| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2019/1131/Э |
| Дугаар | 1191 |
| Огноо | 2019-07-26 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 1191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
иргэдийн төлөөлөгч Д.Долгорсүрэн,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Болормаа,
өвсөр насны шүүгдэгч О.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлцэцэг, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Отгонжаргалын Төгсжаргалд холбогдох эрүүгийн 1806 10007 1082 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн О.Т, 2001 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, эрэгтэй, 17 настай, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүүхэд залуучуудын Сургалт-хүмүүжлийн тусгай цогцолбор” гудамж 1-1 тоотод оршин суух хаягтай, ам бүл 1, регистрийн НЭ01281311 дугаартай,
Шүүгдэгч О.Т нь 2017 оны 6 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын байранд, мөн тус цогцолборын харъяа Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах “Од” зуслангийн байранд бага насны буюу 12 настай Ц.Алтанзагасыг удаа дараа хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч О.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн учир шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Болормаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Чингэлтэй дүүргийн гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст хууль ёсны төлөөлөгч томилох тухай албан бичиг ирүүлсэн учир намайг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон. 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоос мэдүүлэг авахад хамт байлцаж тухайн хэргийн талаар мэдсэн. Хохирогч маань одоо хүртэл тусгай цогцолбортоо амьдарч байгаа. Хохирогчтой сургууль дээр 4 удаа, эмнэлэгт 2 удаа, нийт 6 удаа уулзалт хийж, түүний сэтгэл санаа болон биеийн байдлын талаар тодруулж ажилласан. Хохирогч нь шүүгдэгч Т-д өөрөө сайн байсан ч анх бэлгийн харилцаанд орох талаар санал тавиагүй, харин Т эхэлж тавьсан байсан. Бэлгийн харилцаанд орох нь биед муу үр дагавартай гэдгийг мэдээгүй гэдгээ хэлсэн. Хохирогчийн сэтгэл санаа тогтворгүй, цаашид тусгай байранд амьдармааргүй байна гэж хэлсэн. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч жирэмсэн болоод 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Амгалан амаржих газарт үр хөндүүлсэн. 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр орны даавуугаа цуулж, 2 давхарын цонхоор оргох үйлдэл хийж байгаад унасан. Тэгээд Гэмтэл Согог Үндэсний төвд 11 хоног эмнэлэгт хэвтэж, одоогийн байдлаар эмчилгээ дуусч, тархины хаван хөөх эм ууж байна. Цаашид ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлцэцэг: ”2015 онд шүүгдэгч тусгай цогцолборт ирсэн. Үүнээс өмнө үрчилж авсан эцэг Пүрэвдорж нь шүүгдэгчид байнга сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг байсан учир гэрээсээ зугтааж гадуур явж байгаад тусгай цогцолборт ирсэн. Нийслэлийн Цагдаагийн газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох тухай албан бичиг ирүүлсэн учир 2019 оны 05 сараас намайг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Хуулийн байгууллага дуудсан цагт шүүгдэгчийн хамт очиж уулзаж, байцаалт мэдүүлгийг удаа дараа өгч байна. Өсвөр насны шүүгдэгч нь төлөв даруу зантай, дуугүй хүүхэд. Мөн 2015 онд Монгол Улсыг төлөөлж, Герман улсад тэмцээнд оролцож байсан. Хэрэгт холбогдохоос өмнө Герман улс руу хэлний бэлтгэлд явахаар төлөвлөж, өөрөө цагийн ажил хийж зардлаа цуглуулж байсан. Төрсөн эцэг, эх хоёртойгоо одоо ямар ч холбоогүй байдаг. Шүүгдэгч, хохирогч нар хамт тусгай цогцолборт амьдарч байсан учир Чингэлтэй, Баянзүрх дүүргээс хууль ёсны төлөөлөгчийг тус тусад нь томилсон. 2019 оны 06 дугаар сард Нийслэлийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамтарсан тушаалаар нийслэлийн хэмжээн дэх асрамж халамжийн газруудаас зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн. Нийслэлийн хэмжээнд энэ асуудал яригдаж байгаа. Цаашид энэ асуудлын талаар тусгай цогцолборт арга хэмжээ авах байх” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Ц.Алтанзагасын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2011 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт амьдрахаар анх очсон. Т 2015 онд манай асрамжийн төвд амьдрахаар ирсэн... 2017 оны 06 дугаар сарын үед яг ямар өдөр байсныг санахгүй байна, 19 цагт манай асрамжийн төвийнхөн хоолны зааланд оройн хоол идээд сууж байхад Төгсөө намайг нүдээрээ ирмээд, гараараа заагаад байхаар нь уулзсан чинь асрамжийн төвийн подваль руу хамт бууя гээд оройн хоолноос 2-3 минутын дараа дагуулаад буусан. Тэгээд хүүхэд асрахын төвийн подвалийн хамгийн захын буланд очоод Т миний өмдийг тайлаад намайг шалан дээр хэвтүүлээд өөрийнхөө өмдийг тайлаад миний дээр гараад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд 5-6 минут хөдөлсөн. Тухайн үед миний бэлэг эрхтэн хэсгээр их өвдөж байсан. Тэгээд Т өмдөө татаад түрүүлээ гарсан, дараа нь би өмдөө татаад араас нь гарсан...Т-тай анх бэлгийн харьцаанд орсон өдрөөс хойш 19 цагийн оройн хоолонд орсны 4-5 минутын дараа 3 өөр өдөр хүүхэд асрах төвийн подвальд /ямар өдөр байсныг санахгүй байна/ 3 удаа бэлгийн харьцаанд орсон... Тэгээд манай хүүхэд асрах төвийнхөн 06 сарын дундуур Төв аймгийн Жаргалант суманд байрлах “Од” зусланд амрахаар гарсан. Зусланд очсон өдрөөс 5-6 хоногийн дараа /өдрийн сайн санахгүй байна/ өдрийн хоолонд 13 цагт орсны 3-5 минутын дараа хүүхдүүдийн амралтын цагаар намайг өрөөндөө байж байхад Т өөрийнхөө найз Билгүүнээр өөрийнхөө өрөөнд дуудуулсан. Тэгэхээр нь би Т-ийн амьдардаг өрөөнд нь очсон чинь Т ганцаараа өрөөндөө байж байсан. Тэгээд Төгсөө хаалгаа цоожлоод надтай 5-6 минут орчим бэлгийн харьцаанд орсон. Тэгээд тэрнээс хойш Т-ийн өрөөнд их үдийн цайны дараа чөлөөт цагаар /яг хэдэн удаа орсныг нь мэдэхгүй байна/ олон удаа бэлгийн харьцаанд орсон...Манай хүүхэд асрах төвийнхөн 2017 оны 08 дугаар сарын 25-нд Од зуслангаас Улаанбаатар хотын хүүхэд асрах төврүүгээ ирсэн. Хүүхэд асрах төвд ирснээс хойш Төгсжаргалтай бэлгийн харьцаанд оролгүй байж байгаад 2017 оны 10 дугаар сарын дундуур оройн 19 цагийн хоолонд орсноос 3-5 минутын дараа Т-ын хамт хүүхэд асрах төвийн подвальд очиж /өдрийг нь санахгүй 3-4 өдөр/ 3-4 удаа бэлгийн харьцаанд орсноос хойш Т-тай бэлгийн харьцаанд ороогүй...” гэх мэдүүлэг /хх-н 21/,
Гэрч О.Уламбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.Алтанзагас нь 2011 оноос Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор газарт ар гэртээ амьдрах боломжгүйн улмаас манай төвд амьдарч эхэлсэн. Амьдрах хугацаандаа сүрьеэгийн шалтгаант мененгет өвчнөөр өвчилж байсан. Тэрнээс улбаалан 2 чих нь дүлий хүүхэд байсан...2018 оны 01 дүгээр сарын үед хүүхдүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг хийтэл Ц.Алтанзагасын гэдэс нь үл ялиг томорсон байхаар нь би үзлэг хийгээд жирэмсний тестээр шээсэнд үзтэл эерэг гарсан. Тэгээд Алтанзагасыг яаралтай дүүргийн хувийн эхо төвд үзүүлтэл эхогоор жирэмсэн гэдэг нь батлагдсан. Тэгээд тэрний дараагаар Эх нялхасын өсвөр үеийн килиник зэрэг эмнэлгүүдээр үзүүлж зөвлөгөө автал харъяа Нийслэлийн Амгалан төрөх төвд очиж үзүүл гэж хэлсэн. Тэгээд Ц.Алтанзагасын ээж Цагааншүхэрт учир байдлыг хэлтэл Цагааншүхэрт хүүхдийг өсгөх боломжгүй гээд Нийслэлийн Амгалан амаржих газарт 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үр хөндүүлсзн. Түүний дараа Ц.Алтанзагас нь 7 хоног эмнэлэгт хэвтээд түүний дараа хувийн эмнэлгээр эмчилгээ сувилгаа хийлгэсэн...2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ар гэрийн хүсэлтийг үндэслээд Ц.Алтанзагасыг гэрт нь буцаасан...Ц.Алтанзагасыг манай асрамжийн газрын Төгсжаргал гэх 15 настай, эрэгтэй жирэмсэн болгосон гэж Ц.Алтанзагас надад хэлсэн...Ц.Алтанзагасын жирэмсэн болсон асуудал нь 2017 оны 08 дугаар сарын үед манай асрамжийн газрын хүүхдүүд зуслан дээр байх хугацаандаа Т-тай бэлгийн харьцаанд орж жирэмсэн болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Гэрч Б.Цагааншүхэртийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын эхээр ХЗСХТТ-н эмч Уламбаяр надад Ц.Алтанзагасыг хүүхэдтэй болсон талаар хэлсэн. Тэгээд Ц.Алтанзагастай ярилцаж байгаад хүүхдийг гаргавал өсгөж чадахгүй тул авахуулахаар шийдэж Нийслэлийн Амгалан амаржих газарт 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үр хөндүүлсэн...тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Ц.Алтанзагасын амрамжийн төвийн багш нарын яриагаар хамт асрамжинд байдаг 15 орчим насны эрэгтэй хүүхэд унтсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,
Насанд хүрээгүй гэрч Э.Билгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.Алтанзагас, О.Т хоёр хоорондоо бэлгийн харьцаанд орсон талаар би мэдэж байсан. 2017 оны зуслан дээр байхад Төгсжаргалтай нэг өрөөнд хамт байсан, тэр үед Төгсжаргал намайг Алтанзагасыг дуудаад өрөөнд аваад ир гэж 2 удаа явуулаад би Алтанзагасыг өрөөнд авчираад Бүрэнтөгс бид хоёрын хажууд Төгсжаргал бэлгийн харьцаанд 2 удаа орж байсан. Бүрэнтөгс бид хоёр ичээд буруу тийшээ хараад сууж байсан...Бүрэнтөгс бид хоёр Төгсжаргалаас айгаад багш нартаа хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38/,
Насанд хүрээгүй гэрч П.Бүрэнтөгсийн /Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт суралцдаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ц.Алтанзагас, О.Т хоёр хоорондоо Билгүүн бид хоёрын хажууд бэлгийн харьцаанд орж байсан, тэр нь хэзээ вэ гэхээр 2017 оны зун 7-8 сарын орчимд байх өдрөө сайн санахгүй байна. Од зуслан дээр байхад Алтанзагас манай өрөөнд орж ирэхэд Т Алтанзагасын өмдийг тайлаад өөрийнхөө орон дээр хэвтүүлээд шортоо шувтлаад боожгойгоо гаргаад Алтанзагасын умайруу хийгээд 20 гаруй минут хөдөлж байгаад босоод нойлын цаасаар боожгойгоо арчсан. Энэ өдрөөсөө хойш 7 хоногийн дараа мөн манай өрөөнд Билгүүн бид хоёрын хажууд бэлгийн харьцаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,
Насанд хүрээгүй гэрч Н.Хүслэнгийн /Хүүхэд залуучуудын сургалт хумүүжлийн тусгай цогцолборт суралцдаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сард Алтанзагас манай төвөөс гарахдаа надад өөрөө Төгсжаргалтай бэлгийн харьцаанд орсон, жирэмсэн болоод хүүхдээ авахуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,
ШШҮХ-ийн ШЭШГ-н шинжээч эмч Б.Ариунзулын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2626 дугаартай:
1. Алтанзагас нь бие физиологийн хувьд бэлгийн бойжилт гүйцсэн байна.
2. Алтанзагас бэлгийн харьцаанд орж жирэмсэлсэн байна.
3. Алтанзагас анх хэдийд бэлгийн харьцаанд орсоныг тогтоох боломжгүй.
4. Алтанзагас-н биед гэмтэл тогтоогдсонгүй.
5. Алтанзагас 14 настай байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 64/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын эмчийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 429 дүгээр:
1. Ц.Алтанзагас нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө F70.0 буюу Оюуны хөнгөн хомсдол өвчтэй байсан байна.
2. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд өөрчлөлт орсон гэх шинж тэмдэг үгүй байна.
3. У.Алтанзагасын F70.0 буюу Оюуны хөнгөн хомсдол нь төрөлхийн сэтгэцийн өвчин юм. Энэ нь комиссын үзлэг болон сэтгэл зүйн шинжилгээний хариуд IQ=67%тай гарснаар тогтоогдож байна.
4. Ц.Алтанзагасын F70.0 буюу Оюуны хөнгөн хомсдол нь төрөлхийн сэтгэцийн өвчин юм.
5. Ц.Алтанзагас нь болсон хэргийн талаар өөрийн сэтгэхүйн чадварын хүрээнд ойлгож, мэдүүлэг өгөх боломжтой юм гэх дүгнэлт /хх-ийн 69-71/,
Э.Шинжээч эмч О.Баатаржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.Алтанзагасын хувьд хийсвэрлэн сэтгэх сэтгэхүй султай, механик ой тогтоолт сайтай, өөрийнхөө үзсэн, харсан, сонссон зүйлийн талаар мэдүүлэг өгөх чадвартай юм...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 575 дугаартай:
1. O.Т нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй байна.
2. O.Т нь асуултанд хариулах чадвартай байна.
3. O.Т нь мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. O.Т нь хэрэг хариуцах чадвартай байна.
5. O.Т-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 76-77/,
ШШҮХ-ийн ШЭШГ-н ахлах зэргийн шинжээч эмч Н.Туяагийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4586 дугаартай дүгнэлтээр.
1. O.Т нь хурьцал үйлдэх чадвартай.
2. O.Т-ын бэлэг эрхтэн 7.5 см урттай, 3 см өргөн хэмжээтэй байна.
3. O.Т нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. гэх дүгнэлт /хх-н 79/,
Өсвөр насны яллагдагч О.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Төв аймгийн Жаргалант суманд байдаг асрамжийн газрын зуны зусланд 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр үдийн хоолны дараа 13 цагийн орчимд хөзөр тоглох гээд Билгүүнээр Алтанзагасыг өрөөндөө дуудуулж ирүүлсэн. Билгүүнээ өрөөнөөс гарч явсаных нь дараа би Алтанзагастай хоёулаа хаалгаа дотроос нь уяагаар уяад Алтанзагастай бэлгийн харьцаанд орсон...Дараа нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зуслан дээр байхдаа Билгүүнээр Алтанзагасыг дуудуулж өрөөндөө ирүүлээд хөзөр тоглох талаар ярилцаж байгаад бие биенээ хараад үнсэлцээд тэгээд хувцсаа тайлаад бэлгийн харьцаанд орсон...Дараа нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зуслан дээр байхдаа Билгүүнээр Алтанзагасыг дуудуулж өрөөндөө ирүүлсэн. Тэр үед өрөөнд Билгүүнээ, Бүрэнтөгс хоёр хамт байсан. Алтанзагас бид хоёр хажууд нь бэлгийн харьцаанд орсон...Дараа нь зуслангаас ирээд буюу 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын байрны подвальд Алтанзагас бид хоёр бэлгийн харьцаанд орсон...Дараа нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын байрны подвальд Алтанзагас бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Дахин бид хоёр бэлгийн харьцаанд ороогүй. Бид хоёр нийт 5 удаа бэлгийн харьцаанд орсон...эхний 3 удаа Од зуслан дээр, дараа нь 2 удаа хотод байрандаа байх үедээ орсон ...гэх мэдүүлэг /хх-ийн 98-99/,
Нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл:
О.Т нь хэдэн настай болохыг тоолоход: 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр буюу насанд хүрээгүй хохирогч Ц.Алтанзагастай бэлгийн харьцаанд анх орох үедээ 15 нас 10 cap 9 хоногтой,
2017.07.03-ны өдөр Ц.Алтанзагастай 2 дахь удаагаа бэлгийн харьцаанд орох үедээ 15 нас 10 cap 20 хоногтой
2017.07.21-ний өдөр Ц.Алтанзагастай 3 дахь удаагаа бэлгийн харьцаанд орох үедээ 15 нас 11 cap 8 хоногтой
2017.09.12-ны өдөр Ц.Алтанзагастай 4 дэх удаагаа бэлгийн харьцаанд орох үедээ 16 нас 29 хоногтой
2017.09.28-ны өдөр Ц.Алтанзагастай 5 дахь удаагаа бэлгийн харьцаанд орох үедээ 16 нас 15 хоногтой, /хх-н 104/
Нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл:
Ц.Алтанзагас нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр буюу О.Ттай бэлгийн харьцаанд анх орох үедээ 12 нас 9 cap 10 хоногтой,
2017.07.03-ны өдөр О.Ттай 2 дахь удаагаа бэлгийн харьцаанд орох үедээ 12 нас 9 cap 21 хоногтой,
2017.07.21-ний өдөр О.Ттай 3 дахь удаагаа бэлгийн харьцаанд орох үедээ 12 нас 10 cap 9 хоногтой,
2017.09.12-ны өдөр О.Ттай 4 дэх удаагаа бэлгийн харьцаанд орох үедээ 13 настай,
2017.09.28-ны өдөр О.Ттай 5 дахь удаагаа бэлгийн харьцаанд орох үедээ 13 нас 16 хоногтой болохыг тодорхойлов. /хх-н 114/,
Нийслэлийн Амгалан амаржих газарт хохирогч Ц.Алтанзагас үр хөндүүлсэн талаарх өвчний түүх, эмчлүүлэгчдийн амин үзүүлэлтийг хянах хуудас, амбулатороор эмчлүүлэгсдийн карт, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 117-132, 159-166/,
Өсвөр насны яллагдагч О.Тын хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 100, 108-111, 167-200/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-101/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-103/, Хохирогч Ц.Алтанзагасын хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 136-148/.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Т нь 2017 оны 6 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын байранд, мөн тус цогцолборын харъяа Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах “Од” зуслангийн байранд бага насны буюу 12 настай Ц.Алтанзагасыг удаа дараа хүчиндсэн болох нь:
Хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч Ц.Алтанзагасын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын үед яг ямар өдөр байсныг санахгүй байна, 19 цагт манай асрамжийн төвийнхөн хоолны зааланд оройн хоол идээд сууж байхад Төгсөө намайг нүдээрээ ирмээд, гараараа заагаад байхаар нь нь уулзсан чинь асрамжийн төвийн подваль руу хамт бууя гээд оройн хоолноос 2-3 минутын дараа дагуулаад буусан Тэгээд хүүхэд асрахын төвийн подвалийн хамгийн захын буланд очоод Т миний өмдийг тайлаад намайг шалан дээр хэвтүүлээд өөрийнхөө өмдийг тайлаад миний дээр гараад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд 5-6 минут хөдөлсөн. Тухайн үед миний бэлэг эрхтэн хэсгээр их өвдөж байсан. Тэгээд Төгсжаргал өмдөө татаад түрүүлээ гарсан, дараа нь би өмдөө татаад араас нь гарсан...Т-тай анх бэлгийн харьцаанд орсон өдрөөс хойш 19 цагийн оройн хоолонд орсны 4-5 минутын дараа 3 өөр өдөр хүүхэд асрах төвийн подвальд /ямар өдөр байсныг санахгүй байна/ 3 удаа бэлгийн харьцаанд орсон...Т өөрийнхөө найз Билгүүнээр өөрийнхөө өрөөнд дуудуулсан. Тэгэхээр нь би Т-ийн амьдардаг өрөөнд нь очсон чинь Төгсөө ганцаараа өрөөндөө байж байсан. Тэгээд Т хаалгаа цоожпоод надтай 5-6 минут орчим бэлгийн харьцаанд орсон. Тэгээд тэрнээс хойш Т-ийн өрөөнд их үдийн цайны дараа чөлөөт цагаар /яг хэдэн удаа орсныг нь мэдэхгүй байна/ олон удаа бэлгийн харьцаанд орсон...” гэсэн /хх-ийн 21/ мэдүүлэг,
Гэрч О.Уламбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын үед хүүхдүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг хийтэл Ц.Алтанзагасын гэдэс нь үл ялиг томорсон байхаар нь би үзлэг хийгээд жирэмсний тестээр шээсэнд үзтэл эерэг гарсан. Тэгээд Алтанзагасыг яаралтай дүүргийн хувийн эхо төвд үзүүлтэл эхогоор жирэмсэн гэдэг нь батлагдсан. Тэгээд тэрний дараагаар Эх нялхасын өсвөр үеийн килиник зэрэг эмнэлгүүдээр үзүүлж зөвлөгөө автал харъяа Нийслэлийн Амгалан төрөх төвд очиж үзүүл гэж хэлсэн. Тэгээд Ц.Алтанзагасын ээж Цагааншүхэрт учир байдлыг хэлтэл Цагааншүхэрт хүүхдийг өсгөх боломжгүй гээд Нийслэлийн Амгалан амаржих газарт 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үр хөндүүлсзн. ...Ц.Алтанзагасыг манай асрамжийн газрын Төгсжаргал гэх 15 настай, эрэгтэй жирэмсэн болгосон гэж Ц.Алтанзагас надад хэлсэн...Ц.Алтанзагасын жирэмсэн болсон асуудал нь 2017 оны 08 дугаар сарын үед манай асрамжийн газрын хүүхдүүд зуслан дээр байх хугацаандаа Төгсжаргалтай бэлгийн харьцаанд орж жирэмсэн болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Насанд хүрээгүй гэрч Э.Билгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.Алтанзагас, О.Т хоёр хоорондоо бэлгийн харьцаанд орсон талаар би мэдэж байсан. 2017 оны зун зуслан дээр байхад Төгсжаргалтай нэг өрөөнд хамт байсан, тэр үед Т намайг Алтанзагасыг дуудаад өрөөнд аваад ир гэж 2 удаа явуулаад би Алтанзагасыг өрөөнд авчираад Бүрэнтөгс бид хоёрын хажууд Т бэлгийн харьцаанд 2 удаа орж байсан. Бүрэнтөгс бид хоёр ичээд буруу тийшээ хараад сууж байсан...Бүрэнтөгс бид хоёр Төгсжаргалаас айгаад багш нартаа хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/,
Насанд хүрээгүй гэрч П.Бүрэнтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ц.Алтанзагас, О.Т хоёр хоорондоо Билгүүн бид хоёрын хажууд бэлгийн харьцаанд орж байсан, тэр нь хэзээ вэ гэхээр 2017 оны зун 7-8 сарын орчимд байх өдрөө сайн санахгүй байна. Од зуслан дээр байхад Алтанзагас манай өрөөнд орж ирэхэд Т Алтанзагасын өмдийг тайлаад өөрийнхөө орон дээр хэвтүүлээд шортоо шувтлаад боожгойгоо гаргаад Алтанзагасын умайруу хийгээд 20 гаруй минут хөдөлж байгаад босоод нойлын цаасаар боожгойгоо арчсан. Энэ өдрөөсөө хойш 7 хоногийн дараа мөн манай өрөөнд Билгүүн бид хоёрын хажууд бэлгийн харьцаанд орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/,
Насанд хүрээгүй гэрч Н.Хүслэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сард Алтанзагас манай төвөөс гарахдаа надад өөрөө Т-тай бэлгийн харьцаанд орсон, жирэмсэн болоод хүүхдээ авахуулсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/, өсвөр насны шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 98-99/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 117-132/ болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан насанд хүрээгүй хохирогч Ц.Алтанзагасын амбулториор эмчлүүлэгсдийн карт, өвчний түүх /хх-ийн 117-132/ зэрэг бичмэл нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос өсвөр насны шүүгдэгч О.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч О.Тыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Өсвөр насны шүүгдэгч О.Тд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Болормаа нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч О.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр дахин багасгаж, уг хорих ялыг Сургалт-хүмүүжлийн тусгай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Тд 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Тд оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, түүний бүгд биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар О.Тд оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.Тын урьд цагдан хоригдсон нийт 50 /тавь/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм хорын хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ