| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00249/И |
| Дугаар | 181/ШШ2016/00441 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2016/00441
|
2016 оны 08 сарын 03 өдөр |
Дугаар 181/ШШ2016/00441 |
Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,
Нэхэмжлэгч: Япон улс Ёкохама хот Канагава муж, Минимай Нака дүүрэг Ямашита Чо Прайм Тауэр 89-6-6 тоотод байрлах Автоком Жапан компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол, 64 дүгээр байр, Наранбилэг төвийн 601 тоот Автоком карс ХХК /РД:5927277/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Эрхүүгийн 33 дугаар байрны 16 тоотод оршин суух Боржигон овогт Түмэнбаярын Батбаяр/РД:ХМ83052297/-т холбогдох
8 418 368 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь дэлхийн автомашин үйлдэвэрлэлээр тэргүүлэгч компаниудын автомашинуудыг өнгө загвар үнийн өргөн сонголттойгоор Монгол улс дахь импортогчдынхоо хүсэл сонирхолд нийцүүлэн баталгаатай түргэн шуурхай нийлүүлдэг юм. Хариуцагч Т.Батбаяр нь 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Япон улсад зохион байгуулагдсан автомашины дуудлага худалдаанд цахимаар оролцон үнийн саналыг хүлээн зөвшөөрч Тоёота маркийн саарал өнгийн 736 000 иений үнэтэй машины захиалгыг хийж Авто Жапан ХХК-иар дамжуулан худалдан авсан. Хариуцагч автомашины урьдчилгаанд 220 800 иенийг төлсөн ба үлдэгдэл 515200 иен буюу 8 418 368 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тооцоо нийлсэн.
Иймд Т.Батбаяраас 8 418 368 төгрөгийг гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Одоо хариуцагч нь 2016 оны 8 дугаар сарын 15-ны дотор 435 200 иенийг нэхэмжлэгчийн MITSUBISHI UFJ банкны YOKOHAMA салбарын 480-3095827 тоот дансанд бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн /мөнгөний нэгжийг иенээр тохирсон/ гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа автомашины үлдэгдэл төлбөр болох 515200 иен буюу 8 418 368 төгрөгийг хариуцагч Т.Батбаяраас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч харилцан тохиролцож 2016 оны 8 дугаар сарын 15-ны дотор 435 200 иенийг нэхэмжлэгчийн MITSUBISHI UFJ банкны YOKOHAMA салбарын 480-3095827 тоот дансанд бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн /мөнгөний нэгжийг иенээр тохирсон/ гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 515200 иен буюу 8 418 368 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн үнийн дүнг багасган хариуцагч Т.Батбаяр нь мөнгөний нэгжийг иенээр тохирч 435.200 иенийг, нэхэмжлэгчийн MITSUBISHI UFJ банкны YOKOHAMA салбарын 480-3095827 тоот дансанд 2016 оны 8 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуудийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнг 80000 иенээр багасган хариуцагч Т.Батбаяр нь 435.200 иенийг, нэхэмжлэгчийн MITSUBISHI UFJ банкны YOKOHAMA салбарын 480-3095827 тоот дансанд 2016 оны 8 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулахаар /мөнгөний нэгжийг иенээр/ харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149643 төгрөгийн тал хувь 74821,5 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 данснаас гаргуулж, хариуцагч Т.Батбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 74821,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарласугай.
4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО