Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 947

 

                                                                    

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

            

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/2016/00916/И

 

 

*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэгт байрлалтай, утас: *******, *******, ******* ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, ****** дүгээр баг, ****** тоотод оршин суух, утас: *******, *******,  ******* ******* ХХК-д  холбогдох

 

Хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянааад

                                                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Манай компани нь ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2009 оны 2 сарын 07-ны өдөр, 2011 оны 02 сарын 09-ний өдрүүдэд тус тус байгуулан 2008 оны 9 сараас 2016 оны 3 сарыг дуустал хамтран ажилласан билээ. Иргэн Б.Байгаль нь энэ хугацаанд ******* ******* ХК-аас зээлээр өгсөн мөнгөө гаргуулах, ******* ******* ХК-ийн өмчлөгчөөр  тогтоолгох, ******* ******* ХК-тай холбогдсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдсон дуудлага худалдаа, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хойшлуулах, газар эзэмшилтэй холбогдсон маргаан, компанийн гэрчилгээ гаргуулж тамга тэмдэгээ авах, шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд оролцох давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргуулах, ******* ******* ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллагаанд гишүүнээр оролцох зэрэг бүтэн 8 жилийн хугацаанд шүүхийн болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой асуудлыг манай компаниар гүйцэтгүүлж байсан билээ. 2009 оны 2 сарын 07-ны өдөр ажлын хөлс 15 334 380 төгрөг, 2011 оны 02 сарын 09-ний өдөр ажлын хөлс 50 000 000 төгрөг, нийт ажлын хөлс 65 334 380 төгрөгийг ******* ******* ХК-аас болон хувиасаа гаргуулж төлөхөөр гэрээ байгуулсан боловч Б.Байгаль болон ******* ******* ХК-ийн санхүүгийн бэрхшээлээс болж одоо болтол ажлын хөлс мөнгөө авч чадахгүй байна.

            Манай компани нь ******* ******* ХК-тай маргааны асуудлууд дээр байнга төлөөлж оролцож байсан бөгөөд гэрээ байгуулах үед компанийн гэрчилгээ тамга тэмдэг гараагүй байсан тул иргэн ******* гэрээ байгуулж байсан болно.

 

            Иймд иргэн Б.Байгалиас 2011 оны 02 сарын 09-ний өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх, авах гэрээний ажлын хөлс 50 000 000 төгрөгийг манай компанид олгож өгнө үү / ажлын хөлс 15 334 380 төгрөгийг нэхэмжлэхгүй болно /  гэжээ.

 

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

 

Нэхэмжлэгчийн эрх, үүрэг

1.Энэ гэрээг байгуулснаар Шинэ цэц ХХК нь *******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 30 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзана.

2. ******* ******* ХК-ийн Чулуун *******гийн үйлдвэрийг сэргээн засварлах төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой санхүүжилт хэрэгжиж эхлэхэд ******* ******* ХК-д 2009-2015 онуудад хууль, эрхзүйн туслалцаа үзүүлсний ажлын хөлсөнд 20 000 000 төгрөгийг авах эрхтэй.

3. Үйлдвэрийг сэргээн засварлах, үйл ажиллагаа явуулах төслийн санхүүжилт шийдэгдээгүй байхад хариуцагчаас төлбөр гаргуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хандахгүй байх үүргийг хүлээнэ.

 

Хариуцагчийн эрх үүрэг:

1.******* ******* ХК-ийн Чулуун *******гийн үйлдвэрийг сэргээн засварлах төслийг санхүүжүүлэх эх үүсвэрийн асуудал шийдэгдэхэд нэхэмжлэгчид 20 000 000 төгрөгийг өгөх үүргийг хүлээнэ.

2. ******* ******* ХК-ийн гүйцэтгэх удирдлага 3-дагч этгээдэд шилжих, Б.байгаль өөрийн эзэмшлийн хувьцаагаа бусдад ямар нэгэн хэлбэрээр шилжүүлэхэд 20 000 000 төгрөгийн төлбөр төлөх үүргийг эрх хүлээн авагчид шилжүүлэх үүрэгтэй.

 

Харилцан хүлээх үүрэг

  1. Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ заавал биелүүлэх үүрэгтэй
  2. Эвлэрлийн гэрээг үндэслэн эвлэрсэн тухай шүүгчийн захирамж гаргуулна.
  3. Гэрээний хугацаа ******* ******* ХК-ийн санхүүжилт шийдэгдэх хугацаагаар тодорхойлогдоно.

 

Гэрээ хүчин төгөлдөр болох

       1.Гэрээг 3 хувь үйлдэж хувь тус бүр дээр талууд гарын үсгээ зурж тамга дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

       2.Талууд тус бүр гэрээний нэг хувийг авах ба нэхэмжлэгч тал гэрээний 3 дахь хувийг *******-Уул аймаг дахь сум дундын шүүхэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар хэргийг шийдвэрлүүлэхдээ өгнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч “Шинэ цэц” ХХК нь хариуцагч “******* *******” ХХК-д холбогдуулан  50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “Шинэ цэц” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “******* *******” ХХК-д холбогдох 50 000 000 төгрөг гаргуулах иргэний хэргийн нэхэмжлэгч нь 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 20 000 000 төгрөг гаргуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Шинэ цэц ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийн үлдэгдэл  307950 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, хариуцагчаас 20 000 000 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж 257950 төгрөгийн тал хувь болох 113975 төгрөгийг, Төрийн сангийн 190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 113975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                Д.АЛТАНТУЯА