Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 1209

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,                            

улсын яллагч М.Очмандах,

хохирогчийн өмгөөлөгч Ч.Чойжилсүрэн,

шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ч-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02889 1431 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Ч, 1972 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянхонгор аймгийн Баянхонгор сум 3 дугаар баг, Дуурсах 32 дугаар гудамж 14 тоотод оршин суудаг гэх бүртгэлийн хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар / ВЮ72111505/, 

Шүүгдэгч Б.Ч нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 70-163 тоотод амьдарч байхдаа 2019 оны 3 дугаар сарын 27-ноос 28-ны өдрийн хооронд “охиныхоо нийгмийн даатгалыг төлөөд эргүүлж өгнө” гэж 2019 оны 4 дүгээр сарын 13, 4 дүгээр сарын 24-ний өдрүүдэд “хөдөө амьдардаг дүү машин авах гэж байгаа, мөн хурга, ишиг авч өсгөөд ашиг олж болно” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Н.Отгонбаатарыг төөрөгдөлд оруулж залилан нийт 21.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Би үлдэгдэл хохирлыг өөрөө ажил хийж төлнө. Хохирогчоос уучлалт гүйж байна. Өөртөө маш их харамсаж байна” гэв.

Хохирогч Н.Отгонбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Миний төрсөн ээж асаргаанд байдаг тул зар тавьж 1 сарын 800 мянган төгрөгийн цалинтай асрагч авахаар болж, 2018 оны 10 дугаар сараас Ч гэх эмэгтэй хүнтэй холбогдон амаар тохиролцон, төрсөн ээжийгээ асарч, манайд хамт амьдрахаар болсон юм. ...2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Ч эгч манайд сүү, мах явуулаад байдаг гэх хөдөө Баянхонгор аймагт байдаг төрсөн дүү маань шинэ машин авах гээд хуучин машинаа зараад ноолуурны цагаар мөнгө нь орж ирнэ гээд яаралтай мөнгө зээлээч гэсэн. Би Ч эгчид итгээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 70-163 тоот гэрээсээ гар утсаар мобайл банк ашиглан өөрийн Хаан банкны 5077226581 тоот данснаас Ч эгчийн 5360185289 тоот дансанд 16.500.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хурга, ишиг хямдхан байна, нэмж авах хэрэгтэй гээд байхаар нь гэртээ байхдаа өөрийн мобайл банк ашиглан Хаан банкны 5360185289 тоот дансанд 2.750.000 төгрөгийг шилжүүлж өгсөн юм. ...монетон 2 ээмэг, 2 мөнгөн аяга, годон гутал, савхин куртик, бэлэн 5.110.000 төгрөг зэргийг охиндоо үлдээсэн байсныг охиноос нь холбогдон бид буцааж авсан. ...нийт 19.250.000 төгрөгийн хохирлыг Ч гэх хүнээс гаргуулан авах хүсэлтэй байна. ...Чгийн биднийг залилж авч өгсөн мөнгөнөөс 2 охиндоо өгсөн гэх төгрөгийг бидэнд буцааж өгсөн. ...2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ч нь охины нийгмийн даатгал төлөх хэрэгтэй байна гэж худал хэлж, би өөрийн дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлж, маргааш нь 600.000 төгрөгийг шилжүүлж өгсөн, энэ 2.600.000 төгрөгийг хохиролдоо оруулж нийт 21.850.000 төгрөгийг биднийг залилж хохирол учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48, 61/,

Гэрч Б.Ган мөрдөн шалгах ажилллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын эхээр ээж надтай холбогдож, капитал банкинд цуглуулж    байсан мөнгө 10 гаруй сая төгрөг   болсон, дампуурч байгаа тул гаргаж авахад 14 сая төгрөг болсон гээд өөрөө       дансгүй болохоор миний хаан банкны 5381061609 дугаарын дансанд шилжүүлж хадгалуулахаар болж, 14 сая төгрөг надад шилжүүлж өгсөн. Улмаар хэд хоногийн дараанаас бас багаар цувуулаад 5 сая төгрөгийг буцааж авсан. Дүү бид хоёрыг хэрэглээнд зарцуул гэж 2 сая төгрөг үлдээж, мөн 5 сая төгрөгийг дүүгийн сургуулийн төлбөрт хэрэглэ гэж өгсөн. Мөн би ээжээс 3 сая төгрөг зээлж аваад хэрэглээндээ зарцуулаад эргүүлэн өгөөгүй байгаа юм. Тэгээд өөрөө монетон 2 ээмэг, 2 мөнгөн аяга, годон гутал, савхин куртик авсан гээд авч ирж үлдээгээд явсан. ...2019.03.27-ны өдөр 2 сая төгрөгийг миний дансанд шилжүүлж өгөөд өөрөө буцаагаад авсан, 2019.03.28-ны өдөр 600.000 төгрөгийг манай дүүгийн дансанд шилжүүлж өгөөд өөрөө буцааж авсан. Тухайн үедээ бидэнд цалин буусан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50, 63/,

Гэрч Б.Ганзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын сүүлээр ээж 600.000 төгрөг миний дансаар шилжүүлж өгсөн санагдаж байна, би ээжээс ямар учиртай мөнгө юм гэж асуухад хүний мөнгө гэж хэлээд өөрөө буцааж авсан. 2019 оны 04 дүгээр сарын эхээр ээж эгчтэй холбогдож, капитал банкинд цуглуулж байсан мөнгө 10 гаруй сая төгрөг болсон, банк дампуурч байгаа тул гаргаж авахад хүү ороод 14 сая төгрөг болсон гээд өөрөө дансгүй болохоор эгчийн хаан банкны дансанд шилжүүлж хадгалуулахаар болсон гэсэн. Ээж удалгүй эгчээс бага багаар цувуулаад 4-5 сая төгрөгийг буцааж авсан гэсэн. Эгч Ган бид хоёрт хэрэглээнд зарцуул гэж 2 сая төгрөг өгч, мөн 5 сая төгрөгийг миний сургуулийн төлбөрт хэрэглэ гэж эгчид өгсөн байсан. Эгч Ган зэжээс 3 сая төгрөг зээлж авсан. Мөн ээж өөрөө эгчтэй хамт явж монетон ээмэг, годон гутал, савхин куртик зэрэг хувцас эд зүйл авсан гэсэн. ...Эгч бид 2 ээжийн үлдээсэн эд зүйл, бидэнд бэлэн байсан төгрөгийг тэр хүнд буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64/,

Яллагдагч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 04 дүгээр сард Отгонбаатараас гуйгаад хөдөө байдаг дүү маань машин авах гэсэн 12,5 сая төгрөг хэрэгтэй байна, тэр дүү дээр 4 сая төгрөгөөр хурга, ишиг авч өсгөөд ашиг олж болно гэж худал хэлээд 16,5 сая төгрөгийг дансаар шилжүүлэн авсан. Хэд хоногийн дараа дахин хурга, ишиг нэмж авахаар 2.750.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан. Нийт төгрөгийг худал хэлж авсан юм. Үүнээс 10 сая төгрөгийг байх өөрийн мөнгө гэж охиндоо өгсөн. Би залилж авсан мөнгөө өөрөө үрээд дуусгачихсан юм. Би cap, өдрийг санахгүй байна, 2,6 сая төгрөгийг Отгонбаатараас охиныхоо нийгмийн даатгал төлөөд эргүүлж өгнө гэж худал хэлж аваад үрээд дуусгачихсан, үүнийг хэлэхийг орхисон байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71/,

Хохирогч Н.Отгонбаатарын Хаан банкин дахь 5077226581 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 73-77/, Хохирогч Н.Отгонбаатарын Хаан банкин дахь 5077226581 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 73-77/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 55/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 56/, эд хөрөнгөтэй эсэх хөрөнгөгүй лавлагаа /хх-ийн 57/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 58/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 59/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Ч нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 70-163 тоотод амьдарч байхдаа 2019 оны 3 дугаар сарын 27-ноос 28-ны өдрийн хооронд “охиныхоо нийгмийн даатгалыг төлөөд эргүүлж өгнө” гэж 2019 оны 4 дүгээр сарын 13, 4 дүгээр сарын 24-ний өдрүүдэд “хөдөө амьдардаг дүү машин авах гэж байгаа, мөн хурга, ишиг авч өсгөөд ашиг олж болно” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Н.Отгонбаатарыг төөрөгдөлд оруулж нийт 21.850.000 төгрөгийн хохирол учруулсан  болох нь

Хохирогч Н.Отгонбаатарын: “...2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Ч эгч манайд сүү, мах явуулаад байдаг гэх хөдөө Баянхонгор аймагт байдаг төрсөн дүү маань шинэ машин авах гээд хуучин машинаа зараад ноолуурны цагаар мөнгө нь орж ирнэ гээд яаралтай мөнгө зээлээч гэсэн. Би Ч эгчид итгээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 70-163 тоот гэрээсээ гар утсаар мобайл банк ашиглан өөрийн Хаан банкны 5077226581 тоот данснаас Ч эгчийн 53601852'89'тоот дансанд 16.500.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хурга, ишиг хямдхан байна, нэмж авах хэрэгтэй гээд байхаар нь гэртээ байхдаа өөрийн мобайл банк ашиглан Хаан банкны 5360185289 тоот дансанд 2.750.000 төгрөгийг шилжүүлж өгсөн юм. ...монетон 2 ээмэг, 2 мөнгөн аяга, годон гутал, савхин куртик, бэлэн 5.110.000 төгрөг зэргийг охиндоо үлдээсэн байсныг охиноос нь холбогдон бид буцааж авсан. ...нийт 19.250.000 төгрөгийн хохирлыг Ч гэх хүнээс гаргуулан авах хүсэлтэй байна. ...2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ч нь охины нийгмийн даатгал төлөх хэрэгтэй байна гэж худал            хэлж, би өөрийн дансаар 2.000.000            төгрөгийг шилжүүлж, маргааш нь 600.000 төгрөгийг шилжүүлж өгсөн, энэ 2.600.000 төгрөгийг хохиролдоо оруулж нийт 21.850.000 төгрөгийг биднийг залилж хохирол учруулсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, банкны гүйлгээний лавлагаа болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Чг бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Б.Чд эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Чгээс гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох нийт 21.850.000 төгрөгөөр 11.040.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч Н.Отгонбаатарт олгохоор шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нанжид овогт Бямбаагийн Чг бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Чг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Чд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Чгийн урьд цагдан хоригдсон нийт 42 /дөчин хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Чгээс нийт 11.040.000 /арван нэгэн сая дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Отгонбаатарт олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Чд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР