Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 941

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/2015/00873/И

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

       

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, *******ийн ****** дүгээр гудамж, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар: *******, утас: *******, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** оршин суух, регистрийн дугаар:*******, утас:*******, ******* овогт ын ад холбогдох

 

Гэрлэлт цуцлулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч З.,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

            Миний бие нь З.тай 2004 онд танилцаж, 2006 онд албан ёсоор гэрлэлт бүртгүүлсэн. Анх 2004 онд танилцаж нэг гэрт орох үед буюу 2004 оны 11 дүгээр сарын 08-нд том охин Ариунзул, 2009 оны 09 дүгээр сарын 06-нд дунд охин Мөнхзул, 2011 оны 03 дугаар сарын 03-нд бага охин Энхзул нар төрсөн. 2011 он хүртэл бид бусдын жишгээр сайхан амьдарч ирсэн. 2011 оноос эхлэн нөхөр гэж 3 хүүхэдтэй хүнтэй холбогдож архи дарс ууж, агсам согтуу тавьж намайг зодох болсон. Гэр орны амгалан тайван байдал алдагдаж хэрүүл гарах болсон. Иймд миний бие гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

            Ч.*******, хариуцагч З. нар гэр бүлийн амьдралаа хэвийн байдлаар үргэлжлүүлж цаашид хүүхдүүдийн хамт амьдрахаар эвлэрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Ч.******* нь  хариуцагч  З.ад холбогдуулан гэрлэлт цуцлулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Зохигчдын  “....Ч.*******, хариуцагч З. нар гэр бүлийн амьдралаа хэвийн байдлаар үргэлжлүүлж цаашид хүүхдүүдийн хамт амьдрахаар эвлэрч байна...” гэсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Д.АЛТАНТУЯА