Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 974

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 1***/2016/00877/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, ** байр, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ТИ***, Б*** овогт Р*** Б***ын нэхэмжлэлтэй  

 

Хариуцагч: *** Засаг даргад холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин 11 789 744 төгрөг гаргуулахыг хүссэн   нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э***, нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газрын даргаар ажиллаж байсан Р.Б*** миний биеийг хууль бусаар ажлаас халсан аймгийн Засаг дарга С.Н***ын 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/*** тоот захирамж сүүлд дахин нэмж хууль бусаар нөхөж гаргасан 2015 оны 02 сарын 09-ны өдрийн Б/*** тоот захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж шүүхэд өгсөн.

   Нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэр гаргасан. Тухайлбал: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн *** тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн *** тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ***тоот тогтоол гарч бүх шатны шүүхээс хууль бусаар халсныг тогтоож Р.Б*** миний биеийг Боловсролын соёлын гэзрын даргад эргүүлэн тогтоож энэ хугацаанд ажилгүй байсан хугацааны олговор 5 606 937 төгрөгийг Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тогтоосон.

   Иймд нэхэмжлэгч миний бие доорхи үндсэн нэхэмжлэл шаардлагыг Дархан-Уул аймгийн иргэний хэргийн шүүхэд гаргаж байна. 

Нэг. Р.Б*** миний биеийг Боловсрол соёлын газрын даргад эргүүлэн тогтоож энэ хугацаанд ажилгүй байсан хугацааны олговор болох 5 606 937 төгрөг нь” Р.Б***ыг ажилгүй байсан хугацааны олговрыг 2015 оны 02 дугаар сарын 04 -нөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх өдрөөр тооцож, уг нөхөн олговроос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогыг албан татварыг суутгаж тооцон олгох” тухай Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн *** тоот шийдвэр болно.

Энэ олговрыг өнөөдрийг хүртэл би аваагүй байна. Үүнийг ажил олгогч ***Газар шийдвэрлэж хууль биелүүлнэ гэж үзэж байна.  Энэ нь шүүхээр шийдсэн тул Иргэний хэргийн анхан шүүхэд хамааралгүй асуудал.

Хоёр: Дархан-Уул аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн *** тоот шийдвэр гарсан өдрөөс хойш хугацааны тодруулбал: 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ***тоот тогтоол гарч тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын захирамж гарсан 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 11 789 744 төгрөгийг эргүүлэн олгох мөн энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг хууль ёсны дагуу гаргаж байна. Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 21- ний өдрийн ***тоот тогтоол гарч ажилдаа орсон хэдий ч нийгмийн даатгалын шимтгэл тасарснаас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн авч чадахгүй төрийн жинхэнэ албан хаагч миний бие хууль ёсны эрхээ эдэлж чадахгүй байна.  Миний бие ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэхдээ гарт олгохоор нь тооцсон бөгөөд өнөөдөр шүүх хуралдаанд 14 451 536 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Боловсрол соёлын дарга Р.Б***аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Р.Б***ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг /ажлаас үндэслэлгүй халсан тухай/ Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар шийдвэр Захиргааны хэргийн давж заалдах шатны 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн ***тогтоолоор шийдэрлэсэн.

 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн *** тоот шийдвэрээр:

Р.Б***ын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг 2015 оны 02 дугаар сарын 4-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх өдрөөр тооцож, уг нөхөн олговрыг эрүүл мэндийн болон нийгмийн  даатгалын шийтгэл, хувь хүний албан татварыг суутгаж тооцож олгох нь  зүйтэй байна гэсэн шийдвэр гарч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай магадлалд эмнэлэгийн хуудсаар өвчтэй  байсан, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг авснаас  шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны олговрыг НХХ сайдын 2015 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан дундаж цалин тодорхой журмын дагуу тооцож 5 606 937 төгрөг олгохоор шийдвэрлэсэн гэхдээ нэг өдрийн ажлын хөлсийг тодорхойлон  гаргаагүй байна.

Р.Б*** ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг дээрхитэй адил ижил байдлаар тодорхойлох ёстой гэж үзэж байна.

Р.Б*** нь нэхэмжлэл гаргахдаа хэд хоногийн цалин хөлсийг нэхэмжилж байгааг тодорхой заагаагүй, 11 789 744 төгрөгийг зөв тодорхойлон гаргаагүй гэж үзэж байна.  Иймд нэхэмжлэлж буй ажилгүй байсан цалин хугацааны цалин хөлсний хэмжээг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Р.Б*** нь *** Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 11 789 744 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Р.Б***ын ажилгүй байсан хугацааны цалинг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай магадлалаар 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл 5 606 937 төгрөгөөр тогтоосон бөгөөд нэхэмжлэгч нь түүнээс хойшхи хугацааны буюу 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс тушаал гарч ажилд орсон өдөр хүртэл 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацааны цалин 11 789 744 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэсэн үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Р.Б*** нь Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газрын даргын албан тушаалд ажиллаж байгаад ****г даргын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/*** дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ***дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Р.Б***ыг Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 5 606 937 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. / хх-ийн 7-37/

 

Дээрхи шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Р.Б***ыг ****г даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн*** дугаартай захирамжаар ажилд эгүүлэн томилсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. / хх-ийн 55 хуудас /

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ....олгоно” гэж заасан байх тул хариуцагч ****г дарга буюу түүний Тамгын газраас 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 132 хоногийн цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт, Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцож сарын дундаж цалин 1 209 896 төгрөгийг : 21,5 = 56 274 төгрөг, 132 х 56 274 = 7 428 168 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “ Ажил олгогч нь ....зохих журмын дагуу сар бүр шимтгэл хураамж, төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагчид нэхэмжлэгч Р.Б***ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны цалингаас зохих шимтгэл суутган, бичилт хийхийг даалгах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалин 14 451 536 төгрөг гаргуулна гэж нэмэгдүүлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн талаар нэхэмжлэл гаргасан, улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэх нь тодорхойгүй, нотлох баримт гаргаж өгөөгүй тул нэмэгдүүлсэн шаардлагыг хэлэлцээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Р.Б*** нь 11 789 744 төгрөг тохирох улсын тэмдэгтийн хураамж 20***85 төгрөг төлөхөөс 12 585 төгрөг дутуу төлсөн байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 191 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 12 585 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах, хариуцагчаас 7 428 168 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 133800 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ****г даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин 7 428 168 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Б***д олгож, 4 361 576 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ****г дарын Тамгын газарт нэхэмжлэгч Р.Б***ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж суутган, бичилт хийхийг даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 133800 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 12 855 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНТУЯА