Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 965

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/20**/00488/И

 

 

*******-Уул аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум, **-р баг,  Чулуутын ** тоотод оршин суух, регистрийн дугаар **, Д.С***

 

Хариуцагч:  *******-Уул аймаг ******* сум **-р баг **-р бракт оршин суух, регистрийн дугаар **, Д.Г***

 

 Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 20** оны 3 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч  Д.С***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ө*** хариуцагч Д.Г***, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э***, нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С*** түүний өмгөөлөгч Ө.Ө*** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Д.С*** би Д.Г***тэй 2008 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 09 сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 253-рт бүртгэсэн. Бидний дундаас охин С.А***2009 оны 11 арын 09-нд төрсөн, бага хүү С.Б*** нь 2011 оны 07 дугаар сарын **-нд төрсөн. Хүүхдүүдийн ээж Д.Г*** 2015 оны 6 сараас хойш өөр хүнтэй уулзаж хамтран амьдардаг болоод, гэртээ ирэхээсээ ирэхгүй нь их болсон, харин хүүхдүүд маань гэртээ надтай байдаг, Д.Г***ийн сэтгэл санаа нь хувирсан хоёр хүүхэд болон надтай хамт амьдрахгүй гэх болсон, би эвлэрэх гэж зөндөө гуйсан боловч эвпэрэхгүй юм байна лээ. Ер нь бараг сүүлийн 3 жилийн өмнөөс сэтгэлгүй болсон юм байна лээ.  Д.Г*** хүүхдүүдээ хааяа өөр дээрээ авч 2-3 хонуулаад буцааж өгье гэж гуйдаг. Би “******* *******” ХХК-д өнгөлгөөчинөөр өдрөөр ажилладаг сарын цалин дунджаар 650.000 төгрөг авдаг том охин С.А***г **-р сургуулийн 1-р ангид сургадаг, бага хүү С.Б**ын 3-р цэцэрлэгт хамруулсан, би ямар ч байсан 2 хүүхдээ бусдаас дутаахгүй авч явж чадаж байна.  Миний хувьд архи уудаггүй, би хоёр хүүхэдтэй маш их хайртай. Д.Г*** бид 2-н дундын өмч байхгүй. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсныг ойлгосон. Шүүхээс биднийг эвлэрүүлэхээр 2 сарын хугацаа олгосон. Энэ хугацаанд би эвлэрэх оролдлого хийсэн боловч эвлэрээгүй. Эхнэр Д.Г*** нь хамтран амьдрагчтай болсон түүнтэйгээ амьдрахаар

 

шийдсэн байна. 2 хүүхдээ харж ханддаггүй, нэг ч удаа авч хонож байгаагүй. Хоёр сарын хугацаанд нэг удаа зах дээр уулзаж, юм авч өгсөн. Иймд гэрлэлтээ цуцлуулна, хоёр хүүхдээ өөр дээрээ авч өсгөнө, Д.Г***ээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэв.

 

Хариуцагч Д.Г*** түүний өмгөөлөгч Г.Э*** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.С*** бид хоёр 2008 оны 08 сарын 03-ны өдрийн гэр бүл болсон 2009 оны 09 сарын 18 өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтээ баталгаажуулсан. Хамтран амьдарч байх хугацаандаа охин С.А***, хүү С.Б*** нарыг төрүүлсэн. Д.С*** нь хэрцгий ууртай, уурлахаараа гэрийнхээ эд зүйлийг шидэлдэг. Тэр үед нь би 2 хүүхдээ аваад гараад явчихдаг. Бид 2015 оны 7 сараас тусдаа амьдарч байгаа. Биднийг эвлэрүүлэхээр шүүхээс 2 сарын хугацаа олгосон боловч эвлэрээгүй. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Д.С*** нь хүүхдүүдээ авна гэсэн тул аавд нь өгөхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхгүй, эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.С*** нь хариуцагч Д.Г***т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж  тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.С*** нь хариуцагч Д.Г*** нар нь 2008 онд гэр бүл болж улмаар 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч байхдаа 2009 оны 11 дүгээр сарын 09-нд охин С.А***, 2011 оны 7 дугаар сарын **-нд хүү С.Б*** нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, ******* сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Гос хот өрхийн эмчийн тодорхойлолтууд, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 6-11/

 

Нэхэмжлэгч Д.С*** нь хоёр хүүхдээ авч тэжээн тэтгэх боломжтой гэж нотлох баримтаар ******* ******* ХХК-ны тодорхойлолт, ажилд авсан тухай тушаал, нийгмийн даатгалын сангийн мэдээллийн лавлагаа, хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ. / хх-ийн 35-41/

 

Хариуцагч Д.Г*** нь Шим талхан цехийн тодорхойлолтуудыг ирүүлжээ. / хх-ийн 21, 25/

 

Зохигчид нь зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2015 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн зохигчдын тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, *******-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20** оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2804 дугаартай захирамжаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар авч хэрэгжүүлсэн боловч зохигчид эвлэрээгүй, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 20** оны 6 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл зэргийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Зохигчид нь хүүхдийн асрамжийн тухай маргаагүй тул 2009 оны 11 дүгээр сарын 09-нд төрсөн охин С.А***, 2011 оны 7 дугаар сарын **-нд төрсөн хүү С.Б*** нарыг эцэг Д.С***ын асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулинд заасны дагуу тэтгэлэг гаргуулах эх Д.Г***ээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

 

Нэхэмжлэгч Д.С*** нь хүүхдийн тэтгэлэг авахгүй гэж тайлбарлаж байгаа боловч Гэр бүлийн тухай хуулийн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж зааснаар эх Д.Г*** нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

 

Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 1**, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Д.С***, Д.Г***нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 11 дүгээр сарын 09-нд төрсөн охин С.А***, 2011 оны 7 дугаар сарын **-нд төрсөн хүү С.Б*** нарыг эцэг Д.С***ын асрамжинд үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-** нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эх Д.Г***ээр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Д.С***, эх Д.Г*** нарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2–т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г***ээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С***ад, хариуцагч Д.Г***ээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж 46495  төгрөг тус тус гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Шүрэнчимэгт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНТУЯА