| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0487/Э |
| Дугаар | 531 |
| Огноо | 2019-08-01 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Ширэндэв |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 531
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи,
Улсын яллагч Б.Ширэндэв,
Шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Н.Баяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт Н.Г холбогдох эрүүгийн 1810029590547 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1997 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гар утас засварчин мэргэжилтэй, хувиараа хедөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 3 сартай хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Н.Г
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Н.Г нь 2018 оны 6 сард Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рүби” нэртэй ломбардаар үйлчлүүлэхдээ бэлэн 125.000 төгрөг бэлнээр дараа өгнө гэж, мөн 540.000 төгрөгөөр барьцаанд тавьсан 3 ширхэг гар утсыг зарчихаад зээлээ хаая гэж хэлж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 3 ширхэг гар утсыг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би урд нь “Рүби” ломбарднаас 10 аад сая төгрөгний зээл авсан байсан. Түүнийгээ боломжоороо төлж барагдуулж, үлдсэн зээлийг нь төлөх үед эхнэр маань жирэмсэн байж таараад, хоорондоо тохиролцож дараа нь өгөхөөр болсон юм. Сүүлдээ маргаад ийм асуудал болсон байгаа. Би боломжтой үедээ мөнгийг өгье гэтэл одоо мөнгө өг гээд байхаар нь би дараа өгье гээд утсаа тасалсан...” гэв.
Хохирогч Б.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Г гэх залуу манай ломбардан дотор гар утас засвар ажиллуулдаг байсан бөгөөд 2018 оны 5 дугаар сарын эхээс 6 дугаар cap хүртэл самсунг эс-6 150.000 төгрөгөөр, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр айфоне-6 маркийн ялтастай гар утсыг 240.000 төгрөгөөр, 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр айфоне-6 айдигүй 150.000 төгрөгөөр нийт 3 ширхэг гар утсыг 540.000 төгрөгөөр барьцаанд тавьчихаад буцаагаад 2, 3 хоногийн дараа надтай ирж уулзаад нь би зөвшөөрөөд эдгээр гурван ширхэг барьцаанд тавьсан гар утсыг өөрт нь өгөөд явуулсан. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 20-ноос эхлэн надаас бэлэн 125.000 төгрөг зээлсэн”, “...Байгууллагын тайлан тооцоо гарах гээд байсан учир би Гын барьцаанд тавьсан утасны мөнгө болох 500.000 төгрөгийг хүүтэй нь 750.000 төгрөг болгож өөрөөсөө гаргаж өгсөн. Би Гаас өөрөө төлсөн хүүг тооцохгүйгээр нийт 665.000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-н 12, 14-р тал/
“Рүби” барьцаат зээлийн үйлчилгээгээр үйлчлүүлсэн барьцааны бичиг /хх-н 48-50-р тал/,
Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 26-нь өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 63-65-р тал/
Шүүгдэгч Н.Гын хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-26/, ял шалгах хуудас / хх-29/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 6 сард Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиплагаа явуулдаг Рүби нэртэй ломбардаар үйлчлүүлэхдээ бэлэн 125.000 төгрөг бэлнээр дараа өгнө гэж, мөн 540.000 төгрөгөөр барьцаанд тавьсан 3 ширхэг гар утсыг зарчихаад зээлээ хаая гэж хэлж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 3 ширхэг гар утсыг авч залилсан нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Угийн “...2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Г гэх залуу манай ломбардан дотор гар утас засвар ажиллуулдаг байсан бөгөөд 2018 оны 5 дугаар сарын эхээс 6 дугаар cap хүртэл самсунг эс-6 150.000 төгрөгөөр, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр айфоне-6 маркийн ялтастай гар утсыг 240.000 төгрөгөөр, 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр айфоне-6 айдигүй 150.000 төгрөгөөр нийт 3 ширхэг гар утсыг 540.000 төгрөгөөр барьцаанд тавьчихаад буцаагаад 2, 3 хоногийн дараа надтай ирж уулзаад нь би зөвшөөрөөд эдгээр гурван ширхэг барьцаанд тавьсан гар утсыг өөрт нь өгөөд явуулсан. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 20-ноос эхлэн надаас бэлэн 125.000 төгрөг зээлсэн...” гэх мэдүүлгээр, “Рүби” барьцаат зээлийн үйлчилгээгээр үйлчлүүлсэн барьцааны бичиг , Тэнцвэр эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Н.Гад Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Н.Гын засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч Б.У нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 665.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул хохирол төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Н.Гыг бусдын эд хөрөнгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг эвдэж залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар, шүүгдэгч Н-н Гыг 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Г нь тэнсэн харгалзсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Н.Гын засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах годол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ