| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/00779/И |
| Дугаар | 946 |
| Огноо | 2016-06-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 946
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/00779/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би
Нэхэмжлэгч: Хаан банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дүгээр хороолол, ****** дугаар байрны ******тоотод оршин суух, регистрийн дугаар:*******, утас:*******, ******* овогт *******ын *******,
Хамтран хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дүгээр хороолол, ****** дугаар байрны ****** тоотод оршин суух, регистрийн дугаар: *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдох
9 015 439.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарын захирал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
М.******* нь Хаан банкны Дархан салбарын харъяа Шинэ Дархан тооцооны төвөөс 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тоот зээлийн гэрээ байгуулан нийт 13 207 549 төгрөгийг жилийн 16,8% хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан.
Зээлдэгч нар нь 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр авсан 13 207 549 төгрөгийн зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 4 992 788.80 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2 570 560.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6 800.32 төгрөг нийт 7 570 149.93 төгрөгийг төлсөн байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээний 7.1.1 дэх хэсэгт заасан заалт зээлдэгч гэрээний зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн зээлийн төлбөрийг барагдуулаагүй учир банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үндсэн зээлийн төлбөр 8 507 211.20 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 493 371.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 12 356.71 төгрөг, нотариатын зардал 2500 төгрөг нийт 9 015 439.54 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* овогтой ******* миний бие 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орж байгаа болно. Өөрийн нэр дээрх цалингийн зээлийн хугацаа хэтрэлтийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулж цаашид зээлийн графикт орж үлдэгдэл зээлийг цалингаасаа төлөх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбар нь хариуцагч М.*******, Г.******* нарт холбогдуулан 9 015 439.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Хаан банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй хариуцагч М.*******, Г.******* нарт холбогдох 9 015 439.54 төгрөг гаргуулах иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159 157 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******, Г.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 79 578.5 төгрөг, Төрийн сангийн 190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 79 578.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА