Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 1230

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ, 

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч Г.Ч /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Ч-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03868 1609  дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Ц.Ч, 1994 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Увс аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гардан тулааны тусгай бэлтгэлийн сургагч багш мэргэжилтэй, Хилийн цэргийн 0151 дүгээр ангид гардан тулааны багш ажилтай, ам бүл 5, аав, ээж, 3 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 22/Б байрны 164 тоотод түр оршин суух, урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж тус ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62 1, 62 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулсан ял шийтгэлтэй, Чингэлтэй дүүргийн эруүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 649 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлтэй,

Шүүгдэгч Г.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туул голын эрэг дээр иргэн Э.Зулзаяаг архи уулгасангүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар үснээс нь татаж босгоод нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, цээжин тус газар нь 2-3 удаа цохиж, хоолойг боож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Э.Зулзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ч хэвтэж байснаа гэнэт босч ирээд намайг хэвтэж байхад миний үснээс үсдэж босгоод гараараа миний баруун талын нүүрэн хэсэгт 1 удаа цохисон. Би Ч-т цохиулаад шууд газар унасан. Тэгээд би босч ирээд болиоч гэтэл миний уруулруу гараараа 1 удаа цохисон. Тэгэснээ хоолойноос боогоод газар толгойгоороо цохиод, хүчтэй хэд хэдэн удаа савсан. Миний хоолой хүзүүг нэлээн олон удаа бсосон. Байж байгаад л хоолой хүзүүнээс багалзуурдаад л толгой тархи алгадаж. цохиод байсан Бас цээжин хэсэг гараараа 2-3 удаа хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7/,

Гэрч М.Зол-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “.... Зулзаяа орилоод, Ч Зулзаяа хоёр маргалдаж эхэлсэн Тэгсэн Ч Зулзаяаг 2-3 удаа алгадсан. Майханд харанхуй байсан болохоор хаана нь яаж цохисныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

Гэрч Г.Цогтбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн өглөө 06.00 цагаас 07:00 цагийн хооронд манай охин Зулзаяа над руу утсаар залгаад намайг шөнөжингөө Ч Туул голын эрэг дээр зодсон. Би Чийг унтахаар нь утсаа асаагаад зам дагаад алхаад явж байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Яллагдагч Г.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8008 тоот дүгнэлтэд: 

  1. Э.Зулзаяагийн биед тархины зүүн чамархай хэсгийн тархины эдэд жижиг цэгэн цус хуралт, тархи доргилт, уруул, эрүү, хацар, хүзүү, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. гэх дүгнэлт. /хх-ийн 18/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 22/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 23/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туул голын эрэг дээр иргэн Э.Зулзаяаг архи уулгасангүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар үснээс нь татаж босгоод нззрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, цээжин тус газар нь 2-3 удаа цохиж, хоолойг боож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Э.Зулзаяагийн: “...Ч хэвтэж байснаа гэнэт босч ирээд намайг хэвтэж байхад миний үснээс үсдэж босгоод гараараа миний баруун талын нүүрэн хэсэгт 1 удаа цохисон. Би Чт цохиулаад шууд газар унасан. Тэгээд би босч ирз болиоч гэтэл миний уруулруу гараараа 1 удаа цохисон. Тэгэснээ хоолойноос боогоод газар толгойгоороо цохиод, хүчтэй хэд хэдэн удаа савсан.” гэсэн мэдүүлэг,

Гэрч М.Зол-Эрдэний: “...Зулзаяа орилоод, Ч Зулзаяа хоёр маргалдаж эхэлсэн Тэгсэн Ч Зулзаяаг 2-3 удаа алгадсан. Майханд харанхуй байсан болохоор хаана нь яаж цохисоныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Э.Зулзаяа нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Г.Чт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.Чийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Ч нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР