| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0119/Э |
| Дугаар | 119 |
| Огноо | 2019-08-30 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 119
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,
Шүүгдэгч Б.О ,
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овгийн Б.О д холбогдох 1928000990108 дугаартай эрүүгийн нэг хавтаст хэргийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин, төрийн захиргаа, хүний нөөцийн менежмент мэргэжилтэй, Даланзадгад сумын Засаг даргын тамгын газарт харуул ажилтай, ам бүл 1, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр баг.............................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Шарнууд овгийн Б.О , регистрийн дугаар .......................;
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 22-23 цагийн хооронд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн орчимд 50-97 ӨМА улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэл дотор 14 нас 11 сартай Б.Х ыг арван дөрвөн насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Б.Х тай 04 дүгээр 28-ны өдөр фэйсбүүкээр чаталж байгаад орой нь Б.Х халуун усанд орчихоод гарч ирээд яръя гэж хэлсэн. Би орой нь найзынхаа хөдөө гэр рүү ачааг нь буулгах гээд явах гэтэл Б.Х 21 цаг өнгөрөөгөөд над руу залгаад халуун усанд ороод гараад ирсэн байна уулзъя гэхээр би хүрээд очсон. Өнөрбүл дэлгүүрийн гадаа Б.Х дээр очоод дүүг нь гэрт нь хүргэж өгөөд 131 дүгээр цэргийн ангийн урд тал руу явахаар болсон. Тэгээд юм ярьж сууж байгаад Б.Х тай бэлгийн харьлцаанд орсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Б.Х Би 2019 оны 03-р сард аавтайгаа жоохон таарамж муутай байж байгаад фэйсбүүк хаяг дээрээ сторы хийгээд хэцүү байна гээд бичсэн байсан чинь Б.О гэсэн хаягнаас хэцүү байгаа бол надтай ярилцаарай би маш сайн зөвлөгч, маш сайн сонсогч гэж чат бичсэнээс хойш харилцаж эхэлсэн. Тэгээд түүнээс хойш 3 долоо хоног чат бичиж байгаад Б.О уулзъя гээд нэг орой 21 цагийн үед Хурд засварын тэнд уулзъя гээд бид 2 уулзсан тэнд бараг 30 минут юм ярьж зогсож байгаад гэртээ гэртээ харьсан тухайн үед би ээж дүү нартайгаа ээжийн дүүгийнд очиж хонох гээд очсон байсан. Тэрнээс хойш нилээн удсан дараа 2019 оны 04-р сарын 28-ний өдөр бүтэн сайн өдөр 15 цаг өнгөрч байхад Б.О над руу чат бичээд сайн уу юу хийж байна гээд бичихээр нь би юм угааж байна гэсэн чинь наад юм аа угаачхаад юу хийхийн гэхээр нь усанд орно гэсэн чинь за за гэсэн тэгээд би дүүтэйгээ орой 21 цагийн үед Өнөр бүлийн халуун усанд орчоод тараад ирсэн чинь Б.О 5097 өма улсын дугаартай жижиг машинтай гадаа ирсэн намайг дуудахаар нь хүрээд очсон чамд нэг хэлэх юм байна гэхээр нь би дүүгээ яах юм гэсэн чинь дүүгээ машинд суулгачих хүргээд өгье гэж хэлээд суулгаад манай гэрийн гудамжны өмнө зогсоод хурдан дүүгээ гэртээ оруулчих дүүгийн чинь хажууд юм хэлэх эвгүй юм 5 минут болно гэхээр нь дүүгээ гэртээ оруулчхаад гарч ирээд машинд суусан чинь миний очих дуртай газар очоод хэлье гэхээр нь хаана байдаг юм гэсэн чинь 0131-р цэргийн ангийн урд байдаг юм гэхээр нь би тэгвэл миний очих дуртай газар ард талд байдаг гэж хэлсэн чинь 0131-р цэргийн ангийн урдуур дээшээ яваад байхаар нь одоо бараг ирж байгаа юм биш үү гэж Б.О д хандаж хэлсэн чинь за за ирүүлэхээс гээд зогссон тэгэхэд цаг 22 цаг 30 минут болж байсан. Тэгээд Б.О юм хэлэхгүй чимээгүй байгаад байхаар нь чи хэлэх юм аа хэлэхгүй юм уу гэсэн чинь надад чамд хэлэх зүйл байхгүй гэж хэлээд шууд намайг зүүн гараараа хүзүүнээс татаад миний уруул дээр үнсээд авахаар нь би болиоч ээ тэнэг юм уу хаашаа юм гээд түлхээд авсан чинь би яг галзуурах гээд байна дахиад намайг үнсээд намайг өргөөд ар талын суудал дээр хэвтүүлээд миний чортыг тайлаад, тирко, дотуур хувцас хүчээр тайлсан тэгэхэд би нүүр болон цээж хэсэг рүү нь гараараа цохиод байсан би дийлээгүй тэгээд миний дээр гараад миний бэлэг эрхтэн рүү Б.О бэлэг эрхтнээ хийхэд миний бэлэг эрхтэн аймар их өвдөөд би уйлсан Б.О миний дээр хөдлөөд 4-5 минут болоод больсон. Тэгээд би хувцсаа өмсөөд уйлаад сууж байтал Б.О миний хөлс чиний нулимсаар гарлаа гэж хэлсэн. Тэгээд би уйлахаа болиод Б.О тэй нилээн юм ярьж суугаад өглөө үүрээр 07 цагийн үед намайг гэрт хүргэж өгсөн. Тэгээд тэр өдрөөс хойш яг 7 хоногийн дараа 00 орчоод гараад ирсэн чинь миний араас ээж 00 ороод юун ийм ногоон юм гарсан байгаа юм чи арай янз бүрийн өвчин авсан юм биш биз дээ гэхээр нь би Б.О д энэ талаар хэлсэн чинь би эмчээс асуугаад эргээд хэлье гэж хэлсэн. Тэр өдөр амралтын өдөр байсан болохоор нэг дахь өдөр эмнэлэгт очиж үзүүлнэ гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэгт үзүүлнэ гэхээс айгаад ерөөсөө гэрээсээ явъя Улаанбаатар хот оръё гэж бодоод гэрээсээ зугтаагаад явсан. Тэгээд би 2019 оны 05- р сарын 06-ны өглөө 10 цагийн үед 90 ортын эмнэлэг дээр байх эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн чинь шинжилгээ өг гээд шинжилгээ өгсөн чинь хариу нь өдөр 14 цагт гарна гээд 14 цагт ирээд хариу аваад Б.О тэй эмийн сан орж эм авах гээд орох гэхэд Б.О гийн найз нь таараад хамт эмийн сан ороод эм аваад гарч ирээд нөгөө найз нь яваад өгсөн. Удалгүй Б.О ажилтай гээд яваад өгсөн. Тэгээд би Далангийн тийшээ яваад тэнд байж байгаад орой 23 цагийн үед найз залуу Э.Э тай уулзах гээд эмээгийнх нь гадаа очих гээд явж байтал Э.Э тай гудамжинд таараад юм ярьж байгаад би цаашаа гүйгээд явсан. Тэгээд би тэр шөнө гудамжинд хоноод маргааш өдөр 13 цагийн үед би ээж рүүгээ утсаар яриад тэгээд намайг аав ээж 2 ирж аваад гэртээ ирсэн...” гэжээ. /хх- 9-10/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Эхний удаа 2019 оны 04 дүгээр сард Б.О над руу уулзах боломж байна уу хаана байна гэж чат бичсэн байсан тэгэхээр нь би Хурд авто засварын дэлгүүрийн ойролцоо эгээгийндээ байна гэсэн чинь Б.О ойрхон юм байна түр гараад ирээч гэхээр би тэгье гэж хэлээд 21 цагийн үед эгээгийн гэрээс ганцаараа гарч очоод Хурд дэлгүүрийн хажууд Б.О тэй уулзсан Б.О надад хөгжилтэй зүйл яриад байсан тэгээд бас намайг хаана юу хийдэг талаар асуухаар нь аймаг дээрээ байдаг гэж би хариулж байсан 30 орчим минут уулзаад би гэр рүүгээ орлоо гэж хэлсэн чинь Б.О миний уруул дээр нэг удаа үнсчхээд эргээд яваад өгөхөөр нь би яаж байгаа юм бэ гэж Б.О гийн араас хэлсэн боловч сонсоогүй юм шиг яваад өгсөн.Дараа нь 2019 оны 04 дүгээр сард 20 цагийн үед намайг халуун усанд орох гэж байхад Б.О над руу юу хийж байна чат бичихээр нь би хувцас угааж дуусаад халуун усанд орох гэж байна гэсэн чинь Б.О надаас хаана халуун усанд орох гэж байгаа юм гэж асуухаар нь Өнөр бүл дэлгүүрийн хажуу талын халуун усанд ордог хэлсэн тухайн үед Б.О надтай уулзъя гэж хэлээгүй намайг халуун усанд орох гээд гарахдаа хэлээрэй гэсэн тэгээд би халуун усанд орох гээд гэрээсээ гарахдаа юу хийж байна гээд Б.О рүү чат бичсэн чинь Б.О хийсэн алгаа намайг юу хийж байна гэхээр нь усандаа орох гээд гараад явж байна гэж би чат биччихээд Өнөр бүл дэлгүүрийн халуун усанд орчхоод гараад ирсэн чинь Б.О халуун усны гадаа машиндаа сууж байсан над руу сигналдахаар нь би хүрээд очсон чинь Б.О надтай юм яримаар байна дүүг чинь гэрт хүргээд өгье гэхээр нь эндээ ярьчихаа гэж би хэлсэн чинь Б.О дүүгээ гэрт оруулчихаа гээд манай дүүг гэрийн урд талын гудамд очоод би дүүгээ буулгаад гэртээ ороод байж бай эгч нь араас ороод очъё гэж дүүгээ гэрт оруулаад Б.О надад юм хэлье гээд машинтай хөдлөөд явахаар нь би эндээ хэлчхэж болохгүй юм уу гэсэн чинь Б.О миний очих дуртай газар байгаа юм аа 5 минут болно гэхээр нь би хамт явсан тэгээд аймгийн баруун талын 131-р цэргийн ангын урд талд дээр машинтайгаа очиж зогсоод Б.О надтай юм ярихгүй байсан тэгэхээр нь би ярих юм аа ярихгүй юм уу гэж асуусан чинь надад чамд хэлэх юм байхгүй тэгээд миний уруул дээр үнссэн тэгэхээр нь би эсэргүүцээд Б.О г түлхсэн “уйлав" намайг арын суудал руу өргөөд суулгаад намайг хүчиндэх гээд байхаар нь би Б.О хоёр удаа цохисон тэгээд би тирко шорт дээгүүрээ подволкатай байсан Б.О хүчээр миний хувцсыг тайлсан миний тирко урагдсан тэгээд намайг хүчиндсэн 3-4 минут орчим болоод больсон би уйлчихсан байсан болохоор нээх аймар үйлдэл хийгээгүй Б.О чиний нулимсаар гарч миний хөлсөөр гарлаа гэж хэлсэн тэгээд намайг гэрт хүргэж өгсөн...” гэжээ. /хх-н 11-12/
Насанд хүрээгүй хохирогч Б.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “... Би найз банди Э.Э тай бэлгийн харьцаанд 2 удаа орж байсан. Түүнээс хойш Б.О тэй 1 удаа бэлгийн харьцаанд орсон өөр хэн нэгэнтэй бэлгийн харилцаанд орсон зүйл байхгүй. Хилийн цэргийн 0131-р ангийн дээд тал дээр Б.О гийн машинд бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орохдоо хүч хэрэглэсэн зүйл болоогүй намайг хүзүүгээр тэврээд үнсэхээр нь нэг удаа боль гэж хэлсэн, түлхсэн тэгээд бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Урьд нь мэдүүлэг өгөхдөө ээжээсээ айгаад Одхшш надад хүч хэрэглэж унтсан гэж хэлсэн байсан юм. Б.О намайг үнсэхэд нь би боль гэж хэлсэн гэхдээ тэрийг би хүч хэрэглэсэн гэж бодохгүй байна...” гэжээ. /хх-н 13/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр бид нар гэртээ угаалга хийгээд орой дуусаад хоол ундаа хийж идчихээд амрах гээд байж байтал манай охин Б.Х утас оролдоод байхаар нь аав Ц.Б одоо наад утсаа боль ээж чинь еглөө ажилтай утсыг цэцэглэ гэж хэлсэн чинь Б.Х утасныхаа семийг сольж тавьчхаад гэдэс өвдөөд байна бие засаад ирье гээд гарахаар нь би 3-4 минут болоод орж ирэхгүй болохоор нь араас нь аав Ц.Б гарсан чинь жорлонд байхгүй байсан. Тэгээд гэрт эргэж орж ирээд нөхөр Ц.Б бид 2 хувцсаа өмсөөд гараад гудмаар хайсан чинь ерөөсөө байхгүй байхаар нь эргээд нарийн гудмаар орсон чинь гэрт өмсөж байсан углаашаа гудамжинд хаяад явсан байхаар түүнийг аваад гэртээ ирсэн. Тэгээд гэрт ирээд шкаб ухаж байсан чинь нэг захиа гарч ирээд тэгээд ирэхгүй байхаар шөнө болоод унтаад 2019 оны 05-р сарын 06-ний өглөө өдөржингөө гэрт хүлээгээд ирээгүй. Тэгээд би өдрийн цайны цагаар цагдаагийн байгууллагад мэдэгдээд 2019 оны 05-р сарын 07-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Б.Х над руу залгаад байгаа газраа Их-Уулын гудамжинд байна гэж хэлээд нөхөр бид 2 очиж авсан. Яагаад явсан талаар Б.Х аас асуухад би бэлгийн замын халдварт өвтэй болсон түүнээсээ айгаад явсан гэж хэлсэн. Хэн гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орж өвчин авсан талаар асуухад Б.О гэх залуутай бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн. Б.О гэх залуу нь манай охин Б.Х тай хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн.
Насанд хүрээгүй гэрч Б.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Б.О гэж хүнтэй 1 сарын өмнө фээсбүүкээр танилцсан Б.О тэй би нийт гурван удаа уулзсан танилцсанаасаа хойш 14 хоногийн дараа би усанд орох гээд явж байхад Б.О над руу уулзмаар байна гээд мессеж бичсэн тэгээд би дүүтэйгээ усанд орчхоод гараад ирсэн чинь Б.О машинтайгаа хүлээж байсан тэгээд Б.О надад хэлэх юм байна гэж хэлсэн тэгээд би Б.О гийн машинд суусан би дүүгээ гэр рүү нь явуулчихсан байсан юм тэгээд Б.О гээс машинтайгаа хөдлөөд явахаар нь би эндээ асуучхаж болохгүй байгаа муу гэж асуухад Б.О миний очих дуртай газар байгаа юм тийшээ явъя 5 минут болно гэсэн тэгэхээр нь за тэгье гэж хэлсэн тэгээд Б.О машинтайгаа аймгийн баруун тийш 031-р цэргийн ангын урд талд тал дээр гараад манай найз залуугийн талаар ярилцсан тэгээд Б.О миний гарнаас гэнэт бариад миний толгойны ардуур гараа хийгээд татаж намайг үнссэн тэгээд би яагаад байгаа юм бэ боль гээд хэлэх юмаа хэлээч гэж хэлсэн чинь Б.О үнэндээ би чамд юм хэлэх гэж ирээгүй чамайг үнэндээ хүсэж байна гэж хэлээд намайг оролдоод байсан би эсэргүүцээд уйлаад Б.О г алгадаад авсан Б.О намайг өргөөд ар талын сандал руугаа оруулаад миний хувцсыг хүчээр тайлсан тэгээд намайг хүчээр бэлгийн харьцаанд оруулсан тэгээд удалгүй болиод дууссан дараа би уйлсан байсан чинь Б.О миний хөлс гарч чиний нулимс гарлаа гэсэн би хувцсаа өмсчхөөд гэр рүүгээ явах гэсэн боловч намайг явуулаагүй тэгээд намайг ээж, аав найз нартаа хэлээд хэрэггүй биз дээ гээд 05 цаг болтол надад юм ярьсан тэгээд намайг хашааны хойд талд буулгасан тэгээд би гэртээ орж чадахгүй хашаан дотор байх цагаан өнгийн пин дотор ээжийг ажилдаа явтал байж байгаад гэр рүү орсон тэр өдрөөс хойш би бие засахаар доошоо ногоон юм гараад байсан юмаа тэрийг манай ээж харчхаад надаас асуугаад байсан 2019 оны 05 дугаар сарын 05- ны өдөр манай ээж, аав 1 дэх өдөр эмэгтэйчүүдийн эмч дээр очиж үзүүлнэ гээд байсан тэгээд би айгаад гэрээсээ явахаар шийдсэн би хот руу явмаар санагдаад хот руу очвол учир нь олдох байх гэж бодсон тэгээд би өдөр аав, ээждээ захиа бичиж шкапанд үлдээгээд орой 22 цаг өнгөрч байсан гэдэс өвдөөд байна 00 орчхоод ирье гэж гэрээсээ гараад Өлзийт дэлгүүрээс такси аваад хүүхдийн паркийн хойд талд буугаад шөнөжингөө гудмаар явж өглөө болгочхоод өглөө Б.О тэй утсаар яриад эмч дээр очиж биеэ үзүүлэхээр болоод 90 ортын эмнэлэг дээр Б.О тэй уулзаад эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг дээр шинжилгээ өгсөн Дэлгэрсайхан гэж эмч байсан тэгээд шинжилгээний хариу гарсан чинь бэлгийн замын халдварт өвчтэй байна гэж хэлээд эм бичиж өгөөд жоохон намайг загнасан тэгээд тэр эмнэлгээс гараад Б.О бас нэг найз нь хамт явсан 1-р сургуулийн баруун талын эмийн сангаас орж эм аваад гараад Б.О гээс салаад аймгийн урд тал руу алхаад аймгаас гараад байж байгаад аймгаас хойш гараад буцаад аймаг руу орохдоо найз залуутайгаа таарсан манай залууг Э.Э гэж хүүхэд байдаг юм аа тэгээд намайг хаашаа явсан талаар асуугаад ээж, аав чинь чамайг сураад байна хайгаад байна гэж хэлсэн тэгэхээр нь би найз залуудаа надтай таарсан гэж хэлж болохгүй гэж хэлээд тэгээд салаад явцгаасан тэгээд би урагшаа нисэхийн хажуу талын замаар яваад нисэхийн питровис колонкоос зүүн тийш буугаад нэг мухар гудамж байсан тэнд сууж өглөө болгоод гэртээ харихгүй бол болохгүй юм байна аа гэж бодоод утсаа асаагаад ээж рүү утсаар ярьсан тэгээд аав, ээж ирээд авсан...” гэжээ. /хх-н 17-18/
Гэрч Б.О гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Б.Х тай пээс бүүкээр харилцдаг найзууд байгаа юм 2019 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр би Б.Х ын гар утас руу яриад уулзъя гэсэн чинь би усанд орчхоод гэрээсээ гарахдаа яръя гэж хэлсэн тэгээд орой 21 цагийн үед над руу утсаар залгаад дүүтэйгээ хамт халуун усанд орж байна халуун уснаас гараад утсаар яръя гэж хэлсэн тэгээд 22 цагийн үед над руу ахиад утсаар залгаад халуун усанд орчихлоо уснаас гарчихлаа уулзах юм уу гэсэн тэгэхээр би нь уулзъя гээд Өнөр бүл дэлгүүрийн халуун усан дээр хүрээд очсон тэгээд Б.Х тай уулзсан тухайн үед би өөрийн 50-97 өма улсын дугаартай краста маркийн тээврийн хэрэгсэлтэй очсон байсан Б.Х бид хоёр машин дотор уулзсан Б.Х сэтгэл санаа нь жоохон таагүй байсан аав архи уугаад гэр оронд нь их хэрүүлтэй байдаг гэхээр нь би сэтгэлийг тайвшруулах гээд Б.Х д аймгийн баруунд талд зайдуу гарч аймгийн харцгаая миний очих дуртай газар байгаа юм гэсэн чинь Б.Х тийм үү би 31-р цэргийн хойшоо салхинд гарах дуртай гэж хэлэхээр нь би яахаараа ийм адилхан байдаг юм болоо гэж хэлээд өөрийн машинаараа бид хоёр аймгийн баруун талд 31-р цэргийн ангиас урагш тал дээр гараад би Б.Х д эрэгтэй эмэгтэй хүн бэлгийн харьцаанд орохгүй удахаар нэг юм дутагддаг юмаа би чамтай бэлгийн харьцаанд ормоор байна гэж хэлсэн чинь Б.Х болно л доо гээд юм бодоодхъё гээд нэг хэсэг удсан тэгээд удалгүй бид хоёр үнсэлдээд машины арын суудал дээр бид хоёр бэлгийн харьцаанд орсон 10 минут орчим болсон байх тэгээд миний бэлэг эрхтэн чинэрээд байхаар нь би больсон тэгээд бид хоёр машин дотор тэврэлдээд байж байгаад би Б.Х ыг удалгүй гэрийн гадна аваачиж өгсөн тэгээд 5 хонгийн дараа Б.Х надтай утсаар холбогдоод надаас юм асууя гэсэн тэгэхээр нь би за гэж хэлэхэд чи бэлгийн замын өвчтэй байсан юм уу гэж асуусан тэгэхээр нь ямар нэгэн өвчин байхгүй гэж хэлсэн чинь Б.Х бэлэг эрхтнээс нь идээ гоожоод байна гэсэн тэгэхээр нь эмчээс асуугаад эмчид үзүүлье гэсэн тэгээд Б.Х ыг эмчид үзүүлсэн Б.Х аас би ямар хариу гарсан бэ гэж асуухад Б.Х надад хэлээгүй эмч эмийн жор бичиж өгсөн тэгээд бид хоёр эмийн сан орж эм авсан...” гэжээ./хх-н 19-20/
Гэрч Э.Э.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Б.Х тай үерхэж байгаад 2019 оны 02-р сарын 15-ний өдөр манай гэрийнхэн хөдөө явсан хойгуур манай гэрт хүн байхгүй байсан. Тэгээд орой 18 цагийн үед Б.Х бид 2 манай гэрт ирээд уулзаж юм ярьж байгаад бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд ороод дууссан дараа Б.Х бэлэг эрхтнээс цус гарчихлаа гэж хэлж байсан би яг тэр цусыг бол хараагүй тэгсэн чинь Б.Х гэртээ харилаа гэхээр нь би 19 цагийн үед гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд Б.Х бид 2 утсаар нэг хэсэг ярьсан тэр хооронд нэг ч уулзаагүй, уулзъя гэвэл сургуулиас нь хичээл тарах үед нь гэрт нь хүргэж өгч уулздаг байсан. Тэгээд 2019 оны 03-р сарын 25-ны үеэр байх яг хэдний өдөр байсныг нь санахгүй манай Даланзадгад сум 6-р баг Нисэх 9-10 тоотод байх гэрт Б.Х ирээд бид 2 юм ярьж сууж байгаад бэлгийн харьцаанд ороод би гэрт нь такси бариад хүргэж өгсөн. Тэрнээс хойш нэг удаа сургууль дээр очоод уулзаад гэрт нь хүргэж өгсөн.Түүнээс хойш уулзаагүй байж байгаад 2019 оны 05-р сарын 05-ны өдөр намайг Б.Х ын гэрийнхэн нь намайг дуудаад Б.Х алга болчихлоо чи хаана байна гээд хэлэхээр нь би гэртээ байна гэж хэлээд гэртээ байж байсан. Тэгээд 2019 оны 05-р сарын 07-ны өдөр би Б.Х ын аав ээжтэй хамт хайж байгаад цагдаагийн газар ирээд байж байгаад 23 цагийн үед би гэр рүүгээ явж байхад замд Б.Х зогсож байхаар нь чи хаагуур явав гэж хэлээд асуугаад зогсож байсан чинь Б.Х цаашаа гүйгээд явахаар нь араас явсан чинь мухар гудам руу ороод алга болчихоор нь би аав ээжид нь айгаад хэлж чадаагүй.Тэгээд маргааш өглөө нь цагдаагийн газраас дуудаад ирсэн чинь Б.Х олдсон байсан. Тэгээд өөр зүйл болоогүй...” гэжээ. /хх-21-22/
Гэрч Б.Ш ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Б.Х ын анги удирдсан багш нь байгаа юмаа. Би Б.Х ыг 6 дугаар ангиас нь эхлэн анги удирдсан багшаар ажиллаад 3 жил болж байна. Б.Х бол сэргэлэн цовоо анги олонтойгоо эвтэй найртай харьцдаг, авьяастай, хичээл сурлага бол дандаа онц, сайн дүнтэй байдаг, анги хамт олон болон багш, хүнтэй харилцах харилцаан дэрээ ямар нэгэн дутагдалгүй хүүхэд байгаа юм. Б.Х хичээл тасалдаггүй хүүхэд байгаа юм 2019 оны 03 дугаар сард байхаа 2 хоног хичээл тасалсан ирцийн бүртгэл дээр байгаа. Тухайн үед би Б.Х ын ээжтэй нь очиж уулзсан юм Б.Х ыг яагаад хичээл тасалсан талаар ээжээс нь асуухад Б.Х өвчтэй эмнэлэгт үзүүлсэн гэж хэлсэн Б.Х аас би асуухад бие өвдсөн эмнэлэгт үзүүлсэн аав архи уусан гэдэг тайлбар хэлдэг. Б.Х хэлэхдээ аав байнга архи уудаг агсан тавьдаг талаар надад хэлдэг байсан. Б.Х хичээл номдоо их сайн сайн хүүхэд байгаа юм сүүлийн үед гэр бүлийн таагүй харилцаатай зүйл ажиглагдаг аав архи уудаг уухаараа агсан согтуу тавьдаг болохоор өөрт нь их хүндрэлтэй байдаг харагддаг өөрөө ч хэлдэг Б.Х нь хичээл тараад гэртээ харих дургүй зүйл ажиглагддаг...” гэжээ. /хх-23-24/
Шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би Б.Х гэдэг охинтой 2019 оны 03 сарын сүүлээр танилцсан юм. тухайн үед Б.Х өөрийн фэйсбүүк дээрээ таагүй зүйл бичсэн байсныг нь би олж уншаад сэтгэлд санааг нь хуваалцсан тэгж танилцсан юм. Тэгээд чатаар болон утсаар ярьдаг байж байгаад ганц хоёр удаа уулзаж юм ярилцаж байсан тэгээд 2019 оны 04 дугаар сарын 28-ны өдөр бид хоёр чатлж байгаад орой утсаар ярихаар болсон юм. Тэгээд 21 цаг өнгөрч байхад Б.Х над руу залгаад би халуун усанд орчхоод гараад ирлээ уулзах юм уу гэсэн би уулзъя гээд өөрийнхөө машинаар яваад очиход Б.Х Өнөр бүл дэлгүүрийн гадаа дүүгийн хамтаар байж байсан. Би тэр хоёрыг машиндаа суулгаад Б.Х ын дүүг гэрт нь хүргэж өгсөн тэгээд бид хоёр 131-р цэргийн ангийн урд талаар дээшээ тал руу гарсан юм. Талд дээр очиж зогсоод хоорондоо юм ярилцаж байгаад би эхлээд хоёулаа унтъя гэсэн санал тавьсан Б.Х зөвшөөрөөд бид хоёр бэлгийн харьцаанд орсон тэгээд бэлгийн харьцаанд орчхоод байж байгаад гэрийн гадаа нь хүргэж өгөөд би гэртээ харьж амарсан юм. Тэгээд бид хоёр чатлаад уулзахгүй байж байхад Б.Х алга болчихлоо гээд найзууд нь чатаар хэлсэн тэгээд удаагүй байхад цагдаа нар ирээд надаас сураад ирсэн удалгүй Б.Х олдсон гэсэн ийм зүйл болсон юм...” гэжээ. /хх-55-57/
2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...Б.Х нь бэлгийн бойжил бүрэн олоогүй байна. Б.Х нь жирэмслээгүй байна. Б.Х нь бэлгийн замаар дамжих трихомониаз өвчтэй болох нь нян судлалын шинжилгээгээр тогтоогдлоо, Б.Х нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас 10 хоногийн дараа ШША-нд ирсэн тул тухайн хэргийн нөхцөпд бэлгийн харьцаанд орсон эсэхийг тогтоох боломжгүй...” гэжээ. /хх-27/
2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “...Б.О нь бэлгийн замаар дамжих грамм сөрөг диплококкын /Заг хүйтэн/ халдвартай байна...” гэжээ. /хх-32/
2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд. “...Э.Э.Э нь бэлгийн замаар дамжих ямар нэг халдваргүй байна...” гэжээ. /хх-34/
2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Сэтгэцийн дүгнэлтэд: “шинжлүүлэгч Буяндэлгэр овогтой Б.Х сэтгэцийн хувьд эрүүл, шинжлүүлэгч Буяндэлгэр овогтой Б.Х хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэжээ. /хх-40-43/
2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шүүх сэтгэцийн дүгнэлтэд: “Шинжлүүлэгч Б.О нь сэтгэцийн ямар нэг өвчингүй, Шинжлүүлэгч Б.О нь хэрэг хариуцах чадвартай, Шинжлүүлэгч Б.О д албадан эмчилгээ шаардлагагүй” гэжээ. /хх-45-47/
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,
Шинжилгээний хариу /хх-31/,
Шинжилгээний хариу /хх-36/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-59/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын захирагчийн ажлын албаны тодорхойлолт /хх-60/,
Даланзадгад сумын 4 дүгээр багийн Засаг даргын Б.О нь ................... ам бүл 1 амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов. /хх-61/,
Мэргэшлийн дипломын хуулбар /хх-62-63/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64/
Насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Х ын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-82/,
Насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Х ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-83/,
Шүүхэд ирүүлсэн хохирол төлбөр төлсөн талаарх нотлох баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.О д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.О гийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаварыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 22-23 цагийн хооронд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн орчимд 50-97 ӨМА улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэл дотор 14 нас 11 сартай Б.Х ыг хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Х ын “...дүүгийн чинь хажууд юм хэлэх эвгүй юм 5 минут болно гэхээр нь дүүгээ гэртээ оруулчхаад гарч ирээд машинд суусан чинь миний очих дуртай газар очоод хэлье гэхээр нь хаана байдаг юм гэсэн чинь 0131-р цэргийн ангийн урд байдаг юм гэхээр нь би тэгвэл миний очих дуртай газар ард талд байдаг гэж хэлсэн чинь 0131-р цэргийн ангийн урдуур дээшээ яваад байхаар нь одоо бараг ирж байгаа юм биш үү гэж Б.О д хандаж хэлсэн чинь за за ирүүлэхээс гээд зогссон тэгэхэд цаг 22 цаг 30 минут болж байсан. Тэгээд Б.О юм хэлэхгүй чимээгүй байгаад байхаар нь чи хэлэх юм аа хэлэхгүй юм уу гэсэн чинь надад чамд хэлэх зүйл байхгүй гэж хэлээд шууд намайг зүүн гараараа хүзүүнээс татаад миний уруул дээр үнсээд авахаар нь би болиоч ээ тэнэг юм уу хаашаа юм гээд түлхээд авсан чинь би яг галзуурах гээд байна дахиад намайг үнсээд намайг өргөөд ар талын суудал дээр хэвтүүлээд миний шортыг тайлаад, тирко, дотуур хувцас хүчээр тайлсан тэгэхэд би нүүр болон цээж хэсэг рүү нь гараараа цохиод байсан би дийлээгүй тэгээд миний дээр гараад миний бэлэг эрхтэн рүү Б.О бэлэг эрхтнээ хийхэд миний бэлэг эрхтэн аймар их өвдөөд би уйлсан Б.О миний дээр хөдлөөд 4-5 минут болоод больсон. Тэгээд би хувцсаа өмсөөд уйлаад сууж байтал Б.О миний хөлс чиний нулимсаар гарлаа гэж хэлсэн. Тэгээд би уйлахаа болиод Б.О тэй нилээн юм ярьж суугаад өглөө үүрээр 07 цагийн үед намайг гэрт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-9-10/, насанд хүрээгүй хохирогч Б.Х ын “...Би найз банди Э.Э тай бэлгийн харьцаанд 2 удаа орж байсан. Түүнээс хойш Б.О тэй 1 удаа бэлгийн харьцаанд орсон өөр хэн нэгэнтэй бэлгийн харилцаанд орсон зүйл байхгүй. Хилийн цэргийн 0131-р ангийн дээд тал дээр Б.О гийн машинд бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орохдоо хүч хэрэглэсэн зүйл болоогүй намайг хүзүүгээр тэврээд үнсэхээр нь нэг удаа боль гэж хэлсэн, түлхсэн тэгээд бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Урьд мэдүүлэг өгөхдөө ээжээсээ айгаад Б.О надад хүч хэрэглэж унтсан гэж хэлсэн байсан юм. Б.О намайг үнсэхэд нь би боль гэж хэлсэн гэхдээ тэрийг би хүч хэрэглэсэн гэж бодохгүй байна...” гэх мэдүүлэг /хх-13/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.Х 2004 оны 05 дугаар сарын 28-нд Өмнөговь аймгийн төрөх тасагт төрсөн, гэмт хэрэг үйлдэгдэх үед 14 нас 11 сартай байсан болох нь Б.Х ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн гэрчилгээний хуулбар /хх-83/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.О нь насанд хүрээгүй Б.Х ыг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй болохыг мэдэж байсан болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Х ын “...Б.О д би анх танилцаж байхдаа 14 настай 8 дугаар ангид сурдаг талаараа хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-9-10,12/, гэрч Б.О гийн “...Би Б.Х ыг 15 настай удахгүй 16 нас хүрнэ гэдгийг мэдэж байсан...3-р сургуульд 8 дугаар ангид сурдаг талаараа надад анх танилцаж байх үедээ хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-19-20/, шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Б.Х тай бэлгийн харьцаанд ороход 15 настай байсан...” гэх мэдүүлэг /хх-55-56/ зэргээр тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.О г хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О гийн үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн ёс суртахуун, арван зургаан насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн бойжилт, бие бялдарын зөв хөгжилд санаатай хэлбэрээр халдсан гэм буруутай үйлдэл хэдий ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэж үзэхэд насанд хүрээгүй хохирогч Б.Х сэтгэл санааны тавгүй байдлаа фэйсбүүкэд тавьсны улмаас шүүгдэгчтэй танилцаж, 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 22-23 цагийн орчимд шүүгдэгчийн машинд сууж аймгийн төвөөс зайдуу гарч бэлгийн харьцаанд орон энэ байдлаа ар гэрийнхэндээ мэдэгдээгүй, мөн ар гэрийн хараа хяналт сул байгааг насанд хүрээгүй хохирогчийг зөвтгөх үндэслэлгүй юм.
2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн “...Б.Х нь бэлгийн бойжил бүрэн олоогүй байна. Б.Х нь жирэмслээгүй байна. Б.Х нь бэлгийн замаар дамжих трихомониаз өвчтэй болох нь нян судлалын шинжилгээгээр тогтоогдлоо, Б.Х нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас 10 хоногийн дараа ШША-нд ирсэн тул тухайн хэргийн нөхцөпд бэлгийн харьцаанд орсон эсэхийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-27/, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “...Б.О нь бэлгийн замаар дамжих грамм сөрөг диплококкын /Заг хүйтэн/ халдвартай байна...” гэх дүгнэлт /хх-32/ хоёр өөр төрлийн өвчний шинж тэмдэгтэй дүгнэлт гарсан байх боловч шүүгдэгч Б.О г бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэж үзэж яллагдагчаар татсан тогтоолд прокурорын тогтоолоор өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.О , насанд хүрээгүй хохирогч Б.Х нар нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай болох нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Сэтгэцийн “Шинжлүүлэгч Буяндэлгэр овогтой Б.Х нь сэтгэцийн хувьд эрүүл, Шинжлүүлэгч Буяндэлгэр овогтой Б.Х нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэсэн дүгнэлт. /хх-40-43/, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шүүх сэтгэцийн “Шинжлүүлэгч Б.О нь сэтгэцийн ямар нэг өвчингүй, Шинжлүүлэгч Б.О нь хэрэг хариуцах чадвартай, Шинжлүүлэгч Б.О д албадан эмчилгээ шаардлагагүй” гэсэн дүгнэлт /хх-45-47/-ээр тогтоогдсон болно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.О 1998 оны 05 дугаар сарын 14-нд Өмнөговь аймаг, Даланзадгад суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин, төрийн захиргаа, хүний нөөцийн менежмент мэргэжилтэй, Даланзадгад сумын Засаг даргын тамгын газарт харуул ажилтай, ам бүл 1, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр баг, .................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-59/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын захирагчийн ажлын алба /хх-60/, Мэргэшлийн дипломын хуулбар /хх-62-63/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.О анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-64/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Э.М д хохирол төлбөрт 1.500.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Харин шүүгдэгч Б.О гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О д оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоон, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд “...Б.О гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь: Шүүгдэгч Б.О гийн үйлдсэн гэмт хэрэг хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарах ба хохирогч 16 насанд хүрээгүй нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн бэлгийн бойжилт олоогүй зэрэг учирсан хохирол, хор уршигийн шинж чанарыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн болно.
Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Э.М д хохирол төлбөрт 1.500.000 төгрөг төлсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хууль ёсны төлөөлөгч Э.М гийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн “хохирол төлбөрт 1.500.000 төгрөг авсан. Бидний зүгээс гомдол, саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй” гэх хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.О г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулага хэсэгт ...яллагдагч Б.О г Б.Х ыг 14 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэж буруу бичсэн техникийн шинжтэй алдаа гарсныг дурдаж, цаашид энэ талаар анхаарах нь зүйтэй байна.
Шүүх насанд хүрээгүй хохирогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардалагтай гэж үзэж хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овгийн Б.О г арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.О оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.О насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Э.М д хохирол төлбөрт 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ