Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 105

 

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2016/00105

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, бага тойруу 3/9 тоот, ЖИ-МОБАЙЛ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Жаргалант 18-449 тоот, Бужгар овогт Дашдондогийн Төмөрбат /ЧЙ 610608132/-д холбогдох,

 

270.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЖИ-МОБАЙЛ ХХК-нь хариуцагч Д.Төмөрбат нар харилцан тохиролцож 2015 оны 04 сарын 23-ны өдөр төрхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 240.000 төгрөгийн үнэтэй төхөөрөмж авч, урьдчилгаанд 20.000 төгрөг өгч, 12 сарын хугацаатай сар бүр 20.000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгөөр худалдан авсан. Д.Төмөрбат нь одоо 180.000 төгрөгний төхөөрөмжийн үлдэгдэл төлбөртэй байгаа. Иймд Д.Төмөрбатаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180.000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 90.000 төгрөг, нийт 270.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Төмөрбат нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Жи-мобайл ХХК-ийн нэхэмжилсэн мөнгийг бүрэн төлж барагдуулж, хохиролгүй болгож өгнө. Мөнгийг боломжоороо барагдуулж байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь хариуцагч Д.Төмөрбатад холбогдуулан төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт 270.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжилсэн 270 000 төгрөгийг хариуцагч Д.Төмөрбат нь бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ийн шаардсан 270 000 төгрөгийг хариуцагч Д.Төмөрбат нь бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 750 төгрөгөөс 4 375 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Төмөрбатаас улсын тэмдэгтийн хураамжинд 4 375 төгрөгийг, улсын төсвөөс 4 375 төгрөгийг /Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 данс/ тус тус гаргуулан нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ