| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0116/Э |
| Дугаар | 117 |
| Огноо | 2019-08-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 117
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч Д.М ,
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн Д.М ад холбогдох 1928001850122 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 19*******4 оны 12 дугаар сарын 1*******-нд Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймаг ******* сум ******* баг шатын ам гэх газарт нутаглах, ял шийтгэлгүй, ******* овгийн Д.М , регистрийн дугаар .....................,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Д.М нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ******* дугаар баг ....................... тоотод гэртээ эхнэр Б.Ө гийнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд ярьсан зүйл үнэн тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Даланзадгад сум ******* *******-р баг *******-******* тоотод байх гэртээ байж байхад 11 цагийн орчимд нөхөр Машбат гаднаас согтуу орж ирээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь холд зайл гээд хөөгөөд ноцолдоод барилцаад авахад гараа хүчтэй дугтраад авахдаа миний уруул шүдрүү гараараа цохиод авахаар нь уур хүрээд цагдаагийн байгууллагад хандсан.” гэжээ /хх-12-13/,
Гэрч Э.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Манайх Өмнөговь аймгийн ******* сумын нутаг Шатын ам Дэнгийн ус гэх газар маллаж мөн Даланзадгад суманд ирэн очин амьдардаг. Тэгээд манай нөхөр 2019 оны 08-р сарын 04-ний өдөр Даланзадгад сумын төв дээр ******* баг *******-р баг .................... тоот хашаанд өдрийн 10-12 цагийн хооронд согтуу ирж улмаар дарамталж элдэв үгээр хэлж доромжилж нэмж архи нэхээд байж байгаад миний нүүр лүү цохиж 2 шүд гэмтээж, баруун гарын тохой дотор хэсэгт хөшиглөж хөхрүүлэхээд салаад зугтаагаад явахаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэжээ /хх-14-15/,
Шүүгдэгч Д.М ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 08-р сарын 04-ний өдөр өглөө 09 цагийн үед найз нөхөдтэйгээ уулзаад 0.*******5 гр архи хувааж уугаад нилээн согтоод гэртээ ирэхэд цаг 11 цаг өнгөрч байсан байх. Тэгээд эхнэр Э.Ө тэй хэрэлдэж маргалдаад зууралдаад миний тохой гаранд өртөгдсөн юм шиг байгаа юм намайг тэгээд цагдаагийн газарт дуудлага өгөөд саатуулагдсан...Би согтуугийн хар гайгаар хэрэлдэж зууралдаж байгаад гараараа шудраад авахдаа шүдийг нь цохисон юм шиг байна. Шүдийг нь цохиод хөдөлгөсөн баруун гарнаас нь базаад хөхрүүлсэн байсан...” гэжээ. /хх-16-1*******/,
2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 465 дугаартай шийнжээчийн дүгнэлтэд: “...Б.Ө гийн биед 2 шүдний сулрал баруун тохой, шуу, бугалга, зүүн шуу, бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-18/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Ө гийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-5/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх-6-9/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-2*******/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/,
Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-29/,
Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-30/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүгдэгч Д.М нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ******* дугаар баг ............... тоотод гэртээ эхнэр Б.Ө г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.М ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.М нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ******* дугаар баг ................ тоотод гэртээ эхнэр Б.Ө г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-12-13/, гэрч Э.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-14-15/, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 465 дугаартай шинжээчийн “...Б.Ө гийн биед 2 шүдний сулрал баруун тохой, шуу, бугалга, зүүн шуу, бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-18/ гэсэн дүгнэлт, эрсдлийн түвшин дунд гэх аюулын зэргийн үнэлгээ /хх-6-9/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.М хохирогч Э.Ө тэй албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч хамтран амьдарч байгаа болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгчийн Д.М ын үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.М хохирогч Б.Ө тэй албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч 2009 оноос хойш 10 орчим жил хамт амьдарсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул гэр бүл гэж үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.М урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон. /хх-2*******/
Иймд шүүгдэгч Д.М ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч Д.М ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагч шүүгдэгч Д.М ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын яллагчийн саналаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Д.М ад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Ө гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Д.М ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.М ын хувийн байдлын тухайд 19*******4 оны 12 дугаар сарын 1*******-нд Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймаг ******* сум ******* баг шатын ам гэх газарт оршин суудаг, ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-2*******/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-29/, малын А дансны хуулбар зэргээр тогтоогдож байна.
Шүүхэд шүүгдэгч Д.М өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн Д.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.М 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.М цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.М ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ