Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 365

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

 

 

 

             Б.Гэрэлт-Одод холбогдох эрүүгийн

                              хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Ш.Насанжаргал,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 341 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ш.Насанжаргалын бичсэн 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 10 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Гэрэлт-Одод холбогдох 201625022845 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Бямбацогтын Гэрэлт-Од, 1986 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ID инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 29 дүгээр байрны 9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: МЗ86041077/,

 

Б.Гэрэлт-Од нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны шөнө 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хуа Шин” ресторанд үйлчлүүлж байхдаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж рестораны зөөгч, нярав зэрэг хүмүүсийг хэл амаар доромжлон, улмаар нярав С.Нэргүйн нүүрэн тус газар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, рестораны тавга, аягыг хагалах зэргээр догшин авирлан танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Гэрэлт-Одын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулснаас цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад шаардлагатай зарим нөхцөл байдлууд эргэлзээ бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд дутуу тогтоогдсоныг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Үүнд:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заажээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар шүүгдэгчид сонсгосон ялын талаар тайлбар гаргах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрх олгосон /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36.3.5, 36.3.7/, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид байцаан шийтгэх ажиллагааны оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх, хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл өгч болох этгээдийг байцаах болон цагаатгах нотлох баримтыг цуглуулах замаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгахыг /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28.2.8, 28.2.11/ үүрэг болгосон.

Гэтэл Б.Гэрэлт-Одод холбогдох догшин авирлан танхайрсан гэмт хэргийн мөрдөн байцаалтыг бусдыг илтэд үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн Б.Гэрэлт-Одын үг, үйлдэл ямар байсан болон энэ нь бодитой байсан эсэх, эсхүл үйлчилгээний байгууллагын ажилтнуудын зүй бус харьцаанаас үүдэн өөр хоорондоо маргалдсан шалтгааныг харьцуулан шалгахын оронд зөвхөн “Хуа Шин” рестораны ажилчид, хохирогч нарыг байцаах төдийгөөр хязгаарлаж Б.Гэрэлт-Од нь “зөв үйлчлэх” тухай “Хуа Шин” рестораны ажилчдад шаардлага тавьсан эсэх, маргаан анхлан үүссэн шалтгааныг тогтоогоогүй нь мөрдөн байцаалтыг нэг талыг барьж нөгөө талын эрхийг хязгаарлаж явуулсан буюу гүйцэд биш явуулсан гэж үзэхээр байна.

Дээрх зорилгоор Б.Гэрэл-Одын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...зөөгч эмэгтэй пиво авчирч өгөхдөө хэл амаар доромжлохоор нь миний уур хүрээд “чи хүнд үйлчилж байгаа бол үйлчилсэн шиг үйлчил, би чамаас юм гуйж идээгүй шүү, чи буруу харьцаж байна” гэж хэлсний дараа цаанаас цэвэрлэгч эмэгтэй “та нар бушуухан наадхаа гудраад зайлцгаа” гэж хэлэхээр нь би тэр эмэгтэйтэй хэрэлдсэн. Цаанаас Нэргүй гэх залуу гарч ирээд зөөгч, цэвэрлэгч нараа өмөөрөөд над руу дайраад байхаар нь миний уур хүрээд гартаа барьж байсан гар утсаа Нэргүй рүү шидсэн...” гэх мэдүүлгийг шалгаж батлах, эсхүл няцаах учиртай.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий CD-д Б.Гэрэлт-Од болон түүнтэй хамт явж буй 2 эмэгтэй “Хуа Шин” рестораны ажилчидтай үйлчилгээний асуудлаар маргалдаж буй нөхцөл байдал харагдсаар байхад “...Б.Гэрэлт-Од бусдыг хэл үгээр доромжилж, зодож танхайрсан...” гэх гэрч, хохирогч нарын хариултаар байцаалтыг дуусгаснаар хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг бүрэн тодруулж чадаагүй байх бөгөөд үүний тулд дан ганц “Хуа Шин” рестораны ажилчдын мэдүүлэг ч хангалтгүй, бусад шаардлагатай гэрч нарыг олж тогтоон байцаах нь зүйтэй.

Б.Гэрэлт-Одын шүүхийн хэлэлцүүлэгт “...хамт явж байсан 2 эмэгтэй хүнтэй гэр бүлээс гадуур харилцаатай тул тухайн үед “нэр, хаягийг мэдэхгүй” гэж мэдүүлсэн. Тухайн үед Оюундарь, Сэлэнгэ гэх хүмүүстэй хамт явж байсан. Энэ 2 хүн маргаан юунаас үүссэнийг гэрчилнэ...” гэж ярьсныг дээрх ажиллагааг гүйцэтгэхдээ хамтад нь тодруулах ёстой.

Эдгээр ажиллагааг дутуу хийсэн нь хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүйд хүргэж байх тул Б.Гэрэлт-Одод холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар прокурорын дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бямбацогтын Гэрэлт-Одод холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол шүүгдэгч Б.Гэрэлт-Одод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ш.Насанжаргал бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 341 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь Б.Гэрэлт-Од нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хуа Шин” ресторанд үйлчлүүлж байхдаа “манайх хаах цаг болсон тул пиво зарахгүй” гэсэн рестораны ажилтны шаардлагыг эсэргүүцэн бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж рестораны зөөгч, нярав зэрэг хүмүүсийг хэл амаар доромжлон улмаар нярав С.Нэргүйгийн нүүрэн тус газар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулах, рестораны таваг, аягыг хагалах зэргээр догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Нэргүй, О.Мишээл, гэрч Б.Эрхэмбаяр, Батжаргал нарын мэдүүлэг, Б.Гэрэлт-Одын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр бүрэн нотлогдсон бөгөөд Б.Гэрэлд-Од нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хамт ресторанд орсон 2 эмэгтэйгээ танихгүй, дөнгөж танилцаад хамт хоол идэх гэж уг ресторанд орсон, хаяг утсыг нь мэдэхгүй гэж мэдүүлж байсан учраас тухайн эмэгтэйчүүдийг олж мэдүүлэг авах боломжгүй байсан болно.

Б.Гэрэлт-Од нь согтуугаар, бусдын тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан үйлдэл нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байхад шүүх хуралдаанд зөвхөн шүүгдэгчийн өгсөн “...хамт явж байсан 2 эмэгтэй хүнтэй гэр бүлээс гадуур харилцаатай тул тухайн үед нэр, хаягийг мэдэхгүй гэж мэдүүлсэн. Тухайн үед Оюундарь, Сэлэнгэ гэх хүмүүстэй хамт явж байсан. Энэ хоёр хүн маргаан юунаас үүссэнийг гэрчилнэ. Би танхайраагүй, гуанзны зөөгч эмэгтэй пиво авчирч өгөхдөө хэл амаар доромжлохоор нь миний уур хүрээд...” уг хэргийг үйлдсэн гэсэн мэдүүлгийг үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүгч нь Б.Гэрэлт-Одод холбогдох хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн мөртлөө 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөр захирамж гаргаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 341 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Гэрэлт-Одыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны шөнө 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хуа Шин” ресторанд үйлчлүүлж байхдаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж рестораны зөөгч, нярав зэрэг хүмүүсийг хэл амаар доромжлон, улмаар нярав С.Нэргүйн нүүрэн тус газар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, рестораны тавга, аягыг хагалах зэргээр догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогдуулж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасан бөгөөд маргаан анхлан үүссэн шалтгааныг тогтоогоогүй нь мөрдөн байцаалтыг нэг талыг барьж нөгөө талын эрхийг хязгаарлаж явуулсан буюу гүйцэд биш явуулсан гэж үзэхээр байна. Түүнчлэн шаардлагатай гэрч нарыг олж тогтоон байцаах нь зүйтэй. Б.Гэрэлт-Одын шүүхийн хэлэлцүүлэгт “...хамт явж байсан 2 эмэгтэй хүнтэй гэр бүлээс гадуур харилцаатай тул тухайн үед “нэр, хаягийг мэдэхгүй” гэж мэдүүлсэн, Оюундарь, Сэлэнгэ гэх хүмүүстэй хамт явж байсан. Энэ 2 хүн маргаан юунаас үүссэнийг гэрчилнэ...” гэж ярьсныг дээрх ажиллагааг гүйцэтгэхдээ хамтад нь тодруулах ёстой гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлын талаар болон бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа Б.Гэрэлт-Одын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй байна.

 

Нөгөөтэйгүүр Б.Гэрэл-Одод холбогдох хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжийн цахим болон гар дугаарын бүртгэл, шүүгчийн туслах Г.Оюунцэцэгийн “…шүүгчийн захирамжийг прокурорт хүргүүлэхдээ миний бие 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэснийг 17-ны өдөр гэж огноог зөрүүлж бичсэн алдаа гаргасан…” гэх тайлбар зэргээс дүгнэхэд Б.Гэрэлт-Одод холбогдох хэргийг анхан шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна. Уг байдлаас дүгнэвэл прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлд “…хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн мөртлөө 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөр захирамж гаргаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн…” гэж дурдсныг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй байна.      

 

Иймд прокурор Ш.Насанжаргалын бичсэн 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 10 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: