| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/00930/И |
| Дугаар | 951 |
| Огноо | 2016-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 951
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/00930/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, Тээвэрчдийн ****** тоотод оршин суух, регистрийн дугаар: *******, утас:*******, ******* ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “******* ******* Цамхаг ” ХХК-д хол*******ох
Байрны урьдчилгаа төлбөр 15 900 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Н.******* нь 2014 оны 08 дугаар сарын 15-нд харилцан гэрээ байгуулан 2014 оны 09 дүгээр сарын 15-нд багтаан захиалагчид хүлээлгэн өгнө гэсэн үндэслэлийг тулгуурлан 14 900 000 төгрөгийг “******* ******* Цамхаг ” ХХК-ийн данс болох , тоот дансанд хийж 4-н давхарын 2 өрөө орон сууцыг захиалсан боловч 2016 оны 01 дүгээр сард ашиглалтанд ороход өөрийн эрх мэдлийг ашиглан 10 давхарын 2 өрөө болгон сольсон учир би өөрийн захиалсан байраа авъя гэхэд энэ байрыг авбал ав авахгүй бол авах хүмүүс зөндөө хүлээж байна гэж ханцуй шамлан загнаж гэрээ цуцалж ажлын 10 хоногт мөнгийг чинь гаргаж өгнө гээд 2016 оны 01 дүгээр сарын 28-нд гэрээ цуцалсан. Ийнхүү 10 хоног нь дуусаж утас руу нь утасдахад утсаа ер авдаггүй, алга болсоор 2016 оны 05 дугаар сарын 17-нд дансанд маань 4 000 000 төгрөгийг хийсэн боловч одоо дахин утсаа авахаа больсон уулзах гээд очихоор машин нь хашаанд нь байдаг боловч өөрөө байхгүй гээд уулздаггүй учир шүүхэд хандлаа. ******* жил хүлээсэн байрныхаа урьдчилгаа мөнгийг алданги тооцож 15 900 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Иргэн Н.******* миний бие нь “******* ******* Цамхаг ” ХХК-ийн нэхэмжилсэн 15 900 000 төгрөгийн 14 900 000 төгрөгийг хариуцагчийн төлөөлөгч Ц.Батжаргал нь миний дүү Баттөмөрийн дансруу шилжүүлсэн учир миний бие үлдэгдэл 1 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаарлагаасаа татгалзаж, шүүхэд гаргасан 15 900 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь “******* ******* Цамхаг ” ХХК-д хол*******уулан “ Байрны урьдчигаа төлбөр 15 900 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа хүсэлт шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч “******* ******* Цамхаг” ХХК-д хол*******уулан гаргасан “Байрны урьдчигаа төлбөр 15 900 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* ******* Цамхаг ” ХХК-аас 14 000 000 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 116245 төгрөгийг, Төрийн сангийн 190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 116245 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА