| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0111/Э |
| Дугаар | 112 |
| Огноо | 2019-08-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 112
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э ,
Шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Ц ,
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Чонос овгийн Л.Ц , Харуул овгийн Л.Ц нарт холбогдох 1928000000117 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 10-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн механикч мэргэжилтэй, ХХ ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймаг Мөрөн .......................... тоотод оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо 16 дугаар хороолол цэргийн их сургууль гудамж 5 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, Харуул овгийн Л.Ц , регистрийн дугаар ...................,
Монгол Улсын иргэн, 1964 оны 06 дугаар сарын 28-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Дулаааны инженер мэргэжилтэй, ХХ ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүү, ачийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 11 дүгээр хороо ............................. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Чонос овгийн Л.Ц , регистрийн дугаар .........................,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Л.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум Гэгээн говь зочид буудалд Д.Э тай маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол,
Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум Гэгээнговь зочид буудалд Л.Ц тэй маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 08 дугаар сарын 08-ны өглөө 6 цагийн үед Даланзадгад суманд эмнэлгийн үзлэгт орох гэж ирсэн. Орой нь буцах төлөвлөгөөтэй байсан боловч эмнэлгийн үзлэгт үзүүлж амжаагүй тул хонохоор болоод “Гэгээн говь” зочид буудалд өрөө авсан. Тэгтэл манай ажлын залуу ирж хоол ид гэхээр нь тэнд очоод хоол идээд 1 шил архи уусан. Буудалдаа ирэхэд 23 цаг өнгөрч байсан. Тэгээд дахиж 1 шил архи уугаад хоорондоо маргалдаад Л.Ц намайг орондоо орсон хэвтэж байхад нүүр рүү цохичихоод гараад зугтаасан. Тэгээд байж байгаад эргэж орж ирээд дахиж маргалдаад дахиж намайг цохихоор нь би орон дээр дарж унагааж нүүр лүү нь цохисон. Тэгээд цагдаа ирсэн гэв.
Шүүгдэгч Л.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ажлаасаа буугаад Бүсийн оношилгооны төвд шинжилгээ өгөхөөр ирсэн. Тухайн өдөр буцах байсан боловч сүлжээ тасалдаад заавал хонохоор болоод буцаж чадаагүй. Тэгээд Д.Э тай буудалд байж байтал манай ажлын хүн ирж хоол идээч гээд 1 шил архи хувааж уусан. Тэгээд буцаж 1 цагийн үед буудалдаа эргэж ирээд дахиад 1 шил архи ууя гээд уугаад хоорондоо маргаад харилцан зодоон хийсэндээ гэмшиж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Л.Ц эд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Биеийн эрүүл мэнд зүгээр болсон гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э ын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 08 сарын 08-ны өглөө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Бүсийн оншлогооны төвд эрүүл мэндийн үзлэгт орохоор ирсэн. Тэгээд өдөр эмнэлгээр явж үзүүлж харуулаад орой буцах гэсэн боловч эмнэлгийн сүлжээ таслалдаад зарим үзлэгт орж чадаагүй учраас орой ажлын цаг дууссан хонохоор болоод хамт ажилладаг найз Л.Ц ийн хамт Гэгээн говь зочид буудалд өрөө аваад амрахаар байж байтал манай ажлын залуу манай гэрт ирж хоол ид гэхээр нь Л.Ц бид хоёр хамт очоод хоол идэхэд нэг литрийн Эдэн гэх архи задалж өгснийг Л.Ц бид хоёр хувааж уугаад дуусгаад буудалдаа ирэхэд 23 цаг өнгөрч байсан тэгээд унтах гээд хэвтэж байхад Л.Ц гарч дэлгүүрээс нэг шил 0.5 грамм архи авч орж ирээд түүнийг хоёулаа хувааж уугаад хоорондоо маргалдаад намайг хэвтэж байхад Л.Ц боогоод нүүр лүү цохичихоод гараад явсан. Удалгүй эргэж орж ирээд дахиад маргалдаад дахиад миний нүүр лүү цохиод авахаар нь би зөрүүлээд орон дээр дарж унагаагаад нүүр лүү нь хэд хэдэн удаа цохисон. Тэгээд байж байтал цагдаа ирсэн...” гэжээ. /хх-13-14/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Ц ийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 08 сарын 08-ны өглөө хамт ажилладаг Д.Э ахын хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Бүсийн оншлогооны төвд эрүүл мэндийн үзлэгт орохоор Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд өдөр эмнэлгээр явж үзүүлж харуулаад орой буцах гэсэн боловч эмнэлгийн сүлжээ таслалдаад зарим үзлэгт орж чадаагүй орой ажлын цаг дууссан болохоор Даланзадгад суманд хонохоор болоод Д.Э ын хамт буудал хайгаад Гэгээн говь зочид буудалд өрөө аваад амрахаар байж байтал манай ажлын нэг залуу манай гэрт ирж хоол ид гэхээр нь Д.Э бид хоёр хамт очоод хоол идэхэд нэг литрийн Эдэн гэх архи задалж өгснийг Д.Э бид хоёр хувааж уугаад дуусгаад буудалдаа ирэхэд 23 цаг өнгөрч байсан тэгээд би гарч дэлгүүрээс нэг шил 0.5 грамм архи аваад түүнийг хоёулаа хувааж уугаад хоорондоо маргалдаад Д.Э ахыг боогоод нүүр лүү цохьчихоод гараад явсан. Би эргээд буудалдаа орж ирсэн чинь Д.Э ахтай дахиж нэг цохиод авсан чинь намайг дарж унагаагаад нүүр нүдгүй хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэгээд удалгүй цагдаа ирсэн...” гэжээ. /хх-17-18/,
Гэрч Д.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...Би 2019 оны 08 сарын 08-ны өглөө 06 цагийн үед Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Даланзадгад суманд эмнэлгийн үзлэгт орох ажлаар ирсэн. Тэгээд өдөр эмнэлгээр үзүүлж явж байгаад үдээс хойш болоод эмчийн бүрэн үзлэгт орж чадаагүй, шинжилгээнийхээ хариуг авч чадаагүй болохоор хонохоос өөр аргагүй болсон. Тэгээд Гэгээ зочид буудалд өрөө аваад Л.Ц бид хоёр ороод байж байтал хамт ажилладаг жолооч ирээд санайд ирж хоол ид гээд тэр айлд хоол идээд нэг шил Эдэн нэг литрийн архи Л.Ц бид хоёр хоёулаа хувааж ууж дуусгаад тэр айлаас буудалдаа хүргүүлээд ирсэн. Тэгээд зочид буудалдаа ирээд нэг шил 0.5 грамм архи хувааж ууж байхад 00 цаг өнгөрч байхаар нь би унтахаар орондоо ороод хэвтсэн чинь Л.Ц өдөөд хэл амаар доромжилж байгаад зүүн шанаа руу цохичихоод гүйгээд гараад явахаар нь хүлээгээд хэвтэж байсан чинь ороод ирэхээр нь би миний дүү согтсон байна унтаж амар гэсэн чинь би ямар чамаар заалгадаг хүн биш гээд гээд маргалдаад намайг хэвтэж байхад дээрээс дараад хоолой боохоор нь би арай хийж хажуу тийш нь дараад дээр нь гарч сууж байгаад нүүр лүү нь нилээн хэд /4-5/ удаа гараараа цохисон тэгсэн чинь буудлын жижүүр цагдаа дуудаад цагдаагийн газар ирсэн...” гэжээ. /хх-19-20/
Гэрч Л.Ц ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...Би 2019 оны 08 сарын 08-ны өглөө 06 цагийн үед Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Даланзадгад суманд эмнэлгийн үзлэгт орох ажлаар ирсэн. Тэгээд өдөр эмнэлгээр үзүүлж явж байгаад үдээс хойш болоод эмчийн бүрэн үзлэгт орж чадаагүй, шинжилгээнийхээ хариуг авч чадаагүй болохоор хонохоос өөр аргагүй болсон. Тэгээд Д.Э ахтай Гэгээ зочид буудалд өрөө аваад байж байтал хамт ажилладаг жолооч ирээд санайд ирж хоол ид гээд тэр айлд хоол идээд нэг шил Эдэн нэг литрийн архи Д.Э ах бид хоёр хоёулаа хувааж ууж дуусгаад тэр айлаас буудалдаа Одонхүү гэх хүнээр хүргүүлж буусан буудалдаа ирсэн. Тэгээд зочид буудалдаа ирээд нэг шил 0.5 грамм архи хувааж ууж байсан шиг санагдаж байна. Яг юу болсон талаар санахгүй байна нэг мэдсэн Д.Э намайг цохиод байх шиг санагдсан нэг мэдсэн эмнэлгийн хүлээн авах дээр байж байсан. Тэгээд би хүлээн авахаас гараад Батсайхан гэх хамт ажилладаг ахынд очиж амарсан...” гэжээ. /хх-21/
Шүүгдэгч Д.Э ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 08-р сарын 08-09-ний шилжих шөнө 00 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сум Гэгээн говь зочид буудалд Л.Ц тэй архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээд нэг нэгнийхээ үгийг даахгүй хоорондоо зодолдоод Л.Ц ийн нүүрэнд нь хэд хэдэн удаа цохиж гэмтэл учруулсан...” гэжээ /хх-33-34/,
Шүүгдэгч Л.Ц ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 08-р сарын 08-09-ний шилжих шөнө 00 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сум Гэгээн говь зочид буудалд хамт ажилладаг ах Д.Э тай архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээд нэг нэгнийхээ үгийг даахгүй маргалдаад хоорондоо зодолдоод Д.Э ын нүүрэнд нь хэд хэдэн удаа цохиж гэмтэл учруулсан...” гэжээ. /хх-36-37/,
2019 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...Д.Э ын биед уруул, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-22/,
2019 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...Л.Ц ийн биед зовхинд шарх, уруул, зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-24/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,
Шүүгдэгч Д.Э ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/
Шүүгдэгч Л.Ц ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/
Шүүгдэгч Д.Э ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40/
Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-41/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-42/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-43/,
Шүүгдэгч Л.Ц ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-45/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-46-47/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүгдэгч Л.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум Гэгээнговь зочид буудалд Д.Э тай маргалдан зодолдож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум Гэгээнговь зочид буудалд Л.Ц тэй маргалдан зодолдож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Л.Ц , Д.Э нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум Гэгээн говь зочид буудалд Д.Э тай маргалдан зодолдож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум Гэгээнговь зочид буудалд Л.Ц тэй маргалдан зодолдож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Э , Л.Ц нар гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь хохирогч, гэрч, яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр /хх-13-14, 17-21, 33-34, 36-37/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Э ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Ц ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2019 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн шинжээчийн “...Л.Ц ийн биед зовхинд шарх, уруул, зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр /хх-24/,
Шүүгдэгч Л.Ц ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2019 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн шинжээчийн “...Д.Э ын биед уруул, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр /хх-22/ тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Э , Л.Ц нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38, 39/-аар тус тус тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Э , Л.Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э , Л.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч Д.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.Ц эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналаар шүүх шүүгдэгч Д.Э , Л.Ц нарт ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Ц шүүгдэгч Д.Э т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Д.Э ыг бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э шүүгдэгч Л.Ц эд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Л.Ц ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж тус тус үзлээ.
Шүүгдэгч Д.Э , Л.Ц нар тус тус оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Э , Л.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Э , Л.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүхэд шүүгдэгч Д.Э , Л.Ц нар нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг тус тус хангаж шийдвэрлэсэн болно
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чонос овгийн Л.Ц ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Шүүгдэгч Харуул овгийн Л.Ц ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Э оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.Ц оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр тус тус төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э , Л.Ц нар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Э , Л.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.Э , Л.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ