| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1152/Э |
| Дугаар | 1203 |
| Огноо | 2019-07-30 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Э.Ундраххэрлэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 1203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Э.Ундраххэрлэн,
хохирогч Г.Мөнхзул,
шүүгдэгч О.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О.Лт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00403 0234 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн О.Л, 1989 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 29 настай, зрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 хороо, 74 гудамжны 26 тоотод оршин суудаг урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар / РП89031614/;
Шүүгдэгч О.Л нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 17 цаг 42 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхийн замд өөрийн эзэмшлийн “Hyundai Sonata” маркийн 70-21 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Т.Хаш-Эрдэний жолоодон явсан “Hyundai Verna Accent” маркийн 40-58 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Г.Мөнхзулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч О.Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тухайн үед зүүн гар тийш эргэхэд саад гарч ирж, тухайн осол гарсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Г.Мөнхзул шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр халдварын эмнэлэг рүү хүн эргэх зорилготой явж байсан. Би чигээрээ явж байх үед хажуугаас авто машин мөргөж, би ухаан алдсан. Миний биеийн 2 хавирга хугарч, зөөлөн эд гэмтсэн. Би баримтаар 332.000 төгрөгийг нэхэмжилсэн. Хохирлоо авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч Г.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 17 цагийн орчимд ...машиныг нөхөр Хаш-Эрдэнэ жолоодон урд хажуугийн суудал дээр би, хойд суудал дээр хоёр хүүхэд, найз Мөнхтуяа нар суугаад явж байсан. Дарь эхийн шинэ буудал өнгөрөөд Шилэн соёмбо нэртэй газрын ойролцоо зам дээр чигээрээ буюу ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байтал гэнэт нэг машин дохио өгөлгүй эсрэг урсгалаас урдуур дарж орж ирээд манай машинтай мөргөлдсөн. Би нэг хэсэг ухаан алдчихсан байсан. манай нөхөр намайг сэрээж байсан, машинаас буух гэтэл цээжээр өвдөөд байсан. нөгөө машины жолооч цагдаад дуудлага өгсөн. Түргэн тусламж ирээд Мөнхжин, Мөнхтуяа бид 3 -ыг, нөгөө машинаас жоохон хүүхэдтэй нэг эмэгтэйг бас хамт аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Охин Мөнхжин баруун хөлийн булчингийн зөөлөн здийн гэмтэлтэй, миний 2 хавирга хугарсан, баруун гарын булчин тохой хөхөрч хавдсан.”, дахин мэдүүлэгт ...нийт 332.000 төгрөг жолооч О.Лоос хүлээгээд авчихвал гомдол санал болон нэхэмжпэх зүйл байхгүй. Би хэргийн материалтай танилцана, харин шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/,
Насанд хүрээгүй хохирогч Х.Мөнхжин мөрдөн шалгах ажилллагаанд мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүргийн эмнэлэг орохоор Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Дарь Эхийн “Шилэн-Соёмбо” ХХК-ийн зүүн талын засмал замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байтал манай автомашины урдуур “Hyundai- Sonata-6” маркийн 70-21 УБӨ улсын дугаартай автомашин эргэж тэр автомашинтай манай аав Т.Хаш-Эрдэнийн жолоодож явсан машин мөргөлдөж, би арын суудал дээр сууж яваад баруун урд талын сандлын ар тал руу нүүрээрээ цохиж гэмтсэн...103 түргэн тусламжийн автомашинаар гэмтлийн эмнэлэг рүү ээж Г.Мөнхзул...хамт явсан. Миний бие одоо гайгүй, өвдөж зовуурласан зүйлгүй, хэвийн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/,
Иргэний нэхэмжлэгч С.Нямхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Багшийн дээд сургуулийн урд талын туслах замаар алхаж яваад таксинд гар өргөтөл “Hyundai-Sonata-e” маркийн 70-21 УБӨ улсын дугаартай автомашин зогссон. ...Дарь-Эхийн “Шилэн - Соёмбо”ХХК-ийн зүүн талын засмал замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчиж яваад “Шилэн-Соёмбо” ХХК-ийн арын гудамж руу ороорой гэж уг автомашины жолооч залууд хэлэхэд за гэж хэлээд тэр эргэх үйлдэл хийхэд гэнэт уг засмал замаар ертөнцийн зүгээр хойд талаас “Hyundai-Accent” маркийн 40-58 УБН дугаартай машин хурдтай гарч ирээд...мөргөлдөж зам тээврийн осол гарч яг юу болсноо сайн санадаггүй юм, ямар ч байсан миний баруун нүд хавдчихсан, цээжний баруун хэсгээр өвдөөд амьсгалахад хэцүү байсан. тухайн зам тээврийн ослын улмаас миний биед баруун 6 дугаар хавирга хугарсан, мөн баруун нүдний ухархайн гадна хана хугарсан, 2 нүдний зовхи, баруун шанаа, хамар, баруун ташаанд цус хурсан. Харин миний төрсөн хүү Н.Батзолбоогийн биед ямар нэгэн гэмтэл, бэртэл учраагүй, тийм болохоор...шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Би одоогийн байдлаар нийт эмчилгээ болох хохиролдоо 599.921 төгрөг зарцуулчихсан байгаа. Жолооч О.Лоос эмчилгээ болон хохиролдоо нийт 300.000 төгрөг ....хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,
Иргэний нэхэмжпэгч Т.Хаш-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дарь-Эхийн “Шилэн-Соёмбо” ХХК- ийн зүүн талын засмал замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчиж явтал урдуур гэнэт “Hyundai-Sonata 6” маркийн 70-21 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч зүүн гар тийш эргэж би жолоодож явсан автомашиныхаа тоормосыг гишгээд зогсож ажилгүй уг...тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Тэгээд арын суудалд сууж явсан 13 настай, охин Х.Мөнхжин, урд суудалд сууж явсан 37 настай, Г.Мөнхзул нар маань гэмтсэн. Миний жолоодож явсан автомашинд урд нүүр, урд бампер, урд копут, урд 2 их гэрэл, урд 2 дохио баруун урд крыло, урд тэвш, баруун урд лонжром, баруун урд амортизатор, баруун урд гар, моторын лаап зэрэг эд ангиуд эвдэрч, урд салхины шил хагарсан эвдрэл, гэмтлүүд учирсан. Би өөр учирсан хохиролдоо 1.080.800 төгрөгийг баримтын дагуу хохиролдоо осол гаргасан буруутай жолооч О.Лоос нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4922 дугаартай дүгнэлт:
1. Г.Мөнхзулын биед баруун талын 7, 8-р хавирганы мөгөөрслөг хэсгийн зөрүүтэй хугарал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун тохой, шуунд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хүндэвтэр” зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 61/,
Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: “Зам тээврийн осол хэрэг гарсан газар нь Баянзүрх дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхийн замд, “замын нөхцөл байдал нь асфальтан, шулуун тэгш, хуурай гадаргуутай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв” /хх-ийн 4-6/, Ослын будуүвч, гэрэл зургийн үзүулэлтүүд /хх-ийн 7-11/, Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 96/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 91/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 94/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 89/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч О.Л нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 17 цаг 42 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхийн замд өөрийн эзэмшлийн “Hyundai Sonata” маркийн 70-21 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Т.Хаш-Эрдэний жолоодон явсан “Hyundai Verna Accent” маркийн 40-58 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Г.Мөнхзулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь
Хохирогч Г.Мөнхзулын: ”2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 17 цагийн орчимд ...машиныг нөхөр Хаш-Эрдэнэ жолоодон урд хажуугийн суудал дээр би, хойд суудал дээр хоёр хүүхэд, найз Мөнхтуяа нар суугаад явж байсан. Дарь эхийн шинэ буудал өнгөрөөд Шилэн соёмбо нэртэй газрын ойролцоо зам дээр чигээрээ буюу ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байтал гэнэт нэг машин дохио өгөлгүй эсрэг урсгалаас урдуур дарж орж ирээд манай машинтай мөргөлдсөн. Би нэг хэсэг ухаан алдчихсан байсан. манай нөхөр намайг сэрээж байсан, машинаас буух гэтэл цээжээр өвдөөд байсан. нөгөө машины жолооч цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч С.Нямхүүгийн: “...Багшийн дээд сургуулийн урд талын туслах замаар алхаж яваад таксинд гар өргөтөл “Hyundai-Sonata 6” маркийн 70-21 УБӨ улсын дугаартай автомашин зогссон. ...Дарь-Эхийн “Шилэн - Соёмбо”ХХК-ийн зүүн талын засмал замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчиж яваад “Шилэн-Соёмбо” ХХК-ийн арын гудамж руу ороорой гэж уг автомашины жолооч залууд хэлэхэд за гэж хэлээд тэр эргэх үйлдэл хийхэд гэнэт уг засмал замаар ертөнцийн зүгээр хойд талаас “Hyundai-Accent” маркийн 40-58 УБН дугаартай машин хурдтай гарч ирээд...мөргөлдөж зам тээврийн осол гарч яг юу болсноо сайн санадаггүй юм, ямар ч байсан миний баруун нүд хавдчихсан, цээжний баруун хэсгээр өвдөөд амьсгалахад хэцүү байсан. тухайн зам тээврийн ослын улмаас миний биед баруун 6 дугаар хавирга хугарсан, мөн баруун нүдний ухархайн гадна хана хугарсан, 2 нүдний зовхи, баруун шанаа, хамар, баруун ташаанд цус хурсан. Харин миний төрсөн хүү Н.Батзолбоогийн биед ямар нэгэн гэмтэл, бэртэл учраагүй, тийм болохоор...шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Би одоогийн байдлаар нийт эмчилгээ болох хохиролдоо 599.921 төгрөг зарцуулчихсан байгаа. Жолооч О.Лоос эмчилгээ болон хохиролдоо нийт 300.000 төгрөг ....хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжпэгч Т.Хаш-Эрдэний: “...Дарь-Эхийн “Шилэн-Соёмбо” ХХК- ийн зүүн талын засмал замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчиж явтал урдуур гэнэт “Hyundai-Sonata 6” маркийн 70-21 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч зүүн гар тийш эргэж би жолоодож явсан автомашиныхаа тоормосыг гишгээд зогсож ажилгүй уг...тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Тэгээд арын суудалд сууж явсан 13 настай, охин Х.Мөнхжин, урд суудалд сууж явсан 37 настай, Г.Мөнхзул нар маань гэмтсэн. Миний жолоодож явсан автомашинд урд нүүр, урд бампер, урд копут, урд 2 их гэрэл, урд 2 дохио баруун урд крыло, урд тэвш, баруун урд лонжром, баруун урд амортизатор, баруун урд гар, моторын лаап зэрэг эд ангиуд эвдэрч, урд салхины шил хагарсан эвдрэл, гэмтлүүд учирсан. Би өөр учирсан хохиролдоо 1.080.800 төгрөгийг баримтын дагуу хохиролдоо осол гаргасан буруутай жолооч О.Лоос нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч О.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Г.Мөнхзул нь эмчилгээний зардал, хохирол төлбөрөө авсан нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдав.
Шүүгдэгч О.Лыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ба уг хэргийн улмаас түүнээс нийт 1.388.721 төгрөгийг гаргуулж үүнээс иргэний нэхэмжлэгч С.Нямхүү 1.333.921 төгрөгийг нэхэмжилсэн ба нотлох баримт бүхий 627.921 төгрөгөөс 320.000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн тул үлдэх 307.921 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Хаш-Эрдэнэд автомашины эвдрэлийн үнэлгээгээр гарсан 1.080.800 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй үзлээ.
Харин иргэний нэхэмжлэгч С.Нямхүү нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР