| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/03871/И |
| Дугаар | 181/ШШ2016/00442 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2016/00442
2016 оны 08 сарын 03 өдөр Дугаар 181/ШШ2016/00442 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 131/640 тоотод оршин суух "Хүннү Конкрет" ХХК /РД:5785367/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Жамьяан гүний гудамж ICC Tower 14, давхар Цаст констракшн ХХК /РД:2791668/-д холбогдох
худалдах худалдан авах гэрээний үүрэгт 371.139.206 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч "Хүннү Конкрет" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компани нь Цаст констракшн ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээ байгуулан 1 542 823 750 төгрөгийг бетон зуурмаг нийлүүлэхээс 653 049 50 төгрөгийн бетон зуурмагийг нийлүүлэн Цаст констракшн ХХК-ийн хүсэлтээр гэрээт ажлыг дуусгавар болгосон. Гэрээний 3.7-дах хэсэгт заасны дагуу нийлүүлсэн бетон зуурмагийн 70 хувийг бараа солилцоо буюу бартер хэлбэрээр төлөх ба орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд Хүннү конкрет ХХК-ийн нэр дээр гаргуулах, гэрээний 3.9-д заасны дагуу 30 хувийн төлбөрийг тухай бүр нийлүүлснээс хойш бэлэн мөнгөөр гүйцэтгэх тухай тус тус тохиролцсон Бэлэн мөнгөний хувьд 106 381 600 төгрөгийг дансаар шилжүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрээ дүгнэсэн акт хийн баталгаажуулсан. Уг актад зааснаар Хүннү конкрет ХХК-д нийт 546 667 900 төгрөгийг өгөх төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч үүнээс 239 837 50 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг орон сууцыг шилжүүлэн өгөх үлдэгдэл 308.830.400 төгрөгийг бэлнээр хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцсон. Гэтэл өнөөдрийн байдлаар 5 000 000 төгрөг шилжин орж ирж үлдэгдэл 308 830 400 төгрөг төлж барагдуулаагүй байна. Иймд гэрээний дагуу биелэгдээгүй үнэ 308 830 400 төгрөг, 8 ширхэг орон сууцны үнээс бодсон алданги 11 829 661 төгрөг, үндсэн төлбөрөөс бодсон алданги 47 865 542 төгрөг, гэрээ дүгнэсэн өдрөөс хойш төлөгдөөгүй 87 049 120 төгрөийн алданги 4 613 603 төгрөг нийт 371 139 206 төгрөгийг Цаст констракшн ХХК-иас гаргуулан өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан боловч одоо хариуцагчтай дараах байдлаар эвлэрч байна.
Үүнд: Нэхэмжлэгч Хүннү конкрет ХХК нь нэхэмжлэлийн нийт шаардлагаасаа бүх алдангиас татгалзаж нэхэмжлэлийн шаардлагыг 301 830 400 төгрөг болгож хариуцагч Цаст констракшн ХХК 301 830 400 төгрөгийг төлж барагдуулахдаа улсын бүртгэлийн Ү-2201023164 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн өмчлөлийн 26000 м.кв газар /Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаартай шийдвэрээр олгогдсон/-тай, “блокны үйлдвэрийн төсөл”-ийг шилжүүлж өгөх, зөрүү үнийн дүнд хариуцагчаас нэхэмжлэгчид өмнө шилжүүлэн олгосон нэг орон сууцыг 12 сая төгрөгийн хамт буцаан авахаар тохиролцсон болно гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 69 308 806 төгрөгийг хасаж үлдэх 301 830 400 төгрөгийг хариуцагч төлөх
2.Хариуцагч 301 830 400 төгрөгийг төлөхдөө Цаст констракшн ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий улсын бүртгэлийн Ү-2201023164 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 15 жилийн хугацаатай эзэмших 26000 м.кв газартай “блокны үйлдвэрийн төсөл”-ийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор шилжүүлэн өгөх
3.Үнийн дүнгийн зөрүүд өмнө шилжүүлэн өгсөн орон сууцнаас Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, Цоглог-2 хотхоны 1 дүгээр орцны 75 тоот 1 өрөө 65 642 500 төгрөгийн үнэтэй орон сууцыг нэхэмжлэгч хариуцагчид буцаан өгөх, мөн үүн дээрээ 12 000 000 төгрөгийг шилжүүлэн өгөх
4.Төслийн эзэмшил газар болох 26000 м.кв газрын хувьд төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны үнийг цаашид хариуцагч тал хариуцахгүй бөгөөд шилжүүлэн авч буй нэхэмжлэгч тал нь уг асуудлыг хариуцах
5.Хариуцагч нь төслийн үл хөдлөх гэрчилгээний өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөх нэхэмжлэгч нь дээрх орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр тус тус тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч "Хүннү Конкрет" ХХК нь хариуцагч “Цаст констракшн” ХХК -иас 371.139.206 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж “нэхэмжлэлийн үнийн дүнг 69 308 806 төгрөгөөр багасган үлдэх 301 830 400 төгрөгийг хариуцагч төлөх, хариуцагч 301 830 400 төгрөгийг төлөхдөө “Цаст констракшн” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий улсын бүртгэлийн Ү-2201023164 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 15 жилийн хугацаатай эзэмших 26000 м.кв газартай “блокны үйлдвэрийн төсөл”-ийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор шилжүүлэн өгөх, үнийн дүнгийн зөрүүд өмнө шилжүүлэн өгсөн орон сууцнаас Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, Цоглог-2 хотхоны 1 дүгээр орцны 75 тоот 1 өрөө 65 642 500 төгрөгийн үнэтэй орон сууцыг нэхэмжлэгч хариуцагчид буцаан өгөх, мөн үүн дээрээ 12 000 000 төгрөгийг шилжүүлэн өгөх, төслийн эзэмшил газар болох 26000 м.кв газрын хувьд төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны үнийг цаашид хариуцагч тал хариуцахгүй бөгөөд шилжүүлэн авч буй нэхэмжлэгч тал нь уг асуудлыг хариуцах, хариуцагч нь төслийн үл хөдлөх гэрчилгээний өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөх нэхэмжлэгч нь дээрх орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх”-өөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуудийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
а.нэхэмжлэлийн үнийн дүнг 69 308 806 төгрөгөөр багасгаж хариуцагч үлдэх 301 830 400 төгрөгийг төлөх
б.хариуцагч 301 830 400 төгрөгийг төлөхдөө Цаст констракшн ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий улсын бүртгэлийн Ү-2201023164 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 15 жилийн хугацаатай эзэмших 26000 м.кв газартай “блокны үйлдвэрийн төсөл”-ийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор шилжүүлэн өгөх
в.үнийн дүнгийн зөрүүд өмнө шилжүүлэн өгсөн орон сууцнаас Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, Цоглог-2 хотхоны 1 дүгээр орцны 75 тоот 1 өрөө 65 642 500 төгрөгийн үнэтэй орон сууцыг нэхэмжлэгч хариуцагчид буцаан өгөх, мөн үүн дээрээ 12 000 000 төгрөгийг шилжүүлэн өгөх
г.төслийн эзэмшил газар болох 26000 м.кв газрын хувьд төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны үнийг цаашид хариуцагч тал хариуцахгүй бөгөөд шилжүүлэн авч буй нэхэмжлэгч тал нь уг асуудлыг хариуцах
д.хариуцагч нь төслийн үл хөдлөх гэрчилгээний өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөх нэхэмжлэгч нь дээрх орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр тус тус тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 013 650 төгрөгийн тал хувь 1.006.825 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611016809 данснаас, хариуцагч Цаст констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.006.825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Энэхүү захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарласугай.
5.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО