Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 1231

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ, 

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч С.С /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 02909 1590  дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн С.С, 1991 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багш ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 18 айлын 3-13 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч С.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 18 айлын 3-17 тоотод иргэн Б.Галбадрахтай муудалцан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч С.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Б.Галбадрах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажил дээрээ байж байтал С машинаа угаах гэсэн юм гэхээр нь би ажлынхаа грашид машиныг нь оруулж угаалгаад байж байтал С пиво ууя гэхээр нь би нэг том савтай пиво авч машин угаангаа уучхаад С гэр лүүгээ явсан. Орой нь 20:00 цагийн үед С буцаж ирээд дахиад бид хоёр дахиад нэг том савтай пиво уусан. Тэгээд байж байтал тамхигүй болчхоод С утсаар Хүрэлмөнхийг дуудаж тамхи захисан. Тэгээд Хүрэлмөнх дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн архи аваад С, Хүрэлмөнх бид гурав архиа хувааж уугаад дахиад дэлгүүр орж нэг шил 0.75 литрийн архи, нэг том савтай пивотой хамт авч манай гэрт орж уусан. Дэлгүүрээс авсан архиныхаа талыг нь уугаад согтсон. Тэгээд нэг мэдэхэд би хутга барьчихсан гэртэй зогсож байсан Тэгтэл С миний хутгыг булааж аваад зүүн гарын шуу руу хутгаараа хатгасан. Тэгээд зүүн талын нүд рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би цагдаа дуудах гээд хажуу талын айл руу очиход араас ирж цээжний урдаас өшиглөж намайг хойш нь нуруугаар унагаагаад зугтаагаад явчихсан..., Би Хүрэлмөнхтэй муудалцаад өөрийгөө хамгаалах гэж гартаа хутга бариад зогсож байгаад С-ийг алгадаж сэрээгээд Стэй маргалдсан юм..., Би С-д гар хүрээгүй. Цохиж зодоогүй..., С намайг зодох үед Хүрэлмөнх гэрээс гараад явчихсан байхгүй байсан..., Би тухайн үед Хүрэлмөнхтэй маргалдаж муудалцах нь муудалцсан. Хүрэлмөнх бид хоёр заамдалцсан Намайг цохиж зодсоныг нь санахгүй байна..., Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан №4611 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт дээр бичигдсэн гэмтлүүдийг миний биед С учруулсан..., Надад эм тарма худалдан авсан баримт байхгүи.... Надад санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Яллагдагч С.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Эрүүгийн 1906029091590 дугаартай хэрэг үүссэн тогтоолтой танилцлаа. Би энэ яллагдагчаар татах тогтоолыг уншиж танилцлаа. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө.., Над ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна..., Над урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй.., Би 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо 18 айлын 3-2 тоотод, байрлах Галбадрахын гэрт архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар Галбадрахтай маргалдаж, нүүрэн тус газар нь баруун гараараа 1-2 удаа цохиж, Галбадрахын гараас хутгыг нь булааж авах гэж байгаад Галбадархын баруун гарыг зүссэн, Галбадрахын гараас хутгыг нь булааж авчхаад зүүн гарын сарвуун тус газар нь хутгаар 1 удаа хатгасан. Мөн Галбадрахын цээжин тус газар нь хөлөөрөө 1 удаа өшиглөж тухайн гэмтлүүдийг Галбадрахын биед учруулсан. Надаас өөр Галбадархыг зодож цохисон хүн байхгүй..., Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4611 тоот дүгнэлтэд: 

  1. Б.Галбадрахын зүүн шуу, сарвуунд зүсэгдсэн шарх, баруун сарвуу. алга, долоовор хуруунд өнгеь зүсэгдсэн шарх, тархи доргилт, хоёр нүдний зэвхи, зүүн чамархайн хуйханд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, эрүү зуүн чихний дэлбэн. баруун бугуйд зулгара баруун даланд зулгаралт, цус хурелт. цэзж баруун бугалганд цус хуралт тогтоогдлоо.
  2. Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой дүгнэлт. /хх-ийн 34/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч С.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 18 айлын 3-17 тоотод иргэн Б.Галбадрахтай муудалцан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Б.Галбадрахын: “...2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ...нэг мэдэхэд би хутга барьчихсан гэртэй зогсож байсан Тэгтэл С миний хутгыг булааж аваад зүүн гарын шуу руу хутгаараа хатгасан. Тэгээд зүүн талын нүд рүү гараараа 2-3 удаа цохисон.” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч С.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Галбадрах нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч С.С-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар С.С-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавь) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.С нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР