.тэй эвлэрч нэхэмжлэлийн шаардлага 4 500 000 төгрөгийг багасгаж нийт 2 588 550 төгрөг болгосныг хариуцагч нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр эвлэрэн хэлэлцэв...” гэсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай,

 

            2. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас эвлэрсэн үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 56367 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Д.АЛТАНТУЯА