| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0485/Э |
| Дугаар | 516 |
| Огноо | 2019-07-29 |
| Зүйл хэсэг | 21.7.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи,
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
ШүүгдэгчА.Б-Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн У овогт А.Б-Эд холбогдох эрүүгийн 1910008760514 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, У овогтА.Б-Э
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Ялпагдагч А.Б-Э нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд зориуд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж, Шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
ШүүгдэгчА.Б-Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй... гэв
Иргэний нэхэмжлэгч С.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай дээр төлбөр авагч А нэхэмжлэлтэй гүйцэтгэх хуудас, материал ирж 2014 оны 08 дугаар сард шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа эхлүүлсэн. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан баталгаажуулах арга хэмжээнүүдийг бүгдийг нь авсан. 2014 оны 08 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд хаягаар нь очсон, хөрөнгийн лавлагаануудыг авч, хөрөнгө түдгэлзүүлэх, эд хөрөнгийн мэдүүлэг авах, үзлэг нэгжлэх хийх, битүүмжлэх, хураах, арилжааны банкин дахь данс тодруулах, битүүмжлэх зэрэг ажиллагаануудыг хуульд заасан дүрэм журмын дагуу авч гүйцэтгэсэн. Түүний хөрөнгө тогтоох ажиллагаа хийхэд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд газартай, үл хөдлөх хөрөнгөтэй байсан. Мөн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй байсан. 2016 болон 2019 онд арилжааны банк болох Төрийн банк, Хаан банк, Хас банкин дахь данснуудын зарлагын гүйлгээг битүүмжилж зогсоосон. Газрыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор битүүмжилсэн. Дуудлага худалдаагаар оруулах гэж үнийн санал авах мэдэдлийг хүргүүлсэн, утсаар удаа дараа ярьсан. Гэтэл үнийн саналаа өгөхгүй байсаар хуулинд заасан 1 сарын хугацаа дуусч ахлах гүйцэтгэгчийн тогтоолоор хураах тогтоол хүчингүй болсон. Б нь мэдсээр байж үнийн санал өгөх ажиллагаанаас зайлсхийсэн. Б өөрийн санаачлагаар нэг ч төгрөг төлөөгүй. 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дансны хасалтаар 290.000 төгрөг нэг удаа орж ирсэн. Өөрөөр ямар ч төлбөр төлөгдөөгүй. Хөрөнгийн мэдүүлэгтээ хашаатай газартай гэж мэдүүлж байсан боловч машинтай, компанитай гэж огт мэдүүлж байгаагүй. Үүнээс хойш төлбөр төлөгч А-н Б-Э-н гэрийн хаягаар буюу Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, тоотод 8 удаа очиж, зарлан дуудах хуудас, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хамт үлдээсэн боловч зарлан дуудах хуудас, мэдэгдлийн дагуу нэг ч удаа ирж уулзаж байгаагүй. Очиж уулзах болгонд утсаар ярих болгонд би төлнөө л гэдэг боловч нэг ч төгрөг төлөөгүй. Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн дагуу хүүхдийн тэтгэлэг огт төлж байгаагүй. Одоо 2019 оны 04 дүгээр cap хүртэл 8.520.850 тегрөгний хуримтлал үүсгэсэн байгаа.А.Б-Э нь 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн шийдвэрт зааснаар нэг ч төгрөг мөнгийг нэхэмжлэгч А өгөөгүй байна. Би удаа дараа, гар утас руу залгаж, гэрт нь хаягаар нь очиж тэтгэлэг төлөх талаар нь хэлж сануулж байсан. Cap бүр хүүхдийг 18 нас хүртэл Шүүхийн шийдзэрийн дагуу тэтгэлэг төлнө гэдгээ мэдэж байгаа хэрнээ өөрөө санаачлагаараа нэг удаа төлье гэж ирж байгаагүй учраас Шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байна гэж үзэж цагдаагийн байгууллагад хандсан... ” гэжээ./хх-н 37-39-р тал/,
Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2006 онд А.Б-Этэй танилцсан. 2008 онд гэр бүл болж хурим найраа хийсэн. 2008 оны 08 дугаар сарын 13-нд бид хоёрын дундаас манай охин А Г төрсөн. Одоо охин маань 11 настай, Нийслэлийн ангийн сурагч.А.Б-Э бид хоёр таарч тохирохоо больж 2010 онд салсан. Албан ёсоор баталгаагаа 2014 онд шүүхээр орж цуцласан. Охин миний асрамжинд үлдэж А.Б-Э охиныгоо 18 нас хүртэл cap бүр 84.500 төгрөгний тэтгэмж төлж байхаар шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гарсан. Тэр өдрөөс хойшА.Б-Э нэг удаа л 300.000 төгрөг өгсөн. Өөрөөр огт мөнгө өгөөгүй. Нэг удаа ч өөрөө санаачлагаараа хүүхдийг яаж ийж байна гэдгийг асуудаггүй. Би л хааяа түүн рүү ярьж хүүхэд чинь тэгж байна ингэж байна гэдгийг хэлдэг. Баяр хөөр болсон ч баярын мэнд хүргэж хүүхэд рүүгээ нэг ч удаа ярьдаггүй. Нэг удаа ээж аав нь охиныг авч Хөвсгөл явах үедээ хувцас хунар зам зуурын юм авах хэрэгтэй гэхэд нэг удаа 100.000 төгрөг шилжүүлсэн. Гэхдээ тэр мөнгийг би хүүхдийн тэтгэмжийн мөнгө гэж бодохгүй байна. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 4-5 жилийн хугацаанд А.Б-Э 300.000 төгрөгийг л нэг удаа өгсөн. Өөр ямар ч мөнгө өгөөгүй. Намайг хүүхдийн мөнгө, тэтгэмж нэхлээ гээд уурлаж, над руу дээрэнгүй хандлагаар ярьж байгаа. Уг нь би боломжгүйдээ биш түүнээс ирэх тэтгэмжийн мөнгийг охиныхоо сургууль соёл, секц дугуйлангийн болон бусад зүйлд зарцуулахыг хүсч байгаа. Гэтэл намайг өөрөө аваад идэх гэж байгаа юм шиг ойлгож харьцаж байгаад нь гомдож байна. Өчигдөр над руу яриад данс авч 300.000 төгрөг шилжүүлсэн. ...Шүүхийн шийдвэрийг 98-99 хувь огт биелүүлэхгүй байна гэж үзэж байна. Биелүүлэхгүй байгаа...” гэжээ. /хх-н 26- 27-р тал/
Насанд хүрээгүй гэрч А.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай аав их худалч. Надад дугуй, платье, I Pad авч өгнө гээд байнга л худлаа хэлдэг. Надтай уулзана гээд хэлсэн мөртлөө уулздаггүй. Надад юм авч өгдөггүй. Хичээлийн хэрэгсэл авч өгнө гээд авч өгдөггүй. Дандаа л худлаа ярьдаг. Надтай уулздаггүй худлаа ярьдаг учраас би аавыг муу хүн гэж бодож байна. Гэхдээ би аавдаа их хайртай. Одоо би ээж дүү хойд аавтайгаа амьдардаг. ...Жилд 1-2 л уулздаг. Зарим жилд уулздаггүй. Уулзахаараа мөнгө төгрөг, хувцас хунар авч өгдөггүй. Нэг удаа надад 20.000 тегрөг өгч байсан. Барилга дээр ажилладаг гэж байсан. Цагаан сараар уулзахад уурхай ажиллуулж байгаа гэж байсан. Ажил хийж байгаа юм чинь мөнгө олдог гэж бодож байна ...Улсын сургуульд явдаг. Гэрийнхээ хажууд Англи хэл, усан бассейнд явдаг. Англи хэлний төлбөр 100.000 төгрөг, усан бассейны төлбөр мөн 100.000 төгрөг байдаг. Энэ төлбөрүүдийг ээж л өгдөг. Аав бол надад огт мөнгө өгдөггүй...” гэжээ./хх-н 28-29-р тал/
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн тоот шийдвэр, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тоот шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 31-35-р тал/
2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14350586/01 дугаартай Хүүхдийн тэтгэлэг төлөх тухай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, арилжааны банкуудад хүргүүлсэн харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, эд хөрөнгө хураах тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хашаа, байшин битүүмжилсэн/, тээврийн хэрэгслийн лавлагаа, төлбер төлөгчийн биед болон эд хөрөнгөнд үзлэг нэгжлэг хийсэн тухай тогтоол, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай мэдэгдэл, эд хөрөнгийн тухай мэдүүлэг, улсын бүртгэлийн 0000100816 дугаартай А.Б-Э нэр дээрх ХХК, 000048279 дугаартай ХХК-ний гэрчилгээнүүдийн хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 14350586/02 дугаартай Хүүхдийн тэтгэлэг төлөх тухай мэдэгдэл /хх-н 4-8, 24-25, 56-71-р тал /
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-15,22/, ял шалгах хуудас / хх-12/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч А.Б-Э нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийндүгээр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд зориуд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж, Шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Б-Эд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.
Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Б-Эд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн хувьд:
А.Б нь тэтгэлэг авагч Г.А хүүхдийн тэтгэлэгт 8.520.850 төгрөг төлөх ба мөрдөн байцаалтын шатанд 5.000.000 төгрөгийг төлсөн / хх-н 97-р тал/, шүүхийн шатанд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол / хх-н 108-р тал/ ирүүлсэн тул хохирол төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч У овогт А-н Б-Э-г шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А-н Б-Э-г 2700 нэгж буюу 2.700.000 / хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Б-Э нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.Б-Эд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч А.Б-Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах годол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ