Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/01164

 

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 197/ШШ2025/05706 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* холбогдох,

4,533,684 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан ус алдсаны улмаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 4,533,684 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь хохирлын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. Нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ******* байр, 08 тоот хаягт байрших 101.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц руу дээд давхрын айл буюу хариуцагчийн өмчлөлийн орон сууцнаас 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн үед ус алдсаны улмаас 4,533,684 төгрөгийн хохирол учирсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

3.1. Хариуцагч нь хохирлын хэмжээний талаар маргасан боловч үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгээгүй, мөн хүсэлт гаргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* учирсан хохирлын хэмжээг дахин тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсан боловч хариуцагч ******* нь нэхэмжлэлийн хувийг гардаж, хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцсаны дараа уг хүсэлтийг дэмжээгүй, шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй. Энэ тохиолдолд хэргийн оролцогч бус *******ын гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй орхисныг буруутгахгүй.

Тиймээс *******-ийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон байх ба үнэлгээчин бодитоор хэмжилтийг хийсэн байна.

 

3.2. Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь орон сууцныхаа бүх паркетан шалыг солиулахаар үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж маргаж байгаа боловч, нэхэмжлэгчийн орон сууцны нийт талбай нь 101.5 м.кв, харин үнэлгээний тайлангаар солиулах шаардлагатай паркетан шал нь 83.26 м.кв гэж тогтоогдсон тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

 

3.3. Хариуцагч нь ус алдсаны улмаас нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учруулсан гэм буруу, шалтгаант холбоо тогтоогдсон тул 3,676,948 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ.

Харин ус алдсан асуудалд нэхэмжлэгчийн гэм буруу тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг 20 хувиар буруулсан нь үндэслэлгүй. Гэхдээ нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу энэ шийдэл хэвээр үлдэнэ.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 197/ШШ2025/05706 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,489 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 13,708 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Т.БАДРАХ