| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2022/03305/И |
| Дугаар | 210/МА2025/01254 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/01254
*******,*******рын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******,*******рын нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Монгол улсын Засгийн газрын ******* ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай 2022 оны 124 дүгээр тогтоол гарч, түүний 2 дугаар заалтаар ******* ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчилсан Төрийн өмчийн хорооны холбогдох шийдвэрийг хүчингүй болгох талаар хууль тогтоомжид заасан зохих арга хэмжээ авч ажиллахыг *******,*******арт үүрэг болгосон байдаг.
Улмаар *******,*******рын 2022 оны 03 сарын 24-ний өдөр Хувьчлалыг хүчингүйд тооцох, компанийн эрх, эд хөрөнгийг хүлээн авах тухай 108 дугаар тогтоол гарч ******* ТӨХК-ийн 100 хувийн хувьцаа төрийн өмчид шилжсэн.
Гэтэл д ХХК-ийн 100 хувийн хувьцааг өвлөх эрхийг 2022 оны 04 сарын 15-ний өдөр олгосон бүртгэлийн 0002 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болохыг олж байна.
... ХХК-аас ХХК, ТӨХК-д нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд уг нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 сарын 28-ний өдрийн 102/ШЗ2022/03655 дугаар захирамжийн дагуу ХХК-ийн 100 хувийн хувьцааг бусдад шилжүүлэх, бэлэглэх, худалдах, барьцаалахгүй, батлан даалт гаргах зэрэг бүхий л эрхийг хязгаарлаж шийдвэрлэж биелэлтэд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан байдаг.
Гэтэл Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч ******* нь ХХК-ийн битүүмжлэгдсэн 200,000 ширхэг буюу бүх хувьцааг д олгосон нь хууль бус үйлдэл болжээ.
Уг үйлдэл нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 43.7, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.9-д тус тус заасныг шууд зөрчсөн хууль бус үйлдэл болсон байна.
Иймээс Сүхбаатар дүүргийн дүүргийн тойргийн нотариатч, *******ын 2022 оны 04 сарын 15-ны өдрийн 0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон 0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
... ХХК-ийн овогт ын ын эзэмшил, өмчлөлийн нэг бүрийн 1,000 төгрөгийн үнэ бүхий 200,000 ширхэг, 100 хувийн хувьцааг , , , , , нар нь хүлээн авахаас татгалзсан 142, 167, 89 дугаар нотариатын бүртгэл, уг 100 хувийн хувьцааг хүлээн авах хүсэлт гаргасан 143 дугаар гарын үсгийн бүртгэлийг үндэслэн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр д олгосон.
Монгол улсын иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т заасны дагуу өвлүүлэгч нас барсан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буюу өв нээгдэх үеэс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзаагүй, түүнийг нас барах хүртэл түүнтэй хамтран амьдарч байсан өвлөгч өв хүлээн авсан байсан бөгөөд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолтод 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан Б. нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10в байрны 8 тоотод тай 2004 оноос хойш албан ёсны бүртгэлтэйгээр амьдарч байсан ба Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т заасны дагуу өвлүүлэгч нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан нь үнэн болно гэснийг үндэслэл болгож гэрчилгээ олгосон болно.
Мөн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Үндэсний архивын газрын Үндэсний төв архив лавлагаа 03-02/1254 дугаарт Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 86 дугаар хуудаст Б. нь нартай хамт амьдарч байсны тооллого хийсэн баримт, мөн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооноос авсан өрхийн бүртгэлийн дэвтэр зэргээс өвлүүлэгч Б. нь төрсөн хүү тай нас барах хүртлээ хамт амьдарч байсан нь тогтоогдсон.
Уг өвлөх эрхийн гэрчилгээг д олгоход Монгол улсын Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/Ш32022/03655 дугаар шүүгчийн захирамжаар өвлөх эрхийн гэрчилгээ олгох талаар тодорхой үйлдэл хийхгүй байхыг хэн нэгэнд даалгаагүй, мөн уг захирамжийг Монгол нотариатын танхимд хүргүүлсэн, эсхүл нотариатын үйлдэл хийхгүй байхыг даалгасан зүйл байхгүй, эрх бүхий байгууллагаас өвлөх эрхийг битүүмжилсэн асуудал байгаагүй болно.
Нотариатч ******* миний зүгээс Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл 43.2.3, 43 дугаар зүйлийн 43.7, Хууль зүйн, дотоод хэргийн сайдын 2019 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатчийн үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.9, 8 дугаар зүйлийн 8.2.13-т заасныг зөрчсөн үйлдэл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:
Маргааны үндсэн үйл баримт нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч, хувьцааг бусдад шилжүүлэх, бэлэглэх, барьцаалах, батлан даалтад гаргахгүй байхаар даалгасан. Гэхдээ энэ нь өвийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй, уг захирамж хязгаарлахгүй гэж ойлгож, нотариатад хандсан.
...Б.Тулгыг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамжийг зөрчсөн гэж үзвэл *******,*******ар ч мөн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ХХК-ийг Эрдэнэсмонгол ХХК-ийн дор өгсөн нь ялгаагүй уг захирамжийг зөрчсөн. Өвийн гэрчилгээ бичигдсэнээр хэнд хохирол, хор уршиг үүсээд байгаа вэ. Өнөөдөр хариуцагчгүй хэрэг маргаан явагдаж байна. Энэ үйлдэл хийсэн нотариатчийг буруутгаж байгаа бол энэ нь ХХК-д л хохиролтой асуудал байна. болон нотариатч ******* нар хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч, бүртгэлийн 172 дугаар бүхий *******ын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож, тус 0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч *******,*******рын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
...Гэтэл *******,*******раас өөрт нь нэхэмжлэл гаргах эрх үүсээгүй, олгогдоогүй байхад төрийн өмчлөлд огт хамааралгүй М.ын 100 хувийн эзэмшлийн ХХК-ийн хувьцааг өвлүүлсэн 0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй үйлдэл бөгөөд уг газар нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох нь ойлгомжтой байтал шүүхээс хэрэгт цугласан баримтуудыг буруу үнэлж дүгнэн *******,*******рыг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгох байжээ.
2. ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч М. нь 2018 оны 11 сарын 15 өдөр нас барсан бөгөөд Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д заасны дагуу 2018 оны 11 сарын 15 өдөр ХХК-ийн хувьцааг өвлөх өв нээгдсэн.
...1749 дугаартай архивын лавлагаанд М.ын эцэг, эхийн зүгээс өв хүлээн авах хүсэлт гаргасан талаар мэдээлэл тусгагдаагүй байсан.
М.ын эцэг, эх нь түүнтэй хамт амьдардаггүй байсан болох нь Сүхбаатар дүүргийн 7 хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон бөгөөд мөн ХХК-ийн хувьцааг эзэмшилдээ авсан болон эрхлэн удирдаж байгаагүй.
Тиймээс Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-д заасны дагуу М.ын эцэг, эхийн зүгээс Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-д заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй тул өвөөс татгалзсан гэж үзэх бөгөөд нотариатчийн зүгээс Монголын нотариатчидын танхимын лавлагаагаар нэгэнт тогтоогдсон уг үйл баримтыг дахин тогтоох шаардлагагүй байхад шүүхээс М.ын эцэг, эхийн өвөөс татгалзах хүсэлт гаргасан эсэхийг тогтоох ёстой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үйлдэл юм.
3. ...Монголын нотариатчидын танхимын 2022 оны 04 сарын 08 өдрийн 1749 дугаартай архивын лавлагаанд ХХК-ийн энгийн болон давуу эрхийн хувьцаа, мөн бусад эд хөрөнгийг эрх бүхий байгууллагаас битүүмжилсэн талаар тусгагдаагүй бөгөөд мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 сарын 28 өдрийн 102/Ш32022/03655 дугаартай захирамжийн талаар огт дурдаагүй байсан.
Тиймээс *******ын зүгээс нэгэнт Нотариатын үйлдэл хийх зааврын дагуу Нотариатын тэнхимийн архивт хандаж дэлгэрэнгүй лавлагааг авсан тул ХХК-ийн энгийн болон давуу эрхийн хувьцаа, мөн бусад эд хөрөнгийг эрх бүхий байгууллагаас битүүмжилсэн талаар бусад байгууллагаас дахин тодруулах шаардлагагүй байсан.
Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 сарын 28 өдрийн 102/Ш32022/03655 дугаартай захирамжаар ХХК-ийн энгийн болон давуу эрхийн хувьцааг өвлөн авахгүй байхыг болон бусад этгээдэд даалгаагүй тул нь өөрийн эцэг М.ын эзэмшлийн ХХК-ийн хувьцааг өвлөх хүсэлт гаргах, өвийн гэрчилгээг хүлээн авах эрхийг уг шүүгчийн захирамжаар хязгаарлах ёстой байсан гэж шүүхээс дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
...1. Уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тухайд:
...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 16565 дугаартай захирамжаар ТӨХК-ийн хувьчлалтай холбогдох хэргийн яллах дүгнэлтийн хуулбар, ХХК-ийн хувьцааг өвлөх эрхийн гэрчилгээ олгосон асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн.
...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2/414 дугаартай албан бичигт Эрүүгийн 17410003600244 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгааг дурдаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн тул яллах дүгнэлт үйлдсэн эрх бүхий этгээдээс яллах дүгнэлтийг хуулбарлан авах нь хуульд нийцнэ. Мөн тухайн хэргийн ХХК-ийн хувьцааг өвлөх эрхийн гэрчилгээ олгосон талаарх баримтуудыг хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуулбарлан өгөх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэх хариуг ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан нөхцөл байдлыг үүсгэж байна гэх агуулгаар хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Улмаар 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд ...захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлтийг дахин гаргасан боловч ...*******, нарт холбогдох эрүүгийн хэрэг хэлэлцээгүй нь нотлогдож байна гэх агуулгаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
...Анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 16565 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, нотлох баримт гаргуулах тухай захирамжийн биелэлт хангагдсан эсэх, эсхүл биелэгдэх шаардлагагүй тул хүчингүй болгох эсэх талаар хууль зүйн дүгнэлт огт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангахгүй байна.
...Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.8-д заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа эсэхийг бүрэн дүүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэхдээ оролцогчийн нотлох баримт гаргуулах эрхийг зөрчсөн. урьдаас хөдөлбөргүй үнэн гэж зарим баримтыг буруу үнэлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан нотлох баримтыг дутуу буюу биелүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж гомдолтой байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байгаа тухайд:
...*******,*******раас нотариатч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар хууль зүйн болоод бодит үндэслэл тогтоогдсон, тодорхойлогдсон зүйл байхгүй байна.
...Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ХК-ийн хэлбэр нь ТӨХК болсон болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх, .... Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий этгээдийн хувьд нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргах эрхтэй байна гэж илтэд үндэслэлгүй дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчиж үнэлсэнд гомдолтой байна.
3. Эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй тухай:
...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд харьяалан шийдвэрлэгдэж байгаа ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч ХХК-ийг төлөөлөн оролцох эсэх, уг компани нь төлөөлөлтэй байх эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цаашид явагдах эсэх нь энэхүү *******,*******рын нэхэмжлэлтэй энэхүү хэргээс хамаарч байна.
... ХХК нь бие даасан хуулийн этгээд тул жинхэнэ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Монгол Улсын хөгжлийн банк ХХК-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй.
...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
...Анхан шатны шүүх нотариатын үйлдлийг бүрэн гүйцэд хийгээгүй, холбогдох баримтуудын бүрдүүлбэр хангаагүй дутуу, мөн зарим баримтууд нотлох баримтын болон бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй байхад тухайн баримтыг үнэлж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь бүрэн тогтоогдсон. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор өгсөн хүсэлтдээ бүрдүүлж өгсөн материалууд буюу төрийн байгууллагаас авдаг тодорхойлолтууд нь бүгд 2021 оны 03 дугаар сарын байдлаарх тодорхойлолт буюу хүчинтэй байх хугацаа 45 хоног байхаар тодорхойлогддог тодорхойлолтуудын хуулийн хугацаа бүгд дууссан байсан. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт заасан эрх бүхий байгууллагын өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол тухайн өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдөх хүртэл гэрчилгээ олгохыг хориглоно гэх хуулийн заалтыг зөрчсөн. Иймд, хариуцагчийн гаргасан гомдлын эхний үндэслэл үндэслэлгүй.
... ХХК нь 2015 оны Засгийн газрын 330 дугаар тогтоолоор ТӨХК-ийг хувьчилж авсан. Өөрөөр хэлбэл, түүний хамаарал бүхий өмчийн компани болж байгаа гэсэн үг. Энэ компанийн өмчийг хэрэгжүүлэгч нь "" ХХК байж байгаад нэрээ өөрчилж ХХК болсон. Энэ хамаарал нь явсаар 2022 он хүрсэн бөгөөд тухайн онд Засгийн газрын 124 дүгээр тогтоол гарч, ХХК-ийг хувьчлах "" ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг ХХК зөрчсөн учир гэрээг хүчингүй болгосноор маргаан өрнөсөн. Өвлөх эрхийн гэрчилгээ эзэмшиж буй Б.Тулгын зүгээс энэ үйл явдалтай холбоотойгоор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хамаарал бүхий байдал нь бүрэн тогтоогддог. Тиймээс зөвхөн ХХК-ийг шилжүүлсэн асуудал биш, ХХК-ийн 100 хувийн хувьцаа, түүнд ногдох эрхүүд бүгд хамаарч байгаа юм.
...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс ирүүлсэн албан бичигт , , нар гэх 20 хүн, ХХК, ХХК гэх 2 хуулийн этгээдэд холбогдох хэрэг байна, энэ хэрэг нь давж заалдах шатны шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй учир баримт гаргаж өгөх боломжгүй байна гэх хариу ирүүлсэн. Тиймээс шүүгчийн захирамж бүрэн биелэгдсэн буюу нэхэмжлэгч *******,*******рын нэхэмжлэлтэй, хариуцагч нотариатч *******, гуравдагч этгээд д холбогдох хэргийн гуравдагч этгээд болон хариуцагч нар нь тухайн хэрэгт байдаггүй. Өөрөөр хэлбэл, яллагдагчийн нэрсэд тухайн 2 компанийн нэр байхгүй. ...Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн үндэслэл байхгүй.
...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл маш тодорхой буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт заасныг болон заавар, журам, холбогдох бүрдүүлбэр шаардлагуудыг хангаагүй гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулга, хуулийн хэм хэмжээ бүрийг тус бүрд нь үндэслэлтэй дүгнэсэн. *******,*******ар нь 2022 оны 08 дугаар сард нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн үед Засгийн газрын 124 дүгээр тогтоол гарснаар хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь *******,*******ар байсан.
...Иймд, нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдлууд бүхэлдээ үндэслэлгүй. Анхан шатны шүүх гомдолд дурдсан бүхий л асуудалд тус бүрд нь дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн тул хариуцагч болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******,*******ар нь хариуцагч нотариатч *******д холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагч талыг дэмжиж оролцсон байна.
Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШЗ2022/03655 дугаар захирамжаар ХХК-ийн нэхэмжлэлтэй ХХК, ХХК нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 294,872,475,117.84 төгрөг гаргуулах тухай хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар ХХК, ХХК-иудын энгийн болон давуу эрхийн хувьцааг бусдад шилжүүлэхгүй, бэлэглэхгүй, худалдахгүй, барьцаалахгүй, батлан даалт гаргахгүй байхыг даалгах тухай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан, /1.х.х-ийн 9-10/
3.2. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 124 дугаар тогтоолоор 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтын-ын ******* ТӨХК-тай холбогдох 15 дахь хэсгийг хасаж, ******* ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчилсан Төрийн өмчийн хорооны холбогдох шийдвэрийг хүчингүй болгох талаар хууль тогтоомжид заасан зохих арга хэмжээг авч ажиллахыг *******,*******арт үүрэг болгож, /1.х.х-ийн 4/
3.3. *******,*******рын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хорооны 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 608 дугаар тогтоолоор ******* ТӨХК-ийн эзэмшлийн хувьцааг ХХК-д давуу эрх олгон худалдсан хувьчлалыг хүчингүйд тооцож, Төрийн өмчийн хороо болон ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 15/1й-2015 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгож, улмаар ХК-ийн удирдлагын эрх, хөрөнгийг төрд буцаан авах үйл ажиллагааг зохион байгуулах, компанийн дүрэм, бүтэц, орон тоог батлуулах, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахаар шийдвэрлэжээ. /1.х.х-ийн 5-6/
3.4. Хариуцагч ******* нь Б.Тулгын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн өв хүлээн авах тухай хүсэлтийг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ХХК-ийн нэг бүрийн үнэ 1,000 төгрөг, нийт 200,000,000 төгрөгийн үнэ бүхий 100 хувийн хувьцааг өвлөн авах тухай 0002 тоот дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. /1.х.х-ийн 76, 68/
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 124 дугаар тогтоол, *******,*******рын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар тогтоолоор тус тус ******* ТӨХК-ийн эзэмшлийн хувьцааг ХХК-д давуу эрх олгон худалдсан хувьчлалыг хүчингүйд тооцож ******* ТӨХК-ийн эзэмшлийн хувьцааг төрийн өмчлөлд буцаан шилжүүлэн авсан үйл баримтын талаар зохигч маргаагүй, харин ХХК /хожим ХХК болж нэрээ өөрчилсөн/-ийн хувьцааг өвлөн авах эрхийн гэрчилгээг д олгосон нотариатч *******ын үйлдэл хууль зөрчсөн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
4. Хэрэгт авагдсан баримтаар ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр М. бүртгэгдсэн, тус компанид төрийн өмчийн оролцоо байхгүй, хувьцаа эзэмшигч этгээд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан байна. /1.х.х-ийн 44, 54-58/
4.1 Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж заасан.
Анхан шатны шүүх нотариатч *******ын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр д ХХК-ийн хувьцааг өвлөн авах тухай 0002 тоот дугаартай эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийн улмаас *******,*******рын ямар эрх ашиг зөрчигдсөн болохыг тодруулаагүй байна.
Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хуулийн сонирхогч этгээд гэдэгт тодорхой эрх ашиг сонирхол нь зөрчигдөөгүй дурын иргэн, хуулийн этгээд хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч *******,*******рын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... хэрэв нь ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн тохиолдолд ******* ТӨХК-ийн эзэмшлийн хувьцааг төрийн өмчлөлд буцаан шилжүүлж авсан Монгол Улсын Засгийн газрын болон *******,*******рын шийдвэрт захиргааны журмаар гомдол гаргах боломжтой болно ..., мөн ХХК-ийн хувьцаа эзэнгүй эд хөрөнгийн адил төрийн өмчлөлд шилжих байсан ... гэсэн тайлбар нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөнд тооцогдохгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй ... гэж зааснаар аливаа этгээд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах эрхтэй байтал *******,*******ар нь Б.Тулгыг ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхгүй байх, цаашлаад тус компанийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхийг нь хязгаарлах сэдлээр нотариатчын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
4.2 Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гээд 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж, мөн 515 дугаар зүйлийн 515.5-д Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвлөгдвөл зохих эд хөрөнгө эзэнгүй эд хөрөнгийн нэг адил төрийн өмчлөлд шилжинэ гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нотариатч ******* нь ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, хувьцаа эзэмшигч М.ын нас барсны гэрчилгээ болон хүү Б.Тулгын өв хүлээн авах тухай хүсэлт, өвлөх эрхтэй бусад этгээд болох , , О.Төгөлдөр, , , нарын өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг тус тус үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр д өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. /1.х.х-ийн 40-60/
Тодруулбал, өвлүүлэгч М.ын эд хөрөнгийг адил хэмжээгээр өвлөн авах эрхтэй хэд, хэдэн этгээд тийнхүү өв хүлээн авахаас татгалзсан боловч талийгаачийн хүү нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргаж, улмаар өвлөх эрхийн гэрчилгээ авсан, мөн бусад өвлөгч нарын зүгээс түүнийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т тус тус зааснаар өв хүлээн авах эрхээ алдсан гэж маргаагүй тул нас барагчийн өвлөгдвөл зохих эд хөрөнгө эзэнгүй эд хөрөнгөд хамаарах учиргүй.
Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч нотариатч *******ыг өвлүүлэгч М.ын төрсөн эцэг, эхийн талаарх лавлагааг холбогдох байгууллагаас авахгүйгээр д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Учир нь, талийгаач буюу өвлүүлэгч М.ын эд хөрөнгийг өвлөн авах эрхтэй тэргүүн ээлжийн хүмүүс нотариатчын энэхүү /өвлүүлэгчийн төрсөн эцэг, эхийн талаарх лавлагааг холбогдох байгууллагаас аваагүй гэх/ үйлдлийн талаар маргаагүй байхад энэ харилцаанд эрх ашиг нь зөрчигдөөгүй *******,*******рын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ, хууль ёсны өвлөгч нарын хооронд өвлөх эрхтэй холбоотой хэрэг маргаан үүсээгүй байхад тэдгээрийн маргаагүй зүйлийн талаар дүгнэлт хийсэн нь буруу болжээ.
4.3 Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д Эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол уг өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдтөл өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хориглоно гэж заасан.
Хэрэгт ХХК-ийн хувьцааны талаар аливаа маргаан үүссэн баримт авагдаагүй буюу тус компанийн хувьцаа нь маргааны зүйл болоогүй, түүнчлэн дээр дурдсанаар өвлүүлэгчийн эд хөрөнгийг өвлөн авах эрхтэй өвлөгч нар энэ талаар маргаангүй.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах гэж заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлж буйтай ижил утга агуулгатай ойлголт биш юм.
Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШЗ2022/03655 дугаар захирамжаар ХХК-ийн нэхэмжлэлтэй ХХК, ХХК нарт холбогдох иргэний хэрэгт ХХК, ХХК-иудын энгийн болон давуу эрхийн хувьцааг бусдад шилжүүлэхгүй, бэлэглэхгүй, худалдахгүй, барьцаалахгүй, батлан даалт гаргахгүй байхыг даалгах арга хэмжээг авч шийдвэрлэсэн нь тухайн хэргийн хариуцагч нарт үүрэг болгосон болохоос тус хэргийн зохигч биш Б.Тулгын өв залгамжлах эрхийг хязгаарлаагүй байна.
4.4 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ... хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй ... гэж заасан.
Тодруулбал, нь өөрийн төрсөн эцэг М.ын эд хөрөнгийг өвлөн авах /өмч олж авах арга/ замаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй бөгөөд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээний хүрээнд ХХК, ХХК-иудын энгийн болон давуу эрхийн хувьцааны шилжилтийг хязгаарласан нь ХХК-ийн хувьцааг өвлөж авах иргэний хуулиар олгогдсон эрхийг шууд хориглосон гэж үзэх боломжгүй юм.
Тиймээс нотариатч ******* нь д 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ХХК-ийн нэг бүрийн үнэ 1,000 төгрөг, нийт 200,000,000 төгрөгийн үнэ бүхий 100 хувийн хувьцааг өвлөн авах өвлөх эрхийн 0002 тоот дугаартай гэрчилгээ олгосныг буруутгахгүй.
4.5 Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т нотариатын үйлдэл хийхээс татгалзах тохиолдлыг тухайлан заасан бөгөөд мөн хуулийн 31.2-т Нотариатч энэ хуулийн 31.1-д зааснаас бусад үндэслэлээр нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхгүй гэж хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй бол нотариатын үйлдэл хийхээс татгалзахгүй байхаар зохицуулжээ.
Хэргийн баримтаар дээрх хуульд заасан нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******ын ХХК-ийн 100 хувьцааг өвлөн авах эрхийн гэрчилгээг д олгосон үйлдэл нь Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШЗ2025/11465 дугаар захирамжаар ...нотариатчын өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэлтэй холбоотой шүүхээс гарах шийдвэр ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлнө гэх үндэслэлгүй... гэх үндэслэлээр, /2.х.х-ийн 5-7/
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШЗ2025/17983 дугаар захирамжаар ... шүүгчийн захирамжийг биелүүлэх ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлд хамаарахгүй ... гэх үндэслэлээр, /2.х.х-ийн 12-13/
захирамжийн биелэлтийг хангуулах тухай хүсэлтийг шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШЗ2025/18578 тоот захирамжаар ... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2/414 тоот албан бичгээр ******* болон д холбогдох эрүүгийн хэрэг хэлэлцээгүй болох нь тогтоогдож байна ... гэх үндэслэлээр тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /2.х.х-ийн 32-34/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 123 дугаар зүйлийн 123.1-т Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана гэж зааснаар дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхээргүй байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.
6. Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/03547 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******,*******рын гаргасан хариуцагч *******д холбогдох 0002 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон хариуцагчаас тус тус төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Б.МАНДАЛБАЯР