| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 197/2025/09289/И |
| Дугаар | 210/МА2025/01287 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/01287
|
|
|
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/07012 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан *******дүүргийн ******* дугаар хороо, ******* замд байрлах нэр бүхий ******* ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, мөн ******* болон ******* м.кв талбайтай /гэрчилгээгүй/ газар, мөн ******* м.кв талбайтай үйлдвэрийн болон ******* м.кв талбайтай агуулахын зориулалттай /гэрчилгээгүй/ барилгыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан бөгөөд хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/03104 дугаартай зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК, ******* ХХК, *******, ******* нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нараас 5,362,626,759.82 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч, энэхүү үүргээ биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох ******* ХХК,******* ХХК, ******* нарын өмчлөлийн нэр бүхий ******* ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, ******* ХХК-ийн өмчлөлийн ******* тоног төхөөрөмж, хонины ноос, бараа материалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гэвч хариуцагч нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2024 оны 02 сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, улмаар барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоохоор хариуцагч *******аас 2025 оны 03 сарын 26-ны өдрийн ******* дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээчин *******ыг шинжээчээр томилжээ. Шинжээч нь барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн үнийг 2025 оны 04 сарын 08-ны өдрийн байдлаар нийт 3,614,496,146 төгрөгөөр үнэлсэн байна.
Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг 2024 оны 04 сарын 09-ний өдөр *******, ******* дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байх бөгөөд төлбөр төлөгч ******* нь дээрх үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зааснаар төлбөр төлөгч бөгөөд барьцаа хөрөнгүүдийн өмчлөгч ******* ХХК-аас дээрх хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаагүй байна.
Иймээс тус компанийн хувьд хөрөнгийн үнэлгээний талаар маргаагүй буюу гомдол гаргаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан этгээд гэж үзэхгүй. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэж нэхэмжлэгч талын хүсэлтийг хангахгүй орхисон нь зөв. Энэ үндэслэлээр төлбөр төлөгч ******* ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй буюу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэсэн нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авахгүй.
5. Нэхэмжлэгч шинжээч ******* ширхэг үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийж 3,614,496,146 төгрөгөөр үнэлсэн атлаа ******* үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийсэн гэж зөрүүтэй тайлбарласан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй ******* м.кв талбайтай барилгыг дутуу үнэлж үнэлгээнд оруулаагүй нь нэхэмжлэгчийн хөрөнгийг илт үнэгүйдүүлсэн гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
Хариуцагчийн 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 3/19 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор ******* ХХК-ийн өмчлөлийн ******* дүүргийн ******* дугаар хороо, *******ийн замд байрлах, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай ******* ширхэг, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* м.кв талбайтай мужаан цех зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 600 м.кв талбайтай агуулахын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 323 м.кв талбайтай агуулахын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 336 м.кв талбайтай агуулахын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 354 м.кв талбайтай гаражийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 24.54 м.кв талбайтай /90 хувийн гүйцэтгэлтэй/ зоорь, гаражийн зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн *******, нэгж талбарын ******* дугаартай ******* м.кв талбайтай аж ахуйн зориулалттай газар зэрэг ******* ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, мөн нэгж талбарын ******* дугаартай, ******* м.кв болон нэгж талбарын ******* дугаартай, ******* м.кв талбайтай /эзэмшил, ашиглалт алин болох нь тодорхойгүй/ 2 ширхэг газар, мөн ******* м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай болон ******* м.кв талбайтай агуулахын зориулалттай /гэрчилгээгүй/ барилгын зах зээлийн үнэлгээг тус тус тогтоолгохоор заажээ.
Шинжээч *******ын гаргасан 2025 оны 04 сарын 08-ны өдрийн үнэлгээний тайлангаас үзвэл шинжээч нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд заасан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй ******* ширхэг /барилга, газар/ үл хөдлөх эд хөрөнгө, мөн нэгж талбарын дугаартай ******* ширхэг /эзэмшил, ашиглалт аль нь болох нь тодорхойгүй/ газар, мөн ******* болон ******* м.кв талбайтай ******* ширхэг /гэрчилгээгүй/ барилгыг тус тус үнэлж дүгнэлтээ гаргажээ. /хавтаст хэргийн 84-105 дахь тал/
Энэ нь тайлангийн буюу хэргийн 91 дэх талд Үнэлж буй хөрөнгийн мэдээлэл хэсэгт үнэлэгдэх хөрөнгүүдийг нэг бүрчлэн дурдаж тодорхойлсон байдал, мөн 96-97 дахь талд эдгээр ******* ширхэг хөрөнгүүдийг өртгийн болон зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн тухай мэдээлэл багтжээ. Хавтаст хэргийн *******, ******* дахь талд шинэжээч томилох тогтоол болон нэхэмжлэгчийн гомдолд дурдсан ******* м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай нэмж барьсан барилга 93,915.1 төгрөг гэж үнэлэгджээ. Иймд тогтоолд заасан хөрөнгийг дутуу үнэлсэн тухай нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэл хэргийн баримтаар үгүйсгэгдэж байх тул энэ тухай гомдлыг хангах үндэслэлгүй байна.
6. Шинжээчийн зүгээс тогтоолд заасан хөрөнгүүдийг өртгийн болон зах зээлийн хандлагын аргаар үнэлснийг тайлангийн 4. Хөрөнгийн үнэлгээний үнэ цэнийн тооцоолол хэсэгт тусгасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо орлогын хандлагын аргыг ашиглаагүй, хөрөнгийн онцлогоос харгалзан орлогын аргыг ашиглах нь нэхэмжлэгчийн хөрөнгийн үнэ цэнийг өсгөх байсан, шинжээч хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэсэн агуулгаар тайлбарлажээ.
Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлэгдэж буй хөрөнгүүдийг зах зээлийн хандлагын аргаар үнэлэхэд 3,614,496,150 төгрөг, өртгийн хандлагын аргаар үнэлэхэд 3,594,080,417 төгрөг болсныг хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо тухайн хөрөнгөтэй ижил төрлийн хийгээд ойролцоо байршил бүхий нийтэд санал болгосон хөрөнгүүдтэй харьцуулж, харьцуулалтын нэгжийн үнийн тохируулга хийх байдлаар үнийг тогтоож, үнэлэгдэж буй хөрөнгүүдийн зах зээлийн бодит үнийг 3,614,496,146 төгрөгөөр тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ.
Үнэлгээний олон улсын стандарт 105-ын 10 дугаар зүйлийн 10.4-т Хөрөнгийн үнэлгээний хувьд, ялангуяа үнэлгээчин нь гэрээт ажлын бодит байдал, нөхцөл байдлуудыг харгалзан үзсэнээр нэг аргыг үнэн зөв бөгөөд найдвартай гэдэгт өндөр түвшиний итгэлтэй байгаа тохиолдолд нэгээс олон аргыг ашиглахыг үнэлгээчнээс шаарддаггүй... гэж зааснаар бүх аргачлалыг заавал нэгэн зэрэг хамтад нь хэрэглэх талаар тухайлан заагаагүй, харин үнэлгээчин нөхцөл байдлаас хамаарч эдгээр аргуудаас сонгож хэрэглэхийг зөвшөөрчээ.
Шинжээч нь үнэлэгдэж буй хөрөнгүүдтэй ойролцоо буюу ******* дүүргийн ******* хорооны *******, *******гийн замд байрлах хөрөнгүүдтэй харьцуулан үнэлсэн, үнэлгээний гурван өөр аргаас хоёр аргыг ашигласныг буруутгахгүй учир хөрөнгүүдийг орлогын хандлагын аргаар үнэлээгүй гэсэн нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй. Мөн шинжээч нь үнэлэгдэж буй хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт бага үнээр тогтоосон нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч тал энэ талаархи нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг шүүх хангаагүй тухай гомдол үндэслэлгүй буюу энэ тухай хүсэлтийг шүүхэд гаргаж байгаагүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч талын хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг хязгаарласан гэж дүгнэх үндэслэлгүй юм.
Шинжээчийн зүгээс үнэлэгдэж буй хөрөнгүүдийн насжилт, талбайн хэмжээг буруу тогтоосон, зарим хөрөнгийг үнэлээгүй тул тухайн хөрөнгүүдэд шүүхийн журмаар үзлэг хийлгэж нэхэмжлэлээ нотлохоор нэхэмжлэгч тал хүсэлт гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг хийж болох ч энэхүү хүсэлтэд дурдсан асуудал нь үзлэгээр тодруулж тогтоох бус тусгай мэдлэг шаардагдах асуудал учир шүүх уг хүсэлтийг хангахгүй орхисон нь үндэслэлтэй.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/07012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Э.ЭНЭБИШ