| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0285/Э |
| Дугаар | 1198 |
| Огноо | 2019-07-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 1198
ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Ч.А,
Шүүгдэгч Б.Т /өөрөө өөрсдийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ч.А, Б.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 08375 0241 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ч.А, 1975 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсен, 44 настай. эрэгтэй, дээд боловсролтой, механикч мэргэжилтэй, Голомт ирмүүн ХХК-д инженер ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгэзр хороо, Дээд салхитын 8 дугаар гудамжны 154 тоотод оршин суудаг ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ХЙ75051612
Монгол улсын иргэн Б.Т, 1989 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Тэс еуманд төрсөн. 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой. математикч мэргэжилтэй хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 40 дүгээр гудамжны 31 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай регистрийн дугаар: И089Ю2519/
Шүүгдэгч Б.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Атай маргалдан, түүнийг шатнаас түлхэж унаган зүүн зулайд шарх, хоер шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Ч.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Т-тэй маргалдан түүнийг зодож, дээд уруулын няцрал, баруун бугалга, шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Ч.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй. “гэв
Хохирогч Ч.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 21 цаг өнгөрч байхад Жуковын автобусны буудлын зүүн талд байрлах “Челси” бааранд Батхуяг, Одгэрэл гэдэг 2 найзтайгаа уулзаад байж байсан. Бид 3 пиво ууж сууж байтал хажуугаар нэг залуу гарахдаа манай найз Батхуягийг цохиод унагаачихсан. Тэгээд тэр залуу гараад зугатаачихсан. Баарны бармен залуу араас нь гараад бариад ирье. Би харсан гээд гарсан. Бид хэд араас нь гүйгээд гарсан. Гараад иртэд бармен залуу барилцан зогсож байсан. Тэгээд бид хэд очоод зуураад авсан. Нэг хүүхэн, залуу хоёр цуг зогсож байсан. Тэгээд зууралдсаар байгаад хажуу талд байдаг сувдан сондор гээд байрны орцны үүдэнд очсон. Тэр хүүхэн нь салгах гээд бас зугатаалгах гээд байсан Сүүлд ээж нь гэх эмэгтэй гараад ирчихсэн гэж байх шиг байсан. Хажууд байсан залуу нь намайг боогоод байсан тэгээд манараад яг унах гээд байсан. Тэгтэл нүүр лүү яг юугаар цохисонг би сайн мэдэхгүй байна гар юм уу хөл байсан байх. Тэгээд яг манараад унах гээд байсан. Тэгээд ухаан алдсан, сэртэл би бүүр доор шатны тэнд хэвтэж байсан. Тэр хоёр залуу байхгүй болсон байсан. Харин тэр эмэгтэй нь байсан. Тухайн үед 2 лааз пиво уусан байсан. Согтолт гайгүй харин явсан найз нар халсан байсан гэх мэдүүлэг / хх-19-20/,
Хохирогч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Надад толгойгоо хагалуулсан гэх Ч.А намайг цохиж зодоод зууралдаад байсан. Би салгах гээд цээж рүү нь өшиглөөд шатнаас унагаасан тэр үед А босч ирэхгүй байсан. Толгой хагарчихаад хэвтээд байсан. А учруулсан. Нөгөө хоёрынх нь оролцоог үнэхээр санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-49/,
Гэрч С.Ариунтунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Баарнаас гараад явах гэтэл тэр залуу араас нь гарч ирээд пабын үүдэн дээр Т-йг нийлж хогны төмөр савны тэнд зодсон. Харанхуй байсан учир хэн нь хэдэн удаа цохисныг хараагүй. Челси баарны залуутай бид хоёр нийлж тэр гуравыг Т-ээс салгах гэсэн боловч чадаагүй хажуугаар явж байсан хүмүүс болиоч хүн аллаа гэж хэлж тэд нарыг холдуулсан. Тухайн үед хадам ээж нөхөрийг дагуулаад түрүүлээд холдоод явчихсан байсан. Орцны үүдэнд дөхөөд ирэхэд тэр гурван залуу араас гүйгээд ирсэн. Орц руу оруулахгүй гэж толгойгоо хагалуулдаг залуу бас Батхуяг гэх хүн зуурч чангаагаад орц руу орох гэхэд оруулахгүй ээд байсан. А гэх залуу Т-ийг жийгээд унагасан. Газар унаад хэвтээд байсан толгой хагарсан байсан. Тэрбиш орц руу орох гэхэд Батхуяг гарыг нь хаалганд хөшиж байсан.” гэх мэдүүлэг /хх 49-50/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12384 дугаартай дүгнэлт:
2. Дээрх гэмтэл мохой зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 26/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-40/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-69,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №476 дугаартай дүгнэлт:
2. Дээрх гэмтэл хэрэг болсон нөхцөолд мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй” гэх дүгнэлт /хх-33/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-40-41/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-68-69/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Атай маргалдан, түүнийг шатнаас түлхэж унаган зүүн зулайд шарх, хоер шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Ч.Алтанхундагын: “.. 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 21 цаг өнгөрч байхад Жуковын автобусны буудлын зүүн талд байрлах Челси бааранд Батхуяг болон Одгэрэл гэдэг 2 найзтайгаа уулзаад байж байсан. ...Хажууд байсан залуу нь намайг боогоод байсан тэгээд манараад яг унах гээд байсан. Тэгтэл нүүр лүү яг юугаар цохисонг би сайн мэдэхгүй байна гар юм уу хөл байсан байх” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч Ч.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Т-тэй маргалдан түүнийг зодож, дэзд уруулын няцрал, баруун бугалга. шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Б.Т-ийн: “.. Надад толгойгоо хагалуулсан гэх Ч.А намайг цохиж зодоод зууралдаад байсан. Би салгах гээд цээж рүү нь өшиглөөд шатнаас унагаасан тэр үед А босч ирэхгүй байсан” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Ч.А, Б.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ч.А, Б.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ч.А нь ажилгүй байсан хугацааны цалин 1 сая төгрөг, шүдээ эмчлүүлэхэд 3.600.000 төгрөгийг шаардлагатай гэж эмнэлгийн нэхэмжлэхээр гэм буруутай этгээдээс нийт нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт нотлох баримт бүхий 197.000 төгрөгийг шүүгдэгч Б.Т-эс гаргуулах нь зүйтэй, бусад зардлыг гаргуулах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Фтордент шүдний эмнэлгийн нэхэмжлэх, Голомт Эрмүүн ХХК-ийн тодорхойлолт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.
Харин хохирогч Ч.А нь эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа хуульд заасан дагуу нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох Б.Т-ээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Хохирогч Б.Т нь шүүгдэгч Ч.Аас эмчилгээний зардал, хохирол нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ч.А, Б.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.А, Б.Т нарыг тус бүр 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.А, Б.Т нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.А, Б.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Т хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Т-ээс нийт 197.000 /нэг зуун ерөн долоон мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ад олгосугай.
6. Хохирогч Ч.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Тэрбиш, Ч.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР