Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 1197

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/2016/1347/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг,****** дүгээр байрны ******тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин 8.598.551 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.*******ий нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой *******ий миний бие 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга С.*******тай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ******* цогцолбор сургуулийн захирлаар ажилд орсон. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжаар хууль бусаар ажлаас халагдсан. Ингээд аймгийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай шүүхийн шийдвэрээр миний биеийг ******* цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олгох, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт даатгалын хураамжийг нөхөн төлж бичилт хийлгэх шийдвэр гаргасан. Гэтэл Давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх хүртэл хариуцагч тал гомдол гаргаж 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөр ******* дугаар хуралдааны тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ******* тоот Засаг даргын захирамжаар ******* цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилогдсон. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1, 55.1, 55.2 дахь хэсэгт заасны дагуу Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182 дугаартай шийдвэрээс хойших 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ******* тоот Засаг даргын захирамжаар ажилд тогтоогдсон өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс амралтын мөнгийн нөхөн олговрыг шийдүүлэх, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин 7.011.641 төгрөг, ээлжийн амралтын нөхөн олговор 30 хоногоор 1.586.910 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ:

     Дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулах замаар хэрэг маргааныг шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

1. Нэхэмжлэгч тал 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 7.011.641 төгрөг нэхэмжилснээс 15.351 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа ээлжийн амралтын нөхөн олговорт 1.586.910  төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах, хариуцагч талаас нэхэмжлэгч талд 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 6.996.290 төгрөгийг олгох,

2. Хариуцагч тал дээрх цалин, орлогоос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын суутгалуудыг хийж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийх,

3. 2016 оны ээлжийн амралтыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу биеэр эдлүүлэх эсвэл холбогдох мөнгөн урамшууллыг олгох. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Ж.*******ий нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 8 598 551 төгрөг гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Ж.*******ийгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох Ажилгүй байсан хугацааны цалин 8.598.551 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ий нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152.566 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 126.890 төгрөгийн тал хувь болох 63.445 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас, Төрийн сангийн 190.000.941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 63.445 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.*******ийд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНТУЯА