Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 937

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/2016/00881/И

 

 

*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.туяа би

Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум, ****** дугаар баг, ******* ******* ******-****** тоотод оршин суух, регистрийн дугаар: *******, утас:*******, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, ****** дүгээр баг, ******* ******* ХК-ны захын нэртэй ******-р цайны газрын түрээслэгч, регистрийн дугаар: , утас: ,    овогт ын т  холбогдох

 

300 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Миний бие Д.******* нь захын нэртэй 5 дугаар цайны газар тогоочоор 8 жилийн хугацаанд ажилласан юм. Тогоочоор сарын 400 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд сүүлийн 2 сарын ажлын хөлс дутуу олгосон тул одоо нийт 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

     “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж  66400 төгрөг болгосныг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ж.т холбогдуулан 300 000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж зохигчид нь эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ж.т холбогдуулан 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Д.******* нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9650 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийн  тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагч Ж.ээс, Төрийн сангийн 190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                                Д.АЛТАНТУЯА