Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/01282

 

 

 

 

 

 

 

 

 

2025  07  28   210/МА2025/01282

 

 

 

******* ХХК, ******* ХХК, *******

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/02236 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК, ******* ХХК, ******* нарын нэхэмжлэлтэй,

*******эд холбогдох,

 

Орон сууц суллаж өгөхийг даалгах, торгууль, түрээсийн төлбөрт 18,726,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* ХХК нь бараа материал худалдах, худалдан авах арилжааны 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 19/05 тоот гэрээг ******* ХХК-тай байгуулж, нийтдээ 539,044,990 төгрөгийн үнэ бүхий бараа материал нийлүүлж, харин ******* ХХК нь Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* байр, 10 давхар, ******* хаягт байрлалтай 79.01 м.кв талбайтай бүхий 3 өрөө орон сууцыг бартерт тооцон өгсөн тул тус компани /******* ХХК-аас шууд хариуцагчид шилжүүлэх/-ийг төлөөлж манай компанийн гүйцэтгэх захирал ******* нь итгэмжлэлээр дээрх орон сууцыг *******тэй 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тохирч, орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг үндэслэн харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагчтай байгуулсан орон сууц захиалгаар бариулах 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гэрээгээр маргаан бүхий орон сууцны м.кв-ийн үнийг 1,650,000 төгрөгөөр тооцож, орон сууцны нийт үнэ 130,366,500 төгрөгөөс 39,109,950 төгрөгийг төлж, үлдэгдэл 91,256,550 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Орон сууц захиалгаар бариулах 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний 3.6 дахь хэсэгт Б тал нь банкнаас зээл гарах боломжтой гэсэн албан бичгийг А талд авч ирж баталгаажуулснаар Б талын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах бичгийг А тал хийж өгнө. Б тал орон сууцыг банкны зээлээр авч байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахад бэлэн болсноос хойш 30 хоногийн дотор зээлээ гаргуулж А талд орон сууцны үлдэгдэл төлбөр 91,256,550 төгрөгийг А талын Хаан банкны тоот данс руу шилжүүлж төлбөрийг дуусгана" гэж заасан. Мөн уг хэсэгт: Гэрээнд заасан нөхцөлийн дагуу эрх шилжүүлэн авагч тал цаашид төлбөрөө төлж чадахгүй нь илэрхий болсон тохиолдолд 1 сарын 800,000 төгрөгөөр түрээсийн төлбөрт тооцож, урьдчилгаа мөнгөнөөс суутган авч эрх шилжүүлэгч тал орон сууцыг буцаан нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгөн дүнгийн торгууль ногдуулна гэж заасны дагуу гэрээний нийт үнийн дүн 130,366,500 төгрөгөөс торгууль 13,036,650 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс тооцож 2024 оны ******* сарыг дуустал нийт 56 сарын түрээсийн төлбөр 44,800,000 төгрөг, нийт 57,836,650 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 39,109,950 төгрөгөөс хасаж, 18,726,700 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд, хариуцагч *******ээс Хан- Уул дүүргийн ******* хороо, ******* байр, 10 давхар, ******* хаягт байрлалтай 79.01 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг суллаж өгөх, мөн 18,726,700 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

******* нь 2020 оны 02 сард байр худалдаж авахаар хайж байгаад Нисэхийн фэйсфүүк зараас орон сууцны зээлээр 3 өрөө орон сууц зарна гэсэн зарын дагуу ******* ХХК-ийн төлөөлөгч *******тай 2020 оны 02 сарын 17-ны өдөр уулзаж танилцаад байр худалдаж авахаар болсон юм. Тухайн үед Хан-Уул дүүргийн 10 хороо хорооллын ******* байрны *******, 79.1 м.кв 3 өрөө орон сууцыг Их модун ХХК бартераар авсан байр байгаа юм банкны зээлээр худалдана, та нийт 130,366,500 төгрөгөөр ав, 30 хувиа төлөөд үлдэгдэл 70 хувийг орон сууцны ипотекийн зээлд оруулж зарахыг зөвшөөрөөд тухайн өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн байдаг юм. Тухайн үед бичгээр гэрээ байгуулахдаа орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах компанийн бичиг баримтыг нэхэмжлэгч бүрдүүлж өгнө гэж гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд энэ үүргээ биелүүлээгүй болно. Маргаан бүхий орон сууц Хөгжлийн банкны барьцаанд байгаа бөгөөд нэхэмжлэгч өөрийн худалдаж авсан хөрөнгө нь барьцаанд байгаа учраас зээл авах боломжгүй байна. Хэрэв тухайн маргаан бүхий байр зээлийн барьцаанд байгаагүй нөхцөлд хариуцагч нь зээл гаргуулж нэхэмжлэгч нарт анх гэрээ байгуулсан үнийн дүнгээр орон сууцны төлбөрийг төлөх бүрэн боломжтой юм. хорооллыг ХХК нь захиалан бариулсан бөгөөд тухайн маргаан бүхий байрны , дүгээр байруудыг бүхэлд нь Хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа талаарх баримт иргэний хэрэгт авагдсан болно. Иймд, хариуцагчаас хамаарахгүй шалтгаанаар буюу байрыг захиалан бариулсан компани тухайн маргаан бүхий байрыг банкны барьцаанд тавьсны улмаас хариуцагч үүргээ биелүүлэх боломжгүй байдалтай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 232 дугаар зүйлийн 232.5 болон 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсгийг баримтлан ******* ХХК, ******* нарын нэхэмжлэлийн холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ******* ХХК-ийн хариуцагч *******эд холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн хороо (хуучнаар ******* хороо), байр, 10 давхар ******* хаягт байрлалтай 79.01 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түрээсийн төлбөрт 18,726,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Орон сууц захиалгаар бариулах 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний 3.6 дахь хэсэгт Гэрээнд заасан нөхцөлийн дагуу эрх шилжүүлэн авагч тал цаашид төлбөрөө төлж чадахгүй нь илэрхий болсон тохиолдолд 1 сарын 800.000 төгрөгөөр түрээсийн төлбөрт тооцож, урьдчилгаа мөнгөнөөс суутган авч эрх шилжүүлэгч тал орон сууцыг буцаан авч нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгөн дүнгийн торгууль ногдуулна гэж заасан нь Иргэний хуульд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ болон орон сууц хөлслөх гэрээ буюу холимог гэрээний шинжийг хангаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ тохиролцоог хариуцагч хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан нь Иргэний хуулийн 189-р зүйлд зааснаар гэрээг чөлөөтэй байгуулж, гол нөхцөлүүдийг тохирсон юм.

Хариуцагч нь гэрээнд зааснаар Хаан банкнаас зээл олгох боломжтой гэсэн бичгээ авчирч өгөөгүй бөгөөд шүүхээс төлбөрөө төлж чадахгүй байсан байна гэж дүгнэсэн учраас гэрээний нийт үнийн дүн 130.366.500 төгрөгөөс торгууль 13.036.650 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс тооцож, 2024 оны ******* сарыг дуустал нийт 56 сарын түрээсийн төлбөр 44.800.000 төгрөг, нийт 57.836.650 төгрөгөөс Б талын төлсөн 39.109.950 төгрөгийг хасаж, 18.726.700 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй юм.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн мөртлөө нөгөө шаардлагыг нь хангаагүй нь хариуцагчийг нэхэмжлэгчийн өмчийг 5-н жил үнэ төлбөргүй ашигласан, өөрөөр хэлбэл хариуцагч нь таван жилийн хугацаанд орон сууцанд үнэ төлбөргүй ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжсөнийг хүлээн зөвшөөрсөн мэтээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээгээр маргаан бүхий орон сууцны төлбөрийн 70 хувийг ипотекийн зээлээр худалдаж авах талаар дурдсан. Маргаан бүхий орон сууцыг барьсан компанийн зүгээс 2017 онд уг орон сууцыг бартераар худалдахаас өмнө улсын бүртгэлийн гэрчилгээг авч, бүх орон сууцыг банкны барьцаанд тавьж зээл авсны улмаас ипотекийн зээл авах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т нэхэмжлэгч ******* ХХК нь үлдэгдэл төлбөрийг төлөх боломжийг бүрдүүлэх нөхцөлөө биелүүлээгүй буюу орон сууцны гэрчилгээ гарч, банкны зээлд хамрагдах нөхцөлийг хангаж өгөөгүй гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн нотлох баримтуудаар маргаан бүхий орон сууц 2017 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд банкны барьцаанд байгаа нь тогтоогдож байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь тухайн маргаан бүхий гэрээнээс татгалзсан. Гэрээнээс татгалзсанаар хариу төлбөр төлөх үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар дуусгавар болдог гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.

Учир нь, хариуцагч тухайн маргаан бүхий орон сууцны үлдэгдэл үнэ болох 70 хувийг банкны зээлээр буюу орон сууцны зээлээр худалдаж авахаар гэрээ байгуулсан бөгөөд хариуцагчаас хамаарахгүй шалтгаанаар буюу тухайн маргаан бүхий орон сууц анхнаасаа гэрээ байгуулах үед Хөгжлийн банкны барьцаанд байсан нь тогтоогдсон тул хариуцагч гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй гэж үзэж байна. Тухайн үед маргаан бүхий орон сууц банкны барьцаанд байсныг хариуцагч мэдсэн бол хэзээ ч гэрээ байгуулахгүй байх боломжтой байсан юм.

Иймд, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн, хариуцагч маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээний үүрэг зөрчсөн болох нь тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.6-д зааснаар эхлээд банкнаас хариуцагчид зээл олгох боломжтой гэх албан бичгийг авчирч өгөх ёстой байсан. Гэвч хариуцагчийн зүгээс банкнаас зээл авах боломжтой гэх бичгээ өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. Зээл авах боломжтой гэх албан бичгийг гаргаж өгсний дараа банк хариуцагчийн зээлийг судалж үзэх ёстой. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй атлаа ямар нэгэн нотлох баримт байхгүй мэтээр тайлбарладаг. ХХК-ийн зүгээс өөрсдөө зээлээ төлж, тухайн хотхоны оршин суугчид буюу 500 гаруй айлын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй гэх нөхцөл байдал үүссэн. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл уг орон сууцад амьдарч байгаа учраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарах боломжтой гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс заавал зээл авах шаардлагагүйгээр 5 жил 5 сарын хугацаанд зээлээ төлөх боломжтой байсан тохиолдолд манай байгууллагад хувь лизинг эсхүл хүүгүйгээр төлж болох байсан. Гэвч хариуцагчийн зүгээс урьдчилгаа төлбөрөөс өөр нэмж төлбөр төлөөгүй. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК, ******* нар хариуцагч *******эд холбогдуулан Хан-Уул дүүрэг, хороо, ******* байр, ******* хаягт байрлах 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх, торгууль болон түрээсийн төлбөрт 18,726,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, зохигчийн байгуулсан гэрээ болон хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

3.1. ******* ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй хороолол нэртэй орон сууцны ******* байр, ******* давхарт 79.01 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг авахаар тохирсон, /х.х-ийн 12-15/

 

3.2. ******* ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ******* ХХК-тай худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, нийт 589,375,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлснээс хариу төлбөрт дээр дурдсан орон сууцыг шилжүүлэн авахаар тохирсон, /х.х-ийн 8-11/

 

3.3. Үүний дараа ******* ХХК-аас энэхүү орон сууцыг тус бараа худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцож ******* ХХК-д шилжүүлэн өгсөн гэдгээ зөвшөөрч, тус компанийн гүйцэтгэх захирал *******т итгэмжлэл олгосон, /х.х-ийн 16/

 

3.4 Тухайн итгэмжлэлийг үндэслэн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь ******* ХХК-ийн нэрийн өмнөөс 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр *******тэй орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* байр, 189 // тоот хаягт байрлах 79.01 м.кв талбайтай орон сууцыг 130,366,500 төгрөгөөр хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь урьдчилгаа 30 хувийн төлбөр 39,109,50 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлж, үлдэгдэл 91,256,550 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тус тус тохирчээ. /х.х-ийн 17-18/

Тодруулбал, зохигч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тухайн орон сууцыг ХХК-аас ******* ХХК-д шилжихээр тохирсон байтал бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу ******* ХХК-д шилжих, тус компаниас *******эд шилжсэн үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

4. Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/04260 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2024/00543 тоот магадлалаар ******* ХХК, ******* нарын нэхэмжлэлтэй *******эд холбогдох орон сууцнаас чөлөөлүүлж, түрээсийн төлбөрт 7,526,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын Дээд шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 001/ШХТ2024/00593 тогтоолоор хүлээн авахаас татгалзсан байна. /х.х-ийн 25-29/

 

Өөрөөр хэлбэл, ******* ХХК, ******* нарыг *******тэй аливаа гэрээ, хэлэлцээр байгуулаагүй учир шаардах эрхгүй гэж дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан.

 

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар зохигч 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний оролцогч нь хэн болох талаар маргахгүй эрхгүй.

 

5. Анхан шатны шүүх тус магадлалын 4-т дурдсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалыг тус тус үндэслэн ******* ХХК, ******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, харин ******* ХХК-ийг нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж зааснаар ******* ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өр байгуулагдсан гэрээний дагуу ******* ХХК-аас авах 79.01 м.кв талбайтай орон сууцыг шаардах эрхээ *******эд шилжүүлж /үүрэг гүйцэтгүүлэгч солигдсон/ улмаар ******* нь ******* ХХК-тай гэрээ, хэлэлцээр байгуулсан байх тул уг орон сууц захиалгаар бариулах гэрээтэй холбоотой маргаан гагцхүү тэдгээрийн хооронд үүснэ.

 

6. Талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д ... Б тал 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр урьдчилгаа 30% буюу 39,109,950 төгрөгийг А талын Хаан банкны тоот данс руу шилжүүлнэ, Б тал банкнаас зээл гарах боломжтой гэсэн бичгийг А талд авч ирж баталгаажуулснаар Б талын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах бичгийг А тал хийж өгнө, Б тал орон сууцыг банкны зээлээр авч байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахад бэлэн болсноос хойш 30 хоногийн дотор зээлээ гаргуулж А талд орон сууцны үлэгдэл төлбөр 91,256,550 төгрөгийг А талын Хаан банкны тоот данс руу шилжүүлж төлбөрийг дуусгана гэж заасан.

 

Гэвч хэрэгт авагдсан баримтаар зохигчийн маргасан энэхүү орон сууц нь ХХК болон ХХК нарын хооронд байгуулагдсан 15,000,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалагдсан болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч ******* нь үүнээс болж банкны зээл гарах боломжгүй байсан учир үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэж тайлбарласан.

7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заажээ.

 

Хэдийгээр Хан-Уул дүүрэг, хороо, ******* байр, ******* хаягт байрлах 3 өрөө орон сууц ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй байгаа боловч хариуцагч ******* нь гэрээнд зааснаар түүнд ипотекийн зээл олгоход тавигдах санхүүгийн чадвартай боловч худалдан авах гэж буй орон сууц бусдад барьцаалагдсан гэсэн үндэслэлээр зээл олгохоос татгалзсан бичгийг нэхэмжлэгч ******* ХХК-д үзүүлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

 

Үүнээс гадна хариуцагч нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрийн боломжит хэмжээгээр орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлөөгүй, зөвхөн орон сууц барьцаалагдсан гэдэг үндэслэлээр төлбөр төлөхөөс татгалзаж байгаа нь үүргээ шударгаар гүйцэтгээгүй гэх үндэслэлд хамаарна.

 

8. Нэхэмжлэгч ******* ХХК-ийг өмчийн нэхэмжлэл гаргаагүй, харин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, өгсөн авсан зүйлийг харилцан буцаах шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсгийг тус тус баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байна.

 

8.1 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс хариуцагч *******эд гэрээний төлбөрийг төлөхийг мэдэгдэж байсан гэснийг хариуцагч нь үгүйсгээгүй бөгөөд ******* ХХК, ******* нарын нэхэмжлэлтэй *******эд холбогдох орон сууцнаас чөлөөлүүлж, түрээсийн төлбөрт 7,526,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцсэнийг үүрэг гүйцэтгэгчид төлбөр төлөхийг сануулж байсантай адилтгаж үзнэ.

 

8.2 Мөн Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-д Дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн .2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй гээд 226.1.3-т хоёр талын ашиг сонирхлын үүднээс онцгой үндэслэлээр гэрээг нэн даруй цуцлах шаардлагатай бол гэж зааснаар зохигчийн байгуулсан гэрээг цуцлах нь зохимжтой байна.

 

Тодруулбал, талуудаас үл хамаарах шалтгаанаар худалдах, худалдан авах гэрээний зүйл ХХК болон ХХК нарын байгуулсан 15,000,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалагдсан, барьцаанаас чөлөөлөгдөх эсэх нь тодорхойгүй, мөн хариуцагч нь орон сууц барьцаанд байгаа учир эрсдэл хүлээхээс сэргийлж төлбөрийг төлөхгүй гэсэн тул зохигчийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасан банкны зээлээр санхүүжүүлж орон сууцны үлдэгдэл төлбөр төлөх тохиролцоо хэрэгжих боломжгүй учир гэрээнээс татгалзах эрхтэй.

 

9. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, зохигчийн байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ цуцлагдсанаар талууд гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үүрэг хүлээх тул хариуцагч нь орон сууцыг чөлөөлж өгөх үүрэг хүлээх бол нэхэмжлэгч нь орон сууцны урьдчилгаа төлбөрт хариуцагчийн төлсөн 39,109,950 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.

 

Энэ талаар дээр дурдсан хуулийн 2 зүйлийн 221.5-д Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж тус тус заажээ.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр ... би гэрээний үүргээ зөрчөөгүй учир орон сууцыг чөлөөлөн өгөхгүй... гэсэн хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

10. Зохигчийн байгуулсан тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д ... Гэрээнд заасан нөхцөлийн дагуу эрх шилжүүлэн авагч тал цаашид төлбөрөө төлж чадахгүй нь илэрхий болсон тохиолдолд 1 сарын 800,000 төгрөгөөр түрээсийн төлбөрт тооцож, урьдчилгаа мөнгөнөөс суутган авч эрх шилжүүлэгч тал орон сууцыг буцаан авч нийт гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгөн дүнгийн торгууль ногдуулна ... гэж заасан.

 

Хэн нэгэн этгээд бусдын хөрөнгөөр өөрийн зардлыг хэмнэх учиргүй. Талууд анхнаасаа гэрээний төлбөр төлөгдөхгүй болох нь илэрхий байгаа тохиолдолд гэрээнээс татгалзаж, тийнхүү татгалзсантай холбоотойгоор орон сууц нь хариуцагч *******ийн эзэмшилд байсан хугацааг буцаах /эзэмшил буцаах/ боломжгүй учир өнгөрсөн хугацаанд ашигласны төлбөрийг сарын 800,000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасантай нийцсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, зохигчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс үл хамаарч гэрээ цуцлагдах тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчид олох ёстой байсан орлогыг нөхөн төлөхөөр урьдчилан тохирсон байх тул орон сууцыг ашигласан хугацаагаар тооцож хариуцагчаас 44,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

 

11. Харин нэхэмжлэлийн шаардлагаас худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасан торгууль гэж тодорхойлсон 13,036,650 төгрөгт холбогдох хэсгийг хангах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар зохигч гэрээг цуцалсан тохиолдолд үүнээс нөгөө талд учирсан хохиролд олох ёстой байсан орлогыг тооцсон байх тул хариуцагч нь давхардуулж нэхэмжлэгчид анз төлөх үүрэг хүлээхгүй.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/02236 дугаар дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-т тус тус заасныг баримтлан ******* ХХК, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүрэг, хороо, ******* байр, ******* хаягт байрлах 3 өрөө орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч *******эд даалгаж, хариуцагчаас 44,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч ******* ХХК-аас 39,109,950 төгрөгийг гаргуулан хариуцагч *******эд тус тус олгосугай гэж,

 

2 дахь заалтад ... 70,200 ... гэснийг 322,000 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ХХК-аас төлсөн 447,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Б.МАНДАЛБАЯР