Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 118

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч О.Ч ,

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бэйс овгийн О.Ч т холбогдох 1928000000120 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 27-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Ачер ХХК-нд пүүлэгч ажилтай, ам бүл 1, Өмнөговь аймаг Даланзадгад сумын 2 дугаар баг ................. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй,   Бэйс овгийн О.Ч , регистрийн дугаар ........................,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч О.Ч  нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчимд  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Өнөрбүл дэлгүүрт иргэн Э.О ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүгдэгч О.Ч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Мөн сая улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтэд бүх зүйлүүд уншигдсан тул мэдүүлэг өгөхгүй гэв.

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.О  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 12-ны 17 цагийн орчимд Даланзадгад сум 1-р баг Өнөрбүл дэлгүүрийн гадаа явж байтал манай нөхөр О.Ч ийн 8567 убз улсын дугаартай прүс-20 маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь Өнөрбүл дэлгүүрт ороод очтол утсаар яриад мессеж бичээд байдаг Мөнхсаруул гэх хүүхэнтэй байж байхаар нь чи одоо хүний амьдралаар тоглож хандгүй юм уу одоо бүр цагаандаа гараад дагаад явж байх шив дээ гэж хэлээд мөр болон цээжин хэсэгрүү нь гараараа 2 түлхээд авсан чинь О.Ч  тэр хүүхнийг өмөөрөөд миний толгой болон нүүрлүү 3 удаа цохиод энд хэрүүл хиймээргүй байна гээд дэлгүүрээс гараад машинд нь суугаад О.Ч ийн хашаанд очоод буусан чинь машинтайгаа зугтаагаад яваад өгсөн.” гэжээ /хх-7-8/,

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.О  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2016 онд Орхон овогтой О.Ч  гэх залуутай танилцаад 2018 оны 03 р сарын 26-ны өдөр охинтой болоод хамтран амьдарч эхэлсэн. Манай нөхөр Дорноговь аймагт уурхайд ажилд ороод бид 2-н харилцаа таарамж муутай болж хэрэлдэж маргалдаж нэг нэгнийгээ хардаад нилээн таарамж муутай болоод сүүлийн хэдэн өдөр гэртээ огт ирэхгүй байгаад ийш тийшээ яваад алга болоод байсан. Тэгээд би 2019 оны 08-р сарын 12-ны өдөр 17 цагийн үед Даланзадгад сумын 1-р баг Өнөрбүл дэлгүүрийн гадуур явж байсан чинь манай нөхөр О.Ч ийн машин гадаа нь зогсож байхаар нь уулзах гээд орсон чинь утсаар яриад мессеж бичээд байдаг хүүхэн Мөнхсаруултай зогсож байхаар нь Мөнхсаруулд хандаж чи одоо хүний амьдралаар тоглож ханахгүй байна уу өчнөөн сар хэрэлдүүллээ шүү дээ гэж хэлсэн би хүний амьдарлаар тоглоогүй надад энэ хүн чинь огт хамаагүй гэхээр нь миний уур хүрээд Мөнхсаруулыг мөр лүү нь цааш нь түлхээд авсан чинь О.Ч  чамтай салчаад байхад юу гээд хүн доромжлоод байгаа юм бэ чи гээд миний нүүр, толгойруу 3 удаа цохиод авахаар нь би хэрэлдээд Өнөрбүл дэлгүүрээс гараад явсан...” гэжээ /хх-9-10/,

           Гэрч О.Ч  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08-р сарын 12-ны өдөр 17 цагийн үед Даланзадагад сумын Өнөрбүл дэлгүүрт найз охин М, найз А нарын хамт худалдан авалт хийгээд явж байтал салсан эхнэр Э.О  гаднаас дэлгүүрт орж ирээд Мөнхсаруул бид 2-т хандан ингээд явж байдаг юм уу гээд хэл амаар доромжлоод Мөнхсаруулруу дайрахаар нь хорьсон чинь Мөнхсаруулын мөр болон цээжрүү Э.О  гараараа цохиод салахгүй байхаар нь би Э.О ыг салгаж байх хугацаандаа нүүр болон толгойруу 3 удаа утас барьсан гараараа цохиод авсан. Тэгээд гараад явах гэсэн чинь салахгүй байхаар нь машинд суулгаад гэрт очоод буунгуут нь би зугтаагаад явсан...” гэжээ. /хх-11-12/,

           Гэрч С.М  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 12-ны 17 цагийн үед найз залуу О.Ч ийн хамт Өнөрбүл дэлгүүрт худалдан авалт хийх гээд зогсож байсан чинь хуучин эхнэр Э.О  нь орж ирээд та 2 энд ирсэн явж байгаа юм уу гээд миний цээжрүү цохиод барьж явсан бичиг цаас шидээд дахиад хүзүү хэсэгрүү цохиод авсан чинь О.Ч  намайг татаад өмөөрч Э.О ыг цааш нь түлхээд нүрлүү нь гараараа цохиод авсан чинь энд дэлгүүрт хэрүүл маргаан хиймээргүй байна гээд гадаа гарч учираа олоё гээд гадаа гараад Э.О  О.Ч  бид 2-г хэл амаар доромжилж замдаа явахдаа үхээрэй гээд хэлээд нулимсан тэгээд О.Ч ийн гэрт очсон...” гэжээ. /хх-13/,

            2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 484 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Э.О ы биед зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн  үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Э.О ы 2018.05.25-ны өдрийн гэх фото зургаар зүүн шилбэд цус хуралт тогтоогдсон нь эрүүл мэндийг сариулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй”  гэжээ./хх-14/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.О ы Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-4/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-23/,

Өмнөговь аймаг Даланзадгад сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-31/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-33/

Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-34/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Шүүгдэгч  О.Ч  2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчимд  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Өнөрбүл дэлгүүрт иргэн Э.О ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Ч ийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал болон хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.Ч т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Ч  2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчимд  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Өнөрбүл дэлгүүрт иргэн Э.О ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.О ы мэдүүлэг /хх-7-8/, гэрч  Э.О ы мэдүүлэг /хх-9-10/, гэрч С.М ын мэдүүлэг /хх-13/, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 484 дугаартай шийнжээчийн “...Э.О ы биед зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн  үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Э.О ы 2018.05.25-ны өдрийн гэх фото зургаар зүүн шилбэд цус хуралт тогтоогдсон нь эрүүл мэндийг сариулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” /хх-14/ гэсэн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Ч  хохирогч Э.О тай албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч хамтран амьдарч дундаасаа хүүхэдтэй болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд хохирогч Э.О  шүүгдэгч О.Ч ийг хардсаны улмаас Өнөрбүл дэлгүүрт маргалдаж шүүгдэгч хохирогчийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан гэж үзэхээр байна.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар шүүгдэгчийн О.Ч  гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Шүүгдэгч О.Ч  урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-23/

          Иймд шүүгдэгч О.Ч ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч О.Ч ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагч шүүгдэгч О.Ч т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын яллагчийн саналаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч О.Ч  оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон  хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.О  гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч О.Ч ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Ч  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ч т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бэйс овгийн О.Ч ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О.Ч  500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч  оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч О.Ч  цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг  өөрөө  гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч О.Ч т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ