Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 781

 

               

 

 

 

 

 

  

 2019          08           26                                  2018/ШЦТ/781

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэгмид, улсын яллагч Ш.Хосбаяр, шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Ч.Атарболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхчимэг, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хойд овогт Батбаярын Батзоригт холбогдох эрүүгийн “1909018290670” дугаартай, 185/2019/0760/э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Санхүү Эдийн засгийн Их сургуулийн 2 курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хороолол 19а байрны 12 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Хойд овогт Б.Б /РД:УХ:00253112/,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 15 цаг 25 минут 38 секундийн хооронд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Шинэ төсөл орон сууцны гадна өсвөр насны буюу 11 настай Э.Эрхэмбилэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу дүүг хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдан сагсны бөмбөгөөр нүүрэн тус газарт нь 2 удаа шидэж эрүүл мэндэд нь дух хацарт хаван, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

      1.1.Шүүгдэгч Б.Б хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Хүлээн зөвшөөрөхгүй байгаа, тухайн өдөр заал авах гээд бөмбөг аваад гарсан.Ахын үүднээс сануулга өгөх үүднээс цохьсон.Бөмбөгөөр нүүр лүү,

цээж рүү нь цохьсон.Өмнө нь энэ хүүхдийг аав нь зодсон, миний үйлдлээс болоогүй ааваас нь болсон байх, бөмбөг гүүрэнд шидээд ийм гэмтэл учрахгүй, цохьсон нь бол буруу, сануулах үүднээс цохьсон гэв.

1.2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхчимэг хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Шүүгдэгч нь удаа дараа манай хүүхдүүдийг цохиж байсан. Манай байрны хүүхдүүд бүгд шүүгдэгчийн дүүтэй тоголдоггүй байсан. Би дүүг нь өрөвдөж хоолонд оруулж, зуслангийн байшин руу авч явж байсан. Манай хүүхэдтэй хэрэлдсэн гэх шалтгаанаар үргэлж хэл ам хийдэг байсан ч би өөдөөс нь үг хэлдэггүй. Эхний удаа манай хүүхдийг миний нүдэн дээр алгадсан. Дараа нь хоёр сарын дараа манай хүүхдийг дамжилдаад оруулж ирэх үед  нь хамт тоголж байсан хүүхдүүд Б.Батзоригийг цохисон гэж хэлсэн. Мөн манай хүүхдийг булчингийн дасгал хийх зориулалтай пуржинаар эргүүлээд хэл амаар доромжилж байхад нь би хэрүүл маргаан үүсгэж байгаагүй. Хэрэг болсон өдөр  манай хүү болох  Э.Эрхэмбилэг намайг ажил дээр байх үед Б.Баттүшигийн эцэг болох Батбаяр нь намайг боогоод унагачихлаа гэж хэлсэн. Би хэргийн газар луу явж очиход манай байрны хүүхдүүд Э.Эрхэмбилэгийг зам дээр Б.Баттүшигийн аав нь боогоод унагасан гэж хэлсэн. Маргааш Б.Баттүшигийн ах болох Б.Батзориг нь танай хүүхдийг цохиод хамраас нь цус гаргасан байсан. Гэрч Д.Төвшингөөс хэргийн талаар тодруулахад танай хүү цохио хамраас нь цус гаргасан байсан. Та нар цагдаа дуудсан дээрх байх гэж надад хэлсэн. Би цагдаа дуудсан. Шүүгдэгч Б.Батзориг нь өөрөө хэргийн газраас зугтаасан байсан. Шинэ-Төгөл хотхонд найзтайгаа хамт тоголоод явж байхад нь шалтгаангүй найзынх нь хажууд бөмбөгөөр нүүрлүү цохисон байсан. Тэгээд манай том хүү н.Биндэр гэх найзтайгаа хамт явж байхад нь дахин элгэдэж цохисон байсан. Б.Батзоргийн аав болох Батбаяр нь энэ хэрэг шалгагдаж байхад хүүхдүүдийг дарамталдаг байсан. Б.Батзоргийн гэр бүлийнхэн хүмүүстэй таарамжгүй харилцаатай манай байрныхан бүгд мэднэ. Манай хүүхдийн хамрын салст нь хөөсөн байсан учраас “ЭМЖЖ” эмнэлэг, “Сонгдо” зэрэг хэдэн эмнэлэгт хүүхдээ 468.206 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Би маш их гомдолтой байна гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед  насанд хүрээгүй хохирогч Э.Эрхэмбилэгийн:..Шинэ төгөл хотхонд 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед явж байхад араас Батзориг гэх хүн хөөш гэж дуудсан. Тэгээд би эргэж харахад сагсны бөмбөг шидэж миний нүүр хэсэг рүү 2 удаа оносон. Тэгээд би цаашаа явж байхад манай найз ахыг чинь зодоод байна, авраарай гэж хэлэхээр нь намайг дөнгөж сая зодсон шүү дээ гэж хэлээд ах руу явсан. Тэгээд манай ахыг зодсон Батзориг цаашаа зугтаагаад явчихсан. Одоо миний толгой өвдөж, уруулын дотор тал өвдөж байна. Би шүүх эмнэлэг үзүүлнэ, хуулийн дагуу шийдэж өгнө үү. Толгой байнга өвдөж байгаа өглөө сэрэх үед хамар битүүрсэн байдаг. Тухайн өдөр Батзориг ах миний нүүрэн тус газар хамар руу бөмбөгөөр цохисон учраас толгой өвддөг болсон гэх мэдүүлэг.  /хх-н 13-15/,

            2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед  насанд хүрээгүй хохирогч Э.Эрдэнэбилэг:..2019  оны 05 дугаар сарын 04-ний өдөр Батзориг ах та нар манай дүүтэй тоглосонгүй гэж хэлээд барьж явсан сагсан бөмбөгөөрөө 2-3 удаа нүүрэн тус газар цохиж дараа нь гэдэс рүү гараараа 7 удаа элэгдсэн. Мөн баруун хөлний гуя хэсэг рүү хөлөөрөө 3 удаа өшиглөсөн. Намайг зам тээврийн яамны урд буюу манай хотхоны машин орж гарах хаалганы гадаа Гүрү рестораны гадаа цохисон. 2018 оны 9 дүгээр сард шиг санагдаж байна дүүтэй нь хөл бөмбөг тоглож байгаад чи ингэж булхайцаж болохгүй гэтэл ах нь гарч ирээд дүүгээ өмөөрөөд миний салтаа руу өшиглөж зодсон. 2017 онд бас скүүтэртэй уралдаж тоглож байхад Батзоригийн дүү

Баттүшиг хоцорчисон, тэгтэл ах нь гарч ирээд чи яахаараа түрүүлдэг юм бэ, чи удаан яваач гээд намайг загнаж зодсон. Ер нь урд өмнө нь Баттүшигийн аав нь намайг байнга загнаж, манай хүүхэдтэй тоглосонгүй гэх зэргээр байнга хэл амаар доромжилж байсан.  Одоо хотхондоо гарч тоглох үед Баттүшигийн аав, ах хоёр нь цонхоороо харах үедээ байнга гараа зангидаж зангадаг, эгч нь дунд хуруугаа гаргадаг, гарч тоглоход хэцүү байгаа. 3-4 хонгийн өмнө тоглож байхад аав нь машинтайгаа ирээд ална шүү гэсэн гэх мэдүүлэг. /хх-н 14/,

        2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Г.Хандсүрэнгийн:..Эрдэнэтөгс нь яаралтай ирж камерын бичлэг гаргаж өгмөөр байна гэхээр нь Цэрэндуламд хэлээд тэд камерын бичлэг үзсэн байх. Тэгээд ажлын эхний өдөр Эрдэнэтөгс, эхнэрийн хамт орж ирээд тухайн өдрийн камерын бичлэгийг хуулбарлаж авсан гэх мэдүүлэг. /хх-н 20/,

        2.3.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Цэндсүрэнгийн:..би гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг ойлгосон мэдүүлэг өгнө. 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед манай хотхонд оршин суудаг Эрхэмбилэг, Эрдэнэбилэг нарын ээж над руу танай хүүхэд манай хүүхдийг зодсон, цагдаа дуудсан гээд орилоод байсан. Тэгээд хүү Батзориг руу залгаад юу болсон талаар асуухад Эрдэнэбилэг, Эрхэмбилэг гэдэг хоёр хүүхэд доромжлоод өчигдөр аав чинь бид хоёрыг заамдаж авсан, чи өнөөдөр зодох гэж гарч ирсэн юм уу, чаддаг юм бол зод гээд намайг доромжлоод байхаар нь би сагс тоглож байсан бөмбөгөөрөө зөөлхөн хоёр удаа цохисон гэж хэлсэн. Энхчимэгийн хоёр хүүхэд хоёр дүү болон ээжийг нь доромжилсон учраас хэрүүл маргаан үүсгэсэн байх. Б.Батзориг нь дөлгөөн, бусадтай эвсэг, хамт олонтойгоо нийтэч зантай, илүү дутуу зан байхгүй, гаж буруу зуршилгүй, 2017 онд "Сант" сургуулийг төгсөж Санхүү Эдийн Засгийн Их сургуульд урилгаар суралцаж байна. Хүн рүү дайрч давшлах янз бүрийн авир огт байхгүй гэх мэдүүлэг. /хх-н 23/,

            2.4.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Э.Эрдэнэтөгсийн:..гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг ойлгосон мэдүүлэг өгнө. Би 3 хүүтэй, өөрийн 3 хүүгээ зодож байсан удаа байхгүй. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн орой одоо санаж байгаагаар 18 цаг 30 минутын үед манай хотхонд оршин суудаг Батбаяр нь над руу залгаад танай том хүү чинь манай охиныг янхан гэж хэлсэн байна, бид нар өөрсдөө ингэж хэлдэггүй байхад тэгж болохгүй шүү дээ гэх зүйл ярихаар би хүүхдээсээ асуугаад хэрвээ тийм зүйл болсон бол манай хүүхэд очиж уучлал гуйна гэж хэлсэн. Тэгээд гадуур ажилтай явж байгаад орой 22 цаг 30 минутын үед гэртээ ирэх үед манай том хүү Э.Эрдэнэбилэг уйлчихсан намайг манай хотхонд оршин суудаг Батбаяр ах үүдний харуулын хажууд сууж байхад шууд хүрч ирээд миний хоолойг боосон гэж хэлсэн. Тэгээд аав нь Батбаяр ахтай нь уулзаад ирье гэж хэлээд гэрээсээ гартал сагсны бөмбөг барьчихсан алхаж явсан. Тэгээд Батбаяртай таараад чи хөгширч үхэх гэж байж 10 настай хүүхдийн хоолой амыг боогоод болохгүй шүү дээ гэхэд Батбаяр өөдөөс хоёулаа үзье зодолдъё гэж удаа дараа турхирсан. Ингээд би болохгүй гэдгийг нь мэдээд энэ хүн ойлгохгүй юм байна гээд гэртээ орсон. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өөрөөр Батбаяртай ярьж хэлсэн зүйл байхгүй. Би Батбаяртай утсаар ярихдаа хүүхдээ буруу зүйл хийсэн байвал уучлал гуйлгана гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд учир байдлыг тодруулж амжаагүй байхад 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой Батбаяр манай хүү Эрдэнэбилэгийн хоолойг боосон. Маргааш өдөр нь буюу 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Батбаярын том хүү нь эхлээд манай дунд хүү Эрхэмбилэгийг байрны ард явж байхад нь сагсан бөмбөгөөр толгой руу нь 2 удаа цохисон. Ингээд үргэлжлээд том хүү Эрдэнэбилэгийг мөн адил зодож цохисон байдаг. Энэ үйл явдлыг харуулсан бүх бичлэгийг манай эхнэр өгсөн гэх мэдүүлэг. /хх-н 25-26/,

 

2.5.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ч.Батбаярын:.. гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг ойлгосон мэдүүлэг өгнө. 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой 18 цагийн үед манай бага хүү Б.Баттүшиг гадаа тоглоно гэж хэлээд гарсан. Тэгээд цонхоор харж байхад манай хүү хотхон дотроо ганцаараа тоглоод байхаар нь охинҮүрцайхыг дүүтэйгээ хамт тогло гээд араас нь гаргасан. Тэгтэл 30-40 минутын дараа Үүрцайх болон Баттүшиг нар гаднаас орж ирсэн ба Үүрцайх уйлсаар оржирээд юу болов гэж асуухад Үүрцайх гадаа байгаа 6-7 хүүхдүүд дундаас  Эрхэмбилэг, Эрдэнэбилэг нар хэл амаар доромжилж намайг хар гичий гэх зэргээр хэл амаар доромжлоод байна гэж уйлсаар орж ирсэн. Тэгэхээр нь та нар яах тэд нартай ойрхон тоглож байгаа юм гэтэл бид хотхон дотор тоглоогүй Зам тээврийн яамны тэнд очиж тоглоход араас ирээд бид хоёрыг хэл амаар доромжлоод
тоглуулахгүй байна гэж хэлсэн. Тэгээд тухайн үедээ за яршиг гээд тоохгүй сууж
байгаад хэсэг хугацааны дараа цонхоор хартал Панда, Мики нар өөр 5-6
хүүхдүүдтэй хотхоны манаачийн байрны хажуу талын авто замын хашлага дээр
сууж байхаар нь гарч тэд нар дээр очоод та нар яахаараа хүүхэд дээрэлхдэг юм
гээд Пандаг заамдаж аваад гэр рүү нь орох гэтэл Панда гэдийж хойш унах гэхээр
нь би хоёр гараараа барьж түүнийг доош тавиад тэнд нь орхиод та нар ингэж болохгүй гэж хэлчхээд явсан. Замдаа би аав руу нь утсаар яриад танай хүүхдүүд
манай хүүхдүүдийг хэл амаар доромжлоод байна гэж хэлтэл аав нь гараад ирсэн.
Тэгээд аавтай нь 30 орчим минут маргахдаа маргаж, ярихдаа ярьж зогсоод гэр
гэртээ орсон. Гэртээ ороод байж байтал 30 орчим минутын дараа Панда
/Эрдэнэбилэг/-ийн аав залгаж манай хүүхдийн буруу, танай руу очиж уучлалт
гуйлгамаар байна гэхээр одоо орой үдэш болчихлоо, маргааш таарахаар нь
охиноос уучлал гуйлгачихаа гэж ярьсан. Утсаар ярих үед цаад талд нь хүүхдээ
зодсон бололтой хүүхэд уйлах чимээ сонсогдож байсан. Ингээд тухайн өдөр унтаж
амарсан. Энэ өдрийн болсон асуудал дээр 2 дугаар хорооны хэсгийн байцаагч
Дэлгэрмаа дээр шалгагдаж торгуулийн арга хэмжээ авагдсан гэх мэдүүлэг. /хх-н 27-28/,

          2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5544 тоот актын:

          1.Э.Эрхэмблэгийн биед дух хацарт хавантай, нуруунд цус хурсан гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3.ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд хөөдлөмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. Шинжээч эмч С.Одончимэг гэх дүгнэлт. /хх-н 31/,

          2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5545 тоот актын:

          1.Э.Эрдэнэбилэгийн биед хамрын зүүн самсаанд цус хурсан гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

          3.ШЭГЗТЖ-н 2.6 зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт, тогтонгид нөлөөлөхгүй болно. Шинжээч эмч С.Одончимэг гэх дүгнэлт. /хх-н 32/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

     3.1. Хохирогчийн өмгөөлөгч:..хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байна. Хавтаст хэргээс 3 дугаар хуудас гэмт хэргийн шинжэтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 5 дугаар хуудас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өргөдөл, 7-8 дугаар хуудас гэрч

Б.Цэндсүрэнгийн гомдол,11 дүгээр хуудас насанд хүрээгүй хохирогчоос авсан мэдүүлэг,12 дугаар хуудас Э.Эрхэмбилэгээс авсан мэдүүлэг,13 дугаар хуудас насанд хүрээгүй хохирогчоос дахин авсан мэдүүлэг, 15 дугаар хуудас  насанд хүрээгүй хохирогчоос дахин авсан мэдүүлэг, 16 дугаар хуудас шүүгдэгчээс гэрчээр авсан мэдүүлэг, 17 дугаар хуудас гэрч Д.Төвшингөөс авсан мэдүүлэг, 18 дугаар хуудас Б.Төмөрбаатраас авсан мэдүүлэг, 20 дугаар хуудас гэрч Г.Хандсүрэнгээс авсан мэдүүлэг, 22 дугаар хуудас гэрч Б.Цэндсүрэнгээс авсан мэдүүлэг, 24 дүгээр хуудас шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 25 дугаар хуудас гэрч Э.Эрдэнэтөгсөөс авсан мэдүүлэг, 27 дугаар хуудас гэрч Э.Батбаяраас мэдүүлэг,  авсан тэмдэглэл,  30 дугаар хуудас шинжээчийн дүгнэлт,30 дугаар хуудас касмерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,40 дугаар хуудас яллагдагчийн мэдүүлэг, 15 дугаар хуудас насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, 16 дугаар хуудас Б.Батзоригийн мэдүүлэг, 17 дугаар хуудас гэрч Д.Төвшингийн мэдүүлэг,18 дугаар хуудас гэрч Б.Төмөрбаатрын мэдүүлэг, 20 дугаар хуудас гэрч Г.Хандсүрэнгийн мэдүүлэг, 22 дугаар хуудас гэрч Б.Цэндсүрэнгийн мэдүүлэг,25 дугаар хуудас гэрч Э.Эрдэнэтөгсийн мэдүүлэг, 27 дугаар хуудас гэрч Э.Батбаярын мэдүүлэг, 29 дүгээр хуудас шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол, 31 дүгээр хуудас шинжээчийн дүгнэлт,32 дугаар хуудас эд мөрийн баримт хавтаст хэрэгт хавсаргасан тэмдэглэл, 38 дугаар хуудас эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тэмдэглэл, 39 дүгээр хуудас камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 40 дүгээр хуудас камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 47 дугаар хуудас яллагдагчаас мэдүүлэг авсан мэдүүлэг, 49 дүгээр хуудас яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл,   насанд хүрээгүй хохирогчоос авсан тэмдэглэл, 51 дүгээр хуудас ял шалгах хуудас, 61 дүгээр хуудас  зөрчлийн талаарх гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал, 65 дугаар хуудас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, 67 дугаар хуудас зөрчлийн тухай гомдол,мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, 68 дугаар хуудас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зөрчлийн шинжтэй гомдол, 70 дугаар хуудас насанд хүрээгүй хохирогчоос авсан мэдүүлэг, 71 дүгээр хуудас холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 73 дугаар хуудас хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажилагааны тэмдэглэл, 74 дүгээр хуудас шийтгэлийн хуудас зэргийг шинжлэн судлав.

     Шүүгдэгчийн өмгөөлөгч:..хавтаст хэргээс 22 дугаар хуудас гэрч Б.Цэндсүрэнгийн мэдүүлэг, 21 дүгээр хуудас гэрч Г.Хандсүрэнгийн мэдүүлэг, 49-50 дугаар хуудас яллагдагчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон   12  дүгээр хуудас баримт, 24 дүгээр хуудас шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 47-48 дүгээр хуудас яллагдагчаас авсан мэдүүлэг, 51 дүгээр хуудас ял шалгах хуудас, 54 дүгээр хуудас суурь боловсролын гэрчилгээний хуулбар, 55 дугаар хуудас сургуулийн тодорхойлолт, 59 дүгээр хуудас жолооны үнэмлэхийн хуулбар, 56 дугаар хуудас дүнгийн хуудас, 61 дүгээр хуудас прокурорын газраас ирүүлсэн гомдлын хариу зэргийг шинжлэн судлав.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж,   хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг

зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 15 цаг 25 минут 38 секүндээн хооронд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Шинэ төсөл орон сууцны гадна өсвөр насны буюу 11 настай Э.Эрхэмбилэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу дүүг хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдан сагсны бөмбөгөөр нүүрэн тус газарт нь 2 удаа шидэж эрүүл мэндэд нь дух хацарт хаван, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь насанд хүрээгүй хохирогч Э.Эрхэмбилэг, Э.Эрдэнэбилэг, гэрч Г.Хандсүрэн, Б.Цэндсүрэн, Э.Эрдэнэтөгс, Ч.Батбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, камерийн хяналтын бичлэг болон шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Батзоригийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтэндээ шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар 500  цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн хувьд цагаатгах байр сууринаас  оролцож гаргасан санал дүгнэлтэндээ Үндсэн хуулинд зааснаар гэм буруугүйгээр гэм хор учруулсан, гэм буруугаа хүлээх шаардлага байхгүй, гэм буруугийн зарчим гэж байна.Очоод зодчих байсан-гэхдээ сануулья л гэж бодсон.Цохьсон нь буруу ч хохирол учруулаагүй гэж үзэж байна.Нийгмийн аюул хор хохирол учруулсан юм байна уу гэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Б.Б т холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерийн бичлэг зэргээр түүний үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Эрхэмбилэгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна гэж үзсэн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхчимэгээс шүүх хуралдаанд гомдолтой, нийт 433206 төгрөг нэхэмжилснээс шүүх 408 206 төгрөгийг шүүгдэгч Б.Б-оос гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25000 төгрөг буюу Э.Эрдэнэтөгсийн эмчилгээний зардлыг хасч тооцох нь зүйтэй байна.

 

Харин шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч

шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцсэн, гэм буруутай этгээдэд ял шийтгэл нь тохирсон байх зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон            

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хойд овогт Б.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ийг 1000 /мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б т оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б гоос 408 206 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхчимэг нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар хохирол, хор уршигийг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ